Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 304

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум дуурсах 3 дугаар баг, Төв эмийн сангийн байранд байрлах, Капитал банк ХХК

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум 3-20-21 тоотод оршин суух, ВЭ83090362 регистрийн дугаартай, Дархан овогт Цэнд-Аюушийн Ариунаад холбогдох Үндсэн зээлийн үлдэгдэл 9.510.926 төгрөг, зээлийн хүү .6.051.192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173.719 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 11.986.046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Капитал банк нь иргэн Ц.Ариунаатай 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ2031003851 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 14.500.00 төгрөгийн жижиг дунд бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 59 тоот хаягт орших хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Гэвч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 4.989.075 төгрөг, хүү 6.051.192 төгрөг тус тус төлсөн. Одоо Зээлийн үлдэгдэл 9.510.926 төгрөг, зээлийн хүү .6.051.192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173.719 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 11.986.046 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ариунаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Ц.Ариунаа би 2014 оны 10 сарын 10-ны өдөр Капитал банкнаас 14.500.000 төгрөгийн зээл авсан. Зээл авснаас хойш нийт 11.040.0261 төгрөгийг төлсөн. Зээлийн үлдэгдэл 9.510.926 төгрөг, зээлийн хүү .6.051.192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173.719 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 11.986.046 төгрөг 2017 оны 08 сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Ямар нэгэн маргах зүйлгүй, хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-нь Ц.Ариунаад холбогдуулан Үндсэн зээл 9.510.926 төгрөг, зээлийн хүү 6.051.192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173.719 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 11.986.046 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.

Хариуцагч Ц.Ариунаа нь 2014 оны 10 сарын 10-ны өдөр Капитал банк ХХК-тай №ЗГ/2031003851 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 14.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 2.3 хувь хүүтэй зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ариунаа нь нэхэмжлэлийн шаардлага болох Үндсэн зээл 9.510.926 төгрөг, зээлийн хүү 6.051.192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173.719 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 11.986.046 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Ариунаа нь Үндсэн зээл 9.510.926 төгрөг, зээлийн хүү 6.051.192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173.719 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 11.986.046 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 103.363 төгрөг , хариуцагч Ц.Ариунаагаас 103.363 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ