| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00517/И |
| Дугаар | 151/ШШ2017/00532 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 151/ШШ2017/00532
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 151/ШШ2017/00532 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,
нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 3-р баг, Баянхошуу жишиг хорооллын гудамж, 8 тоотод оршин суух Боржигон овогт Ухнаагийн Тунгалагтуул /НЭ69112305, утас:95020012/-ны нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Баруун Зуунмод 6-р баг, 46 дугаар байр, 6 тоотод оршин суух, Даваажав овогт Дагвадоржийн Янжинлхам /НК68060905, утас: 99780970/-д холбогдох,
1 100 000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Янжинлхамд амаар гэрээ байгуулан 2014 оны 04 сарын 29-ний өдөр гэрт нь хоёул байхдаа бэлнээр 2 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн ба дээрх мөнгөний үлдэгдэл 1 100 000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй, байгаа тул Д.Янжинлхамаас 1 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Янжинлхам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие У.Тунгалагтуулаас 2014 онд 2 500 000 төгрөг авч тухайн үед 1 400 000 төгрөгийг төлсөн. Би тухайн үед хувиараа бизнесс хийж байгаад дампуурч мөнгийг өгч чадаагүй. Нөхөр бид 2 тэтгэврийн мөнгөнөөс өөр орлого байхгүй, өгөх боломж гарахгүй байсан. У.Тунгалагтуулын нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2017 оны 06 сарын 20-ны өдөр 367 000 төгрөг, 2017 оны 07 сарын 20-ны өдөр 367 000 төгрөг, 2017 оны 08 сарын 20-ны өдөр 366 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Тунгалагтуул нь Д.Янжинлхамд холбогдуулан 1 100 000 төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Зохигчдын хооронд амаар хэлцэл хийж бэлнээр мөнгө агч авалцаж байсан, төлбөрөөс 1 400 000 төгрөгийг төлсөн болох нь өөрсдийн бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Янжинлхам нь нэхэмжлэлийн шаардлага 1 100 000 төгрөгийг, 2017 оны 08 сарын 20-ны өдрийн дотор 3 хуваан төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч У.Тунгалагтуул нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 950 төгрөгийн 50 хувь болох 15 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 15 475 төгрөг, хариуцагч Д.Янжинлхамаас 19 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч У.Тунгалагтуулд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч У.Тунгалагтуулын нэхэмжилсэн 1 100 000 төгрөгийг хариуцагч Д.Янжинлхам нь 2017 оны 06 сарын 20-ны өдөр 367 000 төгрөг, 2017 оны 07 сарын 20-ны өдөр 367 000 төгрөг, 2017 оны 08 сарын 20-ны өдөр 366 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 950 төгрөгийн 50 хувь болох 15 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 15 475 төгрөг, хариуцагч Д.Янжинлхамаас 19 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч У.Тунгалагтуулд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг Д.Янжинлхам сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ