Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/437

 

 

 

 

 

 

 

 

 

   2021         05           17                                     2021/ШЦТ/437

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Анударь,

улсын яллагч: У.Анхжаргал,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох 18080000000000 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1981.04.01 -ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын цахилгаанчин хийдэг гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Толгойтын 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ПЭ0000000/ Сартуул овогт Лгийн Б, нь хүчиндэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 47-647 тоотод иргэн Б.Нийг хаалгаа түгжээгүй, унтаж байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Нийн “...2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 47-647 тоотод байх талийгаач ээжийнхээ гэрт орон дээр унтаж байхад, гэнэт хүн татах шиг болохоор нь сэрэхэд, онигордуу нүдтэй шар царайтай, зууван толгойтой залуу миний дээр гарчихсан хэвтээд, миний өмсөж байсан өмд болон улаан өнгийн дотуур өмдийг тайлчихсан өөрийнхөө бэлэг эрхтнээ миний эрхтэн рүү хийгээд хөдлөөд байхаар нь “боль” гэж орилоод, дүү Отгонтуяагаа нэрээр нь дуудахад миний амыг таглаад дуугүй бай гээд миний бөөр лүү 3-4 удаа цохисон. Миний баруун гарыг хөдөлгөөнгүй болгоод дээрээс дарсан, зүүн гарын булчин хэсгээс дарахаар нь тохой хэсгээрээ хана нүдсэн...” гэх мэдүүлэг /хх-53-60/,

  • Гэрч Б.Огийн “...би байшингийн цонхоор харахад манай эгч Наранцэцэгийн хувцсыг тайлж шидээд хоёр гарыг нь толгой дээр нь бариад өөрийнхөө өмдийг хөлийнхөө шилбэ хүртэл тайлсан үл таних эрэгтэй хүн манай эгчийн дээр гарсан хүчирхийлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-65-66/,
  • Гэрч Д.Дгийн “...эхнэр Отгонтуяа гэрээс гараад байшин дээр очмогцоо “Энэ нэг балиар юм Наранцэцэг эгчийн дээр гарчихсан хүчиндэж байна” гэж чанга дуугаар хэлэхэд би яараад очиход байшингийн хаалга дотроосоо цоожтой байсан. Тэгээд би байшингийн хаалгатай ноцолдож байгаад хаалгыг хүчтэй татахад урдаас өмдөө барьчихсан үл таних 40 орчим насны эрэгтэй хүн гарч ирэхээр нь барьж аваад 2 удаа гараараа нүүрэн тус газарт нь цохиход газарт унаад өрөөсөн гутал нь сугарч үлдээд хашааны урд талын хаалгаар гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг, /хх-70-73/,
  • Хохирогч Б.Н, гэрч Д.Д, Б.О нар нь *******ыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-36-50/,
  • Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018.08.28-ны өдрийн №10151 дугаартай “хэсэг газрын үзлэгт: уруулын дээд хэсэгт 2х1 см бүдэг хүрэн, баруун мөрөнд 2х1 см, баруун бугалганы дотор дунд хэсэгт 5 ш 0,7-2х1 см хүртэл хэмжээний, зүүн бугалганы гадан дунд хэсэгт 2х5 см, 1х 0,5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Дүгнэлт: Б.Нийн биед уруул, баруун, зүүн бугалганд цус хуралт, үтрээний хананд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Нийн үтрээний зүүн хажуу хананд өнгөц шарх тогтоогдлоо. Эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй., жирэмсэн биш байна. Бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт /хх-86/ зэрэг баримт хамаарна.
  • Сэжигтэн *******ы: ...Дархан-Аваргын гэрт явж очиход Дархан-Аварга нь гэртээ байхгүй байхаар нь тэдний гэрээс гарч хажуугийн залгаа байшин буюу гадна талаасаа тусдаа хаалгаар ордог зэргэлдээ өрөө рүү ороход хаалга нь онгорхой Дархан-Аваргын эгч Нараа нь өрөөнд ганцаараа өрөөний баруун талд ханан пийшингийн ард байх орон дээр унтаж байсан.  Би тухайн үед халамцуу байсан болохоор хаалганы жижиг замган түгжээг дотроос нь түгжээд Нарангийн дээр гарч өмд дотоожийг нь доош нь шувталж тайлаад өөрийн өмдийг тайлаад Нараатай бэлгийн харьцаанд орсон. Нараа нь сэрээд намайг харчихаад орилж хашхичаад ханаа нүдээд байж байтал цонх нүдээд дүү Отгонцэцэг нь харчихсан орилоод зогсож байсан. Отгонцэцэг нөхрөө дуудаад нөхөр нь хаалга хүчтэй татаж эвдээд ороод ирэхээр нь би тэр залуутай хальт барьцалдаж аваад тэр залуу миний гутлаас бариад авахаар би нөгөө гуталтай хөлөөрөө хий өшиглөхөд гутал сугараад явчихсан. Хэсэг зууралдаж байгаад хөл нүцгэн урд талын хаалгаар гараад зугтаачихсан. Тэр өдрөөс хойш би тэр хавиар очоогүй юу болж байгааг нь мэдээгүй”  гэх мэдүүлэг /хх-79/
  • Яллагдагч *******ы “...Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргах зүйл байхгүй. Сэжигтнээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргээ хурдан хугацаанд шийдүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-128/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 47-647 тоотод иргэн Б.Нийг хаалгаа түгжээгүй,  унтаж байгааг далимдуулан хүч хэрэглэн  бэлгийн харьцаанд орсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч Б.Нийн мэдүүлэг /хх-53-60/, гэрч Б.О, гэрч Д.Д нарын мэдүүлэг /хх-65-66, 70-73/, тухайн үед Б.Нийн биед уруул, баруун, зүүн бугалганд цус хуралт, үтрээний хананд өнгөц шарх гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018.08.28-ны өдрийн 10151 дугаар дүгнэлт, хохирогч Б.Н, гэрч Б.О, гэрч Д.Д нар нь хэрэг учрал болсноос хойш 2 жил 8 сарын дараа сэжигтнийг гэрэл зургаар таньж олуулахад гурвуулаа *******ыг таньж олсон тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-36-50/, яллагдагч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-79, 128/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь иргэн Б.Нийг унтаж байгааг далимдуулан хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ы хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Нийн биед уруул, баруун, зүүн бугалганд цус хуралт, үтрээний хананд өнгөц шарх гэмтэл учирсан, эдгээр гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 10151 дугаар дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч нь “Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хувьд их хохирол амссан. Энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Өөр хүсэх юм байхгүй. Цаашид уг асуудлаар цагдаагийн байгууллага дээр ирэх боломж байхгүй. Шүүх хуралд оролцмооргүй байна” хэмээн мэдүүлж /хх-60/, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Б.Н жич нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-93/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Н иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, сайн дураараа хохирогчид 300000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь “гомдол санал байхгүй, хохирол төлбөр байхгүй” гэсэн нь /хх-142, 143/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эдгээр нөхцөл байдал болон шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-141, 143/ гаргасан ба *******ы хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай улсын яллагчийн саналыг хүлээн авч, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Лгийн Быг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Сартуул овогт Лгийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Сартуул овогт Лгийн Бд зан үйлээ засах сургалтад хамрагдах; оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Нт 300000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч Б.Н “гомдол санал байхгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулна гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ