Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00433

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00433

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух Бэх овогт Жогоогийн ? /ОК8, утас:88102/-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, тоотод оршин суух Бөөгийнхөн овогт Батсуурийн ? /ОК8519, утас: 88201/-д холбогдох  хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.?, хариуцагч Б.?,  нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.? шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.?тэй 2011 оноос хойш хамтран амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд 2012 оны 02 сарын 03-ны өдөр охин Б.? төрсөн. Одоо миний асрамжид байгаа. Хамт амьдарч байх хугацаанд зодох, танхайрах, миний эд хогшлыг зардаг байсан. Гэр бүлийн баталгаагүй. Б.?өөс дундын эд хөрөнгөө нэхэмжилж байсан боловч холбогдох нотлох баримтыг цуглуулж дараа нь нэхэмжлэлээ гаргах тул эд хөнрөнгө гаргуулах тухай нэхэмлэлээсээ татгалзаж байна. Б.? нь шүүхэд удаа дараа дуудахад ирдэггүй, Тиймээс Б.?өөс охин ?д хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.? шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.?тэй 2012 онд гэр бүл болсон. Бид хоёрын дундаас нэг охин төрсөн. Одоо 5 настай, Б.? гэдэг. Бид тусдаа амьдраад 2 жил болж байна. Б.? нь миний төрсөн охин мөн тул тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын бичгээр ирүүлсэн тайлбар, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.?, хариуцагч Б.?өөс охин Б.?д эцэг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2012 онд танилцаж гэр бүлийн харилцаатай байсан ба тэдний дундаас 2012 оны 02 сарын 03-нд охин Б.? төрсөн, одоо ээжийнхээ асрамжинд эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбар, хорооны эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Хариуцагч Б.? нь   Б.?г   өөрийн  хүүхэд  мөн  гэдгийг  хүлээн  зөвшөөрч тэтгэлэг  төлөхөөс  татгалзахгүй  байна . Тэд  гэр бүлийн  баталгаагүй  боловч   тодорхой   хугацаанд   хамтыг  амьдрал  үргэлжилж  байсан  болох  зохигчдын  өөрсдийн  тайлбараар  тогтоогдож  байна. 

 

Иймд Б.?ийг  хүүхдийн  эцгээр  тогтоож тэтгэлэг гаргуулах  үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.?г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 %-иар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцгээр нь тэтгүүлэх нь зүйтэй юм.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хуүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр хуульд тусгажээ.

 

Нэхэмжлэгч  хамт амьдрах хугацаандаа   бий  болгосон  хөрөнгө гэж   7  нэр  төрлийн  эд  зүйл  нэхэмжилсэн  боловч  эд  хөрөнгийн  үнэлгээ, үнийн дүн  тодорхойгүй   зэрэг    нэхэмжлэлийн бүрдүүлбэр  дутуу  байх  тул хүүхдийн  тэтгэлэгийн  асуудалтай    нэг  мөр  шийдвэрлэх  боломжгүй байна.  Иймд  эд хөрөнгөтэй  холбоотой  маргааныг хуульд  нийцсэн   нотлох   баримтыг  бүрдүүлсний  эцэст  шүүхэд  дахин  хандах  эрх  нээлттэй болохыг  дурдах нь  зүйтэй   байна.  

        

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.?өөс 70,200 төгрөгийг  гаргуулж  нэхэмжлэгч Ж.?д олгох,

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч Б.?өөс 28209 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг даалгаж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн   23.1-д зааснаар 2012 оны 02 сарын 03-нд төрсөн   охин Б.?гийн     биологийн  эцэг   нь   Б.?  мөн  болохыг тогтоосугай.

 2.Гэр бүлийн тухай хуулдийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  охин Б.?г 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.?өөр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг мэдэгдсүгэй.

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.?өөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.?д олгосугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.209 төгрөгийг хариуцагч Б.?өөс гаргуулан улсын орлогод оруулсугай.

 6.Нэхэмжлэгч нь  эд  хөрөнгөтэй  холбоотой  маргаанаа  нотлох  баримт  бүрдүүлж жич  нэхэмжлэх  эрхтэйг  дурдсугай. 

           7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

        8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ОЮУНЦЭЦЭГ