| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00241/И |
| Дугаар | 151/ШШ2017/00414 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2017/00414
| 2017 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 151/ШШ2017/00414 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух, Маарамба овогт Аюушийн ? /З2/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баян-Өнжүүл сум, 1 оршин суух, Тайж овогт Хадын ? /ЗЙ798/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 14-нд хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.?, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.? шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 онд Х.Ой гэр бүл болж санаа сэтгэл таарахгүйн улмаас 2002 онд салж тус тусдаа одоог хүртэл амьдарч байна. Амьдарч байх хугацаанд охин А.Норовсүрэн төрсөн. Бид эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэгийн маргаан байхгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй, өөр хүнтэй гэр бүл болсон тул биднийг гэрлэлийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Оюяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.?тэй 1999 онд гэр бүл болсон. 2002 оноос хойш тусдаа амьдарсан. А.? нь өөр гэр бүлтэй болсон. Гэр бүлээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. охин А.Норовсүрэн нь миний асрамжид байдаг. Одоо 16 настай. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцлуулж, би өөрөө хөдөө мал маллаж байгаа тул хуралд биечлэн оролцох боломжгүй, миний эзгүйд хурлыг хийж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.? нь Х.?гаас Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Зохигчид нь 1999 онд танилцан гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 2001 оны 08 сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байна. Гэрлэгсдийн хамтын амьдрал үргэлжилж байх хугацаанд 2001 оны 07-р сарын 21-нд охин А.Нор төрсөн. Одоо эхийнхээ асрамжинд байгаа болох нь зохигчдын өөрсдийн тайлбарууд болон хэрэгт цугларсан гэрлэгсдийн гэрчилгээ, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Зохигчид нь 2002 оноос хойш тусдаа амьдарсан ба аль аль нь хамтран амьдрах хүсэлгүй, хамтын амьдралын хэвийн байдал алдагдсан бөгөөд тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж гэрлэлт цуцлахыг харилцан шаардаж байна. Иймд гэрлэлтийг цуцалж хүүхдийн асрамжийг тогтоох нь зүйтэй.
Зохигчид харилцан тохиролцож, хүүхдийн асрамжийн талаар маргахгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй ба хүүхдийн өсөж бойжих орчин эх, эцгийн анхаарал халамж, хүүхдийн өөрийнх нь санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2001 оны 07-р сарын 21-нд охин А.Нороэнг эх Х.?гийн асрамжинд үлдээх нь зүйтэй.
Цаашид хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл, мөн хүүхэд өөрийнхөө асрамжийг өөрчлүүлэхийг хүсвэл асрамжийн асуудлаар шүүхэд дахин хандах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж заасан нь гэрлэлт цуцалсан ч эцэг, эхийн үүрэг хэвээр үргэлжлэх ёстойг хуулиар зохицуулсан байна.
Зохигчид аль аль хамтран амьдрах хүсэлгүй байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ буюу сэтгэл зүйч, гэр бүл судлаач, сурган хүмүүжүүлэгчээс зөвлөгөө өгүүлэх зэрэг ач холбогдолтой ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзэж тэдний гэрлэлтийг цуцалж, 2001 оны 07-р сарын 21-нд охин А.Норовсүрэнг эх Х.?гийн асрамжид үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Маарамба овогт Аюушийн ? /ЗЕ772/, Тайж овогт Хадын ? /ЗЙ798/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан, 2001 оны 07-р сарын 21-нд төрсөн охин А.Норовсүрэнг эх Х.?гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.?гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.?д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ