Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 026

 

НДЗХАШШ-ийн шүүх хуралдааныг шүүгч М.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э А П и к м” ХХК, “Э А Э” ХХК

Хариуцагч: СЯТНБД, ҮХГД нар

Нэхэмжлэлийн шаардлага: “СЯТНБД-ын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4607 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахын ҮХГД-д даалгах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Э А П и к м” ХХК-ийн захирал Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагч СЯ-ны Худалдан авах ажиллагааны бодлогын ХАМ Л.А, ХЭЗГ-ын ахлах мэргэжилтэн Ж.О, хариуцагч ҮХГ-ын ТЗУГ-ын дарга Н.О,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э А П и к м ХХК, “Э А Э” ХХК-иудын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, өмгөөлөгч Д.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Э А П и к м” ХХК, “Э А Э” ХХК-ийн түншлэл нь Үндэсний хөгжлийн газраас явуулсан “Шар тээгийн уулзвараас Цогтцэций сум хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналт”-ыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээнийсонгон шалгаруулалтад оролцон “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаран. ҮХГ-аас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцээрт урьж, гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг хүлээн авсан болно. 

Тухайн тендерт оролцогч “М а з” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Тухайн гомдлыг хянан үзээд СЯТНБД 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4607 дугаар албан бичгээр “Захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, зохих ж

урмын дагуу дахин үнэлгээ хийх” тухай шийдвэрийг хүргүүлсэн. ҮХГ-аас 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01/984 дүгээр албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг 30 хоногоор сунгасан талаар манай түншлэлдмэдэгдсэн.

ҮХГ нь манай түншлэлд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/1074 дүгээр албан бичгээр хэлэлцээрт урьж, улмаар хэлэлцээр хийж мөн өдрийн 01/1075 дугаар албан бичгээр гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүлээн авсан бөгөөд тендерийн хугацааг хүчин төгөлдөр гэж үзэж байна. 

ҮХГ нь СЯ-ны шийдвэрийг 2018 оны07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан боловч 30 хоногийн дараа буюу тендерийн хүчинтэй хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө хэлцэл хийх мэдэгдэл манай түншлэлд хүргүүлсэн нь ҮХГ хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгээгүйг харуулж байна. 

СЯ-ны 6-1/4607 дугаар албан бичигт “Үнэлгээний хороо энэхүү тендер шалгаруулалтыг хосолмол үнэлгээний аргаар, зохион байгуулсан бөгөөд Зөвлөхийн ажлын даалгавар, зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх ажлын хөтөлбөр болон аргачлал, голлох мэргэжилтнүүдэд тавигдах чадварын шаардлага, техникийн санал болон санхүүгийн саналын үнэлгээг тендерийн баримт бичигт заасны дагуу хийсэн байна” гэсэн. Үнэлгээний хорооны ажил сайн хийгдэж шалгаруулалт зохих журмын дагуу явагдаж манай түншлэл “хамгийн сайн” гэж үнэлсэн. Мөн дээрх албан бичгээр “манай түншлэлийг 2 ажилд хяналт тавих үйлчилгээ үзүүлж байгаа, голлох ажилтнуудын нэрс давхардсан байх магадлалтай төдийгүй энэ ажилтай цаг хугацааны хувьд давхардсан байна” гэж үзээд магадлах шаардлагатай гэсэн байна.

Тендерт ажилтнууд давхардах гэдэг ойлголт нь хуульд зааснаар манай түншлэлийн аль нэг ажилтан энэ тендерт оролцож байгаа өөр компанийн материалд нэр нь орж, оролцохыг хэлнэ. Манай түншлэлийн ажилтнуудын хувьд ийм нөхцөл байдал үүсгээгүй.Үүнийг ҮХГ-аас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/430 дугаар албан бичгээр өгсөн тодруулгаар тайлбарлаж баталгаажуулсан байдаг. Мөн ҮХГ-ын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/841 тоотоор хэлэлцээрт урьсан.

СЯТНБД-ын хууль бус шийдвэр нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарч дээрх ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан, үйл ажиллагаа явуулах гэж байсан манай түншлэлийн үйл ажиллагааг шууд зогсоож, бидний эрх ашгийг илтэд хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна. ҮХГ нь манай түншлэлийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулсаны үндсэн дээр Захиалагчтай хэлэлцээ хийж, гэрээ байгуулаад ажилдаа орох боломж бүрэн бүрдсэн байхад СЯ-ны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4607 дугаар шийдвэрээр дээр дурдсан хууль бус дүгнэлтүүдийг хийснээр манай түншлэлийн тендерт ялсан шийдвэрийг хууль бусаар хүчингүй болгож,бидний эрх ашгийг хохироосон үйлдэл болж байна.

СЯ-ны шийдвэрийг үндэслэн манай түншлэл нь гэрээ байгуулах хүсэлтээ ҮХГ-т 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 01/188,  09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/189 дүгээр албан бичгээр хүргүүлсэн боловч ҮХГ нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1209 дүгээр албан бичгээр тендерийн хүчинтэй хугацаа 08 дугаар сарын 13-ны өдөр дууссан тул гэрээ байгуулах боломжгүй тухай шийдвэр гаргасанд гомдолтой байна. 

Хуулийн дагуу шударга явагдсан тендерийн үйл ажиллагааг СЯ нь энэ албан бичгээрээ будлиантуулан, зогсоох гэсэн үйлдэл болсон гэж үзэж байна.Энэ байдлаас болж манай түншлэл нь тендерийн дагуу зорилгот ажлаа хийх боломжгүй болж, тендерт “хамгийн сайн” үнэлгээ авч шалгарсан эрхээ эдлэх боломжгүй болоод байна.

Иймд СЯНБД-ын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4607 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулахын ҮХГ-ын даргад даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч СЯТНБД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Ж.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус тендер шалгаруулалтыг хянан үзэхэд захиалагч нь зөвлөх сонгох хосолмол үнэлгээний аргаар үнэлсэн байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8-д “Захиалагч хамгийн өндөр оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ” гэж заасан зохицуулалтын дагуу хэлэлцээр хийсэн эсэх талаарх материал ирүүлээгүй байсан. Тодруулбал захиалагчаас боловсруулсан Зөвлөхийн санал бэлтгэхзааварчилгааны 8.1-д “Захиалагч хэлэлцээрийн дараа гэрээ байгуулах эрх олгоно” гэж заасны дагуу гэрээ байгуулах эрх үүссэн гэдэг нь тогтоогдоогүй юм. Хэлэлцээрийн ач холбогдол нь тухайн тендерт оролцогчийн ирүүлсэн санал нь бодит үндэслэлтэй эсэхийг нягталж, залруулах зэрэг арга хэмжээг хамааруулан ойлгодог.

Мөн тус түншлэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх голлох ажилтнууд давхардсан байж болзошгүй талаар мэдээллийг дурдсаны дагуу үүнийг захиалагч магадлах шаардлагатайг дурдсан юм. Ингэж магадлахдаа захиалагч үнэлгээг СЯ-ны 2018 оны 6-1/4607 дугаар албан бичгийг үндэслэн магадлах ёстой юм.

Хэлэлцээ хийгээд амжилттай болвол дараа нь гэрээ байгуулах эрхийг олгох ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.Гомдлыг хянах явцдаа Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаас хэлэлцээрийн тэмдэглэлийг шаардахад өгөөгүй. Мөн захиалагч 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл өгөхдөө гэрээ байгуулах эрхийг олгосон байсан. Тийм учир манай шийдвэр хууль ёсны шийдвэр юм.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт захиалагчийн эрх, үүргийг зохицуулсан.Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хийх ёстой. Үнэлгээний хороо тухайн зөвлөх үйлчилгээний Ажлын даалгаварыг бэлтгэсэн, зохих мэдлэгтэй гишүүдээс бүрдсэн бөгөөд тендерт оролцогчдоос ирүүлсэн техникийн болон санхүүгийн саналыг мэдэж байгаа. 

Хэлэлцээрээр техникийн болон санхүүгийн саналд зөрүүтэй зүйл байгаа эсэхийг ярилцаад хэлэлцээрт хүрсэн тохиолдолд гэрээ байгуулах эрхийг олгодог. Хэрэв хэлэлцээр амжилттай болоогүй бол Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.11-д “талууд санхүүгийн бус нөхцөлөөр тохиролцоонд хүрээгүй бол захиалагч сонгосон зөвлөхтэй хийж байгаа хэлэлцээг зогсоож, удаах оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ” гэж заасны дагуу өөр боломж байгаа. Хэлэлцээр хийгээгүй байж гэрээ байгуулах эрх олгож байгаа нь буруу юм. Хэлэлцээр амжилтгүй болсон бол дараагийн компанийг сонгодог. Захиалагч хэлэлцээр хийх боломжгүй тул өөрийгөө төлөөлүүлээд Үнэлгээний хороогоор хэлэлцээ хийлгэх ёстой. 

Хууль мэдэхгүй байх нь хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй. Үнэлгээний хороонд хуульд заасан шалгуурыг тавьдаг. СЯ-ны албан бичигт Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 8.1-д заасан үүргээ биелүүлэхийг тодорхой заасан. Үүнийг хэрхэн биелүүлэхийг СЯ-наас асуух шаардлагагүй. СЯ Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, тендер шалгаруулалтын ажиллагааг явуулах талаар зөвлөх боломжгүй. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ҮХГ-ын дарга Б.Б-ны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ҮХГ-ын 2018 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналт”-ыг гүйцэтгүүлэх ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулалт зохион байгуулахаар тусгасан.Үүний дагуу тус газраас 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу tender.gov.mn болон өдөр тутмын сонин хэвлэлээр дамжуулан тус зөвлөх үйлчилгээний тендер сонгон шалгаруулалтыг зарласан. 

Үнэлгээний хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж, Үнэлгээний хорооны ажлын тайланг ирүүлсэн, хянаж үзсэний үндсэн дээр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тендерт оролцож шалгарсан “Э А П и к м” ХХК, “Э А Э” ХХК-иудын түншлэлд гэрээ байгуулах эрх олгох, хэлэлцээрт урих тухай мэдэгдлийг хүргүүлсэн болно.

Гэтэл тендерт оролцогч “М а з” ХХК-иас СЯ-д гомдол гаргасан бөгөөд СЯ гомдлыг хянаад “Захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийх”-ийг мэдэгдсэн шийдвэр гаргасан юм. Тус компани нь тендер зарласнаас 5 хоногийн дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/41 дугаар албан бичгээр гомдолд дурдсан асуудлаарманай газраас тодруулга авсан.Уг тодруулгын хариуг албан бичгээр хүргүүлсэн бөгөөд хуульд заасны дагуу tender.gov.mn мөн тодруулгыг нийтэд ил тод, хүртээмжтэй байх зорилгоор оруулсан болно.

Тус тодруулгад “сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлахгүй байх, тэгш өрсөлдөх боломжийг хангах үүднээс голлох мэргэжилтнүүдийн нэрс давхардаж болно. Гэхдээ голлох мэргэжилтнүүд нь уг тендерт нэгээс илүүгүй хуулийн этгээдийн инженерийн бүрэлдэхүүнд орсон байх,мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй хуулийн этгээд уг сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй” гэж хариу өгсөн.“М а з” ХХК нь тодруулгаар хариулсан асуудлаар аливаа гомдол гаргаагүй тул тус асуудлыг хүлээн зөвшөөрөөд энэхүү тендерт оролцсон гэж ойлгож байна. 

 Бид тус компанийн өмнө ирүүлсэн бичиг, манай газраас хариу хүргүүлсэн бичгүүдийг СЯ-д баримтаар хүргүүлсэн боловч СЯ-аас “Тус тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг тендерийн баримт бичигт зааснаар, хуулийн дагуу хийсэн байна гэж үзсэн хэрнээ Захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хий” гэсэн шийдвэр гаргасан.Бид СЯ-ны “үнэлгээг хууль ёсны дагуу хийсэн мөртлөө дахин үнэлгээ хий” гэсэн хоёрдмол утгатай шийдвэрийг асууж тодруулах, түүнчлэн туйлбартай, тодорхой шийдвэр гаргаж өгөхийг хүссэн албан тоотыг удаа дараа хүргүүлж,хариуцсан албан хаагчтай уулзсан боловч тодорхой шийдвэр гаргаж өгөхгүй байсаар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа(сунгасан 30 хоногийг оролцуулан) дууссан болно.

Түүнчлэн СЯ-ны холбогдох албан тушаалтнаас тайлбар авахад “...манай шийдвэрт хамгийн өндөр оноо авсан “Э А П и к м" ХХК , “Э А Э” ХХК-иудын түншлэлтэй хэлэлцээ хийгээгүй нь хууль болон Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаатай нийцэхгүй байна. Хэлэлцээрээ хийчихвэл цааш нь үргэлжлүүлж болно...” гэсэн тайлбарыг өгсний дагуу тус компанитай 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулахын өмнөх хэлэлцээрийг зохион байгуулж, гэрээ байгуулах эрх олгосон. Гэтэл “М а з" ХХК-иас тус шийдвэрт 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дахин гомдол гаргасан. Хэдийгээр тус компани гомдлоо 08 дугаар сарын 30-ны өдөр буцаан татсан боловч дараах үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан боловч тус тендерийн нийт хүчинтэй байх хугацаа 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дууссан ба дахин сунгагдах боломжгүй болсон.

Түүнчлэн нэхэмжлэгч түншлэлээс “М а з” ХХК нь гомдлоо татаж авсан тул гэрээ байгуулах боломжтой гэх боловч тус компанийн эхний гаргасан гомдлын хүрээнд СЯ-ны гаргасан “Захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хий” гэсэн шийдвэр одоог хүртэл хүчинтэй байна. 

Захиалагч, Үнэлгээний хороо нь 1 субъект гэж ойлгож байгаа нь буруу. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Захиалагч тендерийн баримт бичгийн материалыг баталдаг.Тендерийн баримт бичгийг үндэслэж Үнэлгээний хороо үнэлгээгээ хийж байгаа. ҮХГ-т ажилласан Үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тайлбарт бүх зүйл тодорхой байгаа. Үнэлгээний хороо Захиалагчийн явуулсан материалуудаас хамгийн сайныг нь сонгон шалгаруулж, гэрээ байгуулах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлдэг. 

Захиалагч хэлэлцээрт урьсан мэдэгдлээ оролцогч нарт хүргүүлдэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар СЯ-ны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/460 дугаар албан бичиг эцсийн шийдвэр байх тул гэрээ байгуулах боломжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр “Э А П и к м” ХХК, “Э А Э” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э А П и к м” ХХК, “Э А Э” ХХК-иудаас “СЯТНБД-ын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4607 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахын Үндэсний хөгжлийн газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1. Үйл баримтын тухайд: 

ҮХГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А-47 дугаар  тушаалаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулжээ. 

Үнэлгээний хороо 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хуралдан зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийн ерөнхий шаардлагыг хангасан 2 компанийн техникийн саналыг үнэлгээг нэгтгэхэд “М а з” ХХК 94.43 оноо, “Э А П и к м” ХХК, “Э А Э” ХХК-иудын түншлэл 94.56 оноо тус тус авсан байна. 

Үнэлгээний хороо техникийн саналын доод босго оноог хангасан оролцогчдын санхүүгийн саналыг нээхэд “Э А П и к м” ХХК, “Э А Э” ХХК-ийн түншлэл 1.798.588.600 төгрөг, “М а з” ХХК-иас 2.212.636.246 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн байх ба техникийн санал болон санхүүгийн саналын оноог хосолмол үнэлгээний аргаар үнэлж нэгтгэхэд  “М а з” ХХК нийт 90.49 оноогоор 2 дугаар байр, “Э А П и к м” ХХК, “Э А Э” ХХК-ийн түншлэл нийт 96.19 оноогоор 1 дүгээр байр тус тус эзэлсэн байна. 

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Үнэлгээний хорооны хуралдаанаас “хамгийн өндөр оноо” авсан зөвлөхөөр “Э А П и к м” ХХК, “Э А Э” ХХК-ийн түншлэлийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид хүргүүлэх шийдвэрийг  гаргажээ.

Ингээд ҮХГД 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 01/841 дүгээр албан бичгээр “Э А П и к м” ХХК, “Э А Э” ХХК-ийн түншлэлд “...хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгосныг, ...хуулийн 29.1, 39.8-д заасныг үндэслэнхэлэлцээрт урьж байна” гэж, харин 01/842 дугаар албан бичгээр“М а з” ХХК-д “...тендер шалгараагүй болохыг мэдэгдэж” тус тус мэдэгдэл  хүргүүлсэн.

Гэтэл тендерт оролцогч “М а з” ХХК-иас Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан тул СЯ уг гомдлыг хянаад ТНБД-ын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/4607 дугаар албан бичгээр “захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, зохих журмын дагуу дахин үнэлгээ хийхийг үүгээр мэдэгдье” гэж шийдвэрлэсэн байна.   

1. СЯТНБД-ын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4607 дугаар албан бичгийн тухайд:

Маргаж буй СЯ-ны ТНБД-ын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4607 дугаар  албан бичгээр “...Үнэлгээний хороо...хамгийн өндөр оноо авсан түншлэлтэй хэлэлцээ хийгээгүй нь хуулийн 39.8, ЗСБЗ-ны 8.1 дэх заалттай нийцэхгүй байна. Мөн гомдол гаргагч...давхардаж байгаа талаар дурдсан тул үүнийг магадлах шаардлагатай. Иймд захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, ...дахин үнэлгээ хийхийг үүгээр мэдэгдье” гэжээ.

Тендерийн баримт бичиг болох Тендерийн өгөгдлийн хүснэгт (цаашид ТӨХ гэх)-ийн 4.4.6-д “Нэг ажлын байранд нэг ажилтан санал болгох бөгөөд.., санал болгож буй ажилтан энэ тендерт оролцож байгаа нэгээс дээш зөвлөхийн багт мэдүүлгээ ирүүлэхийг хориглоно”, 4.5-д “Техникийн саналтай холбоотой бусад нэмэлт мэдээлэл: ...Голлох мэргэжилтнүүдийн санал болгож буй албан тушаалыг тодорхой зааж өгсөн байх ба –санал болгож буй мэргэжилтэн нь энэ тендерт оролцож байгаа 1-ээс дээш зөвлөхийн багт мэдүүлгээ ирүүлэхийг...тус тус хориглоно ” гэсэн шаардлага тавигдсан байх ба энэ нь тухайн тендерт оролцож байгаа компанийн санал болгож буй голлох мэргэжилтэн нь мөн энэ тендерт оролцож буй өөр компанийн багт ажиллахаар мэдүүлэг ирүүлэхийг хориглосон гэж ойлгохоор байна. 

Харин энэхүү тендерт оролцогч компанийн санал болгож буй голлох мэргэжилтнүүд нь өмнө гэрээ байгуулан ажиллаж буй Зөвлөхийн багт зэрэг ажиллахыг Тендерийн баримт бичигт хориглоогүй, мөн уг тендерт оролцогч компаниудын гэрээ байгуулан ажиллаж буй Зөвлөх үйлчилгээний ажил энэхүү “59.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтыг гүйцэтгэх” Зөвлөхийн ажилтай цаг хугацааны хувьд давхцах болохгүй гэсэн шаардлага ТӨХ-д тусгайлан тавигдаагүй байна. 

Түүнчлэн маргаан бүхий СЯ-ны 2018 оны 6-1/4607 дугаар албан бичигт “Үнэлгээний хороо энэхүү тендер шалгаруулалтыг... техникийн санал болон санхүүгийн саналын үнэлгээг Тендерийн баримт бичигт заасны дагуу хийсэн байна” гэж дүгнэсэн атлаа “...нэрс давхардсан,...энэ ажилтай цаг хугацааны хувьд давхардаж байгаа талаар...магадлах шаардлагатай гэж үзэж дахин үнэлгээ хий” гэсэн нь Үнэлгээний хорооны техникийн саналын үнэлгээг үгүйсгэн, ойлгомжгүй байх ба улмаар нэхэмжлэгчид үр дагавар үүсгэсэн, хууль бус шийдвэр болжээ. 

ҮХГ-ын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 01/430 дугаар албан бичгээсүзэхэд “М а з” ХХК-иас тендер зарласны дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 01/41 дүгээр албан бичгээр “...голлох мэргэжилтнүүд, ...гэрээ байгуулан ажиллах байгаа компаниуд ...давхардаж орж болох эсэх” талаар тодруулга хүсэхэд Захиалагчаас “...голлох мэргэжилтнүүдийн нэрс давхардаж болно. Гэхдээ...уг тендерт нэгээс илүүгүй хуулийн этгээдийн бүрэлдэхүүнд орсон байна. ...хуулийн 14.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй хуулийн этгээд уг сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй” гэж тодруулгын хариуг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан дээрх албан бичгээр тогтоогдож байна.  

Түүнээс гадна Үнэлгээний хороо 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Техникийн саналын үнэлгээтэй холбогдуулж тухайн үед “М а з” ХХК-иас СЯ болон Үнэлгээний хороонд гомдол гаргаж, маргаагүй байдаг.

Дээрхээс үзэхэд Үнэлгээний хороо 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар “ “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтыг гүйцэтгүүлэх” зөвлөх үйлчилгээний тендерт “хамгийн өндөр оноо” авсан зөвлөхөөр “Э А Пи и к м” ХХК, “Э А Э” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйл “Зөвлөх сонгох хосолмол үнэлгээний арга”, 39.6-д “Нээсэн бүх санхүүгийн саналыг энэ хуулийн 36.9.3-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, оноо өгнө“, 39.7-д “Техникийн болон санхүүгийн саналын оноог саналын урилгад тусгасан хувийн жинг харгалзан хооронд  нь  нэмж  чанар  үнийн  үнэлгээний  нийт  оноог гаргана“ гэж заасантай нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Мөн ҮХГД-ын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 01/841 дүгээр албан бичгээс үзвэл Захиалагчаас “Э А Э” ХХК, “Э А П и к м” ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрхийг шууд олгоогүй байх ба Үнэлгээний хорооны шийдвэрээр “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8-д “Захиалагч хамгийн өндөр оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ” гэж заасныг үндэслэнхэлэлцээрт урьсан” гэж үзэхээр байна. 

Тодруулбал, дээрх 01/841 дүгээр албан бичиг нь 59.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтыг гүйцэтгүүлэхзөвлөх үйлчилгээний ажилд...түншлэл “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул хэлэлцээрт урьж, хэлэлцээр амжилттай болбол гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдсэн агуулгатай ажээ. 

Шүүх хуралдаанд хариуцагч СЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “Захиалагчийг төлөөлж Үнэлгээний хороо хэлэлцээ хийлгэх ёстой байсан. Үнэлгээний хорооноос хэлэлцээр хийсэн тэмдэглэлийг шаардахад өгөөгүй. Хэлэлцээр хийгээгүй байж гэрээ байгуулах эрх олгож байгаа нь буруу юм“ гэж тайлбар гарган маргаж буй нь үндэслэлгүй байна. 

Учир нь, энэхүү ЗСБЗ-нд сонгосон зөвлөхтэй Захиалагч хэлэлцээр хийх бөгөөд хэлэлцээрийн тэмдэглэлийн мөн Захиалагч хөтлөх, хэлэлцээр амжилттай болсон бол Захиалагч болон зөвлөхийн хооронд гэрээ байгуулах” талаар нарийвчлан тодорхой тусгажээ.

Тухайлбал, Тендерийн баримт бичигт “Хэлэлцээр”-ийн хэн, хэрхэн хийх талаар ЗСБЗ-ны 7 дахь зүйлд тусгайлан зохицуулсан ба 7.2-т “...захиалагч хэлэлцээрийн тэмдэглэл хөтлөх бөгөөд,...”, 7.4-д “Захиалагч нь санал болгож буй голлох мэргэжилтнүүдийн үнэлгээ болон бусад шалгуур үзүүлэлтийг харгалзан сонгосон зөвлөхтэй хэлэлцээр хийхдээ...”, 7.5-д “Хэлэлцээрийн эцэст талууд гэрээний төслийг хэлэлцэнэ. Захиалагч болон зөвлөх тохиролцсон гэрээний төслийг үзэглэж хэлэлцээрийг дуусгана. Хэрэв хэлэлцээр амжилтгүй болсон бол Захиалагч үнэлгээний нийт оноогоор удаах байр эзэлсэн зөвлөхийг гэрээний хэлэлцээр урина” гэж тус тус заасан . 

Харин ҮХГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Үнэлгээний хороо хэлэлцээ хийх хуулийн зохицуулалт огт байхгүй. Захиалагч хэлэлцээрт урьсан мэдэгдэл хүргүүлж, хэлэлцээ хийдэг” гэх тайлбар үндэслэл бүхий байна. 

Иймээс маргаан бүхий СЯ-ны 2018 оны 6-1/4607 дугаар албан бичигт “...хамгийн өндөр оноо авсан...түншлэлтэй хэлэлцээ хийгээгүй нь хуулийн 39.8, ... зааварчилгааны 8.1 дэх заалттай нийцэхгүй байна гэж үзэж...захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцэхгүй байна.

2. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулахын захиалагч Үндэсний хөгжлийн газрын даргад даалгах шаардлагын тухайд:

ҮХГД 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “Э А Э” ХХК, “Э А П и к м” ХХК-иудын түншлэлийг хэлэлцээрт урьсан ба Захиалагчаас Зөвлөхтэй зохих журмын дагуу хэлэлцээ хийж амжаагүй байтал тендерт оролцогч “М а з” ХХК-иас СЯ-д гомдол гаргасан. Ингээд СЯ 06 дугаар сарын 26-ны өдөр “тендер шалгаруулалтын ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн ”тул Захиалагчаас зөвлөхтэй хэлэлцээ хийх боломжгүй болж түр зогссон. 

Гомдлыг хянасан СЯ-ны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4607 дугаар албан бичгийг хүлээн аваад Үнэлгээний хороо 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдан  “...Хэлэлцээ хийх болон гэрээ байгуулах асуудал Үнэлгээний хорооны эрх, үүргийн хүрээнд хамаарахгүй болно. Үнэлгээний хороо нь...ирүүлсэн тендерийн материалын хүрээнд үнэлгээ хийх эрх, үүргийн дагуу ажилласан тул уг асуудлаар дахин үнэлгээ хийх боломжгүй“ гэж шийдвэрлэн Захиалагчид хүргүүлсэн.

Хариуцагч ҮХГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “СЯ-ны холбогдох албан тушаалтнаас “хэлэлцээ хийчихвэл цааш нь үргэлжлүүлж болно” гэх тайлбарыг амаар өгсөн. Гэтэл 08 дугаар сарын 23-ны өдөр дахин гомдол гаргасан. СЯ-ны шийдвэр эцсийн шийдвэр тул гэрээ байгуулах боломжгүй байна“ гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа.

Захиалагч 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 01/1066 дугаар  албан бичгээр “...хоёрдмол утга агуулгатай бөгөөд дахин үнэлгээ хийх хууль зүйн үндэслэлгүй тохиолдолд...танай шийдвэр эцсийн шийдвэр эсэх, ...ажиллагааг цааш үргэлжлүүлэх эсэх асуудлаар 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор яаралтай хариу ирүүлнэ үү” гэж СЯ хүргүүлсэн боловч дурдсан хугацаанд хариу ирүүлээгүй байна. 

Ингээд Захиалагчаас тендер хүчинтэй байх хуулийн хугацаанд багтааж 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр түншлэлийг хэлэлцээрт урьж, мөн өдрөө хэлэлцээ хийж, хэлэлцээр амжилттай болсон тул гэрээ байгуулах эрх олгож байгаа мэдэгдэл хүргүүлсэн болох нь ҮХГ-ын 01/1074 дүгээр, 01/1075 дугаар албан бичиг, Хэлэлцээр хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож  байх ба энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8, 36 дугаар зүйлийн 36.16 дахь хэсэг, Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (цаашид ЗСБЗ гэх)-ны 7.2, 7.5, 8.1-д тус тус заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ. 

Гэтэл Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон дээрх шийдвэрт дахиад “М а з” ХХК гомдол гаргасан, СЯ 08 дугаар сарын 20-ны өдөр мөн дахин “гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэргаргаж, гомдлыг хянах явцад гомдол гаргагч 08 дугаар сарын 30-ны өдөр гомдлоо буцаан татсан тул СЯ тендер шалгаруулалтыг зохих журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэн албан бичгийг Захиалагчид 08 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, тендер шалгаруулалтыг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нээсэн ба уг тендерийг зохион байгуулж дуусгах45 хоног 07 дугаар сарын 13-ны өдөр дуусах тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу ҮХГ-аас 07 дугаар сарын 04-ний өдөр 01/898 дугаар албан бичгээр тендер хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлт гаргасны дагуу СЯ 07 дугаар сарын 17-ны 6-1/4662 дугаар албан бичгээр хугацааг 30 хоногоор сунгасан, тендер хүчинтэй байх хугацаа 08 дугаар сарын 13-ны өдөр дууссан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдож байна.

СЯ тендерт оролцогчийн гомдлыг хянах явцдаа 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 10 хүртэл (14 хоног), 08 дугаар сарын 20-наас 08 дугаар сарын 31 хүртэл (11 хоног) гүйцэтгэгч сонгох ажиллагааг 2 удаа түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан, мөн ҮХГ нь СЯ-ны шийдвэр хоёрдмол утга бүхий, ойлгомжгүй байх тул хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар тодорхой чиглэл өгөхийг хүссэн 5 албан бичиг СЯ руу явуулсан, СЯ хариу 3 албан бичиг хүргүүлсэн байдаг.

Энэ тохиолдолдтендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулаагүйд нэхэмжлэгч буруугүй, мөн Захиалагчаас СЯ-ны шийдвэр ойлгомжгүй гэж маргаж байх хооронд тендер хүчинтэй байх хугацаа 08 дугаар сарын 13-ны өдөр дууссан нь нэхэмжлэгчээс үл хамаарч байгааболохыг харгалзан үзвэл зохино

Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан бүх тендерээс татгалзсан нөхцөл үүсээгүй тохиолдолд гэрээ байгуулаххуулийн зохицуулалттай бөгөөд тендер хүчинтэй байх хугацаанд багтаан хэлэлцээрийг амжилттай хийж, Захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон байх тул түншлэлтэй гэрээ байгуулах нь зүйд нийцнэ.

Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон захиалагч байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоогүй байдал, асуудлыг түргэн шуурхай, үндэслэл бүхий шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Захиалагч нь “Э А Э” ХХК, “Э А П и к м” ХХК-иудын түншлэлтэй гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл,“Э А П и к м” ХХК, “Э А Э” ХХК-ийн түншлэлийг “хамгийн өндөр оноо” авсан зөвлөхөөр шалгаруулсанҮнэлгээний хорооны шийдвэр, Захиалагч нь тендер хүчинтэй байх хугацаанд багтааж хэлэлцээрийг амжилттай хийж, гэрээ байгуулах эрх олгосон байх тул “СЯ-ны ТНБД-ын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4607 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахын Захиалагчид даалгах” нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

              ЗХШХШ тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 36 дугаар зүйлийн 36.16, 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э А Э” ХХК, “Э А П и к м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “СЯ-ны ТНБД-ын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4607 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Э А Э” ХХК, “Э А П и к м” ХХК-иудын түншлэлтэйгэрээ байгуулахыг Үндэсний хөгжлийн газрын даргад даалгасугай.

2. ЗХШХШ тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СЯ болон ҮХГ-аас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчидбуцаан олгосугай.

ЗХШХШ тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ЗХДЗШШ давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     М.Ц