Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2017/00337

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 3 дугаар багт оршин суух, ВП66081511 регистрийн дугаартай, Боржигон овогт Чимидпүрэвийн Очиржанцангийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.            

                                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Очиржанцан шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багт оршин суух Ч.Очиржанцан нь 1966 онд тус аймгийн Өлзийт суманд төрсөн. 2017 оны 03 сарын тэтгэврийн шалгалтаар 1983 оноос 1990 он хүртэлх ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шийдвэр гарсны дагуу архивын лавлагаа авч шүүхээр тогтоолгохоор хандаж байгаа тул 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдпсэн төлөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Ч.Очиржанцангийн хүргэн нь бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ч.Очиржанцан нь 1966 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд 8 дугаар ангиа төгсөөд 1983 оноос илгээлтээр гарч тус сумын Цэцэглэлт нэгдэлд тасралтггүй мал малласан. Тэрээр өвчний улмаас группт орсон байсан юм. Ч.Очиржанцан нь тэтгэвэр тэтгэмжийн шалгалтаар хөдөлмөрийн дэвтэрт зарим оны зарим саруудад бичилт хийгдээгүй гэх шалтгаанаар 1983 оноос 1990 он хүртэл шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Тус хэрэгт хамт ажиллаж байсан Чулуунбатыг гэрчээр асуулгасан. Иймд 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар багт үхэрчнээр ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Ч.Очиржанцангийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 439 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 1983 оны 06 сарын 25-ны өдрийн 19 дугаартай хурлын тогтоол, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Чулуунбатын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Очиржанцан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Очиржанцан нь 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Ч.Очиржанцангийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 439 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 1983 оны 06 сарын 25-ны өдрийн 19 дугаартай хурлын тогтоол, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Чулуунбатын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Боржигон овогт Чимидпүрэвийн Очиржанцангийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Чимидпүрэвийн Очиржанцангийн 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар бригдад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ч.Очиржанцангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ