| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00200/И |
| Дугаар | 151/ШШ2017/00411 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2017/00411
| 2017 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2017/00411 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, тоотод оршин суух Боржгин овогт Викторын ? /НГ7969, утас: /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Баянцагаан сум, тоотод оршин суух Боржигон овогт Рэнцэндамбын ? /рд:НГ7775, утас: /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 16-нд хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.?, хариуцагч Р.?, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч В.? шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: 1998 онд гэр бүл болсон. 1998 оны 08 дугаар сарын 21-нд хүү ? төрсөн. 2000 оны 02 дугаар сарын 10-нд охин Пүж төрсөн. 3 жил хамт амьдраад 2002 оноос хойш тусдаа амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд ажил хйих сонирхолгүй, мөрийтэй тоглоом тоглох, гээд хоорондоо таарч тохирохоо больсон. Одоо тус тусдаа амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдүүд том болсон. Тэтгэлэг нэхэмжлэхгүй, энэ хүний амьдрал боломж муутай байгааг ойлгож байгаа. Эцэг нь юм чинь бололцоотой үедээ үр хүүхдээ харж хандах байх, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, гэв.
Хариуцагч Р.? шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: 1998 онд танилцаад сайхан амьдарч байсан. Бидний дундаас 2 хүүхэдтэй төрсөн. Бидний амьдрал 3, 4 жил үргэлжлээд салсан. Би 2003 онд гэмт хэрэгт холбогдоод ял эдэлсэн. Энэ үеэс хойш амьдрал тус тусдаа болсон. Одоо би өөр хүнтэй гэр бүл болсон. Цаашид амьдрах боломжгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй,гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч В.? нь Р.?эс гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчдын аль аль нь гэрлэлт цуцлуулахыг харилцан шаардаж байна.
Зохигчид нь 1998 онд танилцан хамтран амьдарч байгаад гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 1998 оны 12 сарын 16 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байсан байна. Гэрлэгсэд амьдрах хугацаандаа тэдний дундаас 1998 онд хүү Д.?, 2000 онд охин Д.Пүрж нар төрсөн одоо насанд хүрсэн болох нь зохигчдын өөрсдийн тайлбарууд болон хэрэгт цугларсан гэрлэгсдийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.
Гэрлэгсдийн дунд урьд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болсон байна.
Зохигчид 2000 оноос хойш тусдаа амьдарч аль аль нь хамтран амьдрах хүсэлгүй бусадтай гэр бүл зохиосон байх тул хамтын амьдралын хэвийн байдал алдагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж гэрлэлт цуцлахыг харилцан шаардаж байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ буюу сэтгэл зүйч, гэр бүл судлаач, сурган хүмүүжүүлэгчээс зөвлөлгөө өгүүлэх зэрэг ач холбогдолтой ажиллагааг дахин явуулах шаардлагагүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдүүд насанд хүрсэн ба тэдэнд асрамж тогтоох шаардлагаггүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж заасан нь гэрлэлт цуцалсан ч эцэг, эхийн үүрэг хэвээр үргэлжлэх ёстойг хуулиар зохицуулсан байна.
Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.?эс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.?д олгуулахаар шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, -д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Боржгин овогт Викторын ?, Боржигон овогт Рэнцэндамбын ? нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн Р.?эс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.?д олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн /тасагт/ байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Эрдэнэчимэгт даалгасугай.
4. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ