| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00380/И |
| Дугаар | 151/2017/00531 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 151/2017/00531
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 151/ШШ2017/00531 | Төв аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороололд байрлах “Жи-Мобайл” ХХК /РД:5055773, утас: 98101088 /-ын нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Архуст сум, 1-р баг, Ноёд шанд Богол 3-10 тоотод оршин суух Цогтмандалын Эрдэнэцогт /НД88032371/-д холбогдох,
Төлбөрийн үлдэгдэл 131 791,04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Эрдэнэцогт нь манай байгууллагатай 2012 оны 12 сарын 22-ны өдөр 98116422 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан. Энэхүү дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 87 860,69 төгрөгийн төлбөр гарснаас үндсэн төлбөр 87 860,69 төгрөг, алданги 43 930,35 төгрөг нийт 131 791, 04 төгрөгийг Ц.Эрдэнэцогт нь бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн Төлбөрийн үлдэгдэл 131 791,04 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэцогтоос нэхэмжилсэн байна.
Хариуцагч Ц.Эрдэнэцогт нь нэхэмжлэлийн шаардлага болох 131 791,04 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбар ирүүлсэн байх тул түүнийг татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн тал хувь 2 275 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, нь давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ