| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0344/И |
| Дугаар | 331 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 331
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Төв аймаг Баяндэлгэр сум 1 дүгээр багт оршин суух, ВЮ61110970 регистрийн дугаартай, Урианхан овогт Цэдэндоржийн Баатарцогтын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээнавч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Баатарцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ц.Баатарцогт шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Баатарцогт миний бие нь 1961 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн бөгөөд одоо 56 настай тул хүнд нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь 1984 оны 03 сараас Баянхонгор аймгийн 5-р цэцэрлэгийн манаачаар ажиллаж байгаад 1985 онд ажлаасаа гарч Баянхонгор аймгийн Геологи-гидрогеологийн экспедицид өрмийн ажилчнаар ажилд орж байсан. Миний 1984 оны 07 сарын 06-ны өдрөөс 1985 оны 03 сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн 5 дугаар цэцэрлэгт манаачаар, 1985 оны 03 сарын 16-ны өдрөөс 1985 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Геологи гидрогеологийн экспедицид өрмийн ажилчин, 1985 оны 07 сарын 16-ны өдрөөс 1986 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл мөн экспедицид комперессорчин, 1985 оны 11 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мөн экспедицид авто краны жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, шүүх хуралдааныг яаралтай хийж өгнө үү? Миний хөдөлмөрийн дэвтэрт геологи гидрологийн экспедицид ажиллаж байгаад 1998 онд ажлаас гарсан тушаалын бичвэр дээр компанийн тэмдэг дарагдсан байна, уг нь геологийн экспедицийн тамга дарагдах ёстой байсан юм гэх шалтгаанаар шүүхээр ажилласан байдлаа тогтоолго гэсэн шаардлагыг нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан юм. Дээрх хугацаанд би тасралгүй ажиллаж байсан..гэв.
Шүүх хуралдаанаар Ц.Баатарцогтын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 649 дугаартай лавлагаа, 1984 оны 07 сарын 06-ны өдөр олгосон 135950 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Баатарцогт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Баатарцогт нь 1984 оны 07 сарын 06-ны өдрөөс 1985 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн 5 дугаар цэцэрлэгт манаач, 1985 оны 03 сарын 16-ны өдрөөс 1985 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Геологи гидрогеологийн экспедицид өрмийн ажилчин, 1985 оны 07 сарын 16-ны өдрөөс 1986 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл мөн экспедицид комперессорчин, 1985 оны 11 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мөн экспедицид авто краны жолоочоор ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 649 дугаартай лавлагаа, 1984 оны 07 сарын 06-ны өдрийн 135950 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаартогтоогдсон байна.
Иймд Урианхан овогт Цэдэндоржийн Баатарцогтын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Урианхан овогт Цэдэндоржийн Баатарцогтын 1984 оны 07 сарын 06-ны өдрөөс 1985 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн 5 дугаар цэцэрлэгт манаач, 1985 оны 03 сарын 16-ны өдрөөс 1985 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Геологи гидрогеологийн экспедицид өрмийн ажилчин, 1985 оны 07 сарын 16-ны өдрөөс 1986 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл мөн экспедицид комперессорчин, 1985 оны 11 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мөн экспедицид авто краны жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Баатарцогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ