| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00426/И |
| Дугаар | 151/2017/00523 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 151/2017/00523
| 2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2017/00523 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал ар буурал 3 гудамж, 05 тоотод оршин суух НМ66011504 регистрийн дугаартай Боржигин овогт Дамдиндоржийн Байгальмаагийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Байгальмаа, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Байгальмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1966 онд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн. 1986 онд барилгын ТМС төгсөөд Эрдэнэт хотод хуваарилагдсан. Улсад 21 жил ажилласан. Анх Эрдэнэт энергистрой барилгын удирдах газар очиж шаварчин будагчнаар ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар 1988 оны 11 сард Төв аймгийн Жаргалант сум руу шилжсэн. 1988 оны 11 сард Жаргалант сумын холбооны салбарт залгагчаар орж, 2007 он хүртэл ажилласан. Тэтгэвэрт гарах гэтэл зарим тушаал шийдвэр олдохгүй байх тул шүүхэд хандсан. Иймд миний Эрдэнэт хотын Энергострой барилгын удирдах газарт 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1988 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл шаварчин, будагчнаар, Төв аймгийн Жаргалант сумын Холбооны салбарт 1988 оны 12 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар тус тус ажиллаж байсныг цуглуулсан нотлох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Байгальмаа нь Эрдэнэт хотын Энергистрой барилгын удирдах газарт 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1988 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл шаварчин, будагчнаар, Төв аймгийн Жаргалант сумын Холбооны салбарт 1988 оны 12 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
- Барилгын 4-р ТМДС-ийн боловсон хүчнээс 1986 оны 07 сарын 01-ний өдөр Д.Байгальмаад олгосон №158911 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцын даргын 1986 оны 07 сарын 08-ны өдрийн 2/140 дугаартай ажил томилох тухай тушаалд “...1986 оны 07 сарын 05-ны өдрөөс Д.Байгльмааг Шавар будагчнаар томилсугай ..” гэх бичилт,
- Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцын даргын 1987 оны 01 сарын 08-ны өдрийн 2/3 дугаартай бригад шинээр зохион байгуулах тухай тушаалын “.. хавсралтад шавардлагын бригадад ажиллаж байсан хүмүүсийн нэрсийн жагсаалтын 6 дугаарт Д.Байгальмаа ..” гэж бичигдсэн байдал, - Эрдэнэт хотын архиваас ирүүлсэн №46 дугаартай Энергострой барилгын удирдах газарт ажиллаж байх үеийн Д.Байгльмаагйин 1988 оны цалингийн хүснэгт
- Төв аймгийн Холбооны 90 жилийн ойн номын 338 дугаар хуудаст Дамдиндоржийн Байгальмаагийн дурсамж бичвэр ...анх би 1988 онд тус газарт ажилд орсон..” гэх бичилт,
- Төв аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 12 сарын 30-ны өдрийн 178 дугаартай ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд “.... Д.Байгальмааг 1988 оны 11 сарны 26-наас түр хугацаагаар ажиллуул ...” гэх бичилт,
- Төв аймгийн Холбооны газрын даргын 1992 оны 04 сарын 01-ний өдрийн 31 дугаартай 2-р улиралын цалин тогтоох тухай тушаалд “... Хавсралт 14-т Жаргалант – Байгальмаа 1040, 1200, 13,9 ...” гэх бичилт,
- Гэрч П.Мөнх-Оюун: Д.Байгальмаа нь Төв аймгийн Жаргалант сумын Холбооны салбарт 1988 оны 12 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дээрх бичилт,
-гэрч Д.Батчимэг: Д.Байгальмаа нь Төв аймгийн Жаргалант сумын Холбооны салбарт 1988 оны 12 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь хамт нэг байгууллагад ажиллаж байсан гэх үйл баримтыг нотолж байна.
Д.Байгальмааг Төв аймгийн Жаргалант сумд 1988 оны 11 сард холбооны салбарт залгагчаар ажилд томилсон тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүний хүсэлтээр хамт Холбооны газарт хамт ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцын даргын тушаалууд, цалингийн хүснэгт, Төв аймгийн Холбооны газрын даргын тушаалууд, “Төв аймгийн Холбоо-90” ойн ном, хүсэлт гаргагчийн өөрийнх нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Дээрх нотлох баримтыг шинжлэн судлаад Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцын даргын 1986 оны 07 сарын 08-ны өдрийн 2/140 дугаартай ажил томилох тухай тушаалд “...1986 оны 07 сарын 05-ны өдрөөс Д.Байгльмааг Шавар будагчнаар томилсугай ..” гэх бичилтийг үндэслэн Эрдэнэт хотын Энергистрой барилгын удирдах газарт 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс анх ажилд орсон өдрийг, Төв аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 12 сарын 30-ны өдрийн 178 дугаартай ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд “.... Д.Байгальмааг 1988 оны 11 сарны 26-наас түр хугацаагаар ажиллуулж ...” гэх бичилтийг үндэслэн Төв аймгийн Жаргалант сумын Холбооны салбарт 1988 оны 12 сарын 30-ны өдрөөс ажилд орсныг тус тус тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НМ66011504 регистрийн дугаартай Боржигин овогт Дамдиндоржийн Байгальмаа нь Эрдэнэт хотын Энергистрой барилгын удирдах газарт 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1988 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл шаварчин, будагчнаар,
Төв аймгийн Жаргалант сумын Холбооны салбарт 1988 оны 12 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ