Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч О.Эрхэмбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2131000000027 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 *******ы *******, регистрийн ******* дугаартай.

Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 онд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.  

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их баян” дэлгүүрийн орчим иргэн Ц.*******г өшиглөж унагаан, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... би тухайн үед Ц.*******г гэмтээснээ мэдээгүй, буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна,...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 02 дугаар сарын 25-нд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би Батбилэг, ******* нарын хамт Олон Улсын худалдааны төвийн ард архи уусан. Тэгээд архи ууж дуусаад Олон Улсын худалдааны төвийн урд “одоо чи харьж амар” гэж хэлж үлдээгээд Батбилэг бид хоёр “Их баян” нэртэй дэлгүүр явсан. Тэгээд тэндээ байж байтал ******* араас хүрж ирээд “Хоёр п чинь архи харамлаад байгаа юм уу” гэж хэлсэн, архи нэхээд “өвөрт чинь архи байна. ганц татъя” гээд өвөр лүү гараа хийхээр нь би Баясааг хавирч унагаасан. Унагаахдаа гадаа цастай байсан болохоор өөрөө дээрээс нь халтирч дараад унасан. Тэгээд би босоод цаашаа явах гэсэн чинь Баясаа “хөл сонин болчихлоо” гээд босохгүй байсан. Би Баясааг тоглоод худлаа хэлээд архи уух гээд байна гэж бодсон. Тэгээд Батбилэг бид хоёр цаашаа Олон улсын худалдааны төв иргээд явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р хуудас/,

Хохирогч Ц.******* 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нэг мэдэхэд “Их баян” дэлгүүрийн хажууд газар хэвтэж байсан. Босох гэтэл баруун хөл шилбээрээ шажигнаж дугараад, санжганаад хөдлөөд байсан. Босож чадахгүй байсан. Тэгээд би хажуу тийшээ харахад *******, Батбилэг, Урнаа бас нэг эмэгтэй явж байхаар нь дуудаад орилтол, тэд нар ирж хараад инээгээд яваад өгсөн. Тэгээд тэндээ хэвтэж байхад эмнэлгийн машин ирээд аваад явсан. ...Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 07-08-р хуудас/,

Гэрч Ж.Батбилэгийн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Олон Улсын худалдааны төвийн ард Ц.*******, ******* нарын хамт 0.5 литрийн “Монгол стандарт” нэртэй архи хувааж уугаад ******* бид хоёр дахин архи авахаар “Их баян” дэлгүүр лүү явсан. Тэгтэл ******* араас дагаад ирсэн. Тэгтэл ******* нь *******г өшиглөөд унагаасан. Тэгтэл ******* орилоод газар хэвтээд байсан. ******* бид хоёр *******г худлаа баашлаад байна гэж бодоод тэнд үлдээгээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч А.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 103 эмчээр ажиллаж байсан. 16 цагийн орчим Буурын голын дуудлагаас буцаж явтал жолооч Мэндбаяр гурвалжингийн цаад талын дэлгүүрийн гадаа согтуу хүн орилоод байна,  замаараа очоод үзчих гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очтол Улаан куртик, хар өмдтэй эрэгтэй газар хэвтсэн, орилсон байдалтай байсан. Юу болсон талаар асуутал Миний хөл дээгүүр машин гараад явчихлаа гэж байсан. Тэгэхэд баруун хөлийг нь үзтэл их эмзэглэлтэй, гаднаас нүдээр харахад баруун хөл нь гэмтсэн байдалтай байхаар нь эмнэлэг дээр авч ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч Р.******* 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.******* манай багийн архины хамаарал бүхий иргэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэсэн судалгаанд байдаг. Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ догшин ширүүн зан авир гаргадаг. Урьд өмнө нь буюу 2019-2020 онд гэр бүлийн хүчирхийллээр 2 удаа 7-30 хоногийн хугацаатайгаар шүүхээр баривчлагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02-р  сарын 15-ны өдрийн 42 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Ц.*******гийн биед баруун шаант, тахилзуур ясны хугарал бүхий  гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх /хх-ийн 42-43-р хуудас/,

Гэмт хэрэг, зөрчлийн талаар бичгээр гаргасан гомдол,  мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 02-04-р хуудас/, Ц.*******ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-16-р хуудас/, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39-р хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61, 68-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 90-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их баян” дэлгүүрийн орчим Ц.*******г өшиглөж унаган баруун шаант, тахилзуур ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... би тухайн үед Ц.*******г гэмтээснээ мэдээгүй, буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна,...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 02 дугаар сарын 25-нд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би Батбилэг, ******* нарын хамт Олон Улсын худалдааны төвийн ард архи уусан. Тэгээд архи ууж дуусаад Олон Улсын худалдааны төвийн урд “одоо чи харьж амар” гэж хэлж үлдээгээд Батбилэг бид хоёр “Их баян” нэртэй дэлгүүр явсан. Тэгээд тэндээ байж байтал ******* араас хүрж ирээд “Хоёр п чинь архи харамлаад байгаа юм уу” гэж хэлсэн, архи нэхээд “өвөрт чинь архи байна, ганц татъя” гээд өвөр лүү гараа хийхээр нь би Баясааг хавирч унагаасан. Унагаахдаа гадаа цастай байсан болохоор өөрөө дээрээс нь халтирч дараад унасан. Тэгээд би босоод цаашаа явах гэсэн чинь Баясаа “хөл сонин болчихлоо” гээд босохгүй байсан. Би Баясааг тоглоод худлаа хэлээд архи уух гээд байна гэж бодсон. Тэгээд Батбилэг бид хоёр цаашаа Олон улсын худалдааны төв иргээд явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р хуудас/,

Хохирогч Ц.******* 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нэг мэдэхэд “Их баян” дэлгүүрийн хажууд газар хэвтэж байсан. Босох гэтэл баруун хөл шилбээрээ шажигнаж дугараад, санжганаад хөдлөөд байсан. Босож чадахгүй байсан. Тэгээд би хажуу тийшээ харахад *******, Батбилэг, Урнаа бас нэг эмэгтэй явж байхаар нь дуудаад орилтол, тэд нар ирж хараад инээгээд яваад өгсөн. Тэгээд тэндээ хэвтэж байхад эмнэлгийн машин ирээд аваад явсан. ...Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 07-08-р ху/,

Гэрч Ж.Батбилэгийн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Олон Улсын худалдааны төвийн ард Ц.*******, ******* нарын хамт 0.5 литрийн “Монгол стандарт” нэртэй архи хувааж уугаад ******* бид хоёр дахин архи авахаар “Их баян” дэлгүүр лүү явсан. Тэгтэл ******* араас дагаад ирсэн. Тэгтэл ******* нь *******г өшиглөөд унагаасан. Тэгтэл ******* орилоод газар хэвтээд байсан. ******* бид хоёр *******г худлаа баашлаад байна гэж бодоод тэнд үлдээгээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч А.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 103 эмчээр ажиллаж байсан. 16 цагийн орчим Буурын голын дуудлагаас буцаж явтал жолооч Мэндбаяр гурвалжингийн цаад талын дэлгүүрийн гадаа согтуу хүн орилоод байна. замаараа очоод үзчих гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очтол Улаан куртик, хар өмдтэй эрэгтэй газар хэвтсэн, орилсон байдалтай байсан. Юу болсон талаар асуутал Миний хөл дээгүүр машин гараад явчихлаа гэж байсан. Тэгэхэд баруун хөлийг нь үзтэл их эмзэглэлтэй, гаднаас нүдээр харахад баруун хөл нь гэмтсэн байдалтай байхаар нь эмнэлэг дээр авч ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

гэрч Р.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02-р  сарын 15-ны өдрийн 42 дугаартай дүгнэлтийн дүгнэлт, /хх-ийн 42-43-р хуудас/  зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.*******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирогч Ц.******* нь нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй тооцов, хохирогч Ц.******* нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.  

Шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хамт архивд шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлүүлбэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.   

Хохирогч Ц.******* нь хэрэгт хохирол, төлбөр нэхэмжлээгүй боловч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мэргэд овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мэргэд овогт *******ы *******ыг  240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Ц.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хамт хадгалсугай.

5.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Хохирогч Ц.******* нь Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

                                                                                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ