| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/52 |
| Огноо | 2021-05-03 |
| Зүйл хэсэг | 20.14.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/52
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг
улсын яллагч А.Баясгалан
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан *******гийн *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2131000010061 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 120 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
*******гийн *******, ******* регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улс руу “Алтанбулаг” хилийн боомтоор “Утрожестон 100мг-175 хайрцаг, Тержинан 10ш-40 хайрцаг, Локойд 0.1%-13 харйцаг 3 төрлийн эмийг зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 12-нд Оросын Холбооны Улсын Эрхүү хот орж ачаа ачаад буцаад ОХУ-ын Хиагтад ирсэн. Буриад эмэгтэй хар ууттай зүйл өгөөд Монгол Улс руу оруулаад өг 100.000 төгрөг өгье гэхээр нь тэр ууттай зүйлийг задалж үзэлгүйгээр авч явсан. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу явах гэж байгаад ******* байцаагчид баригдсан. Орос эмэгтэй хэлэхдээ Улаанбаатар хотод очихоор чинь тосоод авна гээд 88136261 гэсэн дугаар өгсөн. Би тэр дугаар руу залгаад эмийг чинь хураалгасан гэж хэлсэн...би тэр эмүүдийг биеэ тойруулж ороож бэхлээд Оросын холбооны улсын хил, Монгол улсын хилээр орж ирсэн. Монгол Улсын хилийн наана орж ирсэн байхдаа биеэсээ салгаад машинд хийх гэж байхдаа байцаагчид баригдсан юм... ” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.*******гийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 27-52 СЭА улсын дугаартай волва маркийн тээврийн хэрэгслээр нэвтэрч Эрхүү хот ороод буцаад 11-ний өдөр Хиагт хотод ирсэн. Тэгээд хил дээр Монгол Улс руу орох гээд дараалаад 1 хоноод байж байхад нэг буриад хүүхэн ирээд “мөнгөөр нь эм аваад гарчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэдэн төгрөг өгөх юм бэ” гэсэн чинь “2500 рубль өгнө” гэсэн. Тэгээд би тухайн эмнүүдийг 2500 рубльтэй хамт авсан. Тэр буриад эмэгтэй Монгол Улсад ороод 88186261 гэсэн дугаар руу залгачих гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хилээр нэвтрээд Монгол Улсын хил дээр нэг хоног хоноод 14-ний өдөр Монгол Улсын хил дээр баригдсан юм. Хууль бус үйлдэл гэдгийг бол мэдэж байсан. Би хэдэн төгрөг нь амьдралд хэрэгтэй юм бол уу гэж бодоод тухайн эмнүүдийг авсан. Тэрнээс биш би тэр эмнүүдийг ямар учиртай, ямар үйлчилгээтэй эмнүүд болохыг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Хохирогч Х.*******ын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Болсон хэргийн талаар ойлгож мэдлээ. Миний зүгээс мэргэжлийн байгууллагаас гаргасан хохирлын нөхөн төлүүлэх саналтай байна. Өөр гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч Ө.*******ы 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ний гаалийн газрын даргын баталсан хуваарийн дагуу Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын улаан бүсэд гаалийн давхар хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэсэн. Хяналт шалгалт хийх явцад тухайн өдрийн 14 цагийн орчим ОХУ-с Монгол Улсын хил рүү гүний гаалийн хяналтад орох ачааг чирч явсан 27-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь машиныхаа хаалганы сэлбэг хийдэг хэсэгт сэжигтэй байдлаар юм хийж байсан. Тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгсэл дээр очоод “сая хаалгандаа юу хийсэн бэ” гаргаж ирэх шаардлага тавиад тээврийн хэрэгслийн жолооч өөрөөр нь тухайн зүйлийг гаргуулж иртэл юу болох нь мэдэгдэхгүй хар өнгийн гялгар ууттай зүйл байсан. Тэгэхээр нь жолоочийн хамт тухайн зүйлийг ажлын байр руу авч яваад нээж үзэхээр болсон. ...тэгтэл хайрцгийг нь тусад нь савласан, эмүүдийг нь тусад нь савласан байдалтай эмүүд гарч ирсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,
Гэрч С.*******ы 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...над руу тэр өдөр 99672171 дугаартай залуу залгаад танд өгөөрэй гээд нэг ачаа өгсөн юм та хаана байдаг хүн бэ, хаана тосож авах вэ гэж асуухаар нь би хотод байдаг хүн хот орно гэж хэлэхэд аан за за би хот орно гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед ямар бараа гэж асуусангүй хойноос бага хэмжээгээр барилгын бараа оруулж ирж хувь хүмүүст нийлүүлдэг болохоор хамтран ажилладаг Колъя бараа явуулсан байх гэж бодсон юм. ...маргааш нь нөгөө залуу залгаад таны барааг хил дээр хураачихлаа гэхээр нь юу болсон талаар асуухад эм байсан, хориотой бараа гээд хураачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь эм гэж мэдсэн, түүнээс надад захиалсан зүйл байхгүй, хэн эм өгч явуулсныг мэдэхгүй байна. ...******* гэдэг хүнтэй ямар ч харилцаа хамаарал байхгүй, ....гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,
Гэрч Ч.******* 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...манай компаниас 88186261 дугаараас 99672171 дугаарт хоёр иргэн хоорондоо мессеж, зурвас бичсэн тохиолдолд лавлагаа гаргах боломж байхгүй. Манай компани хуульч Э.Урансувдаас би холбогдож асуухад техникийн нөхцөл байдлаас хамаараад гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дугааруудын хоорондоо бичсэн зурвас үг үсгийн хадгалах боломж байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,
Гэрч П.Мөнхзулын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...99672171 дугаараас 88186201 дугаарын утасруу мессеж бичсэн лавлагаа гаргаж боломжгүй байдаг. Хэрэглэгчдийн зурвас мессежийг архивлаж хадгалдаггүй, техникийн хувьд боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,
Гэрч Ш.*******ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Их баялаг байгаль ХХК-д менежер ажил хийдэг. ******* ах манай компанид санхүүжилт хийдэг. Ашгийн 20-30 хувийг нь ******* ах авдаг юм. Манай компанийн үйл ажиллагааны чиглэл бол БНХАУ, ОХУ зэрэг улсуудаас барилгын материал оруулж ирж захиалгаар барилгын компаниудад зардаг юм. Миний мэдэхээр ******* ах эм эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,
Гэрч У.*******ын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Г.******* бол томоотой хүүхэд байгаа юм. Төлөв даруу зантай, архи дарс уухгүй. Эхнэр хүүхдийн хамт Дулаанхаан тосгонд амьдардаг. Том машин барьдаг. Орос Улсаас бараа зөөдөг. Миний мэдэхийн маш олон жил том машин барьж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/,
Гэрч Р.ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Г.******* бол миний төрсөн эгч Оюунгэрэлийн том хүү ын машиныг барьж Орос улсаас бараа зөөдөг 2015 оноос том машин барьж эхэлсэн. Энэ хугацаандаа хил гаалиар явахдаа аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/,
Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.ы 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №18-03-014/04 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр баталсан Эрүүл мэндийн тухай хуулийн 19.2. Улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргаан төв байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно. 19.3.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах чиглэлээр олгоно. Үүнд: 19.3.2 эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх, 9.3.5 эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм худалдах гэж заасан байдаг. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйл, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлд 15.2.2. хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох гэж тус тус заасан байдаг учир эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хувь хүн эм бэлдмэл худалдан борлуулж болохгүй. Хуулийн этгээд бол эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байх ёстой.
... Дээрх эм бэлдмэлүүд нь Эрүүл мэндийн сайдын 2015 оны 68 дугаар тушаалын хавсралтад заагдсан “Мансууруулах эм сэтгэц нөлөөт бодисын жагсаалтад байхгүй, зөвхөн жороор олгох үйлчилгээтэй энгийн эм бэлдмэл юм...” гэх /хх-ийн 87-94-р хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 11-р хуудас/, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-40, 41-43-р хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-94-р хуудас/, Бараанд гаалийн үнэлгээ хийж гаалийн болон бусад татварын бодолт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 103-104-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 219-р хуудас/, эрүүгийн хэрэг үүс гэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 211-212 дугаар хуудас/, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 241-р хуудас/, яллах дүгнэлт гадуулан өгсөн тэмдэглэл, /хх-ийн 247-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын “Алтанбулаг” хилийн боомтоор ачаа тээвэрлэж Монгол Улсад орж ирэх явцдаа “Утрожестон 100мг-175 хайрцаг, Тержинан 10ш-40 хайрцаг, Локойд 0.1%-13 харйцаг 3 төрлийн эмийг биедээ байршуулан хилээр эм импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...2020 оны 11 дүгээр сарын 12-нд Оросын Холбооны Улсын Эрхүү хот орж ачаа ачаад буцаад ОХУ-ын Хиагтад ирсэн. Буриад эмэгтэй хар ууттай зүйл өгөөд Монгол Улс руу оруулаад өг 100.000 төгрөг өгье гэхээр нь тэр ууттай зүйлийг задалж үзэлгүйгээр авч явсан. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу явах гэж байгаад ******* байцаагчид баригдсан. Орос эмэгтэй хэлэхдээ Улаанбаатар хотод очихоор чинь тосоод авна гээд 88136261 гэсэн дугаар өгсөн. Би тэр дугаар руу залгаад эмийг чинь хураалгасан гэж хэлсэн...би тэр эмүүдийг биеэ тойруулж ороож бэхлээд Оросын холбооны улсын хил, Монгол улсын хилээр орж ирсэн. Монгол Улсын хилийн наана орж ирсэн байхдаа биеэсээ салгаад машинд хийх гэж байхдаа байцаагчид баригдсан юм... ” гэж мэдүүлснээр,
Мөн шүүгдэгч Г.******* нь эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үе шатанд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “...Монгол Улсын хилээр зохих зөвшөөрөлгүйгээр эм оруулж ирснээ хүлээн зөвшөөрч байна, эм зөвшөөрөлгүй оруулж ирэх нь болохгүй, хууль бус үйлдэл гэдгийг мэдэж байсан. Би хэдэн төгрөг нь амьдралд хэрэгтэй юм бол уу гэж бодоод тухайн эмнүүдийг авсан. ...” гэж мэдүүлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар,
Гэрч Ө.*******ы 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ний гаалийн газрын даргын баталсан хуваарийн дагуу Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын улаан бүсэд гаалийн давхар хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэсэн. Хяналт шалгалт хийх явцад тухайн өдрийн 14 цагийн орчим ОХУ-с Монгол Улсын хил рүү гүний гаалийн хяналтад орох ачааг чирч явсан 27-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь машиныхаа хаалганы сэлбэг хийдэг хэсэгт сэжигтэй байдлаар юм хийж байсан. Тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгсэл дээр очоод “сая хаалгандаа юу хийсэн бэ” гаргаж ирэх шаардлага тавиад тээврийн хэрэгслийн жолооч өөрөөр нь тухайн зүйлийг гаргуулж иртэл юу болох нь мэдэгдэхгүй хар өнгийн гялгар ууттай зүйл байсан. Тэгэхээр нь жолоочийн хамт тухайн зүйлийг ажлын байр руу авч яваад нээж үзэхээр болсон. ...тэгтэл хайрцгийг нь тусад нь савласан, эмүүдийг нь тусад нь савласан байдалтай эмүүд гарч ирсэн. ...гэснээр /хх-ийн 59-р хуудас/,
Гэрч С.*******ы 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...над руу тэр өдөр 99672171 дугаартай залуу залгаад танд өгөөрэй гээд нэг ачаа өгсөн юм та хаана байдаг хүн бэ, хаана тосож авах вэ гэж асуухаар нь би хотод байдаг хүн хот орно гэж хэлэхэд аан за за би хот орно гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед ямар бараа гэж асуусангүй хойноос бага хэмжээгээр барилгын бараа оруулж ирж хувь хүмүүст нийлүүлдэг болохоор хамтран ажилладаг Колъя бараа явуулсан байх гэж бодсон юм. ...маргааш нь нөгөө залуу залгаад таны барааг хил дээр хураачихлаа гэхээр нь юу болсон талаар асуухад эм байсан, хориотой бараа гээд хураачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь эм гэж мэдсэн, түүнээс надад захиалсан зүйл байхгүй, хэн эм өгч явуулсныг мэдэхгүй байна. ...******* гэдэг хүнтэй ямар ч харилцаа хамаарал байхгүй, ....” гэснээр /хх-ийн 62-р хуудас/,
Гэрч Ч.******* 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...манай компаниас 88186261 дугаараас 99672171 дугаарт хоёр иргэн хоорондоо мессеж, зурвас бичсэн тохиолдолд лавлагаа гаргах боломж байхгүй. Манай компани хуульч Э.Урансувдаас би холбогдож асуухад техникийн нөхцөл байдлаас хамаараад гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дугааруудын хоорондоо бичсэн зурвас үг үсгийн хадгалах боломж байхгүй....” гэснээр /хх-ийн 65-66-р хуудас/,
Гэрч У.*******ын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Г.******* бол томоотой хүүхэд байгаа юм. Төлөв даруу зантай, архи дарс уухгүй. Эхнэр хүүхдийн хамт Дулаанхаан тосгонд амьдардаг. Том машин барьдаг. Орос Улсаас бараа зөөдөг. Миний мэдэхийн маш олон жил том машин барьж байгаа. ...” гэж хувийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх талыг тодорхойлж мэдүүлснээр /хх-ийн 81-р хуудас/,
Гэрч Р.ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Г.******* бол миний төрсөн эгч Оюунгэрэлийн том хүү ын машиныг барьж Орос улсаас бараа зөөдөг 2015 оноос том машин барьж эхэлсэн. Энэ хугацаандаа хил гаалиар явахдаа аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ...” гэж хувийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх талыг тодорхойлж мэдүүлснээр /хх-ийн 83-р хуудас/,
Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.ы 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №18-03-014/04 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр баталсан Эрүүл мэндийн тухай хуулийн 19.2. Улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргаан төв байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно. 19.3.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах чиглэлээр олгоно. Үүнд: 19.3.2 эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх, 9.3.5 эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм худалдах гэж заасан байдаг. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйл, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлд 15.2.2. хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох гэж тус тус заасан байдаг учир эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хувь хүн эм бэлдмэл худалдан борлуулж болохгүй. Хуулийн этгээд бол эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байх ёстой.
... Дээрх эм бэлдмэлүүд нь Эрүүл мэндийн сайдын 2015 оны 68 дугаар тушаалын хавсралтад заагдсан “Мансууруулах эм сэтгэц нөлөөт бодисын жагсаалтад байхгүй, зөвхөн жороор олгох үйлчилгээтэй энгийн эм бэлдмэл юм...” гэснээр /хх-ийн 87-94-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан бөгөөд Г.*******гийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсанаас гадна түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.
Шүүх хуралдаанаар: Шүүгдэгч Г.******* нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар эм, биобэлдмэл эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэн танилцуулсныг зөвшөөрч, яллах дүгнэлтийг хуульд заасны дагуу гардан авсан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг зэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Г.*******г “Хууль бусаар эм, биобэлдмэл эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын “Алтанбулаг” хилийн боомтоор ачаа тээвэрлэж Монгол Улсад орж ирэх явцдаа “Утрожестон 100мг-175 хайрцаг, Тержинан 10ш-40 хайрцаг, Локойд 0.1%-13 харйцаг 3 төрлийн эмийг биедээ байршуулан хилээр эм импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тогтоол тэмдэглэл, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, цаашид ашиглах, хэрэглэх боломжгүй Утрожестон 100мг 28 капсул-175 хайрцаг, Тержинан 10 таблет-40 хайрцаг, локойд 0.1%-13 хайрцаг, нийт 228 хайрцаг эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тус тус шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар Утрожестон 100мг 28 капсул-175 хайрцаг, Тержинан 10 таблет-40 хайрцаг, локойд 0.1%-13 хайрцаг, нийт 228 хайрцаг эмийг хураан авсан мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн *******гийн *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Г. *******д анхааруулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Утрожестон 100мг 28 капсул-175 хайрцаг, Тержинан 10 таблет-40 хайрцаг, локойд 0.1%-13 хайрцаг нийт 228 хайрцаг эмийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Энэ хэргийн улмаас шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ