Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00528

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00528

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23-р хороо, 1 хэсэг, Баатархайрхан гудамж, 1558а тоотод оршин суух Харчад овогт Нанжидийн Дашдаваа /ЧМ38022572/ утас: 99753502/-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Сэржмядагийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Янжинцэвэл, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Янжинцэвэл шүүхэд хүралдаанд тайлбарлахдаа: Манай өвгөн Н.Дашдаваа нь ээж хаданд байдаг төрийн бус байгууллагийг хариуцаж ажиллуудаг байсан. Буяны газар цугларсан хөрөнгийг цуглуулж ажилчид, сум орон нутгийн шаардсан зүйлийг өгдөг байсан. Үндсэн 3 ажилчинтай байсан. Сангаа ажиллуулж байхад NTV телевизээр бид хоёрын нэр төрийг гутаасан сурвалжлага гарсан. NTV телевизийг хотод шүүхэд өгсөн байгаа. NTV телевизээр ярилцлага өгсөн. С.Сэржмэдэг гэдэг хүний оршин суугаа хаяг тодорхойгүй, утас руу нь залгахаар С.Сэржмядаг гэх хүн байхгүй гэх зэргээр хаа байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Сэржмядагийг эрэн сурвалжилж хаягыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Сэржмядаг нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул С.Сэржмядагийг эрэн сурвалжлуулах тухай Н.Дашдаваагийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

 Сэрчмаагийн Сэржмядаг нь Төв аймгийн Сэргэлэн сумын эхэр булаг 5-р багийн нутаг, ээж хайрханы орчим цайны газар ажиллуулдаг, /утас: 95232385, 98232385/-н дугаарын утастай байна. Цагдаагийн байгууллага эрх, үүргийнхээ дагуу дээрх утасны дугаарын дагуу болон иргэний улсын бүртгэлийн байгууллага зэрэг холбогдох газруудаас хаягийг тодруулж. Сэрчмаагийн Сэржмядагийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулж игэн Н.Дашдаваад мэдэгдэх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сэрчмаагийн Сэржмядаг /Төв аймгийн Сэргэлэн сумын эхэр булаг 5-р багийн нутаг, ээж хайрханы орчим цайны газар ажиллуулдаг, /утас: 95232385, 98232385/-г эрэн сурвалжилсугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоож нэхэмжлэгч Н.Дашдаваад мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                                       Л.ОЮУНЦЭЦЭГ