Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2017/00076/И |
Дугаар | 134/ШШ2017/00080 |
Огноо | 2017-04-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 134/ШШ2017/00080
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Дундговь аймаг, Говь-Угтаал сум, 02 дугаар баг, Морьт нарлаг дэнжийн, 11-05 тоотод оршин суух, Жадан овогт Данзангийн Баттөмөр /РД:ЗВ55082610/ эрэгтэй, утас: 98292998, 99477255/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 01 дүгээр баг, ТБ-3 дугаар байрны 2 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэндашийн Цэрэндолгор, /РД:АВ89092401, эмэгтэй, утас: 99078412/-т холбогдох,
Байрны төлбөр болох 25 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баттөмөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Баттөмөр миний бие 2016 оны 05 дугаар сарын 18-нд иргэн Ц.Цэрэндолгорын 99 дүгээр байрны 08 тоот, 2 өрөө байрыг 25 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед аман гэрээ хийж байрныхаа бичиг баримтыг удаахгүй өгнө гэж хэлж байсан боловч, өгөхгүй байсаар 10 сар болж байна. Д.Баттөмөр миний бие, эхнэр Мишигийн хамт 24, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл 18 хувийн хүүтэй авч, хувь хүнээс 10 000 000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлээд, уг байрыг Ц.Цэрэндолгороос худалдаж авсан. Тухайн үед сайхан сэтгэлээр хандаж мөнгөө аман гэрээгээр өгсөн. Нөхөр Б.Анхбаяраас байрныхаа ордерыг авах гээд очиход Улаанбаатар хотод манай дүүд байгаа гэдэг. Эхнэр Ц.Цэрэндолгор нь талийгаачийн нэр дээр байгаа гээд худлаа хэлж, залилж, гувчуулаад байх юм.
Иймд, аман гэрээг цуцалж, иргэн Ц.Цэрэндолгороос байрны төлбөр 25 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Баттөмөр шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 25 800 000 төгрөгийн үнэ бүхий Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 01 дүгээр баг, 99 дүгээр байр, 08 тоот, 31м2 талбайтай, 2 өрөө байрыг миний өмчлөлд шилжүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баттөмөр нь Ц.Цэрэндолгорт холбогдуулан байрны төлбөр болох 25 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлүүлсэн буюу нэхэмжлэгч Д.Баттөмөрийн өмчлөлд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 01 дүгээр баг, 99 дүгээр байр, 08 тоот, 31м2 талбайтай, 2 өрөө байрыг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286 950 төгрөгийн тавин хувь болох 143 475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 143 475 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Ц.Цэрэндолгороос улсын тэмдэгтийн хураамжид 143 475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Баттөмөрт олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч Д.Баттөмөрийн өмчлөлд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 01 дүгээр баг, 99 дүгээр байр 08 тоот, 31м2 талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286 950 төгрөгийн тавин хувь болох 143 475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 143 475 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Ц.Цэрэндолгороос улсын тэмдэгтийн хураамжид 143 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Баттөмөрт олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА