Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******т холбогдох эрүүгийн 2131000590055 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн: *******ын *******, регистрийн ******* дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 01 дүгээр сард "Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах "Бүдүүн" гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсний улмаас байгаль орчинд 333.227 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 03 дугаар сарын 21-нд яллагдагчаар өгсөн “...2021 оны 02-р сарын 08-ны өдөр “Бүдүүн” гэх газар луу мод бэлтгэхээр *******ын хамт явсан юм. Би өөрийн 80-73 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, энэ нэг компанийн нэр дээр байдаг би хэдэн жилийн өмнө хүнээс 5 сая төгрөгөөр аваад нэрийг нь шилжүүлээгүй юм. ...******* 85-69 УБС улсын дугаартай өөрийн машинтайгаа явсан. Бид хоёр “Бүдүүн” гэх газарт очоод уулнаас 3 ширхэг ургаа модыг хөрөөдөж унагаад 4м урттай 4 мод би өөрийн машинд ачсан. ******* мөн адил 4м урттай 8 мод ачсан. Тэгээд би өөрийн хадам ах Лхагвасүрэнгийнд 4 ширхэг модыг буулгасан. ******* машинтайгаа гэр лүүгээ явсан. ...Би зохих зөвшөөрөлгүй уулнаас мод бэлтгэсэн үйлдэлдээ харамсаж байна. Би мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гарсан хохирлыг би боломжит хугацаанд төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,

Хохирогч Д.*******ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар энэ хэрэгт 1.040.085 төгрөгийн хохирол учирсан байна....гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч М.*******ийн 2021 оны 03-р сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын экологийн асуудал мөрдөгч М.Билгүүн. Н.Наранбаатар нарын хамт хяналт хийх явцад иргэн Э.*******ын хашаанд 4 ширхэг, 4м-н урттай нарс мод байсныг илрүүлэн, хамтран шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Гэрч Т.*******ын 2021 оны 03-р сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  ...Ойн тухай хуульд зааснаар иргэн хүн хэрэглээний нойтон нарс огтлох эрх зүйн зохицуулалт байхгүй учраас иргэн Э.*******т хэрэглээний нойтон нарс бэлтгэх эрхийн бичиг олгогдох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч О.*******ын 2021 оны 03-р сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тиймээ би өөрийн 85-69 УБС тээврийн хэрэгслээр, ******* өөрийн 80-73 улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд бид хоёр тэндээс 3 ширхэг ургаа нарс мод унагаад 4м-ээр хөрөөдөж тасдаад тус бүр 4 ширхэг модыг ачиж ирсэн. Бид хоёр дундаа нэг цахилгаан хөрөөтэй явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р хуудас/,

Гэрч Д.*******ын 2021 оны 03-р сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э.******* нь даруу төлөв зантай. Элдэв муу зуршилгүй. Хүнд их тусархуу залуу байгаа юм. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй залуу байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р хуудас/,

Хүдэр сумын ойн ангийн дарга Г.*******ын 2021 оны 03-р сарын 05-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Э.*******ын хашаанд бэлтгэсэн 4 метрийн урттай, 4 ширхэг нойтон нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд нийт 0.789м3*1.8*234.634=333.227 төгрөг болж байна гэсэн /хх-ийн 51-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн  1000710 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Э.*******ын эзэмшлийн 80-73 ДАХ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн Toyota ace маркийн авто машины өнгө үзэмж техникийн байдал норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 03-р сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...гэсэн /хх-ийн 58 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ921/127 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Дээр дурдагдсан модны цахилгаан дружба хөрөөний нийт бодит үнэ цэнийг 60.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. ...” гэсэн /хх-ийн 65-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-р хуудас/, гэмт хэрэг, зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 46, 56, 62-р хуудас/, зөрчилд холбогдож байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 99-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл, /хх-ийн 103-р хуудас/, мөн хууль сануулж хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед  шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна  гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагдах Монгол Улсын ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Бүдүүн” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэхдээ дружба маркийн хөрөө ашиглан ургаж байгаа нарс модыг огтолж 4 метр хэмжээний урттайгаар тайрч, 4 ширхэг болгон 80-73 ДАХ улсын дугаартай Toyo ace /тоёо ас/ маркийн автомашинаар тээвэрлэн, хувийн хэрэгцээндээ ашиглахаар, бусдын хашаанд хадгалж, байгаль орчинд 333.227 төгрөгийн хохирол учруулсан болох нь:     

Шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Бүдүүн гэх газраас мод бэлтгэсэн, байшингаа томруулах гээд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3 ширхэг мод тайрсан, хохирлын дүнг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Байгаль орчинд учруулсан хохирол нөхөн төлбөрийг төлж барагдуулна...” гэж мэдүүлснээр,

Шүүгдэгч Э.*******  мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 03 дугаар сарын 21-нд яллагдагчаар өгсөн “...2021 оны 02-р сарын 08-ны өдөр “Бүдүүн” гэх газар луу мод бэлтгэхээр *******ын хамт явсан юм. Би өөрийн 80-73 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, ******* 85-69 УБС улсын дугаартай өөрийн машинтайгаа явсан. Бид хоёр “Бүдүүн” гэх газарт очоод уулнаас 3 ширхэг ургаа модыг хөрөөдөж унагаад 4м урттай 4 мод би өөрийн машинд ачсан. ******* мөн адил 4м урттай 8 мод ачсан. Тэгээд би өөрийн хадам ах Лхагвасүрэнд 4 ширхэг модыг буулгасан. ******* машинтайгаа гэр лүүгээ явсан. ...Би зохих зөвшөөрөлгүй уулнаас мод бэлтгэсэн үйлдэлдээ харамсаж байна. Би мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гарсан хохирлыг би боломжит хугацаанд төлж барагдуулна...” гэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  хохирол төлөхөө илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар /хх-ийн 75, 93 дугаар хуудас/  

Хохирогч Д.*******ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар энэ хэрэгт 1.040.085 төгрөгийн хохирол учирсан байна....гэж мэдүүлснээр /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч М.*******ийн 2021 оны 03-р сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын экологийн асуудал мөрдөгч М.Билгүүн. Н.Наранбаатар нарын хамт хяналт хийх явцад иргэн Э.*******ын хашаанд 4 ширхэг, 4м-н урттай нарс мод байсныг илрүүлэн, хамтран шалгасан...” гэж мэдүүлснээр /хх-ийн 35-р хуудас/,

Гэрч Т.*******ын 2021 оны 03-р сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  “...Ойн тухай хуульд зааснаар иргэн хүн хэрэглээний нойтон нарс огтлох эрх зүйн зохицуулалт байхгүй учраас иргэн Э.*******т хэрэглээний нойтон нарс бэлтгэх эрхийн бичиг олгогдох боломжгүй...” гэж мэдүүлснээр /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч О.*******ын 2021 оны 03-р сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би өөрийн 85-69 УБС тээврийн хэрэгслээр, ******* өөрийн 80-73 улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод бэлтгэхээр явсан. Тэгээд бид хоёр тэндээс 3 ширхэг ургаа нарс мод унагаад 4м-ээр хөрөөдөж тасдаад тус бүр 4 ширхэг модыг ачиж ирсэн. Бид хоёр дундаа нэг цахилгаан хөрөөтэй явсан...” гэж мэдүүлснээр /хх-ийн 40-р хуудас/,

Гэрч Д.*******ын 2021 оны 03-р сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Э.******* нь даруу төлөв зантай. Элдэв муу зуршилгүй. Хүнд их тусархуу залуу байгаа юм. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй залуу байгаа юм...” гэж хувийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх талыг тодорхойлж мэдүүлснээр /хх-ийн 42-р хуудас/,

Хүдэр сумын ойн ангийн дарга Г.*******ын 2021 оны 03-р сарын 05-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

“Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Э.*******ын хашаанд бэлтгэсэн 4 метрийн урттай, 4 ширхэг нойтон нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд нийт 0.789м3*1.8*234.634=333.227 төгрөг болж байна...” гэснээр /хх-ийн 51-р хуудас/,

“Э.*******ын эзэмшлийн 80-73 ДАХ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн Toyota ace маркийн авто машины өнгө үзэмж техникийн байдал норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 03-р сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...” гэснээр /хх-ийн 58 дугаар хуудас/,

“Дээр дурдагдсан модны цахилгаан дружба хөрөөний нийт бодит үнэ цэнийг 60.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. ...” гэснээр /хх-ийн 65-р хуудас/ болон болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар  тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан бөгөөд Э.*******ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь  дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчлагдсанаас гадна түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.

Шүүх хуралдаанаар: Шүүгдэгч Э.******* нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял сонсгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэн танилцуулсныг зөвшөөрч, яллах дүгнэлтийг хуульд заасны дагуу гардан авсан,  гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 333.227  төгрөгийн хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээтэй танилцаад маргаагүй байх ба     Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 999.681 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд  оруулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгаж төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг зэргийг хянаад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Э.*******т “Хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.******* нь дружба маркийн хөрөө ашиглаж, зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр 4  метр хэмжээтэй, хэрэглээний, ургаа  нойтон  нарс модыг огтолж бэлтгэж, ойн санд 333.227 төгрөгийн хохирол учруулан 80-73 ДАХ улсын дугаартай портер маркийн автомашинаар тээвэрлэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тогтоол тэмдэглэл,  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлсэн байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн 80-73 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 /гурван сая/  төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 4 ширхэг нойтон нарс мод зэргийг хураан авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ... зардалд зарцуулна. ...”, 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар 80-73 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Э.*******аас гаргуулж, түүний байгаль орчинд учруулсан хохирол болох  999.681 төгрөгийг дээрх орлогоос нөхөн төлүүлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож,

            Битүүмжилсэн 333.227 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг нойтон нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг хурааж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тус тус шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг хөрөө, 4 ширхэг нойтон нарс мод, 80-73 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Хар Дархад овгийн *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг  450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******аас 999.681 /есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун наян нэг/ төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн 80-73 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 4 ширхэг нойтон нарс мод зэргийг хураан авсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 80-73 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Э.*******аас гаргуулж, түүний байгаль орчинд учруулсан хохирол болох 999.681 төгрөгийг тээврийн хэрэгслийн төлбөрөөс нөхөн төлүүлж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож,

            Битүүмжилсэн 333.227 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг нойтон нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг хурааж, түүнийг худалдан борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулсугай. 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжилсэн 1 ширхэг хөрөө, 4 ширхэг нойтон нарс мод, 80-73 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******т холбогдох эрүүгийн 2131000590055 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн: 1992 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Тарвагатай 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Хар дархад овгийн *******ын *******, регистрийн ******* дугаартай.