Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/358

 

 

 

 

 

 

   

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Б.Чинзориг,

Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Т Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Дт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

М.Д нь “2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цаг 00 минутын орчимд Б дүүргийн 0 дугаархорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн татах хэсгийн хашаа нь дотор 490 дугаарвагонд тусгаарлагдан ажиллаж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт ажилладаг Л.Дийг “ажлаа дутуу хийсэн” гэх шалтгаанаар зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч М.Д нь “2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цаг 00 минутын орчимд Б дүүргийн 0 дугаархорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн татах хэсгийн хашаа нь дотор 490 дугаарвагонд тусгаарлагдан ажиллаж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт ажилладаг Л.Дийг “ажлаа дутуу хийсэн” гэх шалтгаанаар зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дийн “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2103000990100 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Дийн хохирогчоор өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 08 цагийн үед ажлаасаа буугаад татах хэсгийн хашаанд байрлуулсан байрлуулсан 493 дугаартай вагонд орж амраад орой 20 цагийн үед босоод гал тогооноос хоол авах гэхэд гал тогоо хаасан байсан. Ингээд вагоны үйлчлэгчээс халуун ус авч ирж өгөөч гэж хэлчхээд купенд сууж байхад Д ирсэн. Тэгээд “та өчигдөр ажлаа дутуу хийсэн байна лээ” гэж хэлэхэд нь би “би шөнөжин ажилсан, миний ажлыг мэддэг чи хэн бэ” гэж хэлэхэд купений хаалга түгжиж байгаад намайг баруун гараараа цохиж цус гаргасан. Тэгээд боосон, би боолтоос нь сугараад купений хаалга онгойлгоод үүдэнд гарахад Д миний хажуугаар гараад явчихсан. Тэгээд цусаа тогтоох гэж нэлээн суугаад тогтохгүй байхаар нь гадаа гартал Д зогсож байсан. Тэгээд “чи үүнийг хар” гэж хэлээд маргасан. Гэтэл Г бид 2-ыг салгахад Д унасан. Эргэж вагонд ороод цус тогтохгүй байхаар нь эмч дуудаж, цагдаа ирсэн. Тэгээд би боолт хийлгэсэн. Би Дтэй 2 жил орчим хамт ажиллаж байгаа. Д нэлээн халамцуу байсан. Би хөмсөгтөө 6 оёдол тавиулсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Дийн хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр 17 цагийн үед ажлаасаа буусан. Хувцас солих өрөөнд хувцсаа сольж байгаад 0,5 литрийн Экс нэртэй архи авчихсан байсныг засварчин Гтой хувааж уусан. Тэгээд 2 цаг орчмын дараа байрлаж байсан вагон руугаа очиход Д купендээ хэвтэж байсан. Тэгээд би Д ахад хандаж “та өчигдөр ажлаа дутуу хийсэн байна. Тэр чинь надад өнөөдөр их ачаалал боллоо” гэж хэлэхэд “тэр надад ямар хамаатай юм бэ, хийдгээ л хийсэн” гэж хэлээд бид 2 маргасан. Тэгээд би Д ахын толгой хэсэгт гараараа нэг удаа цохиход тэнд байсан хүмүүс салгасан. Гадаа бие засах газар орчхоод байж байтал дахин таарч маргасан. Гэтэл Г хажуугаар орж ирээд Д ахыг өмөөрөөд миний толгой хэсэгт 2 удаа цохиход би газарт унасан. Удалгүй цагдаа, вохрын харуулууд ирж юу болсон талаар асуугаад эмч рүү авч явж оёдол тавиулсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Гын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр сэлбэг материалын складны хажуугийн саравчинд сууж байхад Д, Д 2 маргалдаад байсан. Би салгахаар очоод салгатал Д газарт унасан. Тэр үед цаанаас цагдаа, вохрын харуул гүйж ирсэн. Тэгээд Д, Д нарыг аваад явсан. Манай цехийн мастер ирж намайг гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Згийн гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр вагоны гадна талд ажил үүргээ гүйцэтгэж байхад Д согтуу явж байсан. Тэгээд энэ хүн согтуу байна гэж шаардлага тавихад одоо унтуулчихна гээд нэг засварчин нь аваад явсан. Удалгүй вагон дотор пижигнэх чимээ гарахаар нь харахад Д өөдөөс толгойноос нь цус гарчихсан байдалтай гараад ирсэн. Би цус цэвэрлэх алчуур аваад ирэхэд хооронд Дийг аваад гарсан байсан. Тэгээд дахиад вагоны гадаа зодоон болсон. Удалгүй харуул, цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Сгийн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгээд явж байхад агуулахын тэнд хүмүүс бужигнаад байсан. Очиж харахад засварчин Дийн толгойноос цус гарчихсан, хамаг хувцас нь шороо болчихсон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хөл дээрээ тогтож чадахгүй явж байсан. Юу болсон талаар асуухад Г засварчин зодсон гэсэн. Тэгээд Гыг хайж үзэхэд татах хэсгийн хашааны бие засах газрын тэнд байсан. Тэр 2-ыг дагуулаад эмч дээр очиж утсаар бүртгэл хийлгэсэн. Удахгүй бүрэлдэхүүн ирж шалгасан. Дийг яагаад зодсон талаар Гоос асуухад “би зодоогүй, согтуу агсан тавиад байхаар нь ходоод тэнд очоод зогсож байсан” гэж хариулсан. Харин Д нь Дийг зодоод толгойг нь хагалчихсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3506 дугаартай шинжээчийн: “...Л.Дийн биед баруун хөмсөг няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3519 дугаартай шинжээчийн: “...М.Дийн биед дагзны хуйханд шарх, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 73-74 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Дийн яллагдагчаар өгсөн “...Өмнөх мэдүүлгээрээ би Г нь Д ахыг өмөөрөөд намайг 2 удаа цохисон, тэгээд би газарт унасан гэж мэдүүлсэн. Тухайн үед би согтолттой байсан учир зарим зүйлсээ санахгүй байгаа. Би дараа нь юу болсон талаар хүмүүсээс асуухад Г намайг цохиж зодсон зүйл байгаагүй. Би Г руу дайраад байхаар нь Г холдуулах гээд намайг түлхсэн бөгөөд би ухраад хойшоо унаж толгойгоо цохиод хагалсан гэсэн. Манай гэрт надаас өөр ажил хийдэг хүн байхгүй, эхнэр ажилгүй гэртээ хүүхдээ хардаг. Сардаа 1.500.000-2.000.000 төгрөгийн орлоготой. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 205-207 тал/,

 

Т прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан тухай тогтоол /хх-ийн 197-198 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн М.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 114 тал/, садан төрлийн лавлагаа /хх-ийн 115-117/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 118 тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 120 тал/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 121-123 тал/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 124-126 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 129-139 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Д нь “2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цаг 00 минутын орчимд Б дүүргийн 0 дугаархорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн татах хэсгийн хашаа нь дотор 490 дугаарвагонд тусгаарлагдан ажиллаж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт ажилладаг Л.Дийг “ажлаа дутуу хийсэн” гэх шалтгаанаар зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...купений хаалга түгжиж байгаад намайг баруун гараараа цохиж цус гаргасан. Тэгээд боосон, би боолтоос нь сугараад купений хаалга онгойлгоод үүдэнд гарахад Д миний хажуугаар гараад явчихсан. Тэгээд цусаа тогтоох гэж нэлээн суугаад тогтохгүй байхаар нь гадаа гартал Д зогсож байсан. Тэгээд “чи үүнийг хар” гэж хэлээд маргасан. Гэтэл Г бид 2-ыг салгахад Д унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/, гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Д, Д 2 маргалдаад байсан. Би салгахаар очоод салгатал Д газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3506 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69 тал/, шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3519 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-74 тал/, Т прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан тухай тогтоол /хх-ийн 197-198 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч М.Д нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.0 дугаарзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Дийн “2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цаг 00 минутын орчимд Б дүүргийн 0 дугаархорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн татах хэсгийн хашаа нь дотор 490 дугаарвагонд тусгаарлагдан ажиллаж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт ажилладаг Л.Дийг “ажлаа дутуу хийсэн” гэх шалтгаанаар зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч М.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 214 тал/-ийг хэрэгт хавсаргажээ. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед хохирогч хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгчээс хохирогчид төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Д нь “2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цаг 00 минутын орчимд Б дүүргийн 0 дугаархорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн татах хэсгийн хашаа нь дотор 490 дугаарвагонд тусгаарлагдан ажиллаж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт ажилладаг Л.Дийг “ажлаа дутуу хийсэн” гэх шалтгаанаар зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч М.Дт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч М.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх хохирол төлбөргүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 214 тал/,

 

Хохирогч Л.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 10-12 тал/ гэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэмтлийн улмаас хохирогчид учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.0 дугаарзүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч М.Дт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд М.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг М.Дт тайлбарлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дийг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.0 дугаарзүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ