Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 134/ШШ2017/00084

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Бага тойруугийн 7-01 тоотод байрлах Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч /Хуулийн этгээдийн РД:5341469, утас: 94001902/ С.Золбаярын гаргасанГовьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн Малх гэх газар нутаглах, Цагаагчид овогт Цэрэндоржийн Өсөхбат /РД:ЕЙ87042517, эрэгтэй, утас:98330535, 89450535/, мөн хаягт оршин суух, Өөлд овогт Эрдэнэтогтохын Оюунцэцэг /РД:ЕА86121516, эмэгтэй, утас: 91862022, 86177196/ нарт холбогдох үндсэн зээл 1 029 587 төгрөг, зээлийн хүү 161 528 төгрөг 87 мөнгө, торгууль 31 753 төгрөг, нийт 1 222 869 төгрөг 45 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Өсөхбат, Э.Оюунцэцэг нар нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкны Говьсүмбэр салбараас 1 500 000 төгрөгийн Малчны зээлийг 12 сарын хугацаатай сарын 2,6 хувийн хүүтэй зээл авсан. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 164 100 төгрөг төлсөн. Гэрээний дагуу төлбөрийн хуваарь зөрчөөд байгаа тул Ц.Өсөхбат хамтран зээлдэгч Э.Оюунцэцэгээс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 1 029 587 төгрөг, үндсэн зээлийн хүүний үлдэгдэл 161 528 төгрөг 87 мөнгө, торгуулийн хүүний үлдэгдэл 31 753 төгрөг, нийт 1 222 869 төгрөг 45 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золбаяр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Оюунцэцэгээс үндсэн зээл 500 000 төгрөг, Ц.Өсөхбатаас үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл, үндсэн зээлийн хүүний үлдэгдэл, торгуулийн хүүний үлдэгдэл, нийт 722 869 төгрөг 45 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Оюунцэцэг, Ц.Өсөхбат нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч бид Төрийн банк ХХК-аас зээл авсан бөгөөд дараах байдлаар төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Э.Оюунцэцэг нь үндсэн зээлийн 500 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор, Ц.Өсөхбат нь үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл, үндсэн зээлийн хүүний үлдэгдэл, торгуулийн хүүний үлдэгдэл, нийт 722 869 төгрөг 45 мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золбаяр нь хариуцагч Э.Оюунцэцэг, Ц.Өсөхбат нарт холбогдуулан үндсэн зээл 1 029 587 төгрөг, зээлийн хүү 161 528 төгрөг 87 мөнгө, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 31 753 төгрөг, нийт 1 222 869 төгрөг 45 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Золбаяр нь 2 хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч Э.Оюунцэцэгээс үндсэн зээл 500 000 төгрөг, хариуцагч Ц.Өсөхбатаас үндсэн зээл, зээлийн хүү, торгууль нийт 722 869 төгрөг 45 мөнгийг гаргуулахаар тайлбар гаргасныг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг өөрт хамаарах хэмжээгээр бүрэн хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33 899 төгрөгийн 18 774 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 15 125 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Оюунцэцэгээс 500 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 7 825 төгрөг, Ц.Өсөхбатаас 722 869 төгрөг 45 мөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 10 949 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золбаярын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Оюунцэцэгээс үндсэн зээл 500 000 төгрөг, Ц.Өсөхбатаас үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл, зээлийн хүү, торгууль нийт 722 869 төгрөг 45 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33 899 төгрөгийн тавин хувь болох 18 774 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 15 125 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Э.Оюунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 7 825 төгрөг, Ц.Өсөхбатаас 10 949 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

  

    

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.НАРАНЧИМЭГ