| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00399/И |
| Дугаар | 151/ШШ2017/00521 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2017/00521
| 2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2017/00521 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Өвөрхангай аймаг, Өлзийт, 2-р баг, Агуй гэх газарт оршин суух ЙК57102514 регистрийн дугаартай Даньдаг овогт Очирсэрээгийн Алтанхуягын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Алтанхуяг, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Алтанхуяг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1956 оны 10 сарын 25-нд Өвөрхангай аймагт төрсөн. 1968 онд Өлзийт сумын бага сургуулийн 4-р ангийг төгсөөд, дунд сургуульд орсон боловч нэг жил гаруй хугацаанд суралцаад өвчний учир мал дээр аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1975 оны 05 сарын 19-ний өдөр цэргийн албанд мордож, 1978 оны 08 сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирээд, Өвөрхангай аймгийн “Оч” нэгдэлд аав, ээжтэйгээ хамт 1979 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байгаад нэгдлийн гишүүнээр элсэн , “Оч” нэгдэлд жинхэнэ малчнаар ажилласан юм. Тэтгэвэрт гарах гэтэл малчин байсан үеийн тушаал шийдвэр олдохгүй байх тул цуглуулсан нотлох баримтыг үндэслэн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдлийн 1-р бригадад 1979 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл нярав, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.Алтанхуяг нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдлийн 1-р бригадад 1979 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл няраваар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
- Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 200 дугаартай архивын лавлагаа “... “Оч” нэгдэлд О.Алтанхуягийн ажиллаж байсан 1979-1983 оны цалингийн түүвэр..”
- Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2010 оны 06 сарын 10-ны өдрийн 3524 дугаартай лавлагаанд “... 1975 оны 05 сарын 19-ний өдөр цэргийн албанд татагдан 1978 оны 08 сарын 15-ны өдөр халагдсан ..” гэх бичилт,
- Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2014 оны 05 сарын 07-ны өдрийн 540 дугаартай Очирсэрээгийн Алтанхуягийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд ажиллаж байсан 1974 оноос 1991 он хүртэлх цалингийн тодорхойлолт,
- О.Алтанхуягийн 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- 1991 оны 01 сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдлээс О.Алтанхуягт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- “Оч” нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 02 сарын 13-ны өдөр О.Алтанхуягт олгосон баярын бичиг,
- Өлзийт сумын Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргааны даргаас олгосон баярын бичигт “... 1979 оны төлөвлөгөөг 115,8 % нар биелүүлэн 2-р байр эзэлэхэд таны оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв ...” гэх шагнуулж байсан баримт,
- Гэрч Д.Адъяа: О.Алтанхуяг нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдлийн 1-р бригадад 1979 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл няраваар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан нь үнэн би тухайн үед малчин байсан” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч Б.Доржпүрэв: О.Алтанхуяг нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдлийн 1-р бригадад 1979 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл няраваар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан нь үнэн” би тухайн үед нэгдлийн даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь хамт нэг байгууллагад ажиллаж байсан нь нотлогдож байна.
О.Алтанхуягийн нэгдэлд малчнаар ажилд орж, чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн боловч тухайн цаг үед ажиллаж байсан байдлыг хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дээр ажилласан хоног авсан хөлс гэж 1981 оноос эхлэн бичигдсэн, мөн архивын лавлагаагаар цалингийн түүвэр ирүүлсэн зэрэг баримтаар сэргээх үндэслэлтэй байна.
Түүний хүсэлтээр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчин, нэгдлийн даргаар ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, Өвөрхангай аймгийн архивын тасгийн архивын лавлагаа, цалингийн түүвэр, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдлийн даргын тушаал зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ЙК57102514 регистрийн дугаартай Даньдаг овогт Очирсэрээгийн Алтанхуяг нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдлийн 1-р бригадад 1979 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл няраваар,
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ