Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2017/00336

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 2 дугаар баг, Эрдэнэмандал 5 дугаар гудамж, 9 тоотод оршин суух, ВЭ57052812 регистрийн дугаартай, Бонхоон овогт Заяатын Мөрдоржийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Мөрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.Мөрдорж шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие З.Мөрдорж 1957 онд Улаанбаатар хотод төрсөн, одоо 60 настай. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч нийгмийн даатгалын байцаагч шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Миний бие 1975 оны 10 сарын 06-ний өдрөөс 1980 оны 09 сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газарт засварчнаар, 1981 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Тээврийн удирдах газарт жолоочоор, 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Авто тээврийн Жаргалант компанид жолоочоор ажиллаж байсан. Иймд дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.

 Шүүх хуралдаанаар З.Мөрдоржийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Тээврийг Удирдах газрын даргын 1975 оны 07 сарын 25-ны өдрийн 90 дугаар, 1980 оны 09 сарын 04-ний өдрийн 174 дугаар, 1980 оны 11 сарын 10-ны өдрийн 240 дугаар, 1981 оны 04 сарын 07-ны өдрийн 61 дугаар, 1992 оны 06 сарын 09-ний өдрийн 45 дугаар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.Олонхүү, С.Даржбазар нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

З.Мөрдорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч З.Мөрдорж нь 1975 оны 07 сарын 25-ны өдрөөс 1980 оны 09 сарын 04-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт засварчнаар

1981 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 06 сарын 09-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Авто тээврийн 18-р баазад жолооч

1992 оны 09 сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Авто тээврийн Жаргалан ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Тээврийг Удирдах газрын даргын 1975 оны 07 сарын 25-ны өдрийн 90 дугаар, 1980 оны 09 сарын 04-ний өдрийн 174 дугаар, 1980 оны 11 сарын 10-ны өдрийн 240 дугаар, 1981 оны 04 сарын 07-ны өдрийн 61 дугаар, 1992 оны 06 сарын 09-ний өдрийн 45 дугаар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.Олонхүү, С.Даржбазар нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Бонхоон овогт Заяатын Мөрдоржийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бонхоон овогт Заяатын Мөрдоржийн 1975 оны 07 сарын 25-ны өдрөөс 1980 оны 09 сарын 04-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт засварчнаар

1981 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 06 сарын 09-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Авто тээврийн 18-р баазад жолооч

1992 оны 09 сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Авто тээврийн Жаргалан ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан З.Мөрдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ