| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00388/И |
| Дугаар | 151/ШШ2017/00440 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2017/00440
| 2017 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2017/00440 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Заамар сум, 4-р баг, Төв төвийн 1 гудамж, 21 байр, 1 тоотод оршин суух НН56081773 регистрийн дугаартай Байдраг овогт Раднаагийн Цэдэнхорлоогийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Цэдэнхорлоо нь 1956 онд Төв аймгийн Заамар суманд төрсөн. Заамар сумын Заамар нэгдэлд 1973 оны 06 сард 17 настайдаа уурын зуухны галчаар орж ажиллаад 1979 оны 06 сард мал маллахаар тус сумынхаа “Ундарган” бригадад 1980-1990 он хүртэл хоньчноор ажилласан. Уурын зууханд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдэж алга болсон тул тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа. Иймд Р.Цэдэнхорлоогийн Төв аймгийн Заамар сумын Уурын зууханд 1973 оны 06 сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл галчаар, Төв аймгийн Заамар сумын “Ундарган” бригадад 1976 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг цуглуулсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Цэдэнхорлоо нь Төв аймгийн Заамар сумын Уурын зууханд 1973 оны 06 сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл галчаар, Төв аймгийн Заамар сумын “Ундарган” бригадад 1976 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
хуулбар,
- Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн зөвлөлийн даргын 1973 оны 06 сарын 01-ний өдрийн 43 дугаартай ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаалд “....уурын зуухны галч Раднаагийн Цэдэнхорлоог 5 сарын 16-ны өдрөөс авч ажиллуулсугай ...” гэх бичилт,
- Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн зөвлөлийн даргын 1974 оны 05 сарын 31-ний өдрийн 45 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалд “..Цэдэнхоролд ажилласан хугацааны амралтыг олгох...” гэх бичилт,
- Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн зөвлөлийн даргын 1975 оны 08 сарын 04-ний өдрийн 67 дугаартай ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаалд “...галч Цэдэнхорлоогийн амралтыг ажлын 26 хоногоор бодож, 8 сарын 01-ний өдрөөс ...” гэх бичилт,
- Гэрч Д.Отгонтуяа: Р.Цэдэнхорлоо нь Төв аймгийн Заамар сумын “Ундарган” бригадад 1976 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч Р.Даваадорж: Р.Цэдэнхорлоо нь Төв аймгийн Заамар сумын Уурын зууханд 1973 оны 06 сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл галчаар, Төв аймгийн Заамар сумын “Ундарган” бригадад 1976 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Р.Цэдэнхорлоогийн галчаар ажиллаж байх үеийг бичсэн хөдөлмөрийн дэвтэр нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.Харин Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн зөвлөлийн даргын 1973 оны 06 сарын 01-ний өдрийн 43 дугаартай ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаалд “....уурын зуухны галчаар Раднаагийн Цэдэнхорлоог 5 сарын 16-ны өдрөөс авч ажиллуулсугай ...”гэх тушаал ач холбогдолтой баримт тул анх ажилд орсон өдрийг, гэрч нарын мэдүүлэг, Р.Цэдэнхорлоогийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн Төв аймгийн Заамар сумын “Ундарган” бригадад ажилд орсон өдрийг тус тус тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Түүнчлэн түүний хүсэлтээр хамт ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, хүсэлт гаргагчийн өөрийнх нь хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт, Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн зөвлөлийн даргын тушаалууд зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Иймд Байдраг овогт Раднаагийн Цэдэнхорлоо нь Төв аймгийн Заамар сумын Уурын зууханд 1973 оны 05 сараас 1979 оны 12 сар хүртэл галчаар, Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн “Ундарган” бригадад 1976 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НН56081773 регистрийн дугаартай Байдраг овогт Раднаагийн Цэдэнхорлоо нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Уурын зууханд 1973 оны 05 сарын 16-ний өдрөөс 1979 оны 06 сарын 01-ны өдөр хүртэл галчаар,
Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн “Ундарган” бригадад 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ