Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/514

 

2021          4           16                                         2021/ШЦТ/514

                                                                                       

           

                                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

Улсын яллагч Ц.Ганчимэг,

Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00414 0338 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хит хаус” зочид буудалд иргэн Ц.Н-тай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь цохиж, орон дээрээс түлхэж унагаан дээрээс нь дэвслэх хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргах зүйлгүй” гэв.

                                                      

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цаг 00 минутын орчимд найз Оогий утсаар танайх руу очиж байна. Гараад ир гэсэн тул гарч очиход Оогий найз Болдоогийн хамт байсан. Мөн үл таних нэг эрэгтэй хүн машин бариад явж байсан. Бид дөрөв Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хит хаус зочид буудлын өрөөнд авч ирсэн 0.75 литрийн Эдэн нэртэй архийг дөрвүүлээ хувааж уусан. Оогий Эдэн нэртэй архийг уусны дараа орон дээр гараад унтсан. Тухайн үед Д Болдоо хоёр дахиад архи авъя гээд Д буудлаас 1 шил Болор нэртэй архи авсан. Тус архинаас Болдоо 3 хундагыг уугаад Оогийгийн унтаж байсан орон дээр гараад унтсан. Удалгүй би унтъя гээд орон дээр гараад хэвтэж байхад Д миний бөгс, хөхнөөс базаад байсан тул би уурлаад зайлаач пязда минь гэхэд Д уурлаад миний нүүр хэсэгт гараараа нэг удаа алгадаад, орноос түлхэж унагаагаад хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн. Тухайн үед Болдоо сэрээд бид хоёрыг салгаж Оогий цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Оогий Болдоо хоёр унтаж байсан. Д намайг зодох үед Болдоо сэрж салгасан. Надад гомдол, санал байхгүй.  Д надад эмчилгээний зардал болох 1.100.000 төгрөг өгсөн. Миний биед бага зэрэг хөхрөлт үлдсэн байгаа. Өөр гэмтэл шарх байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

 

Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би найз Болдоо, Д нарын хамт  Н Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэрээс нь авч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хит хаус зочид буудалд Эдэн нэртэй нэг шил архи авч ороод архийг уусан. Би унтаж байтал Дэмбэрэл, Н хоёр нилээд чанга орилж хэрэлдээд байсан тул би доош бууж ресепшинг дуудсан. 10 орчим минутын дараа өрөөнд ороход Н  уруул орчмоос нь цус гарсан, зодуулсан байдалтай байсан тул би Цагдаа дуудсан. Намайг ресепшинг дуудахаар доошоо буух үед Болдоо унтаж байсан. Намайг өрөөнд ороход ресепшин, Болдоо, Дэмбэрэл, Н нар байсан. Болдоо Дэмбэрэлийг чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ гээд уурлаад зогсож байсан.”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байх үед найз Болдоо утсаар холбогдож найзуудтайгаа уулзаж байна. Хүрээд ир гэсэн тул Болдоо болон түүний найз эмэгтэй Оогий гэх эмэгтэйг авч Ургах Наран хороолол орж Н гэх эмэгтэйг авч Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хит хаус зочид буудалд орж Эдэн 0.75 литрийн 1 ширхэг архийг уусны дараа буудлаас Болор 0.75 литрийн архи нэгийг авч ууж байгаад Оогий Болдоо хоёр орон дээр гараад хэвтсэн удалгүй Болдоо унтаад өгөх шиг болсон. Би Н гэх эмэгтэйтэй Болдоо Оогий хоёрын хэвтэж байсан орны эсрэг талд байрлах орон дээр сууж байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг харахад Цагдаагийн машин дотор явж байсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул Н эмэгтэйтэй юунаас болж маргалдсан талаараа мэдэхгүй байна. Би Н гэх эмэгтэйтэй юунаас болж маргалдсан талаараа болон ямар шалтгаанаар зодож цохисон талаараа огт санахгүй байна. Гэхдээ Н  биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Н  эмчилгээний төлбөр болох нийт 1.300.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5014141429 дугаарын данснаас Н  5064479366 дугаарын дансанд шилжүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1058 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун зулайн хуйханд 5х4см талбайд зүүн зулайн хуйханд 4х4.5см талбайд хаван хавдартай тэмтрэлтээр эмзэглэл ихтэй байв. Зүүн нүдний дээд зовхинд улаан ягаан өнгийн цус хуралттай. Зүүн доод зовхи, зүүн хацарт 3х4см, эрүүний зүүн буланд 3х2см, 2х1 см, баруун бугалаганы гадна дээд хэсэгт 3х2.5см, баруун бугалаганы гадна доод 4х2см, баруун тохойд 2х1см баруун сарвууны ар хэсэгт 1х0.8см, зүүн бугалаганы дотор дээд хэсэгт 3х1см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун хацарт босоо байрлалтай 4х0.5см, 2х0.5см зүүн өвдөгөнд 2х1см улаан ягаан өнгийн зулгаралттай. Хамрын нуруу тэмтрэлтээр эмзэглэлтэй, хавантай хамрын амьсгал зүүн талдаа саадтай битүүрсэн байв. Зүүн завьжны дотор салстад няцарсан шархтай амнаас цус гарч уруул омголтож хатсан байв.

2021.01.27-ны Натур эмнэлгийн Толгойн КТГ-т: Тархины эдэд эзэлхүүнт болон бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан. Бага зэрэг хавантай. Зүүн талын ухархайн дотор хананд зөрүүтэй хугаралтай бөгөөд эмтойд хөндийн бага хэмжээний шингэнтэй. Зүүн нүдний ухархайн доод эслэг зайд хий тодорхойлогдоно. Зүүн нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай. ДҮГНЭЛТ

1. Ц.Н-н биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн завьжны дотор салстад няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, баруун, зүүн бугалага, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт, баруун хацар, зүүг өвдөгөнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

 

Дуудлага лавлагааны хуудас, зөрчлийн талаар амаар болон холбоо,  мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал (хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас),

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Болдбаярын тэмдэглэл (хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудас),

“НАТУР ЭМНЭЛЭГ” компьютер томографийн оношилгоо (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

 

Ж.Д-ийн Хаан банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас),

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ё.Нэхийтийн тэмдэглэл (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),      

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) зэрэг болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хит хаус” зочид буудалд иргэн Ц.Н-тай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь цохиж, орон дээрээс түлхэж унагаан дээрээс нь дэвслэх хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Д-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Мөн шүүгдэгч Ж.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хит хаус” зочид буудалд иргэн Ц.Н-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохих, орон дээрээс түлхэж унагаан дээрээс нь дэвслэх зэргээр эрүүл мэндэд нь биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн завьжны дотор салстад няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, баруун, зүүн бугалага, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт, баруун хацар, зүүг өвдөгөнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Дуудлага лавлагааны хуудас, зөрчлийн талаар амаар болон холбоо,  мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал (хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас),

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Болдбаярын тэмдэглэл (хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1058 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун зулайн хуйханд 5х4см талбайд зүүн зулайн хуйханд 4х4.5см талбайд хаван хавдартай тэмтрэлтээр эмзэглэл ихтэй байв. Зүүн нүдний дээд зовхинд улаан ягаан өнгийн цус хуралттай. Зүүн доод зовхи, зүүн хацарт 3х4см, эрүүний зүүн буланд 3х2см, 2х1 см, баруун бугалаганы гадна дээд хэсэгт 3х2.5см, баруун бугалаганы гадна доод 4х2см, баруун тохойд 2х1см баруун сарвууны ар хэсэгт 1х0.8см, зүүн бугалаганы дотор дээд хэсэгт 3х1см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун хацарт босоо байрлалтай 4х0.5см, 2х0.5см зүүн өвдөгөнд 2х1см улаан ягаан өнгийн зулгаралттай. Хамрын нуруу тэмтрэлтээр эмзэглэлтэй, хавантай хамрын амьсгал зүүн талдаа саадтай битүүрсэн байв. Зүүн завьжны дотор салстад няцарсан шархтай амнаас цус гарч уруул омголтож хатсан байв.

2021.01.27-ны Натур эмнэлгийн Толгойн КТГ-т: Тархины эдэд эзэлхүүнт болон бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан. Бага зэрэг хавантай. Зүүн талын ухархайн дотор хананд зөрүүтэй хугаралтай бөгөөд эмтойд хөндийн бага хэмжээний шингэнтэй. Зүүн нүдний ухархайн доод эслэг зайд хий тодорхойлогдоно. Зүүн нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай. ДҮГНЭЛТ

1. Ц.Н-н биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн завьжны дотор салстад няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, баруун, зүүн бугалага, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт, баруун хацар, зүүг өвдөгөнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

“НАТУР ЭМНЭЛЭГ” компьютер томографийн оношилгоо (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би найз Болдоо, Д нарын хамт  Н Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэрээс нь авч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хит хаус зочид буудалд Эдэн нэртэй нэг шил архи авч ороод архийг уусан. Би унтаж байтал Дэмбэрэл, Н хоёр нилээд чанга орилж хэрэлдээд байсан тул би доош бууж ресепшинг дуудсан. 10 орчим минутын дараа өрөөнд ороход Н  уруул орчмоос нь цус гарсан, зодуулсан байдалтай байсан тул би Цагдаа дуудсан. Намайг ресепшинг дуудахаар доошоо буух үед Болдоо унтаж байсан. Намайг өрөөнд ороход ресепшин, Болдоо, Дэмбэрэл, Н нар байсан. Болдоо Дэмбэрэлийг чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ гээд уурлаад зогсож байсан.”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

Хохирогч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цаг 00 минутын орчимд найз Оогий утсаар танайх руу очиж байна. Гараад ир гэсэн тул гарч очиход Оогий найз Болдоогийн хамт байсан. Мөн үл таних нэг эрэгтэй хүн машин бариад явж байсан. Бид дөрөв Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хит хаус зочид буудлын өрөөнд авч ирсэн 0.75 литрийн Эдэн нэртэй архийг дөрвүүлээ хувааж уусан. Оогий Эдэн нэртэй архийг уусны дараа орон дээр гараад унтсан. Тухайн үед Д Болдоо хоёр дахиад архи авъя гээд Д буудлаас 1 шил Болор нэртэй архи авсан. Тус архинаас Болдоо 3 хундагыг уугаад Оогийгийн унтаж байсан орон дээр гараад унтсан. Удалгүй би унтъя гээд орон дээр гараад хэвтэж байхад Д миний бөгс, хөхнөөс базаад байсан тул би уурлаад зайлаач пязда минь гэхэд Д уурлаад миний нүүр хэсэгт гараараа нэг удаа алгадаад, орноос түлхэж унагаагаад хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн. Тухайн үед Болдоо сэрээд бид хоёрыг салгаж Оогий цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Оогий Болдоо хоёр унтаж байсан. Д намайг зодох үед Болдоо сэрж салгасан. Надад гомдол, санал байхгүй.  Д надад эмчилгээний зардал болох 1.100.000 төгрөг өгсөн. Миний биед бага зэрэг хөхрөлт үлдсэн байгаа. Өөр гэмтэл шарх байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Шүүгдэгч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байх үед найз Болдоо утсаар холбогдож найзуудтайгаа уулзаж байна. Хүрээд ир гэсэн тул Болдоо болон түүний найз эмэгтэй Оогий гэх эмэгтэйг авч Ургах Наран хороолол орж Н гэх эмэгтэйг авч Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хит хаус зочид буудалд орж Эдэн 0.75 литрийн 1 ширхэг архийг уусны дараа буудлаас Болор 0.75 литрийн архи нэгийг авч ууж байгаад Оогий Болдоо хоёр орон дээр гараад хэвтсэн удалгүй Болдоо унтаад өгөх шиг болсон. Би Н гэх эмэгтэйтэй Болдоо Оогий хоёрын хэвтэж байсан орны эсрэг талд байрлах орон дээр сууж байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг харахад Цагдаагийн машин дотор явж байсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул Н эмэгтэйтэй юунаас болж маргалдсан талаараа мэдэхгүй байна. Би Н гэх эмэгтэйтэй юунаас болж маргалдсан талаараа болон ямар шалтгаанаар зодож цохисон талаараа огт санахгүй байна. Гэхдээ Н  биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Н  эмчилгээний төлбөр болох нийт 1.300.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5014141429 дугаарын данснаас Н  5064479366 дугаарын дансанд шилжүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

                                        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ж.Д нь хохирогч Ц.Н-н эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Ц.Н-д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1058 дугаар дүгнэлтээр “биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн завьжны дотор салстад няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, баруун, зүүн бугалага, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт, баруун хацар, зүүг өвдөгөнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.Д нь хохирогч Ц.Н-н эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

 

            Шүүгдэгч Ж.Д хохирогч Ц.Н-д эмчилгээний зардалд 1.300.000 төгрөгийг өгсөн болох нь хохирогч Ц.Н-н хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд дахь “... 1.100.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг, мөрдөгч Ё.Нэхийтийн хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд дахь “... мэдүүлэг өгсний дараа Д эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн” гэх тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Д-ийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.Д гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах дүгнэлтийг гаргасан.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид … учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ж.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                         

            1. Шүүгдэгч Ж.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ