Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 82

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХХК 

Хариуцагч: МУЗГ 

Хариуцагч: АМГТГ 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг З*******, З*******-1 нэртэй газарт орших 4968.12, 1136.37 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00 дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний хайгуулын тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгохгүй байгаа МУЗГ ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 

нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа МУЗГ , АМГТГ ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг МУЗГ т даалгуулах, 

“М” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч МУЗГ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, М.Э, хариуцагч АМГТГ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Зуун мод нэртэй 4968.12 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-008тоот тусгай зөвшөөрлийг 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, мөн аймгийн Мандал сумын нутаг З******* нэртэй 1136.37 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-00******* тоот тусгай зөвшөөрлийг 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Т*******т анх олгосон. Ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00тоот тусгай зөвшөөрлүүдийг Кадастрын бүртгэлийн газрын даргын /хуучин нэрээр/ 2007 ны 02 дугаар сарын 05-ны өдрийн 425, 426 дугаар шийдвэрээр “М*******” ХХК-д, 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 311, 312 дугаар шийдвэрээр “М*******” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн. Ингээд хуульд заасны дагуу ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа хайгуулын ажил явуулж, хөрөнгө оруулалт оруулж, Ашигт малтмалын тухай  хуульд заасны дагуу зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний зардал гаргаж, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлж ирсэн. Улмаар 2006 онд шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө шинэчлэн бүртгүүлж 2007, 2010 онуудад тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тус бүр 3 жилийн хугацаагаар сунгуулсан. Манай компани нь 2008 2009, 2010, 2011, 2012 онуудад хийсэн хөрөнгө оруулалтаа хуулийн хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс болон Геологийн албанд бүртгүүлж баталгаажуулсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 2005 оны 05 дугаар тогтоолыг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2011 оны 03 дугаар сард бүртгэж авсан тул ашигт малтмалын хайгуулын XV-008дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас XV-008дугаар тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсантай холбоотой ямар ч нөхөн олговор олгоогүй учраас компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж, тусгай зөвшөөрлийг эзэмших эрхээ хэвээр үлдээх хүсэл зоригоо илэрхийлж байсан. Монгол Улсын Их хурлаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Уг хуулийн дагуу Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол гарч  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарагдах хилийн заагийг тогтоосон ба Засгийн газрын тогтоолоор тогтоосон ашигт малтмал эрэх, хайхыг хориглосон талбайд манай байгууллагын эзэмшиж байсан хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрлүүдийн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 5.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг төлж барагдуулсан тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Манай байгууллагын зүгээс Ашигт малтмалын тухай хуульд зааснаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрсийн хуримтлал бүхий талбайтай газар, нөхөн олговрыг шийдвэрлүүлж эрхээ сэргээлгэхээр АМГТГ , Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт удаа дараа албан бичгээр хандсан ч нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг үл тоож манай байгууллагын асуудлыг шийдвэрлэх хүсэлт зориггүй гомдлын хариу өгөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр АМГТГ , Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсан ба АМГТГ  2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1/3018 дугаартай албан бичгээр хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уул уурхай,  хүнд үйлдвэрийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь албан бичгийн  хариу өгөөгүй. Хариу авах талаар холбогдох газарт хандсан.

Манай эзэмшлийн тусгай зөвшөөрлийн Зуун мод, З******* нэртэй талбайнууд нь Хойт-Хэнтийн алтны хүдрийн бүсэд орших Бороо-Зуун модны хүдрийн зангилааны буюу Сүжигтэй Зуун модны хүдрийн талбайд оршдог. Уг хүдрийн дүүрэгт Бороо, Баавгайт, Эрээн, Урт, Сүжигтэй зэрэг алтны үндсэн ордууд байхаас гадна алтны эрдэсжсэн цэг, илрэлүүд нэлээд хэмжээгээр байдаг. Уг Зуун модны хүдрийн талбайд өмнөх судлаачид болон хайгуулын ажлын үр дүнд алтны хүдэржилттэй талбай, үндсэн орд, илрүүлэх хэтийн төлөв сайтай бөгөөд цаашид нарийвчилсан хайгуулын ажлыг хийх шаардлагатай гэж байдаг. 

Иймд “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг З******* нэртэй 4968.12, 1136.37 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний хайгуулын тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгохгүй байгаа МУЗГ ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг МУЗГ т даалгуулах, ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа МУЗГ , АМГТГ ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч АМГТГ аас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Зуун мод нэртэй 4971 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-008тоот тусгай зөвшөөрлийг 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг З******* нэртэй 1137 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-00******* тоот тусгай зөвшөөрлийг 2004 оны 09 дүгээр сарын 27, 30-ны өдрүүдэд анх иргэн Б.Т*******т олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын XV-008тоот тусгай зөвшөөрлийг Ж.Б*******т Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1476 тоот шийдвэрээр барьцаалсныг бүртгэсэн байна. Ж.Бмябабаатарын 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлтийг үндэслэн барьцаанаас чөлөөлснийг бүртгэсэн байна. Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 425, 426 дугаар шийдвэрүүдээр ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00тоот тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэн бүртгэж “Мандалбуян” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн. Ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00тоот тусгай зөвшөөрлүүдийг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 03  дугаар сарын 07-ны өдрийн 311, 312 дугаар шийдвэрээр “М” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн. “М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00тоот тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах өргөдөл гаргаж Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 848, 858 дугаар шийдвэрээр 3 жилийн хугацаагаар 2013 оны 09 дүгээр сарын 27, 30-ны өдөр хүртэл тус тус сунгасан. 

Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасан. Ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00тоот тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 43 дугаар тогтоолын талбайтай хэсэгчлэн, МУЗГ ын 2012 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай”  194 дүгээр тогтоолын талбайтай хэсэгчлэн, МУЗГ ын 2017 оны 90 дүгээр тогтоолын талбайтай тус тус хэсэгчлэн давхцалтай байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Хэдийгээр урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан ч “М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00тоот тусгай зөвшөөрлүүдийн сунгуулах өргөдлийг 2013 оны 08 дугаар сарын 27, 30-ны өдрүүдээс өмнө гаргаагүй тул 2013 оны 09 дүгээр сарын 27, 30-ны өдрүүдээр дуусгавар болгон Кадастрын системд бүртгэсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон  хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй компанид хамаарах зохицуулалт юм.

“М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайд нөхөн олговор авах тухай хүсэлтийг ирүүлж байгаагүй. Иймд “М” ХХК-иас гаргасан ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00тоот тусгай зөвшөөрлүүдийн 6104.49 гектар талбайд дүйцүүлэх хэмжээний газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбайг нөхөн олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч МУЗГ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, М.Э нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... МУЗГ ын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай” журмын 3 дугаар зүйлд нөхөх олговор олгохгүй байх тохиолдлуудыг дурдсан ба 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол”, 3.4.3 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 53.3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй” бол нөхөх олговрыг олгохгүй гэж тус тус зааснаар нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй компанид хамаарах зохицуулалт юм. “М” ХХК нь ашигт малтмалын  хайгуулын XV-0. XV-00тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайд нөхөн олговор авах тухай хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд ч, тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон 2013 оноос хойш ч МУЗГ т ирүүлж байгаагүй.

Иймд “М” ХХК-иас гаргасан ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00тоот тусгай зөвшөөрлүүдийн 6104.49 гектар талбайд дүйцүүлэх хэмжээний газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбайг нөхөн олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-иас МУЗГ , АМГТГ т холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг З*******, З*******-1 нэртэй газарт орших 4968.12, 1136.37 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний хайгуулын тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгохгүй байгаа МУЗГ ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа МУЗГ , АМГТГ ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг МУЗГ т даалгуулах, “М” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М” ХХК Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Зуун мод нэртэй газарт орших 4971 гектар талбайтай XV-008дугаар, мөн сумын нутагт орших Зуун мод-1 нэртэй газарт орших 1137 гектар талбайтай XV-00******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж байжээ. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор  Ноён уул орчмын 31500 га газрыг орон нутгийн хамгаалалтанд авч Хүннүгийн соёлын өвийг хадгалсан Ноён уулын байгалийн цогцолборт газар болгон шийдвэрлэжээ. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, хориглох тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу МУЗГ ын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон байна.

Ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, хориглох тухай хуулийн хүрээнд Засгийн газрын тогтоолоор батлагдсан  хамгаалалтын бүсэд хамаарч байгаа, мөн орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байгалийн цогцолборт газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдсон бөгөөд оролцогчид энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.” гэж зааснаар МУЗГ ын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор  “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ыг батлан мөрдүүлсэн байна. 

Тус журмын 3.4-т “Дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй:”, 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэжээ.

“Зууны мэдээ” сонингийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 239 дугаарт Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дурдсан аж ахуйн нэгж байгууллагууд нөхөн олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргахыг  анхааруулсан зарыг  нийтэлжээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “М” ХХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр АМГТГ т, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст хандан “Хайгуулын зардал нэхэмжлэх” тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд Ашигт малтмалын газрын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3-5147, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3-3331, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6-4584 дүгээр албан бичгүүдээр “... Ашигт малтмалын хайгуулын ХV-00*******, XV-00******* дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон тул кадастрын системийн бүртгэлд дуусгавар болсноор бүртгэсэн. Дээрх тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд хамаарахгүй учраас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл “Зууны мэдээ” сонинд зар нийтлэгдсэнээс хойш журамд заасан 90 хоногийн хугацаанд “М” ХХК нь нөхөн олговор авах тухай асуудлаар хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байх тул нөхөн олговор авах эрх үүсээгүй гэж үзнэ. 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.” гэж заасан нь зөвхөн тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр компаниудад хамаарах зохицуулалт юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гэж зааснаар нэхэмжлэгч “М” ХХК ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж зааснаар нэхэмжлэгч компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-008дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 27, хайгуулын XV-00******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус дуусгавар болсон байна. 

Иймд ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон тул “М” ХХК-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигч үзэх боломжгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 53 дугаар зүйлийн 53.1.1, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6  дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг З*******, З*******-1 нэртэй газарт орших 4968.12, 1136.37 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний хайгуулын тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгохгүй байгаа МУЗГ ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа МУЗГ , АМГТГ ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг МУЗГ т даалгуулах, “М” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН