| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0334/И |
| Дугаар | 131/ШШ2017/00338 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 131/ШШ2017/00338
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 5 дугаар багт оршин суух, ВП68100301 регистрийн дугаартай, Тариат овогт Хайчинхүүгийн Ганчимэгийн С.Өлзийхутгыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Ганчимэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Өлзийхутаг нь 2016 оны 04 сард манайхаас нэг тооны адуу худалдаж авсан, түүний үнэ 500.000 төгрөг, 2016 оны 04 сард мөн манайхаас портер машин 3.000.000 төгрөгөөр авсан ба түүний үлдэгдэл мөнгө 300.000 төгрөг, манай дунд гарын хуучны мөнгөн аягыг 1.000.000 төгрөгөөр худалдаж авна гээд аваад явсан боловч мөнгийг нь өгөөгүй. С.Өлзийхутаг нь манай сумын иргэн, манайхтай нэг багт ойр дотно байсан болохоор итгээд өөрийн зүйлсээ өгсөн ч түүнээс хойш эргэж ирэлгүй, холбоо барихгүй алга болсон. Надад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учирсан тул би мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байгаа боловч шүүхэд хандах гэхээр оршин суух хаяг нь тодорхойгүй тул С.Өлзийхутгыг эрэн сурвалжилж өгнө үү?Сумын хэсгийн төлөөлөгч цагдаадаа хандаагүй байгаа. Шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж олуулах хүсэлтэй байна.
Тэрээр өвлийн идэшээ шөнийн цагаар ирээд хулгайгаар шахуу аваад явдаг гэсэн. Одоо тэрээр өөр аймагт байгаа байх утсаар ярихаар 2 хүүхэд аваад малдаа явсан гээд яриулахгүй байгаа.. гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Ганчимэгийн С.Өлзийхутгыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэн шаарджээ.
С.Өлзийхутаг нь 2016 оны 05 сард Х.Ганчимэгийн 1 тооны адуу, автомашин, мөнгөн аяга зэргийг зээлээр худалдан авсан боловч гэрээний үүргээ биелүүлж мөнгийг төлөөгүй байна. Одоогоор С.Өлийхутаг нь хаана байгаа нь тодорхойгүй /утасны 88952599 дугаартай гэх /, Булган аймагт амьдардаг болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн тайлбар холбогдох баримтыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Өлзийхутгыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныгудирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5-р багт бүртгэлтэй, 91681400, 88952599 дугаарын утастай, ВП86050217 дугаарын регисттэй Сэртэвийн Өлзийхутгыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Х.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.Өлзийхутгыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчтэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ