Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/285

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго,

Хохирогч: Д.С,

Шүүгдэгч/хохирогч : Б.М, Б.Н,

Шүүгдэгч: Г.О,

Хохирогч Д.С болон шүүгдэгч/хохирогч Б.Н нарын өмгөөлөгч Н.Энхбаяр /ҮД:1219/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос

Н холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,

О холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 

М холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005031250113 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,  урьд

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Н.

2. Монгол Улсын иргэн, , урьд

-Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар,

-Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, О

3. Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Н нь “...2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Б.Мыг өшиглөж, хоолойг боон нүүрэн тус газар нь гараараа 1, 2 удаа цохиж түүний биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, завжинд шарх, хэлний салст, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан”,

О. нь “...2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Б.Ныг зодож түүний биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны  хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын нуруу, цээж, баруун өвдөг цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хүзүү, цээж, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан”,

М нь “...2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Д.Сг зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн алга, зүүн гуя, нуруунд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн эрхий хуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н нь “...2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Б.Мыг өшиглөж, хоолойг боон нүүрэн тус газар нь гараараа 1, 2 удаа цохиж түүний биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, завжинд шарх, хэлний салст, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан”,

шүүгдэгч Г.О нь “...2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Б.Ныг зодож түүний биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны  хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын нуруу, цээж, баруун өвдөг цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хүзүү, цээж, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан”,

шүүгдэгч Б.М нь “...2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Д.Сг зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн алга, зүүн гуя, нуруунд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн эрхий хуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд улсын яллагчийн шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх: “...Б дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Б.Н, Б.М, Г.О нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Н, Б.М, Г.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон  гэм буруутай эсэх шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.О, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох саналыг тус тус шүүхэд гаргаж байна. Хохирогч Д.С нь шүүгдэгч Б.Маас эмчилгээний зардал баримтаар 488.500 төгрөг нэхэмжилсэн. Хохирогч Б.Н нь шүүгдэгч Г.Оээс эмчилгээний зардал баримтаар 3.317.700 төгрөг нэхэмжилсэн. Хохирогч Б.М нь шүүгдэгч Б.Ноос эмчилгээний зардал 275.112 төгрөг нэхэмжилсэн байна...” гэх дүгнэлт,

 

Шүүх хуралдаанд хохирогч Д.Сгийн “...Тухайн өдөр 2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө манай найз залуугийн утсанд дуудлага ирээд хорооллын эцсийн И-март зогсоол дээр бид хоёр машинтайгаа ирсэн. Манай найз залуу Б.Н машинаас буугаад  Г.О гэх залуутай уулзсан. Тэр залуу Б.М руу залгаад Номио нөгөө хүүхэнтэйгээ ирсэн байна. Уулзаад асуудлаа шийдье гэхэд тэгье гээд утсаа тасалсан. Өргөө кино театрын туслах зам руу ирээд машинаасаа буугаад зогсож байхад Б.М машинаас бууж ирээд намайг үсдэж, зодсон. Б.Н ирээд салгаж байхад Г.О гэх залуу Б.Ныг цохисон. Б.Н хамраас нь цус гарсан ухаангүй хэвтэж байсан. Б.М намайг дахиад үснээс зулгааж, цохиод байсан. Б.Ныг ухаангүй хэвтэж байхад нь Г.О гэх залуу нүүр лүү нь нэг удаа цохисон. Б.М намайг тавихгүй үсдээд, цохиод байсан. Тэгээд Б.Н Б.Мыг татаад  салгах гэхэд Г.О  гэх залуу араас нь зулгаагаад тэр 2  ноцолдсон. Б.Мыг  тавиач боль гэж зөндөө хэлсэн. Тавихгүй болохоор нь нэг удаа үснээс нь татсан. Зам дээр 2 хүн зогсож салгасан. Тэгээд цагдаа дуудсан. Хамар хугарсан, хагалгаанд орох шаардлагатай. Б.Мд гомдолтой байна. Шүүгдэгч Б.Маас 488.500 төгрөг нэхэмжилж байгаа ...” гэх мэдүүлэг,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч/хохирогч Б.Нын “...Эмчилгээний зардал 3.317.700 төгрөг нэхэмжилж байгаа. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б.Оээс 500.000 төгрөг хүлээн авсан. Одоо үлдэгдэл мөнгийг 9 сар болтол 2-3 хуваагаад төлнө гэж тохирсон байгаа. От ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөрийн хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Оийн “…Тусгайлан гаргах тайлбар байхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг, 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч/хохирогч Б.Мын “...Би нуруугаа эмчлүүлэх шаардлагатай. Тухайн өдөр Г.О над руу залгаад Б.Н И-март дээр байна. Над руу залгаад байна гээд манай байрны ирсэн. Б.Н бид хоёр гэрлэлтээ цуцлуулаад хоёр хонож байсан. Өмнөх өдөр нь над руу фейсбүүкээр доромжлоод байсан. Тэгээд ирээд намайг зодсон, хана руу савж унагаасан. Гомдолтой байна. Б.Ноос 275.000 төгрөг авсан. Тэрнээс гадна нуруугаа эмчлүүлэх, эмнэлгээр явах шаардлагатай...” гэх мэдүүлэг,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н, хохирогч Д.С нарын өмгөөлөгч Н.Энхбаярын “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н болон хохирогч Д.Сгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр сууринаас оролцоно. Шүүгдэгч Б.Нын хувьд хавтаст хэргээс

1/Шүүгдэгч Б.Нын мэдүүлэг 110 дугаар хуудас,

2/Б.Нын оршин суугаа газрын тодорхойлолт 114 дүгээр хуудас, 115 дугаар хуудас,

3/Б.Нын мэдүүлэг 42-44 дүгээр хуудас,

4/Гэрч Сувд-Эрдэнийн мэдүүлэг 61-62 дугаар хуудас,

5/Гэрч Тэмүүлэнгийн мэдүүлэг 74 дүгээр хуудас,

6/Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт 80-82 дугаар хуудас  зэрэг баримтуудыг шинжлэн судлуулна. Мөн хохирогч Д.С нь хохирол төлбөр болох 488.700 төгрөгийн хохирлыг барагдуулж авах саналтай байна...” гэх тайлбар,

 

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө найз залуу Н хүүхдийн сэвлэг үргээх ёслолоос гарч яваад харих замд Н утас руу нэг хүн залгаад 3, 4 дүгээр хорооллын Е-март дээр уулзахаар болсон. Зам дээр 1 залуутай уулзсан бөгөөд приус маркийн машинтай 2 залуу, өөр нэг приус маркийн машинтай 1 залуу, 1 тарган эмэгтэй байсан. Гэтэл нэг залуу утасны дуугаа чанга дээр нь тавьж байгаад ярихад нэг эмэгтэй авсан ба тэр залуу “Номио нөгөө хүүхэнтэйгээ хамт байна, чи ирээд асуудлаа шийд, хүрээд ир” гэсэн. Тэндээс хөдлөөд Өргөө-1 кино театрын урд байранд ирэхэд манай найз залууг нэг залуу “буугаад ир” гэсэн. Тэр 2 юм яриад зогсож байх хооронд нь би араас нь буусан. Гэтэл нэг приус ирээд зогсоход дотроос нь Н хуучин эхнэр болох М бууж ирсэн. М үгийн зөрүүгүй намайг үсдэж, цохиж эхэлсэн. Энэ үед манай найз залуу салгатал Мын найз залуу гэх анх уулзахаар дуудсан залуу Н юмаар цохиод ухаан алдуулсан. Бид хоёр их зодуулсан. Мын найз залуу гэх залуу ч намайг цохисон. Тэгээд зодуулж байхад Рэнж Рөүр маркийн машинтай 2 залуу хажуугаар явж байгаад зогсож намайг салгаж авсан. Би тусламж хүсэж Цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Энэ хооронд М гэр рүүгээ гүйж ороод ээжийгээ дуудаж, хүүхдээ тэвэрсээр уйлуулсаар гарч ирсэн. Мын ээж мөн цагдаагийн хажууд намайг зодсон. Н бид 2 цагдаагийн машинд сууж цагдаагийн хэлтэст ирсэн. Цагдаагийн хэлтсээс гараад эргэж нөгөө газраасаа машин болон Н хувцас хунарыг авахаар очсон. Тэнд Н эгч Сувдаа ирсэн байсан. Мөн Мын ээж, эгч, найз залуу нар байсан. Тэдгээр хүмүүс дахин зодсон. Н руу дайрч доромжилж, бэлэг эрхтэн рүү нь өшиглөсөн. Тэр өдөр би нийт 5 орчим хүнд зодуулсан. Миний нүүр хавдаж, гэмтсэн тул би ажилдаа явж чадахгүй байна. Мөн эдгээр хүмүүс миний машины дугаар мөн хаана амьдардаг, ажилдаг гэх мэт бүх зүйлийг мэдэж байгаа учир их айж байна. Би гомдолтой байна...” гэх өргөдөл /1-р хх-ийн 6-8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нын өгсөн “...Тухайн хэрэг гардаг өдөр би найз охин Стай хүүхдийн үсний найраас гараад харих гээд явж байхад салсан эхнэр Мын найз залуу над руу залгаад уулзаж асуудлаа нэг тийш нь шийдье гэсэн. Тэгээд хорооллын Е-март дэлгүүрийн урд хүрээд ир гэсэн. Намайг очиход Мын найз залуу нь Мыг дуудсан. Би өмнө нь Мтай амьдарч байсан ба таарамжгүй харилцаанаас болж бид гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн өдөр М ирээд машинаас буугаад шууд манай найз охин Сг үсдэж зодож хэлсэн. Би салгахад миний араас нэг хүн намайг боосон. Миний ар талд Мын найз залуу, найз залуугийнх нь найзууд гээд 2 залуу байсан. Би зодуулж байгаад нэг харахад манай найз охин хажууд газарт уначихсан үсдүүлчихсэн зодуулж байсан. Би хэсэг ухаан алдаад сэрэхэд цагдаа ирчихсэн, Мын ээж нь, мөн М хүүхдээ тэврээд зогсож байсан. Цагдаагийн хэлтсээс гараад машин болон хувцсаа авах гээд нөгөө газраа эргэж ирэхэд нөгөө хүмүүс байсан бас манай эгч ирчихсэн байсан. Тэнд Мын эгч нь манай найз охиныг дахиад зодсон, мөн намайг доромжилж өшиглөсөн. Нийт хэчнээн хүнд зодуулснаа санахгүй байна. Нийлээд зодсон. Би Мын найз залуутай тэр өдөр л анх уулзсан. Найз залуугийнх нь найз гэх 2 залуу араас ирж цохиж, зодчихоод зай аваад хараад байсан. Би Мтай одоо ямар нэгэн байдлаар хамааралгүй, өмнө нь хамт амьдарч байхдаа хийсэн үйлдлээс нь болж толгойгоо зүсүүлж байсан. Хүүхэн зарсан хэргээр Б дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгуулж байсан. Би эдгээр хүмүүсээс одоо их айж байна. Гэр бүлийнх нь дарамттай байдлаас болж тайван амьдарч чадахгүй байгаа. Маш их гомдолтой байна...” гэх өргөдөл /1-р хх-ийн 10-12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-16 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Ч гэдэг манай нөхрийн хуучин эхнэрийн найз залуу хэл амаар доромжилсон үгтэй мессеж бичээд байсан. 20-ны орой 00 цагийн үед манай нөхрийн дугаар руу Ч гэх залуу залгаад асуудлаа шийдье гэж хэлсэн. Тэгээд хорооллын Е-мартын урд уулзаад Зулаа гэдэг хүүхэнтэй нүүрэлдэхээр болсон. Тэдний гэрийн гадаа очиж 30 орчим минут хүлээсний эцэст Залуу гарч ирээд шууд намайг үсдээд нүүр рүү гараараа удаа дараа цохисон. Гэтэл манай нөхөр Н өмөөрч салгасан. Гэтэл Ч гэх залуу манай нөхрийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд зогсож байтал дахиад намайг үсдэж чирээд өшиглөж, өвдөглөж зодсон. Цагдаа ирсний дараа ээжийгээ хүүхэдтэйгээ дагуулан гарч ирээд намайг “хүүхдийнх нь эцэгтэй явалдсан” гээд хэл амаар доромжилж цохисон. Ч гэдэг залуу мөн намайг цохисон. Залуу гэдэг эмэгтэй манай нөхрийн хуучин эхнэр, одоо салчихсан. Тэр өдөр л би анх харсан. Гэрээсээ шууд гарч ирээд үгийн зөрүүгүй намайг үсдэж зодсон. Ч мөн намайг зодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн “...Би өмнө нь М гэх эмэгтэйтэй гэрлэлтээ батлуулаад хамт амьдарч байсан. Бид дундаасаа нэг хүүхэдтэй, бид шүүхээр орж салаад хоёр тийшээ болсон. Гэтэл манай хуучин эхнэр намайг “гуйлгачин” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. М хүүхдийн овог шилжүүлэх гээд дуудаад байсан болохоор нь аргаа бараад шинэ найз залуу руу нь залгаад “Зулааг дагуулаад гараад ир би хүүхдээ бодож байна, одоо энэ хэрүүл маргаанаа зогсоож нэг тийш нь болгоё” гэсэн. Тэгээд Б дүүргийн 9А байрны гадаа яваад очиход М гарч ирээд шууд манай найз охиныг үсэдсэн. Би найз охиноо өмөөрөөд хуучин эхнэрээ түлхэхэд Чинзо гэдэг байх аа хуучин эхнэрийн шинэ найз залуу намайг цохиж унагасан. Гэтэл машинаас нэг залуу гарч ирээд мөн цохисон. Тэгээд би хэсэг хугацаанд юу болсон талаар ойлгоогүй ухаан алдсан байсан. Сэргээд одоо асуудлаа эвээр шийдье гэж хэлэхэд манай найз охиныг хажуугаас нь “дэвсгэр минь” гээд дуудаад байсан. Тэгээд би цагдаа дуудсан, цагдаа нарыг ирэхэд тэдний нүдэн нь дээр нь хүртэл манай найз охиныг зодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/,    

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 19-ний орой манай салсан нөхөр Н манай байрны гадаа ирээд “шинэ найз охинтойгоо ирсэн байна. Гараад ир” гэсэн. Би гарахад найз охин нь надад “би та 2-ын салах өргөдлийг бичээд ирсэн” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Найз охин нь намайг үсдэж зодсон бөгөөд Н “хөөе янхан минь” гээд намайг цохиход манай найз залуу намайг өмөөрөөд Н цохисон, тэр үед хамраас нь цус гарсан. Зүгээр байж байхад манай найз залуу руу залгаад “би та нарт эхнэрээ харуулах гээд байна, гараад ир” гээд залгаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр дахин өгсөн “...дараа мэдүүлэг өгье, миний бие өвдөөд байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед 8015-2626 дугаараас салсан нөхөр манай найз залуу О рүү залгасан байсныг О над руу мессеж явуулсан. Би хэсэг хугацааны дараа Оийн утас руу залгахад Н утсыг нь аваад “хаана байгаа юм бэ” гэсэн. Би “гэртээ байна” гэхэд “гараад ир шинэ найз охиноо танилцуулъя” гэсэн. Тэгээд би байрны гадаа гарахад Н, О 2 нэг эмэгтэйн хамт зогсож байсан. Тэр эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод байсан тул би зүүн хацар хэсэгт нь 1 удаа алгадсан. Тэгтэл С миний үснээс зулгаасан. Н найз охиноо өмөөрөөд миний араас хоолой боож заамдаад намайг өшиглөөд би хойшоо газарт саваад унасан. Миний амьсгал давчдаад “аллаа” гэхэд О Н хамар хэсэгт 1-2 удаа цохисон. Тэр 2 харилцан барьцалдаад зодолдож эхэлсэн. Гадаа харанхуй байсан тул хэн нь хэнийгээ цохиод байгааг би сайн хараагүй, ямар ч байсан Н хамраас цус гарсан байсан. Тэр хооронд би гэр рүүгээ орох гэхэд Н миний араас ирээд куртикнээс татаж нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Намайг гэрээс гарч ирэхэд маргаан болсон. Би 2015 онд Н танилцаж 2018 онд бидний дундаас Зүчи хүү төрсөн. Бид гэрлэлтээ батлуулсан ч одоогоор салгаагүй байгаа. Ч гэдэг хүн байхгүй, Оийн фейсбүүк хаяг нь Ч гэдэг нэртэй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-58 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Оийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн “...Тухайн өдөр 6 цагийн орчимд би таксинд явж байгаад орой 11 цагийн үед миний утсанд 8015-2626 гэх дугаараас дуудлага ирсэн. Н байсан бөгөөд надад “би найз охинтой болсон, танилцуулъя” гэсэн. Би “надад ямар хамаатай юм бэ” гэхэд “учраа ольё” гээд байсан. Тэгээд хороололд очоод уулзсан. Уулзахаасаа өмнө би М руу “Н уулзах гэж байна” гээд мессеж үлдээсэн байсан. М яах гэж байгаа юм бэ гэхэд нь би утсаа салгах гэж байхад Н “танай гадаа яваад очно гараад ир” гэж хэлээд миний утсыг тасалсан. Бид машин машиндаа суугаад Зулаагийн гадаа очсон бөгөөд Зулаа гарч ирээд Сг “чи өмнө нь Н явалдаж байсан эмэгтэй байна тэ” гэсэн. С “тэгээд яах юм би” гэхэд М “би чамайг больчих гэж хэлсэн биз дээ” гэж хэлээд тэр 2 маргасан. Нэг нэгнээ алгадах гэж дайрсан. Тэр үе Н Зулаа руу дайраад нэг алгадсан. Зулаа зугтаахад араас нь хөөж байгаад заамдсан. Би Зулааг өмөөрөөд Н нүүр хэсэгт 1-2 удаа цохисон. Манай найз Тэмүүлэн надтай хамт явж байсан бэ, нэг мэдэхэд байхгүй болсон байсан. Би Н цохисны дараа Н газраас чулуу аваад намайг хөөсөн, би машин тойрч зугтаасан. Тэр үед С, Зулаа 2-р үсдэлцээд байсан. Би Нт “одоо больё” гэхэд Н “үгүй ээ, зодолдмоор байна, би чиний дээр гарахгүй бол санаа амрахгүй байна” гэсэн. Цагдаа ирэхээс өмнө М гэр рүүгээ ороод ээж, хүүхдээ дагуулаад гараад ирсэн. Мын ээж гарч ирэхэд С цагдаагийн машин руу “аллаа” гэж орилоод суучихсан. Цагдаагийн газарт мэдүүлэг өгөөд эргээд Зулаагийн гадаа ирэхэд Н ирээд машины хаалга онгойлгоод намайг заамдаад авсан, би хойшлоод гарыг нь тавиулсан. Машины бүсээр хоолой боогоод байхаар нь гараад больё гээд машинаас гарсан. Цагдаа ирээд намайг яв гээд би явсан. Дараа нь би Тэмүүлэн найзаасаа хаашаа явсан талаар асуухад Тэмүүлэн “тэнд байсан хүмүүс танихгүй хүн хамт зодоод байна” гээд орилоод байхаар нь явчихсан гэсэн. Надад Сг зодсон зүйл байхгүй. Н газарт унагаагаад нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Н хамраас цус гарсан. Зулааг цохиж байхад нь салгасан. 2020 оны 9 дүгээр сард Зулаатай танилцаад үерхэж эхэлсэн. Н, С нарыг тэр өдөр анх удаа харсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Би Мын хоолойг боосон зүйл байхгүй. Сг үсдээд, зодоод байхаар нь гараараа куртикнээс нь татаж салгасан. Бид гэрлэлтээ салгуулсан. М намайг байнга хэл амаар доромжилсон чат, мессеж явуулдаг. С бид 2 хүүхдийн үсний найр дээр 2-3 хундага Монгол архи уусан байсан. О түүний найз бол архи уугаагүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...М Ч гэдэг фейсбүүк хаягаас чат бичдэг болохоор Ч гэдэг юм болов уу гэж бодсон. Тэрнээс биш би О гэдэг хүнийг танихгүй, цагдаагийн газарт ирээд нэрийг нь мэдсэн. М эхлээд миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би эргүүлээд үснээс нь зулгаасан. Бид 2 архи согтууруулах ундааны зүйл бага хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Сувд-Эрдэнийн гэрчээр өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 02 цагийн үед миний утас дугарсан бөгөөд манай дүү Н байсан. Н “эгчээ Соёлоо бид 2 хүнд зодуулчихлаа, миний хамар хугарсан, та Б дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир” гэсэн. Дахиад удаагүй байж байтал залгаад “та шууд машин дээр хүрээд ир, цагдаагийн газраас гарчихсан байна. Машин Б дэлгүүрийн урд талд байгаа” гэсэн. Би очоод байж байтал тэр 2 ирсэн бөгөөд Н хамаг хувцас нь урагдаад, шороо болчихсон, нүүр нь цус болсон. Сгийн үс нь арзайсан байдалтай байсан. Гэтэл замын нөгөө талаас дүүгийн маань салсан эхнэр М нэг залуутай бууж ирсэн бөгөөд нөгөө залуу шууд Н цохиод унагаасан. Би салгах гэхэд миний шилбэ рүү өшиглөөд намайг газарт унагаасан. Тэгээд тэр 2 зодолдоод машин руу түлхэлцээд орсон. Би тэр залууг татаж салгасан. М харин Сг үсдээд өшиглөөд байсан. Н машинаас гараад газраас чулуу аваад нөгөө залууг хөөхөд нөгөө залуу зугтаасан. Тэгээд дахин нэг машин ирсэн бөгөөд Мын эгч нь бууж ирээд манай дүүгийн эмзэг эрхтэн рүү нь 2-3 удаа өшиглөөд Сг үсдээд татсан. Би салгах хооронд цагдаа ирсэн. М манай дүүтэй 5 жилийн өмнө хамт амьдарч эхэлсэн. Тэр 2 дундаасаа 2 настай 1 хүүтэй, энэ намар гэрлэлтээ цуцлуулсан. Харин С, Н нар 1 сарын өмнөөс хамт амьдарч эхэлж байгаа. Н, С 2-оос бага зэрэг архи үнэртэж байсан, жолооч дуудаад харьсан. Харин Маас бага зэрэг архи үнэртэж байсан ч хамт явсан залуугаас бол архи үнэртээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-64 тал/,   

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн “...Тухайн өдөр М миний үснээс эхлээд зулгаасан. Дараа нь хамар руу өшиглөсөн. О гэх залуу миний хамар руу гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Өөрөөр О миний биед гар хүрээгүй. Тэр үед миний хамар гэмтсэн, дараа нь би нүүрээ дараад хэнийг ч нүүрэндээ хүргээгүй. М миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би үснээс нь нэг удаа татсан. М миний үснээс татаж, өшиглөж, өвдөглөж байхад бусад гэмтлүүд учирсан байх. Миний нуруу руу өшиглөөд гарын алга, гуя, дух, хацар руу цохиж, өшиглөсөн. Би эхнээсээ сүүл хүртэл Мд зодуулсан. М намайг үсдэхэд Н ирж салгах гэхэд О гэх залуу Номин-Очрыг араас нь нэг юмаар цохиж газарт унагасан, хамраас нь цус гарчихсан газарт дээшээ хараад хэвтэж байсан. Энэ асуудлаас болж гарсан зардлаа төлүүлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн “...эргээд машинаа авах гээд Мын байрны гадаа очиход манай машины хажууд эгч зогсож байсан. Харин хажууд нь Оийн машинд М хүүхэд тэвэрчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би Оийн машины хаалгыг онгойлгоод “чи муу миний хамрыг хугалчихсан байна” гэж хэлээд заамдаад сэгсэрсэн. Гэтэл хойноос эгч ирээд “боль” гээд хойш нь татахад О машинаас бууж ирээд гараа атгаж байгаад миний нүүр рүү 1 удаа цохисон, тэгэхээр нь би газраас чулуу аваад далайхад О машин тойроод зугтаасан би хойноос нь хөөж байтал С гүйж ирээд тэврээд болиулсан. Тэр үед Мын ээж, эгч 2 нь нэг машинаас бууж ирээд “хөөе муу янхан” гээд Сг шууд үсдээд хөл рүү нь дахин дахин өшиглөөд байхаар нь би очиж салгасан. Гэтэл Мын эгч нь миний эмзэг эрхтэн рүү 2-3 удаа өшиглөж, цээж рүү цохиж, түлхсэн. Би эгчид нь нэг ч удаа гар хүрээгүй. Эгч нь намайг цохиж байхад ээж нь Сг үсдээд цохиж, зодож байсан. Тэр үед М, О 2 машиндаа суугаад яваад өгчихсөн. Харин Мын ээж нь хүүхдийг нь аваад гэр рүүгээ орсон. Мын эгч биднийг машинд суулгахгүй хэл амаар доромжлоод байж байтал машинтай 2 цагдаа ирээд манай машиныг бариад С бид 2-ыг Мын байрны гаднаас холдуулж өгсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хамар хугарсан тул дахин үзүүлэх шаардлагатай гэсэн тул өглөө нь шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед 8015-2626 дугаараас салсан нөхөр манай найз залуу О рүү залгасан байсныг О над руу мессеж явуулсан. Би хэсэг хугацааны дараа Оийн утас руу залгахад Н утсыг нь аваад “хаана байгаа юм бэ” гэсэн. Би “гэртээ байна” гэхэд “гараад ир шинэ найз охиноо танилцуулъя” гэсэн. Тэгээд би байрны гадаа гарахад Н, О 2 нэг эмэгтэйн хамт зогсож байсан. Тэр эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод байсан тул би зүүн хацар хэсэгт нь 1 удаа алгадсан. Тэгтэл С миний үснээс зулгаасан. Н найз охиноо өмөөрөөд миний араас хоолой боож заамдаад намайг өшиглөөд би хойшоо газарт саваад унасан. Миний амьсгал давчдаад “аллаа” гэхэд О Н хамар хэсэгт 1-2 удаа цохисон. Тэр 2 харилцан барьцалдаад зодолдож эхэлсэн. Гадаа харанхуй байсан тул хэн нь хэнийгээ цохиод байгааг би сайн хараагүй, ямар ч байсан Н хамраас цус гарсан байсан. Тэр хооронд би гэр рүүгээ орох гэхэд Н миний араас ирээд куртикнээс татаж нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохиод ТҮЦ-ны хана руу шахаж хоолой боосон. О 2-3 удаа “больчих тэх үү” гэж хэлж байж больсон. Би гэртээ ороод удалгүй цагдаа ирсэн. Учирсан зардлаа нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-39 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор дахин өгсөн “...Тухайн өдөр М миний үснээс доош татаж нүүр рүү өвдөглөсөн. Тэр үед миний хамар гэмтсэн. М намайг өшиглөж, өвдөглөж байхад бусад гэмтлүүд учирсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор дахин өгсөн “...Тухайн өдөр О гэх залуу чулуу мэт зүйлээр толгой руу цохиж газарт унагаасан. О л миний биед халдаж олон дахин цохиж зодсон. Би О, С, М нарын хэнд ч гар хүрч цохиж, зодсон зүйл байхгүй. Оийг машин дотор нь хоолойг нь боож нэг удаа сэгсэрсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мын 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Н найз охиноо өмөөрөөд миний араас хоолой боож заамдаад намайг өшиглөөд би хойшоо газарт саваад унасан. Миний амьсгал давчдаад “аллаа” гэхэд О Н хамар хэсэгт 1-2 удаа цохисон. Тэр 2 харилцан барьцалдаад зодолдож эхэлсэн. Гадаа харанхуй байсан тул хэн нь хэнийгээ цохиод байгааг би сайн хараагүй, ямар ч байсан Н хамраас цус гарсан байсан. Тэр хооронд би гэр рүүгээ орох гэхэд Н миний араас ирээд куртикнээс татаж нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохиод ТҮЦ-ны хана руу шахаж хоолой боосон. Манай ээж хэнд ч гар хүрээгүй, миний хүүхдийг тэврээд хараад зогсож байсан. Мөн манай эгч хэнд ч гар хүрээгүй. Харин Н манай эгчийг хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Болормаагийн гэрчээр өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 20-ны шөнө манай дүү М над руу залгаад “салсан нөхөр Н гэрийн гадаа ирчхээд намайг зодоод байна” гэсэн. Тэгээд би шөнийн 03 цагт очиход Н, С, М, манай эгч Баялагмаа нар маргалдаад зогсож байсан. Би машинаас буугаад Сг “чи миний дүүгийн амьдралд гай боллоо гээд үсдээд машинаасаа буугаад ир” гэсэн. Өөрөөр Сд гар хүрсэн зүйл байхгүй. Нт ямар нэгэн байдлаар гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Баялагмаагийн гэрчээр өгсөн “...2020 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. Орой унтах гэж байхад Мын утас дугараад нэг хүн дуудаад байх шиг байсан. Тэгээд “ээж би гарчхаад ирье” гээд гарсан. 1 цаг орчмын дараа орж ирэхдээ уйлчихсан, хамаг хувцас нь цус болчихсон байдалтай “Н байрны гадаа намайг зодчихлоо, хамт гаръя. Цагдаа дуудчихсан” гээд орж ирсэн. Би зээгээ аваад охиноо дагаад гарахад Н түүний эгч, С нар цагдаатай хамт байсан. Тэгээд цагдаагийн газарт араас ирээрэй гэж хэлээд явсан...Яг зодоон болж байхад би байгаагүй бөгөөд хэн нэгэнд гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Тэмүүлэнгийн гэрчээр өгсөн “...Тэр өдөр О над руу залгаад Өргөө кино театрын өмнө уулзаад зогсож байхад О “2-лаа хорооллын эцэс ороод хүнтэй уулзъя” гэсэн. Тэгээд М руу залгаад “гараад ир” гэсэн. Мын гадаа очоод байж байтал М гарч ирээд хар машинд сууж байсан эмэгтэйг шууд алгадаад авсан. Тэгээд Н Мыг алгадаад цохиод байсан. Тэгтэл Отгонбаатар Н цохиод салгасан...Тэрнээс биш надад зодоонд орсон зүйл байхгүй, би хэн нэгнийг гэмтээгээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 46 тал/,

 

   Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12123 дугаартай шинжээчийн: “...Д.Сгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн алга, зүүн гуя, нуруунд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн эрхий хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан өдөр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 76-77 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12124 дугаартай шинжээчийн: “...Б.Нын биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын нуруу, цээж, баруун өвдөгт цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хүзүү, цээж, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан өдөр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 80-82 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12130 дугаартай шинжээчийн: “...Б.Мын биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, завжинд шарх, хэлний салст, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан өдөр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 86-88 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Б.Наранбямбагийн өгсөн: “...Д.Сгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-т зааснаар гэмтлийн зэрэгт дангаараа хамаарахгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Б.Наранбямбагийн өгсөн: “...Б.Мын биед учирсан бүсэлхийн 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэл, унах, цохих зэрэгт үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94 тал/,

 

Мөрдөн шалган ажиллагааны шатанд Б.Нын яллагдагчаар өгсөн: “...Тухайн хэрэг гардаг өдөр би найз охин Стай хүүхдийн үсний найраас гараад харих гээд явж байхад салсан эхнэр Мын найз залуу над руу залгаад уулзаж асуудлаа нэг тийш нь шийдье гэсэн. Тэгээд хорооллын Е-март дэлгүүрийн урд хүрээд ир гэсэн. Намайг очиход Мын найз залуу нь Мыг дуудсан. Би өмнө нь Мтай амьдарч байсан ба таарамжгүй харилцаанаас болж бид гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн өдөр М ирээд машинаас буугаад шууд манай найз охин Сг үсдэж зодож хэлсэн. Би салгахад миний араас нэг хүн намайг боосон. Миний ар талд Мын найз залуу, найз залуугийнх нь найзууд гээд 2 залуу байсан. Би зодуулж байгаад нэг харахад манай найз охин хажууд газарт уначихсан үсдүүлчихсэн зодуулж байсан. Би хэсэг ухаан алдаад сэрэхэд цагдаа ирчихсэн, Мын ээж нь, мөн М хүүхдээ тэврээд зогсож байсан. Цагдаагийн хэлтсээс гараад машин болон хувцсаа авах гээд нөгөө газраа эргэж ирэхэд нөгөө хүмүүс байсан бас манай эгч ирчихсэн байсан. Тэнд Мын эгч нь манай найз охиныг дахиад зодсон, мөн намайг доромжилж өшиглөсөн. Эргээд машинаа авах гээд Мын байрны гадаа очиход манай машины хажууд эгч зогсож байсан. Харин хажууд нь Оийн машинд М хүүхэд тэвэрчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би Оийн машины хаалгыг онгойлгоод “чи муу миний хамрыг хугалчихсан байна” гэж хэлээд заамдаад сэгсэрсэн. Гэтэл хойноос эгч ирээд “боль” гээд хойш нь татахад О машинаас бууж ирээд гараа атгаж байгаад миний нүүр рүү 1 удаа цохисон, тэгэхээр нь би газраас чулуу аваад далайхад О машин тойроод зугтаасан би хойноос нь хөөж байтал С гүйж ирээд тэврээд болиулсан. Тэр үед Мын ээж, эгч 2 нь нэг машинаас бууж ирээд “хөөе муу янхан” гээд Сг шууд үсдээд хөл рүү нь дахин дахин өшиглөөд байхаар нь би очиж салгасан. Гэтэл Мын эгч нь миний эмзэг эрхтэн рүү 2-3 удаа өшиглөж, цээж рүү цохиж, түлхсэн. Би эгчид нь нэг ч удаа гар хүрээгүй. Эгч нь намайг цохиж байхад ээж нь Сг үсдээд цохиж, зодож байсан. Тэр үед М, О 2 машиндаа суугаад яваад өгчихсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231-233 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Оийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдрийн орой 23 цагийн үед миний утсанд 8015-2626 гэх дугаараас дуудлага ирсэн. Н байсан бөгөөд надад “би найз охинтой болсон, танилцуулъя” гэсэн. Би “надад ямар хамаатай юм бэ” гэхэд “учраа ольё” гээд байсан. Тэгээд хороололд очоод уулзсан. Уулзахаасаа өмнө би М руу “Н уулзах гэж байна” гээд мессеж үлдээсэн байсан. М яах гэж байгаа юм бэ гэхэд нь би утсаа салгах гэж байхад Н “танай гадаа яваад очно гараад ир” гэж хэлээд миний утсыг тасалсан. Бид машин машиндаа суугаад Зулаагийн гадаа очсон бөгөөд Зулаа гарч ирээд Сг “чи өмнө нь Н явалдаж байсан эмэгтэй байна тэ” гэсэн. С “тэгээд яах юм чи” гэхэд М “би чамайг больчих гэж хэлсэн биз дээ” гэж хэлээд тэр 2 маргасан. Нэг нэгнээ алгадах гэж дайрсан. Тэр үе Н Зулаа руу дайраад нэг алгадсан. Зулаа зугтаахад араас нь хөөж байгаад заамдсан. Би Зулааг өмөөрөөд Н нүүр хэсэгт 1-2 удаа цохисон. Манай найз Тэмүүлэн надтай хамт явж байсан бэ, нэг мэдэхэд байхгүй болсон байсан. Би Н цохисны дараа Н газраас чулуу аваад намайг хөөсөн, би машин тойрч зугтаасан. Тэр үед С, Зулаа 2-р үсдэлцээд байсан. Би Нт “одоо больё” гэхэд Н “үгүй ээ, зодолдмоор байна, би чиний дээр гарахгүй бол санаа амрахгүй байна” гэсэн. Цагдаа ирэхээс өмнө М гэр рүүгээ ороод ээж, хүүхдээ дагуулаад гараад ирсэн. Мын ээж гарч ирэхэд С цагдаагийн машин руу “аллаа” гэж орилоод суучихсан. Цагдаагийн газарт мэдүүлэг өгөөд эргээд Зулаагийн гадаа ирэхэд Н ирээд машины хаалга онгойлгоод намайг заамдаад авсан, би хойшлоод гарыг нь тавиулсан. Машины бүсээр хоолой боогоод байхаар нь гараад больё гээд машинаас гарсан. Цагдаа иртэл би зодолдохгүй гээд машинаа тойроод зугтаагаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-244 тал/,

 

Мөрдөн шалган ажиллагааны шатанд Б.Мын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед 8015-2626 дугаараас салсан нөхөр манай найз залуу О рүү залгасан байсныг О над руу мессеж явуулсан. Би хэсэг хугацааны дараа Оийн утас руу залгахад Н утсыг нь аваад “хаана байгаа юм бэ” гэсэн. Би “гэртээ байна” гэхэд “гараад ир шинэ найз охиноо танилцуулъя” гэсэн. Тэгээд би байрны гадаа гарахад Н, О 2 нэг эмэгтэйн хамт зогсож байсан. Тэр эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод байсан тул би зүүн хацар хэсэгт нь 1 удаа алгадсан. Тэгтэл С миний үснээс зулгаасан. Н найз охиноо өмөөрөөд миний араас хоолой боож заамдаад намайг өшиглөөд би хойшоо газарт саваад унасан. Миний амьсгал давчдаад “аллаа” гэхэд О Н хамар хэсэгт 1-2 удаа цохисон. Тэр 2 харилцан барьцалдаад зодолдож эхэлсэн. Гадаа харанхуй байсан тул хэн нь хэнийгээ цохиод байгааг би сайн хараагүй, ямар ч байсан Н хамраас цус гарсан байсан. Тэр хооронд би гэр рүүгээ орох гэхэд Н миний араас ирээд куртикнээс татаж нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Намайг гэрээс гарч ирэхэд маргаан болсон. Н найз охиноо өмөөрөөд миний араас хоолой боож заамдаад намайг өшиглөөд би хойшоо газарт саваад унасан. Миний амьсгал давчдаад “аллаа” гэхэд О Н хамар хэсэгт 1-2 удаа цохисон. Тэр 2 харилцан барьцалдаад зодолдож эхэлсэн. Гадаа харанхуй байсан тул хэн нь хэнийгээ цохиод байгааг би сайн хараагүй, ямар ч байсан Н хамраас цус гарсан байсан. Би гэртээ ороод удалгүй цагдаа ирсэн. Одоо миний нуруу их өвддөг болсон, Н надад гэмтэл учруулсантай холбоотой байх. Би гомдолтой байна, эмчилгээ хийлгэсэн баримтуудаа хэрэгт өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-4 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 102 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 105 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 106 тал/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /1-р хх-ийн 107 тал/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /1-р хх-ийн 108-109 тал/,

шүүгдэгч Б.Нын хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 110 тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 113 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 114 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 115 тал/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /1-р хх-ийн 116 тал/, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 117 тал/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /1-р хх-ийн 118-120 тал/, ял эдэлж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 123-129 тал/,

шүүгдэгч Г.Оийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 130, 139 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 131 тал/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /1-р хх-ийн 132-134 тал/, Б дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоолтын мэдээлэл /1-р хх-ийн 140 тал/, ял эдэлж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 145-148 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б Н нь 2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Б.Мыг өшиглөж, хоолойг боон нүүрэн тус газар нь гараараа 1, 2 удаа цохиж түүний биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, завжинд шарх, хэлний салст, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 37-39, 44-45,  тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12130 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 86-88 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

Г О нь 2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Б.Ныг зодож түүний биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны  хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын нуруу, цээж, баруун өвдөг цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хүзүү, цээж, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 25-27, 40-41 тал/, хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 31-34, 42-43 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12124 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 80-82 тал/,

Б М нь 2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Д.Сг зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн алга, зүүн гуя, нуруунд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн эрхий хуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 25-27, 40-41 тал/, хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /1-р хх-ийн 31-34 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12123 дугаарт шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 76-77 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Д.Сгийн биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн алга, зүүн гуя, нуруунд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн эрхий хуруунд зулгаралт” бүхий учирсан нь хэргийн 76-77 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12123 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Наранбямбагийн мэдүүлэг зэргээр ногтлогдон тогтоогдсон  ба энэ нь шүүгдэгч Б.М  хохирогчийг цохисон үйлдлийн улмаас,

-хохирогч Б.Нын биед “баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын нуруу, цээж, баруун өвдөгт цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хүзүү, цээж, нуруунд зулгаралт” бүхий гэмтэл учирсан нь хэргийн 76-77 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12124 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Наранбямбагийн мэдүүлэг зэргээр нотлогдсон ба энэ нь шүүгдэгч Г.О хохирогчийг цохисон үйлдлийн улмаас,

-хохирогч Б.Мын биед “биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, завжинд шарх, хэлний салст, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт” бүхий гэмтэл учирсан нь хэргийн 86-87 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12130 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Наранбямбагийн мэдүүлэг зэргээр нотлогдсон ба энэ нь шүүгдэгч Б.Н хохирогчийг цохисон үйлдлийн улмаас тус тус үүссэн гэмтэл болох нь тогтоогдсон .

 

Шүүгдэгч Б.Н, Б.М, Г.О нар нь бусдын биед халдаж цохих нь  хохирол, хор уршигт хүргэх магадлалтай  энэ нь  хууль бус гэдгийг мэдсээр байж

гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Нийн “2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Б.Мыг өшиглөж, хоолойг боон нүүрэн тус газар нь гараараа 1, 2 удаа цохиж түүний биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, завжинд шарх, хэлний салст, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан”  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Ныг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Оийн “2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Б.Ныг зодож түүний биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны  хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын нуруу, цээж, баруун өвдөг цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хүзүү, цээж, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Г.Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Мын  “2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн Б, 9А байрны орчимд хохирогч Д.Сг зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн алга, зүүн гуя, нуруунд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн эрхий хуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Шүүдэгч Г.О нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцсэн болохыг дурдаж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шүүгдэгч Б.Маас эмчилгээний зардал гаргуулахаар 488.500 /дөрвөн зуун наян найман мянга таван зуу/-н төгрөгийн баримтыг, хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шүүгдэгч Г.Оээс эмчилгээний зардал гаргуулахаар 3.317.700 /гурван сая гурван зуун арван долоон мянга долоон зуу/-н төгрөгийн баримтыг, хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шүүгдэгч Б.Ноос эмчилгээний зардал гаргуулахаар 275.112 /хоёр зуун далан таван мянга нэг зуун арван хоёр/ төгрөгийн баримтыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүх, хохирогч Д.Сгийн нэхэмжилсэн 488.500 төгрөгийн баримтуудыг  /хх-153-157/ шинжлэн судлаад 304.500 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч Б.Маас гаргуулж хохирогч Д.Сд олгохоор, үлдэгдэл 184.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 1-р хавтаст хэргийн 155-р талд авагдсан 127.000 төгрөгийн баримт, 158-р талд авагдсан 8000 төгрөгийн баримт болон 49000 төгрөгийн баримттай зардлууд нь энэ хэрэгт хамааралгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. Хохирогч Д.Сгийн биед гэмт хэргийн улмаас хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт... гэмтэл тогтоогдсон байх ба хохирогч нь цаашид өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэх хагалгаанд орох шаардлагатай гэх тул энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хор, хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.М нь  275.112 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б. Ноос нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Б.Н нь уг хохирол төлбөрийг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б. Н хэргийг шүүхэд хэлэлцэх шатанд хохирогчид төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Н нь хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байх тул хохирогч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хор, хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас гарсан зардалд 3.317.700 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхээс хэрэгт хавсаргасан баримтуудад дурдагдсан хохирол төлбөрүүд нь энэ хэрэгт хамааралтай, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг арилгахад зарцуулагдсан байна гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.О нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Оээс үлдэгдэл 2.817.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нт олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь, шүүгдэгч Б.М, Г.О нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н, Б.М, Г.О нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна...” гэж,

 

Шүүгдэгч/хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Нын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байгаа. Шүүгдэгч Б.Н нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээрээ маргахгүй байгаа. Шүүгдэгч Б.Оээс хохирол, төлбөрөө авахаа илэрхийлсэн, харилцан тохиролцсон байгаа...” гэж,

 

Хохирогч Д.С шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэлэх зүйлгүй....” гэж,

 

Шүүгдэгч Б.Н “...Би хөл хорионы үед ажлаа хийгээгүй байсан учраас торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэж,

 

Шүүгдэгч Г.О “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэж,

 

Шүүгдэгч Б.М “...Торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэж тус тус оролцов.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нарын хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч  Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг , шүүгдэгч Б.Мд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялыг сонгож  оногдуулах нь зохистой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н, Г.О нар нь урьд ижил төрлийн гэмт хэрэгт холбогдож торгуулийн ялаар шийтгэгдэж байсан байх ба дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал нь шүүгдэгч нарыг үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй, урьд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарт гэмт үйлдэлдээ дүгнэлт хийхэд нөлөө үзүүлээгүй гэж шүүх дүгнэж, шүүгдэгч нарт хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулсан болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч  Б.Н, Г.О нар нь тэдэнд  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Н, Б.М, Г.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 400 /дөрвөн зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг 350 / гурван зуун тавь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Б.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / таван зуун мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Н, Г.О нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Сгийн нэхэмжилсэн 488.500 /дөрвөн зуун наян найман мянга таван зуу/-н төгрөгийн иргэний нэхэмжлэлээс 304.500 / гурван зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж үлдэгдэл 184.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхээс хангаж шийдвэрлэсэн 304.500 төгрөгийг шүүгдэгч Б.Маас гаргуулж хохирогч Д.Сд олгож,

 

хохирогч   Б.Мын нэхэмжилсэн 275.112 / хоёр зуун далан таван мянга нэг зуун арван хоёр /-н төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Н төлж барагдуулсан болохыг дурдаж,

 

хохирогч Б.Нын нэхэмжилсэн  3.3147.700 /гурван сая гурван зуун арван долоон мянга долоон зуу/-н төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  шүүгдэгч Г.О нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд 500.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаад үлдэгдэл 2.817.000 төгрөгийг шүүгдэгч Г.Оээс гаргуулж хохирогч  Б.Нт олгохоор тус тус  шийдвэрлэсүгэй.

 

6. Хохирогч Д.С, Б.М нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Н, Г.О, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч                     Б.Н, Г.О, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ц.ЭРДЭНЭЧИМЭГ