Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/173

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Д-д холбогдох эрүүгийн 2121000000132 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Дорнод аймгийн ................ сургуульд ............. багш ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........... овогт Д /РД: ............../.

Шүүгдэгч Д нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Их цагаан цоорхой” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 94 ширхэг буюу 2,0633м3 хэрэглээний нарс мод бэлтгэж, Портер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 317.054 /гурван зуун арван долоон мянга тавин дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Эрхийн бичгийн хугацаа дууссан, мөн заасан газар нь мод байхгүй болохоор цаашаа явсан нь яах аргагүй миний буруу боллоо. Би уг нь тэтгэвэрт гарахдаа хэдэн малаа маллана гэж бодоод малын хашаа хийх гэж мод цуглуулж байсан юм” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д-ын хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 317,054 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Д-ын мод бэлтгэсэн Баян-Уул сумын 6 дугаар баг “Их цагаан цоорхой” гэх газар нь ашиглалтын бүс буюу 2 дугаар мужлалд орно. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэжээ. /хх-ийн 23-24/

Гэрч ............ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15 цагаас хойш экологийн асуудал хариуцсан байцаагч *******, байгаль хамгаалагч ............ нарын хамт сумын төвөөс зүүн хойш 60 км орчимд Баян-Уул сумын 6 дугаар баг “Баруун зүрх” гэх нэртэй газар мод бэлтгэлд гарч байгаа “Бавж барс” компанийн үйл ажиллагааг газар дээр нь шалгалт хийх зорилгоор сумын төвөөс хойш гарсан юм. Ингээд 17 цагийн үед замд явж байхдаа өөдөөс ирсэн цэнхэр өнгийн Портер маркийн ......... ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад *******, Д нар нь тээврийн хэрэгсэл дээрээ 100 орчим нарийн шургааг мод аччихсан явж байсан юм. Ачиж яваа модных нь эрхийн бичгийг ******* үзэж шалгахад Баян-Уул сумын 1 дүгээр баг “Ар хөндлөн эх” гэх газраас 3 метр куб түлээний нарс мод бэлтгэх эрхийн бичиг байсан боловч уг тээвэрлэж яваа мод нь ойролцоогоор 3 метр гаран урттай хэрэглээний мод байсан юм. ******* ах Д-ын гаргаж өгсөн мод бэлтгэх эрхийн бичгийг шалгаж үзэхэд хугацаа нь дуусчихсан эрхийн бичиг байсан...” гэжээ. /хх-ийн 27-28/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 08 цагийн үед Д ах манайд хүрч ирээд ах нь мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Ахтайгаа хамт модонд яваад өгөөч гэхээр нь би өөрийнхөө хөх өнгийн Портер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ бариад хүргэн ах Д-ын хамт түлээний модонд явсан юм. Тэгээд ах бид хоёр Баян-Уул сумаас ертөнцийн зүгээр хойш байдаг 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Ар хөндлөнгийн эх” гэх нэртэй шатсан ой мод бүхий газар очсон юм. Тухайн газарт очсон Д ах энд нарийн нарсан шургааг мод байхгүй байна. Ах нь уул нь малын хашаа барих шургааг мод авах санаатай ирсэн гэж хэлээд тэнд нарийн нарсан шургааг мод байхгүй байхаар нь цааш яваад 6 дугаар багийн нутаг “Их цагаан цоорхой” гэх нэртэй ой мод бүхий газарт очсон юм. Тэр газарт очоод газраар унасан болон ганц нэг босоо хуурай мод тайрч бэлтгэсэн юм. Ингээд бид хоёр 100 орчим нарийн нарсан шургааг тайрч бэлтгээд машиндаа ачиж дуусаад орой 16 цагийн орчимд тэр газраасаа хөдөлж сумын төв рүү явсан юм. Ингээд сумын төв рүү явж байх замд цагдаагийн машин таарч экологийн цагдаа ******* бууж ирээд холбогдох баримт бичгийг шалгасан. Д ах өөрийнхөө мод бэлтгэх эрхийн бичгийг гарган өгч харуулсан боловч цагдаа ******* эрхийн бичгийг нь хараад “Ар хөндлөнгийн эх” гэх нэртэй газар ийм нарийн нарсан шургааг мод байхгүй түүнээс гадна түлээний биш хэрэглээний зориулалттай мод ачиж явна гэж хэлээд бид хоёрыг журамласан юм. Би Д ахыг мод бэлтгэх эрхийн бичигтэй байна гэдгийг харсан боловч яг хаанаас ямар газраас мод бэлтгэх байсныг нь сайн анзаарч хараагүй. Учир нь би Баян-Уул сумыг мэдэх боловч яг хаана ямар нэртэй газар байдгийг мэдэхгүй. ...миний тээврийн хэрэгсэл төрсөн дүү ******* нэр дээр байгаа боловч би өөрөө эзэмшиж ашигладаг. Дүү бид хоёрын хооронд ямар нэг өр авлага байхгүй...” гэжээ. /хх-ийн 35-37/

Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/05 тоот дүгнэлтэд:

1. 94 ширхэг хуурай ургах чадваргүй хэрэглээний нарс мод, 2,0633 м3 хэмжээтэй байна.

2. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ой хээрийн түймэрт өртөж шатсан хатсан хуурай ургах чадваргүй болсон унасан, хатсан нарс мод байна.

3. 2021 онд Баян-Уул сумын 6 дугаар баг “Их цагаан цоорхой” гэх газарт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл олгогдоогүй газар болно.

5. “Их цагаан цоорхой” гэх газар нь ашиглалтын бүс, 2 дугаар мужлалд орж байна.

6. Уг моднууд нь хэрэглээний мод ба малын хашаа, хаамаг хийхээр хуурай нарс мод байна.

7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: Бэлтгэсэн мод нь хэрэглээний туушийн мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1.4, шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсэний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадваргүй 94 ширхэг нарс модон дээр нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 109760 төгрөг байна. Модны ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ нь 94 ширхэг хуурай нарс мод:  2,0633м3х1,4х109760=317054,9 төгрөг болно гэжээ. /хх-ийн 48-52/

Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би ......Ерөнхий боловсролын сургуульд ....... багшаар ажилладаг юм. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед хадам дүү *******ийн хамт түүний ******* ******* улсын дугаартай Портер маркийн машинаар хойшоо Ар хөндлөн гэх гоожингийн эрх өгсөн газар руу явсан боловч миний хайж байгаа малын хашаа хийх нарийн шургааг олдохгүй байсан. Тэгээд байхгүй болохоор нь 6 дугаар багийн нутаг “Их цагаан цоорхой” гэх нэртэй газарт очиж газраар налж унасан нарийн шургаагуудийг түүж бэлтгэсэн. Нийт 94 ширхэг шургааг мод болсон гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 42/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 6-17/

Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 38-40/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 54-55/

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-57/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 58/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-62/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 65/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 66/

Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 72/

.............. Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 71/

Д-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 74/

Д-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 67/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хоёр талдаа модон бариултай төмөр хөндлөн хөрөөг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Дорнод аймгийн ............. сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ........... овогт Д нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Их цагаан цоорхой” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 94 ширхэг хэрэглээний нарс мод бэлтгэж, ******* ******* улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн модны ойн санд 317,054 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Д-ын “...малын хашаа хийх нарийн шургааг олдохгүй болохоор нь 6 дугаар багийн нутаг “Их цагаан цоорхой” гэх нэртэй газарт очиж газраар налж унасан нарийн шургаагуудийг түүж бэлтгэсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч , гэрч , ******* нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/05 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, мод бэлтгэх эрхийн бичиг, .........сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Их цагаан цоорхой” гэх газраас 94 ширхэг хэрэглээний нарс модыг бэлтгэж, тээврийн хэрэгслээр тээвэрлэн модны ойн санд 317,054 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч Д нь төрийн албан хаагч буюу ......... сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажилладаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.   

Иймд шүүгдэгч Д-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан төрийн албан хаагч зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн түүнчлэн шүүгдэгч Д-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгч Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Д-ын зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн мод тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ой хээрийн түймэрт өртөж шатсан, хатсан хуурай, ургах чадваргүй болсон, унасан, хатсан, малын хашаа, хаамаг хийх хэрэглээний хуурай нарс мод байхаас гадна уг модны ашиглалтын гарцыг модон материалын итгэлцүүрээр тооцсон болох нь Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/05 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 317,054 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө ... 7.2.3. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого, 7.2.4. хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого … эх үүсвэрээс бүрдэнэ” гэж тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 19-40 УАЕ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нь Л.Ишдоржийн өмчлөлийнх болох нь гэрч *******, ******* нарын мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д-аас тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 94 ширхэг хэрэглээний нарс модыг хураан авч шүүгдэгч Д-ын гэмт хэргийн улмаас учруулсан 317,054 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ. Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ******* ******* улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг өмчлөгч *******ид буцаан олгож, 94 ширхэг нарс модыг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр талдаа модон бариултай төмөр хөндлөн хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт Д-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан төрийн албан хаагч зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д-д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Дмэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 /нэг сая/ төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 94 ширхэг нарс модыг хураан авч, шүүгдэгч Дын модны ойн санд учруулсан 317,054 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

6. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ******* ******* улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг өмчлөгч *******ид буцаан олгож, 94 ширхэг нарс модыг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр талдаа модон бариултай төмөр хөндлөн хөрөөг устгаж, шүүгдэгч Д нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Д-д холбогдох эрүүгийн 2121000000132 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Дорнод аймгийн ................ сургуульд ............. багш ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........... овогт Д /РД: ............../.

Шүүгдэгч Д нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Их цагаан цоорхой” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 94 ширхэг буюу 2,0633м3 хэрэглээний нарс мод бэлтгэж, Портер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 317.054 /гурван зуун арван долоон мянга тавин дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Эрхийн бичгийн хугацаа дууссан, мөн заасан газар нь мод байхгүй болохоор цаашаа явсан нь яах аргагүй миний буруу боллоо. Би уг нь тэтгэвэрт гарахдаа хэдэн малаа маллана гэж бодоод малын хашаа хийх гэж мод цуглуулж байсан юм” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д-ын хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 317,054 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Д-ын мод бэлтгэсэн Баян-Уул сумын 6 дугаар баг “Их цагаан цоорхой” гэх газар нь ашиглалтын бүс буюу 2 дугаар мужлалд орно. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэжээ. /хх-ийн 23-24/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15 цагаас хойш экологийн асуудал хариуцсан байцаагч *******, байгаль хамгаалагч Р.Бямбадорж нарын хамт сумын төвөөс зүүн хойш 60 км орчимд Баян-Уул сумын 6 дугаар баг “Баруун зүрх” гэх нэртэй газар мод бэлтгэлд гарч байгаа “Бавж барс” компанийн үйл ажиллагааг газар дээр нь шалгалт хийх зорилгоор сумын төвөөс хойш гарсан юм. Ингээд 17 цагийн үед замд явж байхдаа өөдөөс ирсэн цэнхэр өнгийн Портер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад *******, Д нар нь тээврийн хэрэгсэл дээрээ 100 орчим нарийн шургааг мод аччихсан явж байсан юм. Ачиж яваа модных нь эрхийн бичгийг ******* үзэж шалгахад Баян-Уул сумын 1 дүгээр баг “Ар хөндлөн эх” гэх газраас 3 метр куб түлээний нарс мод бэлтгэх эрхийн бичиг байсан боловч уг тээвэрлэж яваа мод нь ойролцоогоор 3 метр гаран урттай хэрэглээний мод байсан юм. ******* ах Д-ын гаргаж өгсөн мод бэлтгэх эрхийн бичгийг шалгаж үзэхэд хугацаа нь дуусчихсан эрхийн бичиг байсан...” гэжээ. /хх-ийн 27-28/