Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 134/ШШ2017/00081

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Капитал банк ХХК /РД:2556375, Улсын бүртгэлийн дугаар: 9016001017/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 01 дүгээр баг, ХБ-19-1 тоотод оршин суух, Сартуул овогт Доржийн Цэрэннадмид /РД:ВЭ78083116, эрэгтэй, утас: 96052528, 88542528/-д холбогдох,

Үндсэн зээл 7 284 832 төгрөг 02 мөнгө, зээлийн хүү 1 334 161 төгрөг 92 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 69 870 төгрөг 22 мөнгө, нийт 8 688 864 төгрөг 16 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Цэрэннадмид нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр №2054000272 тоот зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй зээл авсан. Мөн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн үлдэгдлийг 1 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээг 3 сараар сунган гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээнийн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Д.Цэрэннадмид нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасны дагуу сар бүрийн зээл, зээлийн хүүгийн төлөлтийг төлөхгүй 436 хоног хугацаа хэтрүүлэн одоог хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй Капитал банк ХХК-ийг хохироож байна.

Иймд, Д.Цэрэннадмидаас байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 7 284 832 төгрөг 02 мөнгө, зээлийн хүү 1 334 161 төгрөг 92 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 69 870 төгрөг 22 мөнгө, нийт 8 688 864 төгрөг 16 мөнгө гаргуулжөгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Цэрэннадмид нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Цэрэннадмид миний бие Капитал банк ХХК-иас нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл 8 688 864 төгрөг 16 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь Д.Цэрэннадмидад холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 7 284 832 төгрөг 02 мөнгө, зээлийн хүү 1 334 161 төгрөг 92 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 69 870 төгрөг 22 мөнгө, нийт 8 688 864 төгрөг 16 мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Цэрэннадмид нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153 972 төгрөгийн тавин хувь болох 76 986 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 76 986 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Д.Цэрэннадмидаас улсын тэмдэгтийн хураамжид 76 986 төгрөгийг тус тус гаргуулж,нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болохзээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 7 284 832 төгрөг 02 мөнгө, зээлийн хүү 1 334 161 төгрөг 92 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 69 870 төгрөг 22 мөнгө, нийт 8 688 864 төгрөг 16 мөнгийг хариуцагч Д.Цэрэннадмид нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153 972 төгрөгийн тавин хувь болох 76 986 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 76 986 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Д.Цэрэннадмидаас улсын тэмдэгтийн хураамжид 76 986 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

ШҮҮГЧ                                  П.ЦОГЗОЛМАА