Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/238

 

                                                                                   

 

 

 

 

 

   2021          04             02                                              

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

   насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С,

   хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс,

   шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.0 дугаар зүйлийн 1 хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эд холбогдох 0000000 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Э нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй зочид буудлын 408 дугаар өрөөнд насанд хүрээгүй хохирогч Хг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Б дүүргийн 0 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшиж нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 18.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Х” ХХК-ний 013 дугаартай албан бичигт, мөн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Х” ХХК-ийн 027 дугаартай албан бичигт тус тус гарын үсэг зурж хуурамч баримт бичиг үйлдэж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч  Э нь

2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй зочид буудлын 408 дугаар өрөөнд насанд хүрээгүй хохирогч Хг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Б дүүргийн 0 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшиж нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 18.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Х” ХХК-ний 013 дугаартай албан бичигт, мөн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Х” ХХК-ийн 027 дугаартай албан бичигт тус тус гарын үсэг зурж хуурамч баримт бичиг үйлдэж ашигласан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай охин ээж, аав хоёроосоо айгаад анх худал хэлсэн байсан. Би юу болсон талаар сонсоод цагдаад мэдэгдсэн. Манай охиныг хүчиндсэн зүйл бол болоогүй гэсэн ба сүүлд мөрдөн байцаалтын шатанд энэ талаар мэдүүлгээ өөрчлөн өгсөн. Одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шүүгдэгч Э нь ”Х” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хоёр зээлдэгчийн эргэн төлөлтийн мөнгийг авч, ажлаас гарч алга болсон. Ийм учраас бид холбогдох цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирлоо Приус-30 маркийн автомашинаа “Х” ХХК-д 11.000.000 төгрөгт тооцон шилжүүлсэн, мөн үлдсэн төлбөрт өөрийн эзэмшлийн хашаа байшин, газрыг шилжүүлэн өгөхөөр болж хохирол төлбөрийн асуудал дууссан. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Эий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хохирогч нараас уучлалт гуйж байна, би одоо 31 настай, ажил хөдөлмөр эрхлэх насан дээрээ явж байгаа. Мөн ээжтэйгээ хоёулаа амьдардаг, ээж  маань эрүүл мэндийн хувьд муу даралт өндөртэй, сахрын хүнд өвчтэй би ээжийгээ асран хамгаалах хэрэгтэй тул дээрх байдлыг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 0000000000  дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай охин Хгийн утсаар найз Н манай охинтой өмнө нь танилцуулж байсан залуутайгаа утсаар ярьсан бөгөөд дараа нь тэр залуу миний охины дугаар руу эргүүлж залгаад “Н юу” гэхэд нь охин маань “Х байна” гэсэн. Тэр залуу миний охиныг орой 7-н буудлын автобусны буудал дээр 19-20 цагийн үед гараад ирээч гэж дуудсан. Охин маань яах гэж байгааг нь асуухад “зүгээр уулзъя, хотоор жаахан зугаалъя” гэсэн байдаг. Охин маань уулзаад хотоор жаахан явж байгаад тэр залуу нэг буудлын гадаа очоод ороод өрөө авсан, өөрөө нэг шил архи, жимстэй пиво аваад охиныг маань уух гэхэд охин маань уугаагүй. Тэр залуу архиа уучхаад охины маань өмдийг тайлахаар дайраад оролдсон. Миний охин одоо дөнгөж 13 настай, 5 дугаар сарын 30-нд 14 нас хүрнэ. Одоо охин маань бие сэтгэлээрээ маш их хохирсон. Аав, ээж нь ч мөн сэтгэл санаагаар хохирч, маш их гомдолтой байгаа учир энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх өргөдөл / 1хх-ийн 5 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Хгийн гэрчээр өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд усанд явж байхад манай найз Н утсаараа нэг яриулаач гэсэн. Тэгээд гэртээ байж байтал миний дугаар руу танихгүй дугаараас залгасан. Намайг Н юу гэхээр нь би Х байна гэсэн чинь гараад ир гэсэн. Би яах гэж байгааг нь асуухад зүгээр гараад ирээ гэсэн. Би гараад очиход саарал өнгийн приус-30 маркийн машинтай Э гэх хүн байсан. Э намайг машины урд суучих гээд хотоор зугаалъя гэсэн. Бид хотоор жаахан зугаалж байгаад бид буудал орсон. Э авсан архиа ганцаараа уусан бөгөөд намайг уух уу гэхэд нь би уугаагүй. Архиа ууж дуусгаад миний өмдийг тайлах гээд байхаар нь би эсэргүүцсэн. Гэтэл миний барьж байгаад зүгээрээ гээд өмдийг маань тайлсан. Тэгээд өөрийн бэлэн эрхтнээ минийх рүү хийгээд хөдөлж больсон. Удалгүй миний бэлэг эрхтэн халуу дүүгээд байсан. Дараа нь бэлэг эрхтнээ миний ам руу хийгээд хөдөлж байгаад больсон. Тэр шөнө бид буудалд хоносон. Маргааш нь буудлаас гараад намайг 7-н буудал оруулж өгсөн. Би шууд гэртээ харихаас айгаад байсан тул У гэдэг найзындаа дахин 1 өдөр хоноод маргааш нь харьсан...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 36 тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 1хх-ийн 6-11 тал/,

 

Хэргийн газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 12-25 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар / 1хх-ийн 26-27 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Хгийн хохирогчоор өгсөн “..Анх 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр би өөрийн найз Нтэй уулзаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Н” нэртэй газарт Н танил Э ахтай танилцаж байсан. Тухайн үед тэр 2 машин дотор суучхаад янз бүрийн юм ярьж байгаад Н бид 2 харьсан. 3 долоо хоногийн дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би Нтэй гудамд төөрсөн бөгөөд миний утсаар ярьсан. Удалгүй миний дугаар руу 8802-0368 гэсэн танихгүй дугаараас залгаад “Н мөн үү” гэж эрэгтэй хүн асуусан. Би “биш ээ, Х байна” гэхэд өмнө нь Нандин-Эрдэнийн танилцуулж байсан Э гэх ах байсан. Намайг тэр ах 7-н буудал дээр гараад ир гэсэн, би яах гэж байгааг нь асуухад зүгээр ээ, гараад ир гэсэн. Би 7-н буудал дээр 16 цаг 30 минутын үед очиход Э ах приус-30 маркийн авто машинтай ирсэн. Тэгээд “машиныхаа ур талд суучих, хотоор жаахан зугаалъя” гэсэн. Би “аав, ээж уурлана” гэхэд “найзындаа байж байгаад ирлээ” гээд хэлчих гэсэн. Машин дотроо нэг шил архи, нэг жижиг пиво авсан байсан. Хотын төвөөр жаахан явж байгаад нэг буудлын гадаа ирээд 2-лаа орох уу гэсэн, би хотын төвийг сайн мэдэхгүй болохоор дагаад буудал орсон. Буудалд өрөө аваад надад түлхүүрээ өгөөд 408 гэсэн дугаартай өрөөнд орж бай гэсэн, би өрөөг онгойлгоод орсон. Тэр ах нөгөө архиа гаргаж ирж ганцаараа уугаад манайг уух уу гэсэн, би уухгүй гэсэн. Архиа ууж дууссаны дараа миний уруул дээр үнсээд, өмд тайлах гээд байсан. Би “боль” гээд түлхэхэд миний 2 гарыг нийлүүлээд баруун гараараа барьж толгойны дээд хэсэгт дарж байгаад зүүн гараараа өмд тайлж бэлэг эрхтнээ гаргаад миний бэлэн эрхтэн рүү хийсэн. Энэ үед миний бэлэг эрхтэн их өвдсөн тул боль гээд хөлөөрөө түлхсэн. Удалгүй миний бэлэг эрхтэн халуу төөнөөд байсан бөгөөд тэр хүн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтнээс авсны дараа шингэн цагаан зүйл болсон байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө өмсөж байсан дотуур хувцсаар арчсан. Хаалга дотроосоо түгжсэн байсан учир тэндээ хоноод маргааш нь 10 цагт буудлаас гарч намайг 7-н буудлын автобусны буудал дээр хүргэж өгсөн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 31-32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эий гэрчээр өгсөн “...Би Хг танина. Хгийн найз Нтэй фейсбүүкээр найз. Нэг удаа Н гэртээ очиж чадахааргүй болчихлоо ядаж таксины мөнгө өгчих гэхэд нь би 10.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надаас мөнгө авах гэж ирэхдээ Хтай хамт ирсэн. Тухайн үед би та 2 жоохон харагдаад байна хэдэн настай вэ гэж асуухад 1998, 1999 оных 21, 22-той гэж хариулж байсан. Би нэг найзтайгаа хамт байсан. Бид 4 машинд жаахан сууж байгаад салсан. Х над руу залгаад уулзъя гээд байдаг байсан. Би уулздаггүй байсан. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Х над руу залгаад “юу хийж байгаа  юм бэ, завтай бол уулзъя” гэсэн. Тэгээд би 19 цагийн үед 7-н буудалд Хтай уулзсан. Бид машинд сууж байгаад 20 цагийн үед би хүргэж өгсөн. Түүнээс хойш уулзаагүй. 05 дугаар сарын 17-ны өдөр Х над руу “юу хийж байна” гэж мессеж бичсэн. Хгийн аав, ээж нь гэх хүмүүс над руу залгаад Хг олж ир гээд загнаад байсан мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас над руу залгасан. Хтай бэлгийн харилцаанд орж байгаагүй...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 38 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Хгийн дахин хохирогчоор өгсөн “...Өмнөх мэдүүлгийг өгөхдөө аав, ээжээсээ айгаад худлаа мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлгээ үнэн зөвөөр өгнө. Н манай арын гудамд байдаг түрээсийн байшинд нүүж ирсэн охин. Анх Н дүүтэй нь эхэлж танилцаад дараа нь гэрт нь тоглож байгаад Нтэй танилцаж байсан. Н надтай хамт гадуур гарч бай гэдэг байсан. Тэгээд Э ахтай танилцуулсан. 2020 оны 5 дугаар сарын эхээр бид 2 Нандин-Эрдэнийн таньдаг ахтай нь уулзахаар цаг тохирсон. Бид 2-ыг “Н” гэдэг газарт хүрээд ир гэсэн, бид 2 нүүрээ будаад их удаж байж очсон. Очиход уулзах хүн яваад өгчихсөн 4 дүгээр дэлгүүр дээр байна гэсэн. Бид 2 араас нь 4 дүгээр дэлгүүр рүү таксигаар очиход нэг Э ах ирж таксины мөнгө төлсөн. Э ахын машинд сууж байхад Н, Э ах 2 хаашаа явах уу, хаачих уу гээд яриад байсан. Удалгүй Э ахын найз гээд нэг цайвар царайтай ах ирсэн. Бид 4 нэг 3-4 давхар бор өнгийн зочид буудалд орсон. Буудал орохоосоо өмнө Э ах шар айраг, идэж уух юм авсан. Буудалд ороод Э ах, түүний найз, Н 3 юм яриад идэж уугаад суусан. Тэгээд бид 4 тэр буудалдаа хоносон бөгөөд 2 ортой буудал байсан, нэг ор нь дээр нь Н бид 2, нөгөө ор нь дээр Э ах унтсан. Э ахын найз тэр шөнөдөө яваад өгчихсөн. Маргааш нь бид 2 гэртээ харьсан. Үүнээс хойш 10-аад хоногийн дараа 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Н утсаа алдчихсан гээд миний утсаар яриад, мессеж бичсэн. Удалгүй миний дугаар руу нэг танихгүй дугаар залгасан бөгөөд Э ах байсан. Намайг 2-лаа уулзъя гээд бид 2 7-н буудлын автобусны буудал дээр уулзсан. Машинд нь байж байгаад бид 2 “Х” нэртэй зочид буудал орсон. Эхлээд Э ах ороод өрөө авч гарч ирээд надад түлхүүрээ өгөөд орж бай, машинаа тавиад оръё гэсэн. Би түрүүлээд өрөөнд орсон. Өрөө 4 дүгээр давхрын 408 гэсэн дугаартай байсан. Э ах араас орж ирээд авч ирсэн архиа ганцаараа уусан, намайг уух уу гэхэд нь би уугаагүй. Тэгээд Э ах эхлээд намайг үнссэн. Бид 2-3 минут орчим үнсэлцэж байгаад бид хувцсаа тайлж бэлгийн харилцаанд орсон. Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ Э ах миний хувцсыг тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийсэн гэж худлаа хэлсэн. Би тэр үед анх бэлгийн харилцаанд орсон, мөн гэртээ хоноогүй гээд аав, ээж уурлаад байсан болохоор нь айсандаа худал хэлсэн. Одоо бол миний худлаа өгсөн мэдүүлгээс болж Э ах шоронд орчихвол болохгүй гэж бодож байна. Би болсон явдлын талаар хэд хоногийн өмнө аав, ээждээ үнэнээ хэлсэн, гэтэл аав, ээж маань намайг үнэнээ хэлэх хэрэгтэй гэсэн. Э намайг хүчээр хүчиндсэн зүйл байхгүй, надад хамт хонох санал тавьсан бөгөөд би зөвшөөрч толгой дохисон. Тэгээд бид буудал явсан. Анх Н Э ахад намайг 18 настай, өөрийгөө 20 орчим настай гэж хэлсэн. Этэй уулзахдаа нүүрээ будаад уулздаг болохоор овортой харагдсан байж магадгүй...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 34-35 тал,

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Н гэрчээр өгсөн “...Би 2018 оноос хойш “Х” нэртэй зочид буудалд ресейпшнээр ажиллаж байгаа. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би ээлжтэй байсан. Би 24 цаг гарч, 48 цаг амардаг. Тэр өдөр 20 цагийн үед нэг биерхүү мариалаг залуу орж ирээд хамгийн хямд өрөө хэд вэ гэж асуусан. Би 45.000 төгрөг гэж хэлэхэд нэг өрөө авсан. Түлхүүрээ аваад эргээд гараад явсан. Яагаад эргээд гарах гэж байгаа талаар би асуугаагүй. Удахгүй гаднаас нэг биерхүү охин орж ирээд шууд захирлын өрөөний чигт алхсан. Тэгээд яах гэж байгааг нь асуухад 4 давхар гарна гэсэн. Тэгээд дээшээ гарсан. Удахгүй гаднаас нөгөө залуу орж ирээд дээшээ гарсан. Тэр шөнө хүн багатай байсан болохоор элдэв янзын чимээ шуугиан гараагүй, тэр өрөөнөөс хүн орилох, маргалдах зэрэг зүйл сонсогдоогүй. Маргааш нь 408 дугаар өрөөний хүмүүс 11 цагийн үед гарсан. Би 12 цагт ажлаасаа буусан...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 37 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эий дахин гэрчээр өгсөн “...Анх мэдүүлэг өгөхдөө Хгийн аав, ээж нь Хг загнах байх гэж бодоод худал мэдүүлэг өгсөн. Н бид 2 танилууд бөгөөд Хтай танилцуулсан. Х над руу байнга залгаж “уулзъя” гэдэг байсан ч би уулздаггүй байсан. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Х залгаад “хаана байгаа юм бэ” гэхэд нь би “дарь эхэд явж байна” гэсэн. Гэтэл “7-н буудалд хүрээд ир уулзъя” гэсэн. Би өөрийн улсын дугаартай приус-30 маркийн машинтайгаа очиж Хтай уулзсан. Тэгээд би тэр охиноос “завтай байвал машинаар жаахан зугаалах уу” гэхэд “тэгье” гэсэн. Бид машинаар жаахан явж байгаад би “хамт хонох уу” гэхэд зөвшөөрсөн учир шууд Б дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Х” нэртэй зочид буудалд очиж 3 давхарт 1 өрөө авсан. Буудалд байхдаа бид 2 харилцан тохиролцоод 1 удаа бэлгийн харилцаанд орсон. Тэндээ хоноод маргааш өглөө нь 11 цагийн үед Хг гэрт нь хүргэж өгсөн. 17-нд Хгийн аав, ээж нь гэх хүмүүс над руу залгаад “Х хаана байна, олж ир, наад хүүхэд чинь жоохон хүүхэд шүү” гэсэн. Төд удалгүй Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас намайг дуудаад ирж байцаалт өг гэсэн, мэдүүлэг өгөхдөө би тэр охинтой бэлгийн харилцаанд ороогүй гэж худлаа хэлсэн. Анх өөрийгөө 20 настай 2000 оных гэж хэлсэн. Бэлгийн харилцаанд орохдоо ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй, амаар нь хөхүүлж байгаад гадуур нь дур тавьсан. Бэлгийн харилцаанд орж эхлэхдээ тэр охин доошлоод миний бэлэг эрхтнийг хөхөж эхэлсэн. Буудалд байхдаа миний авч орсон архи, пивоноос бид 2 уугаагүй. Би нэг балгаад орхисон...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 39-40 тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.А гэрчээр өгсөн “...Эий ээж Н нь миний төрсөн дүү. Н ганц хүүтэй, нөхөргүй. Э бага наснаасаа өвөө, эмээ дээрээ өссөн. Их төлөв, түвшин, сайхан сэтгэлтэй, тусч хүүхэд байсан. Хамт олон, найз нөхөд дундаа их нэр хүндтэй. Олдсон ажил төрлийг голохгүй хийдэг. Ийм хэрэг гарсан талаар ээжээс нь сонссон. Эий ээжийн бие одоо их муу байгаа, ходоодны хорт хавдартай, бас сахрын өвчтэй хүн. Хүүд нь ийм хэрэг тохиолдсоноос болоод сэтгэл санаагаар унж, байнга л уйлаад ярьдаг болсон. Тэр охиныг тухайн үед насанд хүрээгүй гэдгийг нь мэдээгүй, насаа өөрөө худлаа хэлсэн гэж сонссон. Би дүүгээ тийм зүйл хийсэн гэж итгэхгүй байна. Хайран сайхан залуу хүн хилс хэрэгт гүтгэгдэж залуу насаа шоронд өнгөрөөнө гэхээс айж байна...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 41 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Г гэрчээр өгсөн “...Э миний үеэл дүү, Улаанбаатар хотод төрсөн, багадаа Н амьдарч байсан. Ээжтэйгээ хамт байдаг. Ээждээ халамжтай, сайхан сэтгэлтэй, уян зөөлөн, эмэгтэй хүнд хүндэтгэлтэй ханддаг, хамаатан, садан, найз нөхөд дундаа нэр хүндтэй, хүний үгэнд сайн ордог, хүнд их тусч, ухаалаг, цайлган хүн. Миний дүү эмэгтэй хүнийг хүчиндэх нь битгий хэл урдаас нь чанга дуугарах хүн биш. Би дүүтэйгээ сүүлд 2020 оны 05 дугаар сард уулзсан. Э нэг охинтой буудал орсон чинь тэр охин нь насанд хүрээгүй байсан талаар нагац эгч надад хэлсэн.  Тэр охин нь насаа нууж худлаа хэлсэн юм шиг байна лэ. Тэрнээс бол миний дүү хэзээ ч хүн хүчиндэх хүн биш...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 42 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.П гэрчээр өгсөн “...Э бид хоёр 3-4 наснаасаа хойш нэг гудамд хамт тоглож өссөн. Бид бараг 20 орчим жил найзалж нөхөрлөж байна. 2008 онд сургуулийг төгсөөд Ц элсэн орж нэг жил суралцаад гарсан. Дараа нь хөтлөгчөөр ажиллаж байгаад Монголын Үндэсний их сургуульд эдийн засагчаар суралцаж төгсөж нэг ББСБ-д ажиллаж байсан. Эхнэр хүүхэдгүй, ээжтэйгээ хамт байдаг. Найзууд дундаасаа бид 2 ганц биеэрээ байгаа. Зан харилцааны хувьд нийтэч, тусч, ямар ч хүнтэй эвтэйхэн харилцаж чаддаг, согтууруулах ундааны зүйл тохируулан хэрэглэж чаддаг, найзууд дундаасаа хамгийн сайн хүн нь гэж боддог. Ядарсан хүнд их тусархуу, эмэгтэй хүн, хүүхдийг дээрэлхэх, хүч хэрэглэх тийм зүйл харж байгаагүй. Их ичимхий, сайхан сэтгэлтэй залуу...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 43 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Н гэрчээр өгсөн “...Би ганц хүүтэй, миний хүү Э Улаанбаатар хотод төрсөн, балчин насаа өвөө, эмээ дээрээ өнгөрүүлсэн. 1998 онд Налайхын сургуульд элсэн орж 2008 онд төгссөн. Бага наснаасаа нийтэч, анги хамт олон, багш сургуулийнхандаа нэр хүндтэй хүүхэд байсан. 2008 онд урилгаар элсэн орж нэг жил суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар өвөөгөө асрах гээд сургуулиасаа гарсан. Дараа нь  4 жил хөтлөгч хийсэн, 2013 оноос үнэлгээний компанид ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Техникийн их сургуулийг 2,5 жилээр эдийн засагчийн мэргэжлээр оройгоор сурч төгссөн. Хувиараа ундааны цех, таксины жолооч хийж ээждээ тус нэмэр болдог. Зан харилцааны хувьд үгнээс гардаггүй, найз нөхөд, хамаатан садандаа тусархуу, хүүхдэд их хайртай, зөөлөн сэтгэлтэй сайн хүүхэд. Миний хүүхдийг Хонхорт амьдарч байсан хүмүүсээс асуухад бүгд хэлнэ. Миний хүү надад хэлэхдээ би фейсбүүкээр Н гэдэг охинтой танилцсан, Н надтай Хг танилцуулсан. Х над руу байнга залгаж, чат бичдэг. Тэр 2 анх насаа хэлэхдээ 18, 21 настай гэж хэлсэн. Х өндөр болохоор би итгэсэн, тэр охин намайг чадчихлаа. Би насанд хүрээгүй гэж мэдэж байсан бол юу гэж тэр охинтой унтах вэ дээ, харин ч машинаасаа хөөгөөд буулгах байсан гэж хэлээд уйлж байсан. Миний хүү тэр охины насыг мэдэхгүй насанд хүрсэн гэж бодоод унтчихсан юм шиг байна лэ. Би хүүдээ итгэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Х өгсөн “...Э бид 2 багадаа Б дүүргийн нэртэй газарт хамт өссөн. Би 2003 онд элсэн орж тэр үеэс найзалж нөхөрлөж ирсэн. Багадаа их сайн сурлагатай, ангийн дарга хийдэг байсан. Ялангуяа математикийн хичээлдээ их сайн хүүхэд байсан. Э ээжтэйгээ хамт амьдардаг байсан. 2020 оны 09 дүгээр сард ээж Н нь над руу залгаад Эг цагдаагаас хайгаад байсан гэртээ ирэхээ байчихлаа та нартай уулзсан уу, холбоо барьсан уу гэж хэд хэдэн удаа залгасан. Болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг / 1хх-ийн 46 тал/,

 

Мөрдөн шатгах ажиллагааны шатанд Д.Э гэрчээр өгсөн “...Э ахтай багаасаа хамт өссөн болохоор ахынхаа талаар сайн мэднэ. Багадаа ээж, өвөө дээр өссөн. Их тусч, сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн. Ах маань хэзээ ч гэмт хэрэг хийх хүн биш, Болсон явдлын талаар Наранцэцэг эгчээс сонссон. Ах маань жаахан охин хүчиндэх хүн биш, залуу хүн охид, хүүхнүүдтэй уулзаж, танилцах үе зөндөө байгаа. Нүүрээ будаад харагдах байдлаа өөрчилсөн охинд хууртагдсан байх гэж бодож байна. Тэрнээс биш ах маань ийм зүйл хийх хүн биш, одоогийн охид хүүхдүүд мөнгө төгрөг авах гээд их айхтар болчихсон...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 47 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Н гэрчээр өгсөн “...Би төрсөн цагаасаа хойш энэ хавиар амьдарч байгаа. Энэ хавийн айлуудаа бүгдийг нь мэднэ. Н, Х нарыг 2-ланг нь танина. Н манай хойд талд, Х манай хажуу талд 41 дүгээр гудамд амьдардаг. Н олон дүүтэй, гэртээ дүү нараа хараад гэр зуур байдаг. Ээж нь энэ жил 10 дугаар анги гэж хэлж байсан. Миний мэдэхээр гэрээсээ гардаггүй, даруухан, дуу муутай хүүхэд. Хааяа гэрт нь ороход гэр орноо сайхан цэвэрлэчихсэн сууж байдаг. Шөнийн цагаар юу хийдэг талаар би мэдэхгүй. Х 17 дугаар сургуульд сурч байгаад сургуулиасаа гарсан. Таарахаараа мэндлээд өнгөрдөг. Х нэлээн биерхүү гаднаасаа 16, 17 настай болов уу гэмээр харагддаг. Эцэг, эх 2 нь архины хамааралтай, байнга шахуу согтуу байдаг. Х энэ хавиар айлаас хувцас хунар хулгай хийгээд баригдсан гэж сонсогдож байсан. Их худалч би ер нь Хг бүтэхгүй хүүхэд гэж боддог. Н аавын машинаас нь гар утсыг нь хулгайлж байгаад баригдсан гэсэн. Нэг удаа Хгийн ээж согтуудаа гудамд Н миний охиныг худалддаг гэж чарлаад байсан. Согтуудаа бага хүүхдээ сугандаа хавчуулчихсан явж байдаг...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 48-50 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Н.У өгсөн “...Н танихгүй харин Х аниаг танина, дүү нартай нь тоглодог. Х аниагийн аав, ээж нь архи уухаар Х аниа нүүрнийхээ будгийг аваад гэрээсээ гараад явчихдаг. Уг нь аав, ээж нь зоддоггүй. Гэхдээ далимдуулаад гараад явчихдаг гэсэн. Н эгчтэй нийлээд нүүрээ будаад хувцас сольж өмсөөд доошоо 7-н буудал явдаг. Х аниа манай ээжийн угаасан хувцсыг хулгайлж байсан. Бас ууланд байдаг гэрээс юм хулгайлж байгаад эзэнд нь баригдсан гэсэн...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 51-52 тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Г.Э өгсөн “...Н танихгүй, харин Хг 2 жилийн өмнөөс мэднэ. Анх 17 дугаар сургуульд байхдаа хулгай хийгээд баригдаад хөөгдөж байсан. Дараа нь 37 дугаар сургууль байхдаа хүүхдийн гар утас хулгай хийгээд баригдаад хөөгдсөн. Заримдаа гадуур хонодог. Шөнө 22 цагийн үед гэрээсээ гарч яваад маргааш нь 13 цагийн үед ирж байхыг нь харж байсан. Заримдаа хиймэл үс зүүгээд нүүрээ будаад гараад явдаг. Фейсбүүкээр нэг хүнтэй танилцсан гэж хэлсэн. Гэрээсээ олон удаа яваад алга болж байсан. Яагаад гэрээсээ зугтаадаг талаар би сайн мэдэхгүй. Одоогоос 2 долоо хоногийн өмнө 7-н буудлын тэнд тортой хувцас барьчихсан явж байсан, хаачих гэж байгааг нь асуухад нэг найзындаа байгаа, манай найзын ээж намайг сургуульд оруулж өгнө гэсэн гэж хэлсэн. Би Хг нүүрээ будаагүй байхдаа 16 настай гэж боддог, нүүрээ будахаараа 19-20 настай юм шиг харагддаг. Нүүрээ будаад хиймэл үс зүүхээр нь би таньдаггүй. Нэг найз залуутай болсон гэж сонсож байсан. Э гэдэг хүний талаар сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 53-54 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч О. өгсөн “...2019 онд манайх Чингэлтэйд нүүж ирсэн. Би тухайн үед эмээгийндээ байдаг байсан. Ээж маань дүү нараа хар гээд намайг гэрт авч ирсэн. Тэр үед Х манайд орж ирдэг байсан. Тэгж анх Хтай танилцсан. Хтай нэг хэсэг найзалж байхад манай аавын машинаас гар утсыг нь хулгайлаад баригдаж байсан. Тэгээд би найзлахаа больсон. Э ахтай анх фейсбүүкээр танилцсан. 2-3 сарын хугацаанд чатлаж байгаад 2020 оны 05 дугаар сарын үед Хтай хамт очиж уулзаж байсан. Тухайн үед Х аав, ээж нь зодоод байна гээд манай эмээгийнд очиж хэд хоног амьдарсан. Нэг өдөр Э ах уулзъя гэхэд нь би Хд хэлсэн. Х манай аав, ээж согтуу байна орохоос айгаад байна гэхээр нь би дагуулаад хамт явсан. Тэр өдөр Э ах машинтайгаа ирж бид 2-ыг авсан. Бид 2 машиных нь арын суудал дээр сууж юм ярьж байгаад Налайхаас нэг хүн авна гэхэд нь хамт явсан. Нэг бүдүүн ахыг аваад бид 4 буудал орсон. Буудалд ямар нэгэн бэлгийн харилцаа болоогүй. Маргааш нь бид 2-ыг Э ах хүргэж өгсөн. Х миний чатаас Э ахын дугаарыг аваад холбогддог болчихсон байсан юм байна лэ. Ээж намайг Хтай нийллээ гээд уурлаад байхаар нь би дахин нийлэхээ байсан. Хгийн ээж нь над руу залгаад Х гэртээ ирж хонохгүй байна гээд уурлаад байсан. Би энэ талаар дараа нь Хтай таарахаараа хэлэхэд урдаас уурлаа “хуц” гэсэн. Хгийн аав, ээж нь Хг нэг залуутай уулзаад байна, тэр залуу нь 22-23 насны залуу гэж байсан. Э ах Х 2-ын бэлгийн харилцаанд орсон талаар би мэдэхгүй байна. Х өндөр, махлаг болохоороо нүүрээ будахаараа надаас эгч харагддаг...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 55-57 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Хгийн биед хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  дугаартай шинжээчийн “...Хгийн биед гэмтэл тогтоогдсонгүй, Хгийн охин хальс бүтэн гэмтэлгүй, охин хальс нь дугараг бүтэцтэй, үтрээний нүх том, цочролгүй, охин хальс махархаг зузаан, сунамтгай онцлогтой байгаа тул охин хальсыг гэмтээхгүйгээр бэлгийн харилцаанд орсон байх боломжтой, бэлгийн замын халдварт өвчингүй, үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн тул ДНХ шинжилгээ хийлгэх шаардлагатай...” гэх дүгнэлт / 1хх-ийн 60-63 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Хгийн сэтгэцэд хийсэн Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн  дугаартай  Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын “...Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, юмыг зөвөөр тусган ойлгох, зөвөөр мэдүүлэх чадвартай, хэргийн улмаас сэтгэцэд орсон гэх шинж тэмдэг одоогоор үгүй, сэтгэцийн хөгжил нь өөрийн насны түвшинд, хоцрогдолгүй байна...” гэх дүгнэлт / 1хх-ийн 67-69 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Хгийн биед хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн  дугаартай шинжээчийн “...биед ил харагдах гэмтэлгүй, биеийн жин 60 кг, өндөр 156 см, биедээ таарсан махтай, цээжний тойрог 85 см, бүсэлхийн тойрог 74 см, өгзөгний тойрог 87 см, хөх ургасан, гүйцэд хэлбэржээгүй, гадна харагдах байдлаар насыг тогтоодоггүй...” гэх дүгнэлт / 1хх-ийн 73-74 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эий яллагдагчаар өгсөн “...Намайг БЭ гэдэг би төрсөн аавыгаа мэддэггүй. Тийм болохоор өвөөгөөрөө овоглосон. Багадаа ээж, өвөө 2-тойгоо өссөн. Улаанбаатар хотод төрсөн, багадаа Х цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж төгссөн. Сургуулиа төгсөөд элсэн орж нэг жил суралцаад ар гэрийн гачигдлаар сургуулиас гарсан. 2010-2012 онд хөтлөгчөөр, 2014-2015 онд  ХХК-д үнэлгээчнээр, 2019 оноос “Х” ХХК-д ахлах эдийн засагчаар ажилласан. 2016-2018 онд бизнесийн удирдлагаар төгссөн. Эхнэр хүүхэдгүй, 2011 онд өвөө Б нас барснаас хойш ээж Н хамт амьдарч байгаа. 2020 оны 03 дугаар сард анх Нтэй фейсбүүкээр танилцсан. Нэг сар чат бичиж байгаад 2020 оны 04 дүгээр сараас уулзахаар болсон. Тэгээд би 7-н буудал дээр машинтайгаа очоод хүлээж байтал Н ирээгүй учир би явсан. 4 дүгээр дэлгүүрийн урд явж байхад Н залгаад ирчихлээ гэсэн. Би дараа болъё гэж хэлээд явах гэхэд гэртээ очиж болохгүй байна, хүрээд ирээч гээд байсан. Тэгээд 4 дүгээр дэлгүүр дээр ирэхдээ Хтай хамт ирсэн. Би хамт ажиллаж байсан Самбуу ахыг дуудаад очиж авахаар Амгалан явсан. Бид 4 цаашаа Тэрэлж явсан бөгөөд зам хаасан учир буцсан. Ингээд гэртээ харьцгаах уу гэхэд Н, Х 2 гэртээ очиж болохгүй байна гээд байхаар нь Ч овооны тэр хавьд Т нэртэй зочид буудалд нэг өрөө аваад бид 4 хоносон. Тэр шөнө ямар нэгэн бэлгийн харилцааны асуудал болоогүй. Бид 4 ууж байгаад хоноцгоосон. Маргааш нь би Н, Х 2-ыг гэрт нь хүргэж өгсөн. Үүнээс хойш би тэр 2-той нэг хэсэг холбогдоогүй. 2020 оны 05 дугаар сарын 10-16-ны хооронд Х над руу байнга дохиод байсан. Би хааяа залгаж ярьдаг байсан. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Х залгаад “хаана байгаа юм бэ” гэхэд нь би “Яргайтаас уруудаад явж байна, завтай байвал уулзах уу” гэхэд зөвшөөрсөн. Тэгээд би Хгаас “завтай байвал хамт хонох уу уу” гэхэд зөвшөөрсөн. Бид Б дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Х” нэртэй зочид буудалд очиж 3 давхарт 1 өрөө авсан. Анх Х надад өөрийгөө 20 настай, Н 21 настай гэж хэлсэн болохоор би итгэсэн байсан. Н фейсбүүк хаягаар орж харахад 1999 оных гэсэн байсан. Х, Нэс овортой харагдаж байсан бөгөөд нэгнийгээ найзаа гэж дуудаж байсан. Бид 2 буудалд орохын өмнө би түрүүлж орж тооцоо хийгээд Хд түлхүүрээ өгөөд оруулсан, араас нь цүнхээ аваад орсон.  Өрөөнд ороод бид 2 хаана юм ярьж сууж байгаад би цүнхэнд байсан архинаас нэг уугаад дахиж уугаагүй, Хг пиво уух уу гэхэд уухгүй гэсэн. Бид тэврэлдээд хэвтэж байгаад үнсэлцэж эхэлсэн. Үнсэлцэж байхад Х өөрөө доошлоод миний бэлэг эрхтнийг амандаа хийгээд хөхөөд байсан. Хэсэг хөхөж байгаад Х миний дээр гараад миний бэлэг эрхтнийг өөрийнхөө бэлэг эрхтэнд хийж хэсэг хөдөлсөн, дараа нь би дээр нь гараад бид 2 үргэлжлүүлсэн. Би тавилаа гэж хэлэхэд Х хажууд гар гэж хэлээд би хажууд нь гарахад гараараа миний бэлэг эрхтнийг хөдөлгөж байгаад тавиулсан. Бид 2 дахин бэлгийн харилцаанд ороогүй, маргааш өглөө нь 11 цагийн үед Хг гэрт нь хүргэж өгсөн. Би Нандин-Эрдэнийг Хгаас дүү гэж боддог байсан. Бэлгийн харилцаанд орохдоо ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 145-146 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Хгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 151-154 тал/,

 

Хохирогч “Х” ХХК-ийн захирал С.Я Б дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эийг зээлийн эдийн засагчийн ажилд авсан. Ажил үүргийн хувьд зээл олгох, тооцоолол, эргэн төлөлтийг хариуцах үндсэн үүрэгтэй. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тоот барьцааны зээлдэх гэрээгээр 12.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тоот 4.500.000 төгрөгийн үнэ бүхий гэрээг иргэн Д.Б, Э.М нартай байгуулсан. Э.М зээлийн эргэн төлөлт болох үндсэн зээлийн хүү 13.170.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг бэлнээр тус компанийн оффисын байранд, үлдэх 3.170.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Эий  дугаарын дансаар шилжүүлсэн байна. Иргэн Д.Б зээлийн эргэн төлөлт болох 5.000.000 төгрөгийг Д.Б өөрийн нөхөр М.З дамжуулан 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр Эд өгсөн байна. Э нь компанийн дансанд мөнгийг төвлөрүүлээгүй бөгөөд компанид 18.170.000 төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Мөн компанийн тамга тэмдгийг дур мэдэн ашиглаж зээлдэгчийн машиныг байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэр шилжүүлсэн. Дээрх үйлдэлтэй холбоотой бичиг баримт болон хяналтын камерын бичлэгийг устгаад 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ор сураггүй алга болсон тул шалгаж өгнө үү...” гэх өргөдөл / 1хх-ийн 158 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Я гэрчээр өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Х” ХХК-ийг байгуулаад зээлийн эдийн засагчаар Э гэх залууг ажилд авсан. Э нь Д.Б, Б.М гэх 2 хүнтэй зээлийн гэрээ байгуулаад эргэн төлөлтийг нь бэлнээр болон өөрийн дансаар авч, компанийн бичиг баримтыг зөвшөөрөлгүй ашиглаж, манай компанид хохирол учруулсан. Манай компанийн сейфийн түлхүүр манай төрсөн дүү М болон надад л байдаг. Намайг эзгүй үед манай дүү компанийн үйл ажиллагааг хариуцаж байсан. Ширээн дээрээс түлхүүр авч олшруулсан байх гэж бодож байна. Анх хохирлоо 18.170.000 төгрөг гэж байсан ч буруу тооцоолсон байна лэ, Д.Б, Б.М нарын зээлийн эргэн төлөлт нийт 19.799.459 төгрөг болж байгаа...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 172-173 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Х” ХХК-аас эхнэр Б.М эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн маркийн авто машиныг барьцаалан зээл авсан. Зээл авахад зээлийн эдийн засагч Э гэх залуутай гэрээ байгуулсан. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би ажлын газрынхаа дүүг явуулаад 10.000.000 төгрөгийг нь бэлнээр, 3.170.000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлээ хаасан. Тухайн үед Э сейфээс тамга, тэмдэг дарж өгөөд тоот бичээд явуулсан байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төвд очиж машинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Надтай нийт зээлээ төлөх тухайд 10 орчим удаа ярьсан...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 174-175 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Б гэрчээр өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын үед 3.000.000 төгрөгийн хэрэг гараад өөрийн эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн авто машиныг “Х” ХХК-д барьцаалан зээл авсан. Тухайн үед зээлийн эдийн засаг Этэй гэрээ байгуулсан. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр найзыгаа явуулж 5.000.000 төгрөгийг Эий дансанд шилжүүлж зээлээ төлөөд машины бичиг баримтаа авсан. Бичиг баримт шилжүүлэх бичиг хийж өгөхдөө шууд сейфээсээ онгойлгоод хийж өгсөн гэсэн. Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр машинаа шилжүүлэн авсан. Э дээрх хугацаанд надтай 4-5 удаа зээл төлөх тухайд утсаар ярьсан...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 176-177 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Я хохирогчоор өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Х” ХХК-ийг байгуулаад зээлийн эдийн засагчаар Э гэх залууг ажилд авсан. Э нь Д.Б, Б.М гэх 2 хүнтэй зээлийн гэрээ байгуулж, Д.Б 4.500.000 төгрөг, Б.М 12.000.000 төгрөг зээлсэн. Би 5 дугаар сард хөдөө ажлаар яваад 7 дугаар сард ирсэн. Ирээд ажилчдын ажлыг шалгахад Э нь дээрх зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлтийг нь бэлнээр болон өөрийн дансаар авч, компанийн бичиг баримтыг зөвшөөрөлгүй ашиглаж, манай компанид хохирол учруулсан. Манай компанийн сейфийн түлхүүр манай төрсөн дүү М болон надад л байдаг. Намайг эзгүй үед манай дүү компанийн үйл ажиллагааг хариуцаж байсан. Ширээн дээрээс түлхүүр авч олшруулсан байх гэж бодож байна. Би ямар нэгэн байдлаар Эд түлхүүрээ өгөөгүй, итгэмжлэл хийж өгөөгүй. Манай байгууллагад нийт төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс ямар нэгэн байдлаар төлөлт хийгээгүй байгаа. Эөөс мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 170-171 тал/,

 

“Д ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаартай аудитын “...Э нь дээрх хоёр зээлдэгчийн зээлийн төлбөрийг Хаан банкны 0 тоот харилцах дансаар болон бэлнээр хүлээн авсан болохыг компанийн удирдлагуудтай и-мэйлээр харьцсан баримт, Авто тээврийн газарт бичсэн Д.Б “авто машин шилжүүлэх” тухай албан тоот зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд зээлийн гэрээний дагуу компанид нийт 20.139.762,59 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх дүгнэлт / 1хх-ийн 179-183 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эий яллагдагчаар өгсөн “...өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 194-195 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор шүүгдэгч Эий  иргэний үнэмлэхийн лавлагаа / 1хх-ийн 79 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / 1хх-ийн 80 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 81 тал/, диплом / 1хх-ийн 82 тал/, сурагчийн хувийн хэрэг / 1хх-ийн 84-93 тал/, асап сангийн лавлагаа / 1хх-ийн 94-100 тал/, Эий арилжааны банкнуудад дахь мэдээлэл / 1хх-ийн 231-245 тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн  гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчаас шүүгдэгч Эг  “2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй зочид буудлын 408 дугаар өрөөнд насанд хүрээгүй хохирогч Хг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад бэлгийн харьцаанд орсон” үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

“ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Б дүүргийн 0 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшиж нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 18.170.000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

“2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Х” ХХК-ний 013 дугаартай албан бичигт, мөн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Х” ХХК-ийн 027 дугаартай албан бичигт тус тус гарын үсэг зурж хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан”  үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.0 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан   гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай оролцсон болно.

 

Мөн түүнчлэн,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч яллах дүгнэлтэд бичигдсэн үйл баримт, гэм буруу  болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С нь шүүгдэгч Эг түүний охин Хтай бэлгийн харьцаанд орсон үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн, гомдол саналгүй, хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс нь хохирогчид холбогдох хэргийн үйл баримттай маргаагүй хохирол төлбөр төлөгдсөн тухайгаа илэрхийлсэн байр суурьтайгаар тус  тус мэдүүлж оролцсон болохыг дурдаж байна.

 

Тус шүүхийн 2021 оны 01 сарын 15-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Эд холбогдох хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “…шүүгдэгч Эий “насанд хүрээгүй хохирогч Б.Хтай бэлгийн харьцаанд орсон” гэх үйл баримт нь хэргийн зүйлчлэлд нийцэхгүй байна.  Хохирогч Х нь 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, өөрөөр хэлбэл Х нь гэмт хэргийн хохирогч болох өдөр 14 нас хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хэргийн үйл баримт хэргийн зүйлчлэлтэй нийцэхгүй байна…” гэсэн үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн хэдий ч Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ДШМ/210 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Э нь 1) “2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй зочид буудлын 408 дугаар өрөөнд насанд хүрээгүй хохирогч Хг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад бэлгийн харьцаанд орсон” 2)  “ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Б дүүргийн 0 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшиж нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 18.170.000 төгрөгийн хохирол учруулсан”                     3) “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Х” ХХК-ний 013 дугаартай албан бичигт, мөн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Х” ХХК-ийн 027 дугаартай албан бичигт тус тус гарын үсэг зурж хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан”  үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч яллах дүгнэлтэд бичигдсэн үйл баримт, гэм буруу  болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С нь шүүгдэгч Эг түүний охин Хтай бэлгийн харьцаанд орсон үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн, гомдол саналгүй, хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс нь хохирогчид холбогдох хэргийн үйл баримттай маргаагүй хохирол төлбөр төлөгдсөн тухайгаа илэрхийлсэн байр суурьтайгаар тус тус мэдүүлж оролцсон ба хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгдэгчид холбогдох үйл баримтуудыг үгүйсгэсэн, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э нь насанд хүрээгүй хохирогч Хтай бэлгийн харилцаанд орсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан, хохирогч “Х” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшиж нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 18.170.000 / арван найман сая нэг зуун далан мянга / төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Х” ХХК-ний 013 дугаартай албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Х” ХХК-ийн 027 дугаартай албан бичигт тус тус гарын үсэг зурж хуурамч баримт бичиг үйлдэж ашигласан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.0 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Х нь гэмт хэрэг гарах үед 14 насанд хүрээгүй байсан байх хэдий ч хохирогчийн харагдах байдал, бие бялдрын хөгжил, өөрийгөө насанд хүрсэн гэж шүүгдэгчид ойлгуулсан нөхцөл байдал зэргийг үндэслэн яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 09 сарын 30-ны өдрийн 323 дугаартай Б дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол үндэслэл бүхий байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иймд шүүгдэгч Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон” гэмт хэргийг үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.0 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн  хөрөнгө завших болон бичиг баримт хуурамчаар үйлдэж, ашигласан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Эий үйлдсэн хөрөнгө завших, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн улмаас хохирогч “Х” ХХК-д нийт 20.139.762,59 төгрөгийн хохирол учирсан талаарх  “” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн аудитын дүгнэлт хэрэгт авагдсан байна.  Гэвч хохирогч болох “Х” ХХК нь хохирол төлбөрийг 18.170.000 / арван найман сая нэг зуун далан мянга / төгрөгөөр тооцон шүүгдэгчтэй харилцан тохиролцсон, хохирол төлбөргүй гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болохыг дурдаж байна.

 

Тодруулбал, хохирогч “Х” ХХК нь шүүгдэгч Эий эзэмшлийн улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг 11.000.000 төгрөгт тооцож шилжүүлж авсан, шүүгдэгчийн нэр дээр бүртгэлтэй Б байрлах тоот 0,7 га газар, 6*8 хэмжээтэй хашаа байшинг 11.168.000 төгрөгт тооцон шилжүүлэхээр ажиллагаа хийгдэж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Х”-ийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нар мэдүүлсэн энэ талаар маргаагүй болно.

Хохирогч “Х” ХХК болон шүүгдэгч Э нарын хооронд хийгдсэн хохирол барагдуулан хэлцэл болон шүүгдэгчийн эзэмшлийн улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл,  Б дүүргийн байрлах А-306 тоот 0,7 га газар, 6*8 хэмжээтэй хашаа байшин,  үл хөдлөх хөрөнгийг  шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, эд зүйлийн хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй, холбогдох баримт бичгийг шүүгдэгч болон хохирогч хэн аль нь шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж байна.

 

Иймд шүүгдэгч Э хохирогч “Х” ХХК нар нь харилцан тохиролцсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргийг үндэслэн  шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн,  хохирогч “Х” ХХК-д цаашид төлөх  хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Эий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн хохирогч Б.Х болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С нар нь гомдол саналгүй, хохирогчид сэтгэл санааны болон материаллаг хохирол учраагүй гэж мэдүүлсэн болохыг дурдаж байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон” гэмт хэргийг үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.0 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.0 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Эийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.0 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.0 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийн тус тус журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор сольж нэмж нэгтгэн 9 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад  хорих саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас  бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас 77 хоног цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэж,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эд холбогдуулан гаргах гомдол саналгүй тул ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэж,

 

Хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эд гаргах гомдол санал байхгүй учир ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэж

 

Шүүгдэгч Э нь “...Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэж,

 

Шүүгдэгч Эий өмгөөлөгч Г.Тамир эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх саналтай байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаагаа  гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулах үндэслэлтэй байна. Мөн ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Эий хувийн байдал, ээжийн хамт  хоёулаа амьдардаг, ээжийгээ асардаг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас үүссэн хохирол төлбөрийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгийн  ял оногдуулах, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд нь 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх мөн хуулийн 23.0 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан үйлдэлд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээж, нэмж нэгтгэхдээ шүүгдэгч нь Э нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цагдан хоригдсон нийт 77 хоног хоригдсон ба энэ цагдан хоригдсон хоногийг торгох ялд шилжүүлэхээр 1.150.000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг торгох ялаас хасаж өгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэхээр оногдуулж өгнө үү энэ нь миний үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдэлд тохирч байна гэж үзэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаар хийх болохоор оройн цагаар ээжийгээ асрах боломжтой учир хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус оролцсон болно.

 

Шүүгдэгч Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргаагүй хэдий ч түүний  үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  6 /зургаа/ сарын  хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.0 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгчид оногдуулсан нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоног хорих ялаар тэнцүүлэн тооцож 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын  хорих ялаар сольж шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосон болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.0 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.0 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгчид оногдуулсан нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоног хорих ялаар тэнцүүлэн тооцож 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын  хорих ялаар сольж шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эий цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эд оногдуулсан 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсаргасан болохыг  хохирогч нар гомдол саналгүй хохирол төлбөр төлөгдсөн цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй гэсэн болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.Эрдэнэчимэг