Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2017/00077

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-д байршилтай, Төрийн банк ХХК /РД:5341469, Улсын бүртгэлийн дугаар 9016001018/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4 дүгээр баг, Лүнгийн 18 тоотод оршин суух, Дуут овогт Дамдинсүрэнгийн Батбаатар /РД:ЕЙ71111516, утас: 88710836/,

Хариуцагч: 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 4 дүгээр баг, Лүнгийн 18 тоотод оршин суух, Цагаач овогт Цэнджавын Мэнджаргал РД:ХД80123103, утас: 89808284/ нарт холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл 1 932 551 төгрөг 11 мөнгө, үндсэн хүүний үлдэгдэл 115 695 төгрөг 17 мөнгө, торгуулийн хүүний үлдэгдэл 7 266 төгрөг 23 мөнгө, нотариатын зардал 14 500 төгрөг, нийт 2 070 012 төгрөг 51 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Дамдинсүрэнгийн Батбаатар, Цэнджавын Мэнджаргал нар нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банк ХХК-ийн Говьсүмбэр салбараас 300000323799 тоот зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийн малчны зээлийг 12 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Д.Батбаатар, Ц.Мэнджаргал нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш зээл төлөлтийг хийлгүй гэрээгээ зөрчиж байгаа тул Д.Батбаатар, Ц.Мэнджаргал нараас 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 1 932 551 төгрөг 11 мөнгө, үндсэн хүүний үлдэгдэл 115 695 төгрөг 17 мөнгө, торгуулийн хүүний үлдэгдэл 7 266 төгрөг 23 мөнгө, нотариатын зардал 14 500 төгрөг, нийт 2 070 012 төгрөг 51 мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Батбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Батбаатар миний бие Төрийн банк ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 2 070 012 төгрөг 51 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Б.Батбаатар, Ц.Мэнджаргал нартхолбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1 932 551 төгрөг 11 мөнгө, үндсэн хүүний үлдэгдэл 115 695 төгрөг 17 мөнгө, торгуулийн хүүний үлдэгдэл 7 266 төгрөг 23 мөнгө, нотариатын зардал 14 500 төгрөг, нийт 2 070 012 төгрөг 51 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.Батбаатар 300000323799 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийн малчны зээлийг 12 сарын хугацаатай зээлсэн болох нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 300000323799 тоот зээлийн гэрээ, зээлдэгч нарын Төрийн банк ХХК-ийн Говьсүмбэр салбарын тооцооны төвд гаргасан өргөдөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Батбаатар нь нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүний үлдэгдэл, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 2 070 012 төгрөг 51 мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.Батбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтулга нь Ц.Мэнджаргалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тайлбарыг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48070 төгрөгийн тавин хувь болох 24 035 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 24 035 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Д.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 24 035 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 1 932 551 төгрөг 11 мөнгө, үндсэн хүүний үлдэгдэл 115 695 төгрөг 17 мөнгө, торгуулийн хүүний үлдэгдэл 7 266 төгрөг 23 мөнгө, нотариатын зардал 14 500 төгрөг, нийт 2 070 012 төгрөг 51 мөнгийг хариуцагч Д.Батбаатар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48070 төгрөгийн тавин хувь болох 24 035 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 24 035 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Д.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 24 035 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА