Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2017/00128

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******ийн *******т холбогдох Үндсэн зээл 9.069.934 төгрөг, хүү 1,993.464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93.921 төгрөг, нотариатын төлбөр 6.000 төгрөг, тэмдэгтийн хураамж, 181.416 төгрөг, нийт 11.344.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.*******, *******нар нь Шаргалжуут тооцооны төвөөс 2015 оны 02 сарын 17-ны өдрийн №58 тоот цалингийн зээлийн гэрээгээр 12.830.032 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 4.864.583 төгрөг, зээлийн хүүнд 1.369.029 төгрөг төлсөн байна. Гэвч зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, банк зээлээ төлөхийг шаардсан боловч зээлийн гэрээний 2.4 дэх хэсгийн заалтыг зөрчин, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй 348 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Б.*******, *******нараас үндсэн зээл 9.069.934 төгрөг, хүү 1,993.464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93.921 төгрөг, нотариатын төлбөр 6.000 төгрөг, тэмдэгтийн хураамж, 181.416 төгрөг, нийт 11.344.736 төгрөг гаргуулж өгнө үү? гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.******* миний бие Баянхонгор аймгийн Шаргалжуут 8 дугаар багт байрлах ******* банкнаас 2015 оны 02 сарын 17-ны өдөр 12.830.032 төгрөгийн зээл авсан. Одоо үлдэгдэл 11.344.736 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь Б.******* холбогдуулан Үндсэн зээл 9.069.934 төгрөг, хүү 1,993.464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93.921 төгрөг, нотариатын төлбөр 6.000 төгрөг, тэмдэгтийн хураамж, 181.416 төгрөг, нийт 11.344.736 төгрөг гаргуулах-ыг хүсэн шаарджээ.

Хариуцагч Б.******* нь 2015 оны 02 сарын 17-ны өдөр ******* банк ХХК-тай №58 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 12.830.032 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 9.069.934 төгрөг, хүү 1,993.464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93.921 төгрөг, нотариатын төлбөр 6.000 төгрөг, тэмдэгтийн хураамж, 181.416 төгрөг, нийт 11.344.736 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 9.069.934 төгрөг, хүү 1,993.464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93.921 төгрөг, нотариатын төлбөр 6.000 төгрөг нийт 11.163.319 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.*******оос 90.708, улсын орлогоос 90.708 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ