Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00510

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00510

Төв аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин суух Боржигон овогт Баянзулын ? /УХ67110705/-н нэхэмжлэлтэй,

            хариуцагч: Төв аймаг, оршин суух Боржигин овогт Цэдэндамбаагийн ? /ХН65013016/-д холбогдох,

            5 725 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.? шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1986 онд Ц.?тай танилцаж, 1989 оны 07 сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд 1987 онд Т.Болортуул, 1991 онд Т.Болортуяа, 1994 онд Т.Болортунгалаг, 2000 онд Т.Отгонболор нар төрсөн. Ц.?тай таарч тохирохгүйн улмаас 2014 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, охин Т.Отгонболорт тэтгэлэг тогтоолгосон. Шийдвэр гарснаас хойш Ц.? тэтгэлэг төлөхгүй байсан тул 2014 оны 07 сард шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт өгч, 2014 оны 08 сард 800 000 төгрөг Ц.? өгсөн. Дараа нь  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг газар худалдаж авсан мэтээр хаалгасан. Охин маань амны ёроолын эсийн хорт хавдартай, Ц.?аас 5 725 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан охинд  эмчилгээг яаралтай хийлгэх шаардлагатай  тул Ц.?тай тохирч нэхэмжилсэн мөнгөндөө Киапронтер маркийн автомашин авахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.? шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 1986 онд Б.?тай танилцаж, 1989 онд гэр бүл байсан ба   2014 онд Шүүхээр орж гэрлэлтээ  цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон нь үнэн. Т.Отгонболор нь миний хүүхэд мөн ба нэхэмжлэлийн шаардлага 5 725 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Шийдвэр гарснаас хойш тэтгэлэг тогтмол төлөөгүй нь үнэн. Уг мөнгөндөө миний өөрийн эзэмшлийн 43-61ТӨВ улсын дугаартай, Кia Frontier маркийн тээврийн хэрэгслийг Б.?гийн эзэмшилд шилжүүлж төлбөрийг барагдуулъя гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.? нь Ц.?т холбогдуулан хүүхдийн тэтгэлэгийн   нөхөн  төлбөрт  5 725 000 төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнд   хариуцагчийн   өмчлөлийн  43-61ТӨВ улсын дугаартай, KIA FRONTER маркийн авто машиныг /  тээврийн хэрэгслийг / авахаар зохигчид тохиролцсон  байна.

 

 Зохигчид 2014 оны 02 сарын 25-ны өдрийн 73 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцлууж, 2000 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн охин Т.Отгонболорт эцэг Ц.?аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт ирүүлсэн нотлох баримт болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.? нь  тэтгэлэг төлөх үүргээ ухамсарлаж  өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг төлбөрт тооцон  нэхэмжлэгч Б.?д шилжүүлэхээр талууд эвлэрэн тохирч гэрээнд  гарын үсэг зурж баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.?аас 53 275 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.?гийн нэхэмжилсэн 5 725 000 төгрөгийг хариуцагч Ц.? нь төлөхийг хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн 4361 ТӨВ улсын дугаартай, Кia Frontier маркийн авто машинийг төлбөрт тооцон Б.?гийн эзэмшилд  шилжүүлэхээр тохирсон хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын   эвлэрлийг  баталж  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.?аас 53 275 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.? сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ