Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00419

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00419

Төв аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

 Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

Төв аймаг, Зуунмод сум, 5-р баг, тоотод оршин суух Боржигин овогт Чоймболын ? /Н/-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 5-р баг, тоотод оршин суух Эрдэнэбатын ? /НЭ8515/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.?той 2005 оноос эхлэн үерхэж байгаад 2007 онд гэр бүл болсон. 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Н.Эгн, 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүү Н.Сэн нар төрсөн. Сүүлийн үед Э.? архи ууж, ааш зан нь өөрчлөгдөж, агсам согтуу тавьж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болсон. Эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрсэн ч засраагүй. Иймд Э.?оос гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Э.? нь одоогийн байдлаар биеийн байдал муу эмнэлэгт хэвтэж байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.? нь хариуцагч Э.?од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа нь 

           

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д Гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биенээ халамжлах, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх... гэж гэрлэгчдийн эрх үүргийг тус тус хуульчлан заасан хуулийн  шаардлагатай  нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Ч.? нь хуульд заасны дагуу эцэг, эх байх эрх, үүргээ ухамсарлаж, хамтын амьдралыг хэвийн үргэлжлүүлэхээр шүүхэд тайлбараа бичгээр ирүүлсэн байна.    

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчдын хэн аль нэг нь ахуй амьдралын шаардлага, зүй бус харилцааны улмаас нэхэмжлэгч болон хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д зааснаар Ч.? нь хариуцагч Э.?од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  59 дүгээр  зүйлийн 59.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн  сангаас гаргуулж нэхэмжлэгч Ч.? /НЮ866/-д буцаан олгосугай.

 

 

        ШҮҮГЧ                                    Л.ОЮУНЦЭЦЭГ