| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00251/И |
| Дугаар | 151/ШШ2017/00512/И |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2017/00512/И
| 2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2017/00512 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Лүн сум, 2-р баг, Өгөөмөрт оршин суух НО71040662 регистрийн дугаартай Боржигон овогт Төмөрбатын Энхжаргалын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Энхжаргал нь Төв аймгийн Лүн сумын “Энх-туул” нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан ба тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн тул гарч чадаагүй. Иймд цулуулсан тушаалууд болон гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Энхжаргал нь Төв аймгийн Лүн сумын “Энх-туул” нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
ажилд томилох тухай тушаалд “... Энжаргалыг саальчнаар ажиллуулсугай ....” гэх бичилт,
- Төв аймгийн Лүн сумын Монгол-Хятадын найрамдлын нэрэмжит “Энхтуул” нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 12 сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалд “.... 1991 оны 12 сарын 31-ний өдрөөс /хавсралт 27-д/ Т.Энхжаргалын ажлаас чөлөөлсүгэй ...” гэх бичилт,
- Төв аймгийн Эмийн сангуудын удирдах конторын даргын 1988 оны 05 сарын 11-ний өдрийн 49 дугаартай Б.Дэчинсайханд тэтгэмжтэй чөлөөг нөхөн олгох тухай тушаалд “... Б.Дэчинсайханыг 1987 оны 12 сарын 03-ны өдрөөс эхлэн 3 сарын тэтгэмжтэй чөлөөг ..” гэх бичилт,
- Гэрч П.Жамбалдорж: Т.Энхжаргал нь Төв аймгийн Лүн сумын “Энх-туул” нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан нь үнэн би тухайн үед Лүн сумынхаа Ардын Депутатуудын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч Ц.Бираадорж: Т.Энхжаргал нь Төв аймгийн Лүн сумын “Энх-туул” нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан нь үнэн би тухайн үед “Энхтуул” нэгдлийн жолооч байсан” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Т.Энхжаргалын хөдөлмөрийн дэвтэр өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Төв аймгийн Лүн сумын “Энх-туул” нэгдлийн даргын 1985 оны 05 сарын 26-ны өдрийн
ажилд томилох тухай тушаалд “... Энжаргалыг саальчнаар ажиллуулсугай ....” гэх бичилтийг үндэслэн Төв аймгийн Лүн сумын “Энх-туул” нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс анх ажилд орсон өдрийг, Төв аймгийн Лүн сумын Монгол-Хятадын найрамдлын нэрэмжит “Энхтуул” нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 12 сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалд “.... 1991 оны 12 сарын 31-ний өдрөөс /хавсралт 27-д/ Т.Энхжаргалын ажлаас чөлөөлсүгэй ...” гэх бичилтийг үндэслэн 1991 оны 12 сарын 31-ний өдөр ажлаас гарсан өдрийг тус тус тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Түүнчлэн түүний хүсэлтээр хамт Төв аймгийн Лүн сумынхаа Ардын Депутатуудын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, жолоочоор ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, Төв аймгийн Лүн сумын Монгол-Хятадын найрамдлын нэрэмжит “Энхтуул” нэгдлийн Ерөнхий хорооны даргын тушаал зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Иймд Боржигон овогт Төмөрбатын Энхжаргал нь Төв аймгийн Лүн сумын “Энх-туул” нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НО71040662 регистрийн дугаартай Боржигон овогт Төмөрбатын Энхжаргал нь Төв аймгийн Лүн сумын “Энх-туул” нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ