| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00406/И |
| Дугаар | 151/ШШ2017/00441 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2017/00441
| 2017 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2017/00441 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Баян сум, 3-р баг, Цавчир цагаан гол гудамж, 4 байр, 2 тоотод оршин суух НВ65051701 регистрийн дугаартай Боржигин овогт Гэндэнгийн Энхбаярын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга Г.Энхбаяр нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Энхбаяр нь Төв аймгийн Баян сумын “Цацрал” нэгдэлд малчнаар 1983 оны 08 сарын 27-ны өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Г.Энхбаярын хөдөлмөрийн дэвтэр, нэгдэл тарах үеэр үрэгдэж үгүй болсон ба архиваас малчнаар томилсон, чөлөөлсөн тушаал шийдвэр олдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсныг цуглуулсан нотлох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Энхбаяр нь Төв аймгийн Баян сумын “Цацрал” нэгдэлд 1983 оны 08 сарын 27-ны өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
- Төв аймгийн Баян сумын Монгол Польшийн найрамдалт / МПН / Цацрал нэгдлийн даргын 1983 оны 09 сарын 29-ний өдрийн 81 дугаартай мал угаалгын ажил явуулах тухай тушаалд “..Цант бригадын бүх хонь ямааны суурьт 1983 оны намрын урьдчилан сэргийлэх угаалга хийж ажилласан хүмүүст олгох хөлс Г.Энхбаяр, 1983.08.25 ...” гэх бичилт,
- Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 29-ний өдрийн 101 тоот малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалд “... С.Гэндэн ..” гэх бичилт,
- Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 151/ШШ2016/00979 дугаартай шүүхийн шийдвэр,
- Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 26-ны өдрийн 397 дугаартай Г.Энхбаярын цалингийн түүвэрт “... Г.Энхбаяр Баян сумын “Цацралт” нэгдэлд туслах ажилтан ажилтай 1984, 1985, 1986, 1987, 1988 онуудын цалингийн түүвэр...”
- Гэрч Ц.Лхагваа: Г.Энхбаяр нь Төв аймгийн Баян сумын “Цацрал” нэгдэлд 1983 оны 08 сарын 27-ны өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч А.Батпүрэв: Г.Энхбаяр нь Төв аймгийн Баян сумын “Цацрал” нэгдэлд 1983 оны 08 сарын 27-ны өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь хамт нэг байгууллагад ажиллаж байсан нь нотлогдож байна.
Г.Энхбаярын хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, малчнаар ажилд томилж, чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүний хүсэлтээр Баян сумын “Цацралт” нэгдэлд таркторын жолооч, оёдолчноор хамт ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдлийн даргын тушаалууд, Төв аймгийн Архивын тасгийн архивын лавлагаа зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Иймд Боржигин овогт Гэндэнгийн Энхбаяр нь Төв аймгийн Баян сумын “Цацрал” нэгдэлд 1983 оны 08 сарын 27-ны өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НВ65051701 регистрийн дугаартай Боржигин овогт Гэндэнгийн Энхбаяр нь Төв аймгийн Баян сумын Монгол Польшийн найрамдалт / МПН “Цацрал” нэгдэлд 1983 оны 08 сарын 27-ны өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ