| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00369/И |
| Дугаар | 151/ШШ2017/00513 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2017/00513
| 2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2017/00513 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Эрдэнэсант сумын 4-р баг, Угалзат гэх газарт оршин суух НЛ65112967 регистрийн дугаартай Унханчууд овогт Лувсаншаравын Бэлэгмаагийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Бэлэгмаа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил нэгдэлд 1981оны 01 арын 01-ний өдрөөс 1986 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчин байсан. 1981 онд 16 настай байсан. Эвлэлийн илгээлтээр гарсан гэж Л.Бэлэгмаа тайлбарлаж байсан. Тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр нээгдээгүй, орсон гарсан тушаал архиваас гараагүй тул тэтгэвэрт гарч чадаагүй байгаа. Иймд Л.Бэлэгмаагийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил нэгдэлд 1981оны 01 арын 01-ний өдрөөс 1986 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар, тус сумынхаа 8-н жилийн сургуульд 1986 оны 05 сарын 05-ны өдрөөс 1987 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, мөн сумынхаа Ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсныг цуглуулсан нотлох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Бэлэгмаа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил нэгдэлд 1981оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар, мөн аймгийн Дэлгэрхаан сумын 8-н жилийн сургуульд 1986 оны 05 сарын 05-ны өдрөөс 1987 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
- Төв аймгийн Дэлгэрхаан сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 05 сарын 21-ний өдрийн 26 тоот чөлөө олгох, ажилчин түр ажиллуулах тухай тушаалд “... Чөлөөний хугацаанд сургуулийн цэвэрлэгчээр Бэлэгмааг мөн өдрөөс түр ажиллуулах...” гэх бичилт,
- №164371 дугаартай Төв аймгийн Дэлгэрхаан сумаас 1980 оны 02 сарын 03-ны өдөр Лувсанжаргалын Бэлэгмаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дээрх бичилт, цалингийн тодорхойлолт,
- Гэрч Л.Оюунгэрэл: Л.Бэлэгмаа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил нэгдэлд 1981оны 01 арын 01-ний өдрөөс 1986 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар, Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8-н жилийн сургуульд 1986 оны 05 сарын 05-ны өдрөөс 1987 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дээрх бичилт,
-гэрч Д.Дуламсүрэн: Л.Бэлэгмаа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил нэгдэлд 1981оны 01 арын 01-ний өдрөөс 1986 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар, Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8-н жилийн сургуульд 1986 оны 05 сарын 05-ны өдрөөс 1987 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь хамт нэг байгууллагад ажиллаж байсан гэх үйл баримтыг нотолж байна.
Л.Бэлэгмаагийн ажилд томилж, чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүний хүсэлтээр хамт Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8-н жилийн сургуульд бага ангийн багш, оёдолчноор хамт ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, Төв аймгийн Дэлгэрхаан сумын найман жилийн дунд сургуулийн захирлын тушаал, хүсэлт гаргагчийн өөрийнх нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Дээрх нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгийг үндэслэн Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил нэгдэлд 1981оны 01 арын 01-ний өдрөөс анх ажилд орсон өдрийг, хүсэлт гаргагчийн өөрийнх нь хөдөлмөрийн дэвтэр дээрх 1986 оны 05 сарын 05-ны өдрөөс Дэлгэрхаан сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр авч ажиллуулав ..” мөн 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ахуйн үйлчилгээний төвд үйлчлэгчээр гэх бичилтүүдийг тус тус үндэслэн Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8-н жилийн сургуульд 1986 оны 05 сарын 05-нд, ажилд орсон өдрийг, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс ажилд орсныг тус тус тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Иймд Унханчууд овогт Лувсаншаравын Бэлэгмаа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил нэгдэлд 1981оны 01 арын 01-ний өдрөөс 1986 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар, Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8-н жилийн сургуульд 1986 оны 05 сарын 05-ны өдрөөс 1987 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЛ65112967 регистрийн дугаартай Унханчууд овогт Лувсаншаравын Бэлэгмаа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил нэгдэлд 1981оны 01 арын 01-ний өдрөөс 1986 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар,
Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8-н жилийн сургуульд 1986 оны 05 сарын 05-ны өдрөөс 1987 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр,
Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ