| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0060/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-05-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
улсын яллагч О.Эрхэмбаяр
шүүгдэгч Н.*******
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
*******гийн *******т холбогдох эрүүгийн 2131000000047 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхээр 2007оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн захирамжаар суллагдсан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлж торгох ялыг бүрэн төлж, учирсан хохирол төлөх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг “Дөтөлдөг” гэх газраас дружба хөрөө ашиглан хууль бусаар 14.771 м3 нойтон нарс мод бэлтгэж, 76-92 УНХ улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн авто машинаар тээвэрлэж байгаль орчинд 6.749.432 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ ... би байшин барих зорилгоор ой онгойсон байхад унасан мод тайрч бэлтгэсэн юм. Гэхдээ ямар нөгөн зөвшөөрөл аваагүй учир буруу зүйл хийснээ ойлгож байна, ... учирсан хохирлыг нөхөн төлнө ... гэжээ
Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03 дугаар сарын 17-нд яллагдагчаар өгсөн Би 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд ой онгойх хугацаанд Алтанбулаг сумын “Дөтөлдөг” гэх газраас 7 удаагийн явалтаар 42 нойтон нарс мод зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 107-р хуудас/,
Хохирогч Х.*******ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 онд хэрэглээний нойтон нарс мод бэлтгэх зөвшөөрлийг иргэдэд олгоогүй. Аж ахуй нэгж, нөхөрлөлд олгосон. Гэхдээ би ямар аж ахуй нэгжид хэдэн куб метр мод бэлтгэх зөвшөөрөл олгосон талаар мэдэхгүй байна. 2021 онд аж ахуй нэгж, нөхөрлөлүүд хэрэглээний мод бэлтгэх хуваарь батлаагүй байгаа. Би гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Л.*******ийн 2021 оны 03-р сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрийн эзэмшлийн 76-92 УНх улсын дугаартай тээврийн хэрэгслийг уг хүнд зарж танилцсан. Би одоогоос 1 жил гарангийн өмнө 2 сая төгрөгөөр өгсөн. 500.000 төгрөгийг авсан. 1.500.000 төгрөгийг аваагүй байгаа. Машинаа буцааж авмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53-р хуудас/,
Гэрч Ц.*******ын 2021 оны 02-р сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн ...миний ажилладаг хярааны гол гэх хөрөө рамын газар өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15 ширхэг нойтон нарс мод буулгасан. Тэгээд хашаа руу ороод цаашаа нэвт ороод цаашаа залгаа байдаг хашааны хөрөөний тэнд аваачиж цагаан өнгийн портер машин дээр ачсан моднуудаа буулгачхаад гараад явахад нь очиж буулгасан модыг нь тоолж үзэхэд 15 ширхэг 4 метрийн урттай нойтон нарс мод байсан. Бичиг баримт гэх зүйл өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
Гэрч Ц.*******ын 2021 оны 02-р сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн ...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажиллаж байгаад 17 цагт бууж явчхаад өнөөдөр өглөө 09 цагт ажил дээр Доржбат, Мөнхзул нарын хамт ирсэн чинь компанийн 2-р хөрөөний хажууд 15 ширхэг 3 метрийн урттай нойтон нарс мод буулгасан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,
Шинжээч Ж.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай “дээрх зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх мод модон материалын тоо хэмжээ нь хэрэглээний бөөрөнхий мод гуалин 12.791 м3 зүсмэл материал 1.98м3 нийт 14.771 м3 болсон. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаартай тушаалын 1-р хавсралт нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ төгрөгийг үндэслэн тогтооход: Нийт Экологи -эдийн засгийн үнэлгээ 6.749.432 төгрөг болж байна” гэсэн /хх-ийн 74-76 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн СЭА:1000685 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
П.*******ын эзэмшлийн 7692 УНХ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад орж ирсэн портер маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 03-р сарын 02-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...гэсэн, /хх-ийн 91-93 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ921/124 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Дээр дурдагдсан модны цахилгаан дружба хөрөөний бодит үнэ 120.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. ...гэсэн /хх-ийн 98-101-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/363 дугаартай “дээрх шийдвэрээс торгох ялыг бүрэн төлж, гэмт хэргийн улмаас учирсан экологи эдийн засгийн 1.784.013 төгрөгийн хохирлыг арилгах албадлагын арга хэмжээг төлөхгүй шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа” гэх албан бичиг /хх-ийн 123 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 03-04-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-21-р хуудас/, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 72,83-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 153-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах “Дөтөлдөг” гэх газраас дружба хөрөө ашиглан хууль бусаар 14.771 м3 нойтон нарс мод бэлтгэж, 76-92 УНХ улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн авто машинаар тээвэрлэж байгаль орчинд 6.749.432 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт “... би байшин барих зорилгоор ой онгойсон байхад унасан мод тайрч бэлтгэсэн юм. Гэхдээ ямар нөгөн зөвшөөрөл аваагүй учир буруу зүйл хийснээ ойлгож байна, ... учирсан хохирлыг нөхөн төлнө ...” гэж мэдүүлснээр,
Мөн шүүгдэгч Н.******* нь эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үе шатанд 2021 оны 03 дугаар сарын 17-нд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд ой онгойх хугацаанд Алтанбулаг сумын “Дөтөлдөг” гэх газраас 7 удаагийн явалтаар 42 нойтон нарс мод зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн...” гэж мэдүүлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр ,
Хохирогч Х.*******ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 онд хэрэглээний нойтон нарс мод бэлтгэх зөвшөөрлийг иргэдэд олгоогүй. Аж ахуй нэгж, нөхөрлөлд олгосон. Гэхдээ би ямар аж ахуй нэгжид хэдэн куб метр мод бэлтгэх зөвшөөрөл олгосон талаар мэдэхгүй байна. 2021 онд аж ахуй нэгж, нөхөрлөлүүд хэрэглээний мод бэлтгэх хуваарь батлаагүй байгаа. Би гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ...” гэж мэдүүлснээр, /хх-ийн 29-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Л.*******ийн 2021 оны 03-р сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрийн эзэмшлийн 76-92 УНх улсын дугаартай тээврийн хэрэгслийг уг хүнд зарж танилцсан. Би одоогоос 1 жил гарангийн өмнө 2 сая төгрөгөөр өгсөн. 500.000 төгрөгийг авсан. 1.500.000 төгрөгийг аваагүй байгаа. Машинаа буцааж авмаар байна ...” гэж мэдүүлснээр /хх-ийн 50-53-р хуудас/,
Гэрч Ц.*******ын 2021 оны 02-р сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн ...миний ажилладаг хярааны гол гэх хөрөө рамын газар өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15 ширхэг нойтон нарс мод буулгасан. Тэгээд хашаа руу ороод цаашаа нэвт ороод цаашаа залгаа байдаг хашааны хөрөөний тэнд аваачиж цагаан өнгийн портер машин дээр ачсан моднуудаа буулгачихаад гараад явахад нь очиж буулгасан модыг нь тоолж үзэхэд 15 ширхэг 4 метрийн урттай нойтон нарс мод байсан. Бичиг баримт гэх зүйл өгөөгүй...” гэж мэдүүлснээр /хх-ийн 57-58-р хуудас/,
Гэрч Ц.*******ын 2021 оны 02-р сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн ...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажиллаж байгаад 17 цагт бууж явчихаад өнөөдөр өглөө 09 цагт ажил дээр Доржбат, Мөнхзул нарын хамт ирсэн чинь компанийн 2-р хөрөөний хажууд 15 ширхэг 3 метрийн урттай нойтон нарс мод буулгасан байна...” гэж мэдүүлснээр /хх-ийн 60-р хуудас/,
Шинжээч Ж.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай “дээрх зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх мод модон материалын тоо хэмжээ нь хэрэглээний бөөрөнхий мод гуалин 12.791 м3 зүсмэл мат?риал 1.98м3 нийт 14.771 м3 болсон. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаартай тушаалын 1-р хавсралт нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ төгрөгийг үндэслэн тогтооход: Нийт Экологи -эдийн засгийн үнэлгээ 6.749.432 төгрөг болж байна...” гэснээр /хх-ийн 74-76 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ921/124 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
“... Дээр дурдагдсан модны цахилгаан дружба хөрөөний бодит үнэ 120.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. ...” гэснээр /хх-ийн 98-101-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1000685 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
“ ... Бямбасүрэнгийн эзэмшлийн 7692 УНХ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад орж ирсэн портер маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 03-р сарын 02-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...” гэснээр, /хх-ийн 91-93 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.*******ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчлагдсанаас гадна түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.
Шүүх хуралдаанаар: Шүүгдэгч Н.******* Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 6.749.165 төгрөгийн хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээтэй танилцаад маргаагүй байх ба Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 20.248.296 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгаж төлбөр төлөхөө илэрхийлж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумтай гэрээ байгуулсан байна.
Иймд шүүгдэгч Н.*******ыг “Хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,
Шүүгдэгч Н.******* нь дружба маркийн цахилгаан хөрөө ашиглаж, зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр 4 метр хэмжээтэй, хэрэглээний, нойтон нарс модыг огтолж бэлтгэж, ойн санд 6.749.432 төгрөгийн хохирол учруулан 76.92 УНХ улсын дугаартай портер маркийн автомашинаар тээвэрлэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тогтоол тэмдэглэл, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”, 1.8-д заасан “Гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй” зэрэг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Л.*******ийн эзэмшлийн 76-92 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 120.000 /зуун хорь мянган/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 14.771м3 нойтон нарс мод зэргийг хураан авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ... зардалд зарцуулна. ...”, 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар 76-92 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол болох 20.248.296 төгрөгийг тус тус шүүгдэгч Н.*******аас гаргуулж, энэ хэрэгт битүүмжилсэн 14.771м3 нойтон нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 120.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг хурааж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Л.*******т буцаан олгож тус тус шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг хөрөө, 14.771м3 нойтон нарс мод, 76-92 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 500 /таван зуу/-н цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Л.*******ийн эзэмшлийн 76-92 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 120.000 /зуун хорь мянган/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 14.771м3 нойтон нарс мод зэргийг хураан авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 76-92 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол болох 20.248.296 төгрөгийг тус тус шүүгдэгч Н.*******аас гаргуулж, энэ хэрэгт битүүмжилсэн 14.771м3 нойтон нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 120.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг хурааж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Л.*******т буцаан олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг хөрөө, 14.771м3 нойтон нарс мод, 76-92 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ