| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0351/И |
| Дугаар | 131/ШШ2017/00373 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 131/ШШ2017/00373
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 6 дугаар баг, Гэгээн шавь 2 дугаар гудамж, 16 тоотод оршин суух, ВГ65122207 регистрийн дугаартай, Бэхсүүр овогт Лувсанбадрайгийн Энхбаярын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Л.Энхбаяр шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тйалбартаа:
Миний бие 1966 онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Сайн худаг гэх газар төрсөн, 52 нас хүрч тэтгэвэр тогтолгох болтол бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1981 оны 07 сарын 09-ний өдрөөс 1993 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Шүүх хуралдаанаар Л.Энхбаярын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 555 дугаар, 2017 оны 04 сарын 11-ний өдрийн 421, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа ноос боловсруулах комбинатын даргын 1981 оны 07 сарын 09-ний өдрийн 55 дугаар, 1988 оны 06 сарын 30-ны өдрийн 40 дугаар тушаалын хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Энхбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Энхбаяр нь 1981 оны 07 сарын 09-ний өдрөөс 1987 оны 01 сарын 26-ны өдөр хүртэл Хөнгөн хүнсний яамны харъяа Ноолуур боловсруулах үйлдвэрт бэлтгэгчээр, 1988 оны 06 сарын 30-ны өдрөөс 1988 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Тонгоргын Мод бэлтгэлийн тасгийн сүү хүлээн авагчаар, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын хоршооллын кассчинаар ажиллаж байсан болох нь Л.Энхбаярын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 555 дугаар, 2017 оны 04 сарын 11-ний өдрийн 421, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа ноос боловсруулах комбинатын даргын 1981 оны 07 сарын 09-ний өдрийн 55 дугаар, 1988 оны 06 сарын 30-ны өдрийн 40 дугаар тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Бэхсүүр овогт Лувсанбадрайн Энхбаярын ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэхсүүр овогт Лувсанбадрайн Энхбаярын 1981 оны 07 сарын 09-ний өдрөөс 1987 оны 01 сарын 26-ны өдөр хүртэл Хөнгөн хүнсний яамны харъяа Ноолуур боловсруулах үйлдвэрт бэлтгэгчээр,
1988 оны 06 сарын 30-ны өдрөөс 1988 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Тонгоргын Мод бэлтгэлийн тасгийн сүү хүлээн авагчаар,
1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын хоршооллын кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Л.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ