Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2017/00090

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, эмэгтэй, 51 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Цагаан-Усны 1-07 тоотод оршин суух,  хувиараа мал малладаг, Цэцэн боржигон овогт Нямхүүгийн Үүрцайх /РД:ЕЙ66100906, утас:96219225, 91634344/-ын хүсэлттэй

 

077922 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Үүрцайх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Үүрцайх нь 077922 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Үүрцайх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Үүрцайх намайг 1966 онд төрөхөд аав, ээж гэр бүлийн баталгаагүй байсны улмаас ээжээр овоглож төрсний гэрчилгээ авсан. Ингээд сургуульд ороход аавын овгоор овоглож явсаар 8 дугаар анги төгсөөд ТМС-д орсон. ТМС-д байхад хувийн хэргийн овгоор хөдөлмөрийн дэвтэр нээсэн байсан. 16 нас хүрээд иргэний үнэмлэх авахад төрсний гэрчилгээний овгоор буюу ээжийн нэрээр Нямхүү овогтой болоод одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэрт Доржсүрэн овогтой болж зөрөөд байгаа тул 077922 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Ногоон паспорт, иргэний үнэмлэхэн дээр Нямхүү овогтой бусад бичиг баримтан дээр Доржсүрэн гэсэн овогтой байгаа. Би албан ёсоор овог нэрээ солиулж байгаагүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Үүрцайх нь 077922 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Үүрцайх нь 1966 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрөхдөө өөрийн төрсөн эх Ч.Нямхүүгээр овоглож төрсний бүртгэлд бүртгэгдсэн боловч 1982 онд Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний ТМСургуульд элсэн суралцах үед түүнд төрсөн эцэг Д.Доржсүрэнгээр овоглож, 077922 дугаартай хөдөлмөрийн дэвтэр олгосон болох нь:

 

Нэхэмжлэгч Н.Үүрцайхын 0738802 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай албан бичиг, Н.Үүрцайхын иргэний үнэмлэхний хуулбар, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 425 дугаар ангийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/3287 дугаартай албан бичиг, НАХ Яамны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харъяа Сүмбэр дэх засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонийн даргын 1989 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн б/45 дугаартай Д.Үүрцайхыг ажилд томилох тухай тушаал, ХБУГ-ын Чойр дахь Хорих ангийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 01-нйи өдрийн б/107 дугаартай Д.Үүрцайх, Д.Долгорсүрэн нарыг ажлаас халах тухай тушаал Сүмбэр сумын АҮ-ний төвийн даргын 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай Ажилд томилж тэтгэвэр олгох тухай тушаалын хуулбар, Сүмбэр сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Н.Үүрцайхын 208 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Д.Доржсүрэн, Ч.Нямхүү нарын гэрлэгсдийн баталгаа, Д.Үүрцайхын 1982 оны 09 дүгээр сарыйн 01-ний өдрийн 82229 дугаартай хувийн хэрэг, Д.Үүрцайхын 8421 дугаартай 1984 оны 06 дугаар 30-ны өдрийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар, Д.Үүрцайхын 075298 дугаартай 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар, Н.Үүрцайхын төрсөн дүү Д.Болор-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Б.Бина, Д.Доржсүрэн, Б.Доржбат нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Учир нь хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Н.Нямхүү нь төрсний бүртгэлд ээжээрээ овоглож бүртгэгдсэн хэдий ч Ерөнхий боловсролын сургуульд орж суралцснаас хойш түүнд аав Д.Доржсүрэнгээр нь овоглож холбогдох бичиг олгогдсон байх ба харин албан ёсны төрсний бүртгэл өөрчлөгдөөгүй учир Нямхүүгийн Үүрцайх гэсэн иргэний үнэмлэх олгогдсноор шүүхэд хүсэлт гаргах шаардлага үүссэн болох нь дээрх нотлох баримтуудаас харагдаж байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Н.Үүрцайхыг 077922 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Доржсүрэнгийн Үүрцайхад 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдөр НААҮ-ний ТМС-аас олгосон 077922 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэцэн боржигон овогт Нямхүүгийн Үүрцайх /РД:ЕЙ66100906/ мөн болохыг тогтоосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Үүрцайхын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Б.НАРАНЧИМЭГ