Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 151/2017/00520

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00520

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

          Нэхэмжлэгч Төв аймаг, Баянхангай сум, 1-р баг, Найрамдал 3 баг, 3 байр, 12 тоотод оршин суух НР60082164 регистрийн дугаартай Боржигон овогт Доржпаламын Энхдалайгийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Энхдалай, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хүсэлт гаргагч Д.Энхдалай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Төв аймгийн Лүн сумын Сум дундын эмнэлэгт сувилагчаар 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч гаргацгүй тул шүүхэд хандаж байна. Иймд тухайн үед Төв аймгийн Лүн сумын   сум дундын эмнэлэгт мэс засалч, ерөнхий эмчээр ажиллаж байсан. П.Нямдаваа, мөн эмнэлэгт эх баригч бага эмчээр ажиллаж байсан Д.Чулуунцэцэг нарын мэдүүлэг, цуглуулсан нотлох баримтыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

              Д.Энхдалай нь Төв аймгийн Лүн сумын Сум дундын эмнэлэгт 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.

Үүнд:

            - 1979 оны 08 сарын 01-ний өдөр Д.Энхдалайд Хоёрдугаар амаржих газраас  олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

             - Төв аймгийн Лүн сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 09/03 дугаартай “... Д.Энхдалай нь тус сумын Сум дундын эмнэлэгт 1982 оноос 1985 он хүртэл сувилагчаар ажиллаж байсан ..” гэх тодорхойлолт,

  

  • Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “... Д.Энхдалай нь тус сумын сум дундын

эмнэлэгт 1982 оноос 1985 он хүртэл сувилагчаар ажиллаж байсан. Ажиллаж байх үеийн нотлох баримт, өвчтөний түүх, эм захиалгын маягт зэрэг нь хадгалах хугацаа дууссан..” гэх тодорхойлолт,

           

           -  Гэрч Д.Чулуунцэцэг: Д.Энхдалай нь Анагаахын дунд төгсөөд Төв аймгийн Лүн сумын Сум дундын эмнэлэгт 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан нь үнэн би тухайн үед эх баригч эмч байсан” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

   -гэрч П.Нямдаваа: Д.Энхдалай нь  Төв аймгийн Лүн сумын Сум дундын эмнэлэгт 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан нь үнэн” 1982 оны 07 сарын 01-ний өдрийн 91 тоот тушаалаар ажиллж байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь хамт нэг байгууллагад ажиллаж байсан нь нотлогдож байна.

           Д.Энхдалайгийн ажиллаж  байсан  тухай   хөдөлмөрийн   дэвтэр  дээр   бичилт  байгаа  боловч     ажилд томилж, чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.       

           Түүний хүсэлтээр гэрчээр Төв аймгийн Лүн сум дундын эмнэлэгт мэс засалч, ерөнхий эмчээр ажиллаж байсан. П.Нямдаваа, мөн эмнэлэгт эх баригч бага эмчээр ажиллаж байсан Д.Чулуунцэцэг нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, Төв аймгийн Лүн сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын тодорхойлолт зэргийг ач холбогдолтой нотлох  баримт гэж  дүгнэж  хүсэлтийг  хангаж  шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НР60082164 регистрийн дугаартай Боржигон овогт Доржпаламын Энхдалай нь Төв аймгийн Лүн сумын Сум дундын эмнэлэгт 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ