| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0424/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/463 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/463
2021 4 05 2021/ШЦТ/463
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Г.Батаа,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн холбогдох 2106 00000 0418 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Parkside хотхоны харуулын байранд Ч.Д-тай маргалдаж түүний толгой, хэвлий тус газарт нь гараараа цохисны улмаас түүний биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, эрүүний цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 14-15 цагийн үед манай байрны харуул Батхуяг, “Ханбүргэд” дэлгүүрийн жижүүр Мандах нартай цагаан сар болж байна гээд 0.5 литрийн “Хараа” нэртэй архинаас нэг удаа уусан. Гэтэл архи ууж эхлэхээс өмнө Мандах намайг хэл амаар доромжлоод өдөөд байсан ба архи тойруулж эхэлсний дараа надад юу ч хэлэлгүй шууд миний нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд зодож байхад манай байрны харуул Батхуяг нэмж зодоод эхэлсэн. Тэгээд би цагдаа дуудаад бид нар хамт өдөр ирсэн. Тэгээд би хүүгээ дуудаад мэдүүлэг өгөхгүй явчихсан юм. Тэгээд одоо сэргээд ирж байна. Манай том хүү намайг хараад аав ийм болтлоо зодуулчхаад зүгээр байхгүй гээд намайг цагдаа дээр дагуулаад ирсэн... Батхуяг намайг М тай маргалдаж байгаад барьцалдаж аваад зодолдох үеэр Батхуяг салгаж байсан санагдаж байна. Анх ирэхдээ бага зэргийн согтолттой байж байгаад цагдаад мэдүүлэг өгсөн болохоор өөрийгөө нилээд зодчихлоо гэж бодсон. Дараа нь М , Батхуяг нартай уулзахад болсон асуудлаа санасан бөгөөд Батхуяг би д хоёр нэг нутгийн хүмүүс, намайг М аас салгаж авсан. Би өөрийн биед учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн баримтаа хэрэгт тусгуулахаар өгсөн. Хохирлын мөнгөө М аас бүрэн барагдуулж авсан. Надад одоо гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас),
Гэрч М.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Parkside” хотхоны харуулын ажлыг аваад нэг сар болж байгаа бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өглөөний 09 цаг өнгөрч байхад ажлаа авсан. Би 12 цагийн үед манай эгчийн Германаас явуулсан 100 гр вискиг ажил дээрээ уусан. Үдээс хойш 14-15 цагийн орчим гаднаас гараашийн үйлчлэгч Д ганцаараа эрүүл согтууг нь мэдэхгүй орж ирсэн. Орж ирээд 0.5 литрийн монгол архи өгсөн. Тэгээд хамт байж байхад гаднаас оффисын харуул Мандах, хуучин харуул Цэрэндорж нар орж ирсэн. Тэр хоёр гаднаас халамцуу орж ирсэн. Удаагүй тэд нар маргалдаад эхэлсэн ба би яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Цэрэндорж, Мандах, Д нарын маргаанд ороогүй. Д ийг Мандах нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиод авсан. Тэгээд нэг мэдсэн цагдаа ирчихсэн байсан. Д Мандахыг цохиж зодоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
Шүүгдэгч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... СӨХ-ийн байранд ороход хохирогч Д над руу хандаж “чи муу энд юу хийж яваа юм. Ажлынхаа байранд бай” гээд дайраад байсан... Өөдөөс агсраад хэл амаар доромжлоод байхаар нь би тэсэхгүй Д ийн нүд хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд хоёул барьцалдаж аваад ноцолдож эхэлсэн. Тэр үеэр Д намайг нэг удаа өшиглөсөн. Би Д оос салах гээд цээж хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1535 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, духны баруун дээд хэсэг овойж хавдсан, нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, дагзны зүүн дээд хэсэг овойж хавдсан, баруун нүдний дотор салстад хүрэн улаан өнгийн цус хуралттай, хэвлийн зүүн доод хэсэгт 4х5см хөх ягаан өнгийн цус хуралттай, эрүүний баруун доод хэсэгт 0.5х2см хүрэн улаан өнгийн зулгаралттай, духны зүүн дээд хэсэгт 4х5см хөх ягаан өнгийн цус хуралттай.
2021.02.13-ны өдөр Лазармед эмнэлгийн Толгойн КТГ-д: тархины эд, гавал ясанд гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй, баруун, зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай, баруун нүд болон шанаа зөөлөн эдэд хавантай гэжээ.
2021.02.13-ны өдөр ГССҮТ-н Хэвлийн эход: гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй, хэвлийн хөндийд сул шингэнгүй гэжээ. ДҮГНЭЛТ
1. Ч.Д -н биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, эрүүний цус хуралт, зулгарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэнд ийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 51, 53, 57 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
Эд хөрөнгөтэй эсэх хураагүй лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Parkside” хотхоны харуулын байранд Ч.Д-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний толгой, хэвлий тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, эрүүний цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 14-15 цагийн үед манай байрны харуул Батхуяг, “Ханбүргэд” дэлгүүрийн жижүүр Мандах нартай цагаан сар болж байна гээд 0.5 литрийн “Хараа” нэртэй архинаас нэг удаа уусан. Гэтэл архи ууж эхлэхээс өмнө Мандах намайг хэл амаар доромжлоод өдөөд байсан ба архи тойруулж эхэлсний дараа надад юу ч хэлэлгүй шууд миний нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд зодож байхад манай байрны харуул Батхуяг нэмж зодоод эхэлсэн. Тэгээд би цагдаа дуудаад бид нар хамт өдөр ирсэн. Тэгээд би хүүгээ дуудаад мэдүүлэг өгөхгүй явчихсан юм. Тэгээд одоо сэргээд ирж байна. Манай том хүү намайг хараад аав ийм болтлоо зодуулчхаад зүгээр байхгүй гээд намайг цагдаа дээр дагуулаад ирсэн... Батхуяг намайг М тай маргалдаж байгаад барьцалдаж аваад зодолдох үеэр Батхуяг салгаж байсан санагдаж байна. Анх ирэхдээ бага зэргийн согтолттой байж байгаад цагдаад мэдүүлэг өгсөн болохоор өөрийгөө нилээд зодчихлоо гэж бодсон. Дараа нь М , Батхуяг нартай уулзахад болсон асуудлаа санасан бөгөөд Батхуяг би д хоёр нэг нутгийн хүмүүс, намайг М аас салгаж авсан. Би өөрийн биед учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн баримтаа хэрэгт тусгуулахаар өгсөн. Хохирлын мөнгөө М аас бүрэн барагдуулж авсан. Надад одоо гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас),
Гэрч М.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Parkside” хотхоны харуулын ажлыг аваад нэг сар болж байгаа бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өглөөний 09 цаг өнгөрч байхад ажлаа авсан. Би 12 цагийн үед манай эгчийн Германаас явуулсан 100 гр вискиг ажил дээрээ уусан. Үдээс хойш 14-15 цагийн орчим гаднаас гараашийн үйлчлэгч Д ганцаараа эрүүл согтууг нь мэдэхгүй орж ирсэн. Орж ирээд 0.5 литрийн монгол архи өгсөн. Тэгээд хамт байж байхад гаднаас оффисын харуул Мандах, хуучин харуул Цэрэндорж нар орж ирсэн. Тэр хоёр гаднаас халамцуу орж ирсэн. Удаагүй тэд нар маргалдаад эхэлсэн ба би яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Цэрэндорж, Мандах, Д нарын маргаанд ороогүй. Д ийг Мандах нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиод авсан. Тэгээд нэг мэдсэн цагдаа ирчихсэн байсан. Д Мандахыг цохиж зодоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
Шүүгдэгч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... СӨХ-ийн байранд ороход хохирогч Д над руу хандаж “чи муу энд юу хийж яваа юм. Ажлынхаа байранд бай” гээд дайраад байсан... Өөдөөс агсраад хэл амаар доромжлоод байхаар нь би тэсэхгүй Д ийн нүд хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд хоёул барьцалдаж аваад ноцолдож эхэлсэн. Тэр үеэр Д намайг нэг удаа өшиглөсөн. Би Д оос салах гээд цээж хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1535 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, духны баруун дээд хэсэг овойж хавдсан, нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, дагзны зүүн дээд хэсэг овойж хавдсан, баруун нүдний дотор салстад хүрэн улаан өнгийн цус хуралттай, хэвлийн зүүн доод хэсэгт 4х5см хөх ягаан өнгийн цус хуралттай, эрүүний баруун доод хэсэгт 0.5х2см хүрэн улаан өнгийн зулгаралттай, духны зүүн дээд хэсэгт 4х5см хөх ягаан өнгийн цус хуралттай.
2021.02.13-ны өдөр Лазармед эмнэлгийн Толгойн КТГ-д: тархины эд, гавал ясанд гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй, баруун, зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай, баруун нүд болон шанаа зөөлөн эдэд хавантай гэжээ.
2021.02.13-ны өдөр ГССҮТ-н Хэвлийн эход: гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй, хэвлийн хөндийд сул шингэнгүй гэжээ. ДҮГНЭЛТ
1. Ч.Д -н биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, эрүүний цус хуралт, зулгарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэнд ийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.М нь хохирогч Ч.Д-ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Ч.Д ид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1535 дугаар дүгнэлтээр “баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, эрүүний цус хуралт, зулгарал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.М нь хохирогч Ч.Д-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.М бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч Ч.Д 180.000 төгрөг нэхэмжилсэн байх ба хавтаст хэргийн 51 дүгээр хуудас дахь хохирогч Ч.Д оос гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэд “Чүлтэм овогтой Д хохирлоо М аас авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж дурдсан байх тул шүүгдэгч Г.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Г.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Г.М т уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Г.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ