Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/490

 

    2021         4            09                                          2021/ШЦТ/490

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Г.Батаа,

улсын яллагч Н.Гэрэлмаа,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Банзрагч,

шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Ч  холбогдох 2106 00578 0443 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

           

Шүүгдэгч О.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И  худалдааны төвөөс лего тоглоом, ахуйн бараануудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 1.237.532 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И  худалдааны төвөөс нийт 1.030.587 төгрөгийн хүнсний болон ахуйн бараануудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг завдсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч О.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

           

            Хохирогч Э.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Сансарын И  худалдааны төвд 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Нөөцийн хяналтын менежерийн албан тушаал хашдаг. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед манай худалдааны төвөөс хулгай хийсэн хоёр хүүхдийг кассаар гарч байхад барьж авсан. Тухайн хүүхдүүд нь манай худалдааны төвөөс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хулгай хийгээд гарсан хүүхдүүд байсан. Манай дэлгүүрийн хамгаалалтын ажилчид хяналтын камер шүүж үзсэн байсан учир тухайн хүүхдүүдийг шууд хараад таньсан. Манай дэлгүүрээс гарахдаа хоёул үүргэвч үүрсэн байсан. Тэгээд авсан бараагаа бичүүлэхгүй гарч байгаад баригдсан. Аваад гарч байсан барааг нь хавсралтаар өгсөн байгаа. Нийт 1.277.640 төгрөгийн бараа авсан байсан. Дандаа лангуу дээр зарагддаг бараа байсан учир ихэнхийг нь дахиж зарах боломжгүй, хайрцаг савыг нь задалсан, барааг гэмтээсэн, шоколадыг нь хугалсан үүрсэн байсан. Сүшиг нь бүгдийг нь задлаад цүнхэндээ хийсэн байсан. Компьютерын гарыг нь хайрцгаас нь задлаад цүнхэндээ хийсэн байсан. Эрэгтэй хар өнгийн хантааз аваад өөрөө өмссөн байсан хантаазаа өлгөсөн байсан учир гомдолтой байна. Манай хамгаалагч нар тухайн хоёр хүнийг бариад манай хяналтын камерын өрөөнд оруулсан. Урд нь хулгай хийж байсан болохоор шууд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

            Хохирогч Э.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай худалдааны төвийн Брикланд тасгаас хоосон хайрцаг олдсон гээд хяналтын камер шүүж үзэхэд хоёр үйлчлүүлэгч лего тоглоом аваад хайрцгийг нь лангуун доор нь тавиад буцаад явж байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. Лего тоглоом нь 320.000 төгрөгийн үнэтэй тоглоом бас дарсны тасаг дээр очоод 112.300 төгрөгийн Tommasi 750 граммын савлагаатай дарс нэг ширхийг авсан. Дарсны хундага нэг хайрцагтай дотроо 2 ширхэгтэй 42.900 төгрөг, хар цагаан өнгийн үүргэвч нэг ширхэг 45.000 төгрөгийн үнэтэй, цагаан цамц ширхэг нь ... төгрөгийн үнэтэй, daiz брэндийн цамц нэг ширхэг, зөөврийн цэнэглэгч нэг ширхэг 68.900 төгрөгийн үнэтэй, хөхний даруулга 79.900 төгрөг, пинал гэрэлтдэг 20.700 төгрөг, халуун сав ган 41.900 төгрөг, хөхний даруулга 23.900 төгрөг, ноосон малгай 5.000 төгрөг, ногоо хэрчигч 15.800 төгрөг, үсний сэнс 54.900 төгрөг, цэнэглэгч 49.000 төгрөг, usb оролт 15.900 төгрөг, чихэвч 60.000 төгрөг, өндөгний хутгуур 11.900 төгрөг, үсний индүү 89.900 төгрөг, хайруулын таваг 138.900 төгрөг, бикини машин 129.900 төгрөг, улаан цамц 99.800 төгрөгийн үнэтэй Design united брэндийн цамц нэг ширхэг, цэнхэр өнгийн тасдагч багаж  нэг ширхэг 17.900 төгрөгийн бараа тус тус хулгайлаад гарсан байсан. Эдгээр бараа нь бүгд лангууд дээр зарагдаж байсан бараа бөгөөд дарс, зөөврийн цэнэглэгч хоёроос бусдыг нь дахиж ашиглах боломжгүй болсон байх тул гомдолтой байна. Эдгээр хүмүүс нь манайхаас хулгай хийчхээд гарахдаа нэг жижиг ус аваад карт уншуулаад гарсан байсан. Дараагаар нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахиж манай дэлгүүрт орж ирж хулгай хийж байгаад баригдсан. Тухайн үед авсан бараагаа бичүүлэлгүй авч явж байхад нь манай хамгаалалтын алба барьж аваад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас),

           

            Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би О.Ч  ахтай хамт хулгай хийгээгүй. Хулгай хийж байгааг нь мэдээгүй. О.Ч  ах хувцас солих өрөө рүү хувцаснаас өөр зүйл авч орж байгааг нь хараад гайхаж байсан. Хувцас солих өрөөнд орохдоо намайг хүн харж байгаарай. Хүн ирвэл дотор хүнтэй байгаа гэж хэлээрэй гэсэн. Тэгээд би О.Ч  ахын хэлснээр хүн хараад зогсож байсан. Би хулгайлж авч гарч байгаагаа мэдээгүй. О.Ч  ах намайг наадхаа үүр гэж загнадаг байсан. Тэгэхээр нь би хүнд юм үүрч чаддаггүй болохоор үүрэхгүй гэж хэлэхэд намайг загнаж үүрүүлдэг байсан. Бид хоёр И  худалдааны төв дотор тэргэнд юм аа хийгээд явж байсан. Гарахдаа үүргэвчинд хийгээд гарсан. Эхлээд намайг нэг цүнхийг нь үүр гэж хэлсэн. Тэгэхээр нь би үүрээгүй. Тэгсэн чинь намайг загнаад байсан болохоор нь би үүрээд явсан. Үүрэхээс өөр арга байгаагүй. Дотор нь яг юу хийсэн байсныг би мэдээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),

 

            Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед би гэртээ байхад О.Ч  ах намайг гараад ир гэж дуудсан. Тэгээд би айсандаа гарахгүй бол болохгүй гэж бодоод гарсан. Тэгээд намайг дэлгүүр оръё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Сансарын И  дэлгүүр хамт ороод явж байхад О.Ч  ах намайг лего тоглоом, цамц, хундага, пинал, өндөг хутгагч, ногоо хэрчигч, хайруулын таваг эдгээр зүйлсийг намайг аваад ир гэсэн бас 2 ширхэг хөхний даруулга авсан. Авсан юмнуудаа хувцас солих өрөөнд ороод хаалгаа хааж бай гээд өөрөө задлаад цүнх хүү хийсэн. Намайг хүн харж бай, хүн ирвэл хүнтэй байна гэж хэлээрэй гэсэн. Тэгээд цүнхэнд хийгээд аваад гарсан. Миний авсан зүйлээс ганда О.Ч  ах өөрөө бас юм авсан. Юу авсан гэдгийг нь би мэдэхгүй байна. И  дэлгүүрээс авсан зүйлийг намайг гэртээ оруулаад тавчих гэсэн. Тэгэхээр нь би гэртээ оруулсан. О.Ч  ах манай гэр хол учир дараа авна гэж хэлсэн. О.Ч  ах намайг дарамталж зодож цохиж байсан удаа байхгүй. Надаас бие томтой байсан болохоор нь би айсан юм. Урьд намайг цохих гэж байгаа юм шиг болоод айлгадаг байсан болохоор би айгаад байдаг юм. Миний Хаан банкны карт байсан. О.Ч  ах намайг уншуулчих гэж хэлсэн. Эхлээд хулгай хийж байна гэж мэдээгүй. Дараа нь хулгай хийснийг нь мэдээд их айсан. Тэгээд цагдаад хэлээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-74 дүгээр хуудас),  

 

            Шүүгдэгч О.О.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би Темирланрэйг гэртээ байхад нь гараад ир гэж дуудсан. Тэгээд би И  оръё гээд бид хоёр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И  худалдааны төвд орсон. Тэгээд би И  худалдааны төв рүү ороод  түрдэг тэрэг авсан. Хүн байхгүй газруудаас нь очоод юм авсан. Темирланрэй надаас доор кассанд авсан бараагаа бичүүлэхгүй юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би хоёр давхарт бичүүлдэг юм байна гэж хэлсэн. Тэгээд би хувцас солих өрөөнд ороод авсан бараагаа хайрцгаас нь задлаад цүнх рүүгээ хийсэн. Тэгээд би хувцас солих өрөөнөөс гараад тэргэн дээрээ цүнхээ тавиад нэг давхар луу буусан. Тэгээд нэг давхраас хүн байхгүй газраас бараа авсан. Тэгээд жижиг ус аваад бичүүлээд гарсан. Нэг давхраас жижигхэн чихэр, шоколад гэх мэт зүйл аваад цүнхний жижиг халаасандаа хийсэн. Намайг хулгай хийж байгааг Темирланрэй мэдээгүй. Хохирол төлбөр барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас),

 

            Орон байранд үзлэг хийсэн: “3 дугаар хороо 10 дугаар байр 1 дүгээр орц 2 давхарт 6 тоотод үзлэг хийв... дотогш ороход нарийн коридор байх ба коридортой том залгаа өрөө зүүн тийшээ харсан хаалгатай гал тогооны өрөө хойд зүг рүү харсан хаалгатай 1 өрөө байх ба уг өрөөнд Емарт худалдааны төвөөс хулгайлсан эд зүйл байгаа гэж тул гэрчээр өөрөөр нь заалган эд зүйлийг хураан авав. Үүнд: Малгайтай ноосон цахилгаантай саарал өнгийн цамц 1 ширхэг, 1 ширхэг SPIEGEIAN гэх бичигтэй хундага 1 ширхэг, Улаан өнгийн хайруулын таваг 1 ширхэг, LONIO бичигтэй ягаан өнгийн хайрцагтай зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, Муурны зурагтай хайрцагтай үзэгний сав, Хар өнгийн үсний индүү 1 ширхэг, Цагаан өнгийн цэнэглэгч 2 ширхэг, Tommasi гэх бичиглэлтэй дарс 1 ширхэг, 2 ширхэг эмэгтэй хүний хөхөвч, Цагаан өнгийн үсний сэнс 1 ширхэг, Халуун .... сав 1 ширхэг, Цагаан өнгийн сахалын машин 1 ширхэг, Цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, Өндөг хутгагч 1 ширхэг, Цагаан өнгийн лууван үрэгч 1 ширхэг, Саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг, Хар өнгийн үүргэвч 1 ширхэг, Lego 8 ширхэг тоглоом, 1 ширхэг ном зэрэг эд зүйлийг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 60-64 дүгээр хуудас),

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Brik land 01 30 гэсэн бичлэгтэй хэсгийг нээж үзэхэд 02 минут 58 секундийн бичлэг байх бөгөөд И  худалдааны төвийн 2 давхрын Брик хаус тоглоомын хэсгийн тоглоом өрсөн лангуу харагдаж байв. 40 дахь секундэд урт хар өнгийн куртик өмссөн И  дэлгүүрийн хар шар өнгийн тэрэг түрсэн 2 хүн тоглоомын лангуун дээр очиж байгаа дүрс бичлэг үлдсэн байв. 1 минут 35 секундэд урт хар өнгийн гадуур хувцас өмссөн хүн тоглоомын лангууны доод хэсэгт шар өнгийн зүйл тавьж байгаа дүрс бичлэг үлдсэн байх ба 1 минут 50 дахь секундэд тоглоомын тавиур дээрээс хайрцагтай тоглоом авч түрээд явж байгаа, тавиур дээрээ тоглоом аваад тавьж байгаа дүрс бичлэг үлдсэн байна. 02 минут 05 дахь секундэд тэргээ түрээд явж байгаа дүрс бичлэг үлдсэн байна.

IMG_2825 гэсэн бичиглэлттэй хэсгийг нээж үзэхэд 29 секундийн бичлэг байх бөгөөд И  худалдааны төвийн 2 давхрын Брик хаус тоглоомын хэсгийн тоглоом арсан лангуу харагдаж байв. Урт хар өнгийн куртик өмссөн 2залуу шар хар өнгийн И  худалдааны төвийн тэргийг түрэн ирж тоглоомын лангууны доод хэсэгт түрдэг тэрэгнээс нэг зүйл гаргаж ирж лангууны доод хэсэгт тавьж байгаа дүрс бичлэг үлдсэн байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас),

 

Итгэмжлэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 125 дугаар хуудас),

Хохирлын барагдуулсан талаар гар бичмэл (хавтаст хэргийн 40, 41, 117, 118 дугаар хуудас),

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас)

            Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 141, 142, 143, 148 дугаар хуудас),

           

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: 

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас),

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),

Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дугаар хуудас),

Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 93 дугаар хуудас),

Төрсний гэрчилгээний хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, элсэлтийн ерөнхий шалгалтын хуулбар, дипломын хуулбар, сертификат зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 95-112 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Шүүгдэгч О.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И  худалдааны төвөөс лего тоглоом, ахуйн бараануудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 1.237.532 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И  худалдааны төвөөс нийт 1.030.587 төгрөгийн хүнсний болон ахуйн бараануудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг завдсан  болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

            Хохирогч Э.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Сансарын И  худалдааны төвд 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Нөөцийн хяналтын менежерийн албан тушаал хашдаг. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед манай худалдааны төвөөс хулгай хийсэн хоёр хүүхдийг кассаар гарч байхад барьж авсан. Тухайн хүүхдүүд нь манай худалдааны төвөөс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хулгай хийгээд гарсан хүүхдүүд байсан. Манай дэлгүүрийн хамгаалалтын ажилчид хяналтын камер шүүж үзсэн байсан учир тухайн хүүхдүүдийг шууд хараад таньсан. Манай дэлгүүрээс гарахдаа хоёул үүргэвч үүрсэн байсан. Тэгээд авсан бараагаа бичүүлэхгүй гарч байгаад баригдсан. Аваад гарч байсан барааг нь хавсралтаар өгсөн байгаа. Нийт 1.277.640 төгрөгийн бараа авсан байсан. Дандаа лангуу дээр зарагддаг бараа байсан учир ихэнхийг нь дахиж зарах боломжгүй, хайрцаг савыг нь задалсан, барааг гэмтээсэн, шоколадыг нь хугалсан үүрсэн байсан. Сүшиг нь бүгдийг нь задлаад цүнхэндээ хийсэн байсан. Компьютерын гарыг нь хайрцгаас нь задлаад цүнхэндээ хийсэн байсан. Эрэгтэй хар өнгийн хантааз аваад өөрөө өмссөн байсан хантаазаа өлгөсөн байсан учир гомдолтой байна. Манай хамгаалагч нар тухайн хоёр хүнийг бариад манай хяналтын камерын өрөөнд оруулсан. Урд нь хулгай хийж байсан болохоор шууд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

            Хохирогч Э.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай худалдааны төвийн Брикланд тасгаас хоосон хайрцаг олдсон гээд хяналтын камер шүүж үзэхэд хоёр үйлчлүүлэгч лего тоглоом аваад хайрцгийг нь лангуун доор нь тавиад буцаад явж байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. Лего тоглоом нь 320.000 төгрөгийн үнэтэй тоглоом бас дарсны тасаг дээр очоод 112.300 төгрөгийн Tommasi 750 граммын савлагаатай дарс нэг ширхийг авсан. Дарсны хундага нэг хайрцагтай дотроо 2 ширхэгтэй 42.900 төгрөг, хар цагаан өнгийн үүргэвч нэг ширхэг 45.000 төгрөгийн үнэтэй, цагаан цамц ширхэг нь ... төгрөгийн үнэтэй, daiz брэндийн цамц нэг ширхэг, зөөврийн цэнэглэгч нэг ширхэг 68.900 төгрөгийн үнэтэй, хөхний даруулга 79.900 төгрөг, пинал гэрэлтдэг 20.700 төгрөг, халуун сав ган 41.900 төгрөг, хөхний даруулга 23.900 төгрөг, ноосон малгай 5.000 төгрөг, ногоо хэрчигч 15.800 төгрөг, үсний сэнс 54.900 төгрөг, цэнэглэгч 49.000 төгрөг, usb оролт 15.900 төгрөг, чихэвч 60.000 төгрөг, өндөгний хутгуур 11.900 төгрөг, үсний индүү 89.900 төгрөг, хайруулын таваг 138.900 төгрөг, бикини машин 129.900 төгрөг, улаан цамц 99.800 төгрөгийн үнэтэй Design united брэндийн цамц нэг ширхэг, цэнхэр өнгийн тасдагч багаж  нэг ширхэг 17.900 төгрөгийн бараа тус тус хулгайлаад гарсан байсан. Эдгээр бараа нь бүгд лангууд дээр зарагдаж байсан бараа бөгөөд дарс, зөөврийн цэнэглэгч хоёроос бусдыг нь дахиж ашиглах боломжгүй болсон байх тул гомдолтой байна. Эдгээр хүмүүс нь манайхаас хулгай хийчхээд гарахдаа нэг жижиг ус аваад карт уншуулаад гарсан байсан. Дараагаар нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахиж манай дэлгүүрт орж ирж хулгай хийж байгаад баригдсан. Тухайн үед авсан бараагаа бичүүлэлгүй авч явж байхад нь манай хамгаалалтын алба барьж аваад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас),

            Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би О.Ч  ахтай хамт хулгай хийгээгүй. Хулгай хийж байгааг нь мэдээгүй. О.Ч  ах хувцас солих өрөө рүү хувцаснаас өөр зүйл авч орж байгааг нь хараад гайхаж байсан. Хувцас солих өрөөнд орохдоо намайг хүн харж байгаарай. Хүн ирвэл дотор хүнтэй байгаа гэж хэлээрэй гэсэн. Тэгээд би О.Ч  ахын хэлснээр хүн хараад зогсож байсан. Би хулгайлж авч гарч байгаагаа мэдээгүй. О.Ч  ах намайг наадхаа үүр гэж загнадаг байсан. Тэгэхээр нь би хүнд юм үүрч чаддаггүй болохоор үүрэхгүй гэж хэлэхэд намайг загнаж үүрүүлдэг байсан. Бид хоёр И  худалдааны төв дотор тэргэнд юм аа хийгээд явж байсан. Гарахдаа үүргэвчинд хийгээд гарсан. Эхлээд намайг нэг цүнхийг нь үүр гэж хэлсэн. Тэгэхээр нь би үүрээгүй. Тэгсэн чинь намайг загнаад байсан болохоор нь би үүрээд явсан. Үүрэхээс өөр арга байгаагүй. Дотор нь яг юу хийсэн байсныг би мэдээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),

            Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед би гэртээ байхад О.Ч  ах намайг гараад ир гэж дуудсан. Тэгээд би айсандаа гарахгүй бол болохгүй гэж бодоод гарсан. Тэгээд намайг дэлгүүр оръё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Сансарын И  дэлгүүр хамт ороод явж байхад О.Ч  ах намайг лего тоглоом, цамц, хундага, пинал, өндөг хутгагч, ногоо хэрчигч, хайруулын таваг эдгээр зүйлсийг намайг аваад ир гэсэн бас 2 ширхэг хөхний даруулга авсан. Авсан юмнуудаа хувцас солих өрөөнд ороод хаалгаа хааж бай гээд өөрөө задлаад цүнх хүү хийсэн. Намайг хүн харж бай, хүн ирвэл хүнтэй байна гэж хэлээрэй гэсэн. Тэгээд цүнхэнд хийгээд аваад гарсан. Миний авсан зүйлээс ганда О.Ч  ах өөрөө бас юм авсан. Юу авсан гэдгийг нь би мэдэхгүй байна. И  дэлгүүрээс авсан зүйлийг намайг гэртээ оруулаад тавчих гэсэн. Тэгэхээр нь би гэртээ оруулсан. О.Ч  ах манай гэр хол учир дараа авна гэж хэлсэн. О.Ч  ах намайг дарамталж зодож цохиж байсан удаа байхгүй. Надаас бие томтой байсан болохоор нь би айсан юм. Урьд намайг цохих гэж байгаа юм шиг болоод айлгадаг байсан болохоор би айгаад байдаг юм. Миний Хаан банкны карт байсан. О.Ч  ах намайг уншуулчих гэж хэлсэн. Эхлээд хулгай хийж байна гэж мэдээгүй. Дараа нь хулгай хийснийг нь мэдээд их айсан. Тэгээд цагдаад хэлээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-74 дүгээр хуудас)

            Шүүгдэгч О.О.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би Темирланрэйг гэртээ байхад нь гараад ир гэж дуудсан. Тэгээд би И  оръё гээд бид хоёр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И  худалдааны төвд орсон. Тэгээд би И  худалдааны төв рүү ороод  түрдэг тэрэг авсан. Хүн байхгүй газруудаас нь очоод юм авсан. Темирланрэй надаас доор кассанд авсан бараагаа бичүүлэхгүй юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би хоёр давхарт бичүүлдэг юм байна гэж хэлсэн. Тэгээд би хувцас солих өрөөнд ороод авсан бараагаа хайрцгаас нь задлаад цүнх рүүгээ хийсэн. Тэгээд би хувцас солих өрөөнөөс гараад тэргэн дээрээ цүнхээ тавиад нэг давхар луу буусан. Тэгээд нэг давхраас хүн байхгүй газраас бараа авсан. Тэгээд жижиг ус аваад бичүүлээд гарсан. Нэг давхраас жижигхэн чихэр, шоколад гэх мэт зүйл аваад цүнхний жижиг халаасандаа хийсэн. Намайг хулгай хийж байгааг Темирланрэй мэдээгүй. Хохирол төлбөр барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас),

            Орон байранд үзлэг хийсэн: “3 дугаар хороо 10 дугаар байр 1 дүгээр орц 2 давхарт 6 тоотод үзлэг хийв... дотогш ороход нарийн коридор байх ба коридортой том залгаа өрөө зүүн тийшээ харсан хаалгатай гал тогооны өрөө хойд зүг рүү харсан хаалгатай 1 өрөө байх ба уг өрөөнд Емарт худалдааны төвөөс хулгайлсан эд зүйл байгаа гэж тул гэрчээр өөрөөр нь заалган эд зүйлийг хураан авав. Үүнд: Малгайтай ноосон цахилгаантай саарал өнгийн цамц 1 ширхэг, 1 ширхэг SPIEGEIAN гэх бичигтэй хундага 1 ширхэг, Улаан өнгийн хайруулын таваг 1 ширхэг, LONIO бичигтэй ягаан өнгийн хайрцагтай зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, Муурны зурагтай хайрцагтай үзэгний сав, Хар өнгийн үсний индүү 1 ширхэг, Цагаан өнгийн цэнэглэгч 2 ширхэг, Tommasi гэх бичиглэлтэй дарс 1 ширхэг, 2 ширхэг эмэгтэй хүний хөхөвч, Цагаан өнгийн үсний сэнс 1 ширхэг, Халуун .... сав 1 ширхэг, Цагаан өнгийн сахалын машин 1 ширхэг, Цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, Өндөг хутгагч 1 ширхэг, Цагаан өнгийн лууван үрэгч 1 ширхэг, Саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг, Хар өнгийн үүргэвч 1 ширхэг, Lego 8 ширхэг тоглоом, 1 ширхэг ном зэрэг эд зүйлийг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 60-64 дүгээр хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Brik land 01 30 гэсэн бичлэгтэй хэсгийг нээж үзэхэд 02 минут 58 секундийн бичлэг байх бөгөөд И  худалдааны төвийн 2 давхрын Брик хаус тоглоомын хэсгийн тоглоом өрсөн лангуу харагдаж байв. 40 дахь секундэд урт хар өнгийн куртик өмссөн И  дэлгүүрийн хар шар өнгийн тэрэг түрсэн 2 хүн тоглоомын лангуун дээр очиж байгаа дүрс бичлэг үлдсэн байв. 1 минут 35 секундэд урт хар өнгийн гадуур хувцас өмссөн хүн тоглоомын лангууны доод хэсэгт шар өнгийн зүйл тавьж байгаа дүрс бичлэг үлдсэн байх ба 1 минут 50 дахь секундэд тоглоомын тавиур дээрээс хайрцагтай тоглоом авч түрээд явж байгаа, тавиур дээрээ тоглоом аваад тавьж байгаа дүрс бичлэг үлдсэн байна. 02 минут 05 дахь секундэд тэргээ түрээд явж байгаа дүрс бичлэг үлдсэн байна.

IMG_2825 гэсэн бичиглэлтэйг хэсгийг нээж үзэхэд 29 секундийн бичлэг байх бөгөөд И  худалдааны төвийн 2 давхрын Брик хаус тоглоомын хэсгийн тоглоом арсан лангуу харагдаж байв. Урт хар өнгийн куртик өмссөн 2залуу шар хар өнгийн И  худалдааны төвийн тэргийг түрэн ирж тоглоомын лангууны доод хэсэгт түрдэг тэрэгнээс нэг зүйл гаргаж ирж лангууны доод хэсэгт тавьж байгаа дүрс бичлэг үлдсэн байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас),

Итгэмжлэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 125 дугаар хуудас),

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокуророос шүүгдэгч О.О.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

            “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч О.Ч нь нийт 2.268.119 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авсан үйлдлийг нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч О.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И  худалдааны төвөөс лего тоглоом, ахуйн бараануудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 1.237.532 төгрөгийн хохирол, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И  худалдааны төвөөс нийт 1.030.587 төгрөгийн хүнсний болон ахуйн бараануудыг авч нийт 2.268.119 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч О.О.Ч ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоосон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.Ч нь бусдын эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирлыг барагдуулж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч О.О.Ч ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар

 

Хохирогч С.Батсүрэн хавтаст хэргийн 41, 118 дугаар хуудсанд тус тус хохирлоо хүлээж авсан, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирлоо барагдуулсан тул шүүх хуралд суухгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч О.Ч-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу О.О.Ч т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг танилцуулж, О.Ч нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүгдэгч О.О.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ч нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дугаар хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О.Ч ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О.Ч т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Ч т оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

 

5. Шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.О.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                              М.ТҮМЭННАСТ