| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/57 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/57
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг
улсын яллагч А.Баясгалан
шүүгдэгч Ү.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Бэсүд овогт *******ын *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2131000650080 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ын ******* /РД:*******/ регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ү.******* нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Бор гүвээ, 1 дүгээр хэсгийн 163 тоот гэртээ мэдээллийн технологи ашиглан “фэйсбүүк” олон нийтийн цахим сүлжээнд “Моlа Моlа” нэртэй хаягнаас дүрстэй шууд дамжуулалт буюу live-аар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан техас покер буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ү.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ү.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бага насны хүүхдээ харж, асраад гэртээ байгаа болохоор фэйсбүкээр мөрийтэй тоглоом зохион байгуулаад мөнгө олох боломжтой юм байна гэж бодоод зохион байгуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Нэг удаа тоглуулахдаа 6 хүнээс тус бүр 5.000 төгрөг дансаар шилжүүлж аваад хожсон хүнд нь 25.000 төгрөгийг нь шилжүүлээд өөрөө 5.000 төгрөг авдаг байсан. Буруу зүйл хийснээ ойлгосон, дахин ийм хэрэг үйлдэхгүй ... ” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ү.******* 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би фэйсбүүк цахим хаяг гүйлгэж байгаад Да-хүрээ автомашины захын группээс мөрийтэй тоглоом зохион байгуулж буй бичлэг үзсэн. Тэгээд би 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний дүү болох Шинэтуяагийн iphone 6 маркийн гар утсыг аваад “Моlа Моlа” гэх цахим хаяг нээгээд 16 цаг өнгөрч байхад live бичлэг хийсэн. Намайг лайв бичлэг / live бичлэг/ хийгээд гурав дөрвөн тоглолт явагдаж байгаад хүн орж ирэхгүй байсан тул лайв бичлэгийг / live бичлэг/ зогсоосон. Тэгээд би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дүү болох Шинэтуяагийн iphone 6 маркийн гар утсаар цагийг нь сайн санахгүй байна орой болж байхад “Моlа Моlа” гэх фэйсбүүк хаягнаас тоглолтыг эхлүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр болгон давтамжтайгаар “Моlа Моlа” гэх фэйсбүүк хаягнаас лайв бичлэг /live бичлэг / хийдэг байсан. Би ватум цаасан дээр хөзөр тавих хэмжээтэй 1-6 хүртэл дугаарласан самбар хийгээд ширээ зурсан. Уг ширээн дээр 6 хүн суух боломжтой нэг хүн 5000 төгрөгөөр 5 тоглолт явагдана. Нэг хүн тоглоом дундуур хэдэн ч удаа гарж болно. Хоёр гурван өдөр ийнхүү тоглосны дараа нэг хүн 5000 төгрөгөөр түрүүлж 2 удаа хожсон нь 25.000 төгрөг хожно. Үлдсэн 5000 төгрөгийг ашиг болгон авдаг байсан. Ширээн дээр заавал 6 хүн сууж байж тоглоомыг эхлүүлдэг байсан. Би хаан банкны данс болох 5692095589 дугаартай данснаас өөр төрийн банкны 15000616444 дугаарын тоот дансыг эзэмшдэг. Уг төрийн банкны 150000616444 дугаарын дансанд миний хүүхдийн мөнгө ордог... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Гэрч Р.*******ын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...******* нь эцэг эхээс 3 уулаа бөгөөд доороо 2 охин дүүтэй. ******* нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. ******* нь ааш зангийн хувьд даруухан, бусадтай эвтэй найртай байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Б.*******гийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Энэ жил цагаан сарын өмнө 2021 оны 02 дугаар сарын эхэн үеэр надтай утсаар холбогдож хүмүүс цахим орчинд бооцоотой тоглоом зохион байгуулж байна. Найз нь тэрийг хийдэг юм уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд сүүлд 3 дугаар сарын 8-нд уулзсан чинь мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Ү.*******ын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай төрсөн эгч ******* цахимаар покер тоглоом зохиож байгаа гэж надад хэлж байсан. Тэгээд нэг өдөр над руу залгаж “фэйсбүүк хаягаараа хүмүүсээ тоглуулах гэсэн хүн багатай байна. Чи mola mola гэх нэртэй фэйсбүүк хийж байгаа бичлэгт ороод ир” гэж хэлсэн. Тэгээд би ******* эгчийн хийж байгаа бичлэгт орж ******* эгчийн данс руу мөнгө хийж тоглосон. Би хэдэн төгрөг тоглосноо сайн санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р хуудас /, “Mola Mola” гэх нэртэй фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 09-11-р хуудас /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26-р хуудас/, харилцах дансны хуулга, /хх-ийн 28-49-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 61-62-р хуудас/, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 75-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл, /хх-ийн 80-р хуудас/, Ү.*******ын ХААН банкны 5692095589 дугаарын дансны хуулга /хх-ийн 28-49 дүгээр хуудас/ мөн хууль сануулан гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ү.******* нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Бор гүвээ, 1 дүгээр хэсгийн 163 тоот, гэртээ мэдээллийн технологи ашиглан “фэйсбүүк” олон нийтийн цахим сүлжээнд “Моlа Моlа” нэртэй фэйсбүүк хаягаас дүрстэй шууд дамжуулалт буюу live-аар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан техас покер буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ү.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... бага насны хүүхдээ харж, асраад гэртээ байгаа болохоор фэйсбүкээр мөрийтэй тоглоом зохион байгуулаад мөнгө олох боломжтой юм байна гэж бодоод зохион байгуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Нэг удаа тоглуулахдаа 6 хүнээс тус бүр 5.000 төгрөг дансаар шилжүүлж аваад хожсон хүнд нь 25.000 төгрөгийг нь шилжүүлээд өөрөө 5.000 төгрөг авдаг байсан. Буруу зүйл хийснээ ойлгосон, дахин ийм хэрэг үйлдэхгүй ... ” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ү.******* 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би фэйсбүүк цахим хаяг гүйлгэж байгаад Да-хүрээ автомашины захын группээс мөрийтэй тоглоом зохион байгуулж буй бичлэг үзсэн. Тэгээд би 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний дүү болох Шинэтуяагийн iphone 6 маркийн гар утсыг аваад “Моlа Моlа” гэх цахим хаяг нээгээд 16 цаг өнгөрч байхад live бичлэг хийсэн. Намайг лайв бичлэг / live бичлэг/ хийгээд гурав дөрвөн тоглолт явагдаж байгаад хүн орж ирэхгүй байсан тул лайв бичлэгийг / live бичлэг/ зогсоосон. Тэгээд би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дүү болох Шинэтуяагийн iphone 6 маркийн гар утсаар цагийг нь сайн санахгүй байна орой болж байхад “Моlа Моlа” гэх фэйсбүүк хаягнаас тоглолтыг эхлүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр болгон давтамжтайгаар “Моlа Моlа” гэх фэйсбүүк хаягнаас лайв бичлэг // live бичлэг / хийдэг байсан. Би ватум цаасан дээр хөзөр тавих хэмжээтэй 1-6 хүртэл дугаарласан самбар хийгээд ширээ зурсан. Уг ширээн дээр 6 хүн суух боломжтой нэг хүн 5000 төгрөгөөр 5 тоглолт явагдана. Нэг хүн тоглоом дундуур хэдэн ч удаа гарж болно. Хоёр гурван өдөр ийнхүү тоглосны дараа нэг хүн 5000 төгрөгөөр түрүүлж 2 удаа хожсон нь 25.000 төгрөг хожно. Үлдсэн 5000 төгрөгийг ашиг болгон авдаг байсан. Ширээн дээр заавал 6 хүн сууж байж тоглоомыг эхлүүлдэг байсан. Би хаан банкны данс болох 5692095589 дугаартай данснаас өөр төрийн банкны 15000616444 дугаарын тоот дансыг эзэмшдэг. Уг төрийн банкны 150000616444 дугаарын дансанд миний хүүхдийн мөнгө ордог... гэснээр /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Гэрч Р.*******ын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...******* нь эцэг эхээс 3 уулаа бөгөөд доороо 2 охин дүүтэй. ******* нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. ******* нь ааш зангийн хувьд даруухан, бусадтай эвтэй найртай байдаг...гэснээр /хх-ийн 18р хуудас/,
Гэрч Б.*******гийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Энэ жил цагаан сарын өмнө 2021 оны 02 дугаар сарын эхэн үеэр надтай утсаар холбогдож хүмүүс цахим орчинд бооцоотой тоглоом зохион байгуулж байна. Найз нь тэрийг хийдэг юм уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд сүүлд 3 дугаар сарын 8-нд уулзсан чинь мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн...” гэснээр /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч Ү.*******ын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай төрсөн эгч ******* цахимаар покер тоглоом зохиож байгаа гэж надад хэлж байсан. Тэгээд нэг өдөр над руу залгаж “фэйсбүүк хаягаараа хүмүүсээ тоглуулах гэсэн хүн багатай байна. Чи mola mola гэх нэртэй фэйсбүүк хийж байгаа бичлэгт ороод ир” гэж хэлсэн. Тэгээд би ******* эгчийн хийж байгаа бичлэгт орж ******* эгчийн данс руу мөнгө хийж тоглосон. Би хэдэн төгрөг тоглосноо сайн санахгүй байна....” гэснээр /хх-ийн 22-р хуудас/, “Mola Mola” гэх нэртэй фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 09-11-р хуудас /, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26-р хуудас/, харилцах дансны хуулга, /хх-ийн 28-49-р хуудас/, Ү.*******ын ХААН банкны 5692095589 дугаарын дансны хуулга /хх-ийн 28-49 дүгээр хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ү.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан бөгөөд Ү.*******ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих шийтгэхээр хуульчлагдсанаас гадна түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.
Шүүх хуралдаанаар: Шүүгдэгч Ү.******* нь “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг танилцуулсныг зөвшөөрч, яллах дүгнэлтийг хуульд заасны дагуу гардан авсан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг зэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ү.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Ү.*******ыг “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ү.******* нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Боргүвээ, 1 дүгээр хэсгийн 163 тоот, гэртээ мэдээллийн технологи ашиглан “фэйсбүүк” олон нийтийн цахим сүлжээнд “Моlа Моlа” нэртэй фэйсбүүк хаягаас дүрстэй шууд дамжуулалт буюу live-аар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан техас покер буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ү.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ү.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ү.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ү.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бэсүд овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэсүд овогт *******ын *******д 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ү.*******д мэдэгдсүгэй.
5.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ү.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ