| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00109/И |
| Дугаар | 151/ШШ2017/00412 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2017/00412
| 2017 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2017/00412 | Төв аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Нацагдорж 1-р багт байрлах, “Төв АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани, гүйцэтгэх захирал Мийгаагийн Ганбаатар, рд:2053705, утас: 99113341,
хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1-р багт “Төв Зуунмод /ТЗМ/ ХХКомпани, захирал Л.Эрдэнэбаатар, утас: 99302000,
ажил гүйцэтгэх гэрээний 72 865 445 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ганбаатар, хариуцагч Л.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ТЗМ” ХХК, гүйцэтгэгч “Төв АЗЗА” ТӨХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 07 сарын 04-ний өдрийн 26 тоот гэрээгээр тохирсон ажлын санхүүжилт болох нийт 428 043 228 төгрөгийн үлдэгдэл 72 865 445 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхэд өгснөөс хойш “ТЗМ” ХХК нь 2017 оны 02 сард 8 000 000 төгрөг өгсөн. Мөн 3 495 536 төгрөгийг 2017 оны 04 сарын 20-ны өдөр шилжүүлс-эн. “Ану Сервес” ХХК 50 000 000 төгрөг, “ТЗМ” ХХК нь 9 495 280 төгрөгийг тус тус “Борхойн зам” ХХК /туслан гүйцэтгэгчээр ажилласан/-д шилжүүлэхээр албан тоотуудыг хүргүүлсэн. Одоо 3 495 536 төгрөгийг шилжүүлсэн.
нэхэмжлэл хангагдсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Л.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Төв аймгийн Лүн суманд хэрэгжсэн “Сумын төвийн шинэчлэл” төсөлд Улаанбаатар хотод байршилтай “АНУ сервис” ХХК-ийн туслах гүйцэтгэгчээр Төв аймгийн Зуунмод суманд байршилтай “ТЗМ” ХХК орж ажил гүйцэтгэхэд Төв аймгийн “АЗЗА” ХК зам талбайн ажил гүйцэтгэсэн. 2017 оны 02 сарын сүүлээр санхүүжилтийн зарим нь орж 8 000 000 төгрөг “АЗЗА” ХК-д өгсөн. Мөн ерөнхий гүйцэтгэгч барилгын материал өгснөөс 9 400 000 төгрөгийн материалыг “АЗЗА” ХК-д өгөхөөр тохирсон. Одоо 3 500 000 төгрөгийн санхүүжилтийг “АЗЗА” ХК-д өгнө. Ингээд төлбөр барагдна. Үлдэгдэл санхүүжилтийг “АНУ Сервис” ХХК нь “АЗЗА” ХК-н туслан гүйцэтгэгч “Борхойн зам” ХХК-д өгөхөөр харилцан тохирсон. Иймд одоо өр төлбөргүй болсон гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төв АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани нь “Төв Зуунмод /ТЗМ/ ХХКомпанаас ажил гүйцэтгэх гэрээний 72 865 445 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлд заасны дагуу 2014 оны 07 сарын 04-нд “ажил гүйцэтгэх гэрээ” хийж талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2014 оны 10 сарын 30-нд дууссан байна. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч тал шаардаж байсан боловч
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Төв АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани нэхэмжлэл бүрэн хангагдсан гэж шаардлагаасаа татгалзаж байх тул түүний татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 261 125 төгрөгийг, хариуцагч “Төв Зуунмод /ТЗМ/ ХХКомпанаас 261 125 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төв АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Төв АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 261 125 төгрөгийг, хариуцагч “Төв Зуунмод /ТЗМ/ ХХКомпанаас 261 125 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төв АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ