| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0357/И |
| Дугаар | 131/ШШ2017/00340 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 131/ШШ2017/00340
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 3-41-3 тоотод оршин суух, ВТ82112904 регистрийн дугаартай, Шаргалжуутынхан овогт Эрдэнэдоржийн Мөнхцэцэгийн Ш.Батмөнхийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хүсэлт, шүү хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Э.Мөнхцэцэг нь Ш.Батмөнхтэй 2008 оноос 2010 он хүртэл хамтран амьдарч, гэр бүлээ бүртгүүлсэн байсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 онд охин Эрдэнэчимэг төрсөн. Одоо бид хамтран амьдрахгүй байгаа бөгөөд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэхэд Ш.Батмөнхийн хаана оршин сууж байгаа эсэх нь тогтоогдохгүй байна. Бид Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Тонгорог гэх газарт мал маллан амьдарч байсан бөгөөд тэрээр хүүхдээ төрөөгүй байхад алт олборлох шорооны ажилд яваад өөр хүнтэй болсон тул дахин бидэн дээр ирээгүй. Одоо хаана байдаг талаар огт мэдэхгүй байна. Ах дүү нар нь Баянхонгор аймагт байдаг , хаягыг нь нарийн сайн мэдэхгүй байна. Утасны дугаар байхгүй, гэрэл зураг, хаана ажиллаж амьдарч буй талаар ямар ч мэдээлэл байхгүй тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү? гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.Мөнхцэцэг нь Ш.Батмөнхийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэн шаарджээ.
Э.Мөнхцэцэг нь Шархүүгийн Батмөнхтэй 2008 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2010 онд охин Эрдэнэчимэгийг төрүүлж өсгөсөн байна.
Ш.Батмөнх нь 2010 оноос хойш Э.Мөнхцэцэгээс тусдаа амьдарч, эхнэр, охин хоёр дээрээ иргэж очоогүй хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн тайлбар холбогдох баримтыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Батмөнхийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныгудирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багт бүртгэлтэй, 88912467 дугаарын утастай, ВТ84091431 регистрийн дугаартай, Шархүүгийн Батмөнхийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Э.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ш.Батмөнхийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчтэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ