Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2017/00375

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 82-34 тоот хаягтай, Хос Бүргэдийн Түшээ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум 4 дүгээр баг, 11 дүгээр гудамж, 19 тоотод оршин суух, ВЮ80120566 регистрийн дугаартай, Пүрэвийн Амаржаргалд холбогдох Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.950.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Адъяасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 03 сарын 13-ны өдөр 2.250.000 төгрөгийн үнэ бүхий AQUA PURE PRO төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр болох 300.000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг 8 сарын хугацаатай, сарын 244.000 төгрөгөөр сар бүрийн 16-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ хийж төхөөрөмжийг хүлээн авсан болно. Худалдах худалдан авах гэрээний дагуу зарим сарын төлөлт хийгдээгүйн улмаас одоо болтол төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 1.950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Өлзийбаяр шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч П.Амаржаргал нь 2016 оны 03 сарын 13-ны өдөр Хос бүргэдийн түшээ ХХК-иас ус цэвэршүүлэгч худалдан авч 12 сарын хугацаанд хуваан төлөхөөр график байгуулсан. Нийт 2.250.000 төрөгөөс урьдчилгаа болох 300.000 төгрөгийг төлж үлдэгдэл 1.950.000 төгрөгөөс усны шинжилгээнд өгсөн 88.000 төгрөгийг хасаад 1.862.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд хуваан төлүүлэхээр эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.

Хариуцагч П.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

П.Амаржаргал миний бие 2016 оны 03 сарын 13-ны өдөр Хос бүргэдийн түшээ ХХК-иас ус цэвэршүүлэгч худалдан авч 12 сарын хугацаанд хуваан төлөхөөр график байгуулсан. Нийт 2.250.000 төрөгөөс урьдчилгаа болох 300.000 төгрөгийг төлж үлдэгдэл 1.950.000 төгрөгөөс усны шинжилгээнд өгсөн 88.000 төгрөгийг хасаад 1.862.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд төлж барагдуулна.. гэжээ.

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК нь нь П.Амаржаргалаас “Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.950.000 төгрөгийг” хүсэн шаарджээ.

Хос бүргэдийн түшээ ХХК нь 2016 оны 03 сарын 13-ны өдөр 12 сарын хугацаатай 2.250.000 төгрөгийн үнэ бүхий ус цэвэршүүлэгчийг хариуцагч П.Амаржаргалд зээлээр худалдсан болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Улмаар хариуцагч П.Амаржаргал нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Өлзийбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 88.000 төгрөгөөс татгалзаж, 1.862.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч П.Амаржаргал нь 1.862.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 06 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 07 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 08 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 09 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 10 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 11 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 232.750 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.950.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 88.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч П.Амаржаргал нь 1.862.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 06 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 07 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 08 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 09 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 10 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 11 сарын 25-ны өдөр 232.750 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 232.750 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 23.075 төгрөг , хариуцагч П.Амаржаргалаас 23.075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч П.Амаржаргал сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ