| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н,
Орчуулагч, хэлмэрч Б.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Хохирогч Ж.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Над холбогдох эрүүгийн 2113000250035 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Жадик ургийн овогтой Муратын Н, 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар хохирогч Ж.Бгийн нүүрэн тус газарт чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,
Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000022 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-М.Наас зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
-Шүүгдэгч М.Нын согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл /хх-ийн 3-рх/,
-Зөрчлийн гомдол, мэдээллийг шалгах явцад Ж.Бгийн холбогдогчоор өгсөн:”..жолооч Х нь орой болсон байна бид одоо явах шаардлагатай байна. Та нар машинаас бууж өөр газарт очир архи уугаарай гэхээр нь М.Н нь Хыг чи архи авч өгөхөөс зугтаж байгаа юм уу гээд нэг хоёр удаа нударгаар цохисон. Үүний дараа би М.Над чи одоо гэртээ харьж амар гэж хэлээд М.Ныг бид салгаж авч машинаас буулгахад Б нь М.Ныг загнаж чи аль түрүүн явах гээд байсан юм биш үү явж амар гэж хэлсэн. Тэгэхээр нь би М.Ныг таксинд суулгаж өгөхөөр зам дагуу дагуулаад явж байтал М.Н газраас нэг чулуу аваад миний нүүр тус газарт нэг удаа цохиод зугтаасан. Түүний дараа би эргэж машин руу орж хамт сууж байсан хүмүүст М.Н намайг чулуугаар цохичхоод зугатаасан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандахаар ирсэн чинь М.Н миний өмнө цагдаа дээр ирээд намайг Б, Б нар зодсон гээд хэлээд сууж байсан. Цагдаагийн газрын жижүүрийн цагдаа нь намайг эмнэлэгт очиж үзүүлж оёдол тавиулахгүй бол болохгүй юм байна гэхээр нь эмнэлэгт очиж үзүүлэхэд, зүүн талын хөмсөгний дээд талд 3 газар оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р х/,
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дугаартай “...иргэн Бгийн биед тархины доргилттой, зүүн хөмсөг, зүүн нүдийг хамарсан битүү хавдартай, зүүн хөмсөгний дээд хэсэгт /3 ширхэг оёдол тавьсан/ шархтай, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт шархтай зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд тогтоогдлоо. Бгийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 14-15-р х/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19-р х/,
Хохирогч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...бид нар бүгдээрээ Хы машинд суугаад архи уусан юм. Тухайн архийг уугаад сууж байх үед Н нь Хтай хэрүүл маргаан хийж машин дотор сууж байх үедээ Х-ы нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Энэ үед машин дотор сууж байсан хүмүүс Ныг гэртээ харь гэж хэлсэн боловч тэр машинаас буухгүй болохоор нь бид нар түүнийг машинаас буулгаж Б /Мадбек/ бид хоёр бас машинаас буугаад би Ныг дагуулаад машины зам дагуу таксинд суулгаж өгөхөөр явж байтал Н нь газраас чулуу аваад миний нүүрэн тус газарт нэг удаа цохиод зугтаачихсан юм. Тухайн өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Над зодуулаад цагдаагийн газарт ирэх үед тэр надаас түрүүлж ирээд цагдаагийн газарт гомдол гаргасан байсан. Би гомдол гаргах гэтэл цагдаагийн албан хаагч нь Нын гаргасан гомдлоор хамт таныг шалгана гэж хэлсэн. Тэгээд би 5 хоног гэртээ хүлээгээд Н надаас ирээд уучлалт гуйхгүй болохоор нь цагдаагийн газарт очиж гомдол, гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 84-85-р х/,
Гэрч С.Б-ны /-тай/ мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “...Архи ууж дуусаад Х би одоо хөдөө явлаа, та нар буугаарай гэж хэлэхэд М.Н нь дургүйцэж, Хыг нэг шил архи хий гэж хэлээд Хы ар талаас нэг хоёр удаа гараараа цохиход түүний хажууд сууж байсан М /Б/ нь салгаж авсан. Энэ үеэр Б нь М.Ныг машинаас авч буугаад таксинд суулгаад явуулчихъя гэж хэлээд дагуулаад явсан. Их удалгүй Б бид нар дээр ирэхэд нүүр нь цус болчихсон, цус гарч байсанд юу болсон талаар асуухад намайг зодоод зугтаачихлаа гэж хэлсэн. ...Б нь машинаас буухдаа биедээ ямар нэгэн гэмтэлгүй буусан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р х/,
Гэрч Д.Хы “...Би тухайн үед хөдөө явах ажилтай байсан тул бүгдээрээ машинаас буугаарай, би одоо хөдөө явлаа гэж хэлэх үед М.Н гэх залуу надад чи одоо нэг шил архи хий яагаад зугтаад байгаа юм бэ гэхээр нь чи машинаас буу би чамайг дуудаагүй би Быг дуудсан гэж хэлсэн. Н ар талын суудалд сууж байсан бөгөөд уурлаад миний нүүрэн тус газарт гараараа цохисон, дахин цохих гэтэл Мадбек түүнийг бариад авсан. Энэ үед Б нь М.Ныг машинаас авч буугаад таксинд суулгаж өгөхөөр яваад удалгүй буцаад миний машинд ирэхэд Бгийн нүүрнээс нь цус гарч байсанд бид нар түүнээс юу болсон бэ гэж асуухад Н намайг зодоод зугтаачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-рх/,
Гэрч М.М-йн /хоч нэр Б-н/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Б нь М.Ныг машинд суулгана гэж хэлээд дагуулаад явж байсан. Би ойрхон байсан Махсат дэлгүүр орохоор явж байхад Ж.Б, М.Н нар маргалдаад зогсож байсан. Би дэлгүүр ороод хараа нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи аваад буцаад гарч ирэх үед замын хажуу талд Ж.Б нь нүүрээ дараад зогсож байсан ба түүнээс юу болсон бэ гэж асуухад М.Н миний нүүрлүү чулуугаар цохиод зугтаачихлаа гэж хэлсэн. Би эргэн тойрноо харахад М.Н Домбортой зам тал руу гүйгээд явж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р х/,
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгээс гаргуулан авсан хохирогч Ж.Бгийн өвчний түүх /хх- ийн 45-56-р х/,
Шүүгдэгч М.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...уг архийг Хы машинд уусан юм. Архийг ууж дуусгаад дахин нэг архи уусан юм. Тэгээд би согтуу байсан болохоор цааш нь юу болсон талаар сайн санахгүй байгаа цаг орой болсон болохоор машинаас хэн нэгэнтэй маргалдаад буусан. ...Ж.Б бид 2-ын хооронд болсон асуудлыг үзэж харсан хүн байхгүй. Тухайн үед би согтуу байсан. Болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Машинаас буугаад гэртээ очсон талаар л санаж байна.Учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна, би хохирогчид өгөх гээд бэлнээр 500 орчим мянган төгрөг бэлдсэн, одоо тэр мөнгө гэрт байгаа, хохирогчид өгнө. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч М.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Нын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан, хохирогч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.383.200 төгрөгийг бүрэн гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Т.Костёр дэмжиж оролцсон болно.
Шүүгдэгч М.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар хохирогч Ж.Бгийн нүүрэн тус газарт чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Бгаас гаргаж өгсөн түүний нүүрэндээ гэмтэл авсныг нотлох баримт болох 7 ширхэг фото зураг /хх-ийн 18-19-рх/, хохирогч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Нурбахатыг зам руу дөхүүлээд таксинд суулгаж өгье гэж бодоод машины зам дагуулаад явж байтал М.Н нь гэнэт газраас чулуу аваад миний нүүрэнд нэг удаа цохичхоод зугтаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Ж.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 14-15-рх/, гэрч С.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ж.Б нь М.Ныг машинаас авч буугаад таксинд суулгаад явуулчихъя гэж хэлээд дагуулаад явсан ба нэг их удалгүй Ж.Б нь бид нар дээр буцаж ирэхэд түүний нүүр цус болчихсон байсан. Юу болсныг асуухад М.Н цохичхоод зугтгачихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-рх/, гэрч Д.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Ж.Б нь М.Ныг машинаас буулгаж аваад таксинд суулгаж өгөхөөр дагуулаад явсан, удалгүй Ж.Б миний машин дээр буцаж ирэхэд түүний нүүрнээс цус гарч байсан. Юу болсныг асуухад М.Н намайг зодчихоод зугтчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-рх/, гэрч М.Мадбекийн /Б/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ж.Б бид хоёр Хы машинаас буугаад М.Ныг мөн машинаас буулгаад Б М.Ныг машинд суулгаж өгнө гэж хэлээд дагуулаад явсан, энэ үед би ойрхон байсан Махсат дэлгүүр орохоор явж байх үед Б, Н нар маргалдаад зогсож байсан. Би дэлгүүр ороод буцаж гарч ирэхэд замын хажуу талд Б нүүрээ дараад зогсож байсан ба би түүнээс юу болсныг асуухад Н миний нүүр лүү чулуугаар цохичхоод зугтчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-рх/, хохирогч Ж.Бгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 44-56-рх/, шүүгдэгч М.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч М.Н нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний нүүр тус газарт чулуугаар цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М.Нын үйлдлийн улмаас хохирогч Ж.Бгийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч М.Н нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч М.Н нь тухайн цаг хугацаанд гэрч Д.Х-наас архи нэхэж, муудалцан түүний биед халдаж, цохисон талаар гэрчүүд мэдүүлсэн боловч Д.Хы биед гэмтэл учирсан эсэх талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон прокурор нь М.Нын Д.Хыг цохисон үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шалгуулахаар шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан тул М.Над холбогдох эрүүгийн 2113000250035 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч М.Н нь “Ж.Б нь тухайн үед миний хоолойг боож, намайг зодсон” гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж, шалгуулсан боловч мөрдөн байцаалтын ажиллагаагаар хохирогч Ж.Б нь шүүгдэгч М.Ныг зодож, гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч М.Нын биед ямар нэгэн гэмтэл учраагүй талаар шинжээч К.Хайрат дүгнэлт гаргасан нь хэргийн 97-98-р талд авагдсан байх тул гэрч М.Көшеген, М.Назерке, С.Серикбай нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзэв.
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
М.Нын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Наас 1.383.200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ж.Бгийн өвчний түүх баримтаас үзэхэд хохирогч нь гэмт хэрэгт өртсөний дараа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 5 хоног хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн тусламж авсан нь нотлогдож байх ба эмчилгээний зардал, ор хоногийн төлбөрт нийт 484.240 төгрөгийн төлбөр төлснийг гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан хохирол гэж үзэж, шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч Ж.Бгийн нэхэмжилсэн нийт 1.383.200 төгрөгийн хохирлоос нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон хохирол болох эмчилгээний зардал, ор хоногийн төлбөр 484.240 төгрөг, Монос эмийн сангаас худалдаж авсан сорвины тосны үнэ 29.600 төгрөг, нийт 513.840 төгрөгийг шүүгдэгч М.Наас гаргуулж, хохирогч Ж.Бд олгож, хохирогчийн үлдэх 869.360 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Дөрөв: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд М.Н нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч А.Д нь шүүгдэгч М.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял санал болгосон ба шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Над оногдуулахаар санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 600.000 төгрөгөөр торгох ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг болгон багасгаж өгөхийг хүсэж дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч М.Н нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Миний бие 8 ам бүлээр амьдардаг ба эхнэр болон ээж маань одоогоор ажил хөдөлмөр эрхэлдэггүй, миний ажиллаж олсон цалингаар амьдардаг” гэх тайлбарыг гаргасан ба мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн байгууллагаас шүүгдэгч М.Ныг төлбөрийн чадваргүй, нэн ядуу гэх үндэслэлээр улсын өмгөөлөгч Т.К-ийг түүний өмгөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Түүнчлэн шүүгдэгч М.Нын нэр дээр ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болох Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 сарын 09-ний өдрийн 01/429 тоот албан бичгээр нотлогдож байх ба шүүхээс М.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 513.840 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бд олгохоор шийдвэрлэсэн.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг үндэслэн улсын яллагч, өмгөөлөгч нараас санал болгосон торгох ялыг шүүгдэгч М.Н нь биелүүлэх боломжгүй гэж үзэж, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.Нын хувийн байдал болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдолтой байгаа зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Над 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Баян-өлгий аймгийн Өлгий сумын төвд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.
Дөрөв:Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж рентген зураг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Бд буцаан олгохыг шүүгчийн туслах Н.Бэд даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жовогт М-н Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Ныг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Наас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 513.840 төгрөг гаргуулж, хохирогчид олгож, хохирогч Б нь үлдэх 869.360 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Бд буцаан олгохыг шүүгчийн туслах Н.Бэд даалгасугай.
7. Шүүгдэгч М.Над өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б