| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/00801/и |
| Дугаар | 801 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* нарын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,-д холбогдох ,
Өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч х, хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“, нар 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч ХХК-тай Орон сууцны хонгилын өрөө захиалгаар барих, худалдан авах тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн*******,,т байрлах 81.75 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус бүрийг 5,250.00 ам.доллараар худалдан авахаар болсон юм.
Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч худалдагч талд 4,000.00 ам.долларыг 2009 оны 05 дугаар 15-ны өдөр, 1,250.00 ам.долларыг 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус төлж барагдуулсан бол нэхэмжлэгч 3,500.00 ам.долларыг 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 1,750.00 ам.долларыг 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус төлж, барагдуулсан байна.
Гэтэл энэхүү барилгыг 2009 оны 02 дугаар сард гэхэд ашиглалтанд оруулахыг тусгасан ба худалдагч ХХК-иас худалдан авагчдын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн.
Бид, хариуцагч талд энэ тухай удаа дараа шаардлага тавихад тус компаниас Улсын бүртгэлийн ерөнхий газарт үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай албан бичиг өгсөн боловч барьцаанд бүртгэлтэй гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл гуравдагч этгээдийн хөрөнгө байж болно гэж заасан бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар барьцааны зүйлийг шилжүүлэн авсан тохиолдолд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх журамтай.
Худалдан авагчид барьцааны талаар маргаагүй ба гагцхүү худалдан авсан үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах хүсэлттэй байгаа юм.
Гэвч хариуцагч ХХК-иас 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан хэмээн маргаж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөс татгалзсан.
Хэдийгээр хэрэгт гэгч этгээд ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан гэх баримт байхгүй боловч гэж хүн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид ХХК-тай 2 удаа гэрээ байгуулсан ба нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул сүүлд нотлох баримтаар өгсөн гэрээ хүчин төгөлдөр, энэ талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өгч, өмнөх хурлуудад тайлбарлаж байсан.
Талуудыг тухайн гэрээ, хэлэлцээр байгуулж байхад орон сууц бүрэн ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авах ажиллагаа явагдаж байсан бөгөөд барьцааны бүртгэлээс үл хамааран өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай байна.
Иймд, хариуцагч ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж, өмчлөгчөөр , нарыг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани энэхүү барилгыг их хэмжээний бонд босгож барьсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн удаа хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагууд өөрчлөгдсөн.
Энэ үед компанийг төлөөлөх эрх хэмжээтэй гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаагүй нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, үнэтэй үл хөдлөх хөрөнгийг ердөө л 5,250.00 ам.доллараар худалдахаар тохирсон байна.
Нэхэмжлэгчид гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн*******,,т байрлах 81.75 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байгаа нь үнэн.
Гэвч Компанийн тухай хуульд зааснаар компанийг зөвхөн гүйцэтгэх удирдлага төлөөлөх эрхтэй атал ийнхүү төлөөлөх эрхгүй гэрээ байгуулсан байх тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.
Хэдийгээр хэрэгт гүйцэтгэх захирал -тай байгуулсан гэрээ, хэлэлцээр байгаа боловч хэзээ байгуулсан гэрээ болох нь тодорхойгүй, өнгөрсөн хугацаанд -ийн хувьд 2 удаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба түүнийг ажиллаж байх үед уг гэрээ байгуулагдсан гэдгийг нэхэмжлэгчид нотлохгүй байна.
Би, хэрэгт авагдсан манай компаниас Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хандсан бичигт гарын үсэг зураагүй, намайг төлөөлөн зурсан байх тул хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд, нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч , нараас хариуцагч ХХК-д холбогдуулан өмчлөх эрхийг шилжүүлэх даалгах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч , нар хариуцагч ХХК-тай 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орон сууцны хонгилын өрөө захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн*******нд баригдаж буй орон сууцны 105 дугаар байрны 3 дугаар орцны зоорийн давхрын А болон Б хэсгийн хонгилын өрөөнд байрлах 81.75 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус бүрийн 5,250.00 ам.доллаар худалдан авахаар тохирчээ /х.х-ийг 6-9, 13-16-р хуудас/.
Тус гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагч ХХК-нд 4,000.00 ам.долларыг 2009 оны 05 дугаарын 15-ны өдөр, 1,250.00 ам.долларыг 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулсан бол нэхэмжлэгч 3,500.00 ам.долларыг 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 1,750.00 ам.долларыг 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус төлсөн байна /х.х-ийн 10, 17-р хуудас/.
Гэвч хариуцагч ХХК-иас тус гэрээг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй, төлбөрийг манай компани хүлээж аваагүй хэмээн мэтгэлцэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2017/02106 тоот захирамжийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч нартай 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч талыг төлөөлж гэрээ байгуулсан нь тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан талаар бүртгэгдээгүй байна /х.х-ийн 84-86-р хуудас/.
Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигчдын хооронд байгуулсан , тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг худалдагчийг төлөөлж байгуулсан ба Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар түүнийг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсныг бүртгэж байжээ /х.х-ийн 70-73-р хуудас/.
Тодруулбал, хэдийгээр нь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон талаар баримт хэрэгт авагдаагүй ч нь хариуцагч талыг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ, хэлэлцээр байгуулах эрх бүхий этгээдээр ажиллаж байсан байна.
Гэтэл хариуцагчийн зүгээс -ийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 2 удаа чөлөөлж байсан, , тоот дугаартай гэрээг байгуулсан цаг хугацаа тодорхойгүй тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй хэмээн мэтгэлцэж байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т зааснаар улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлагын овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэрийг бүртгүүлж, өөрчлөлт орох тохиолдолд бүртгүүлэх журамтай.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж заасан бол Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж зааснаас тус тус үзвэл гүйцэтгэх захирлаар томилогдсон этгээдийг ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлснээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг үүснэ гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, -ийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг бүртгэснээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг үүсэхгүй ба компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч /хувьцаа эзэмшигч байхгүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл/-ийн шийдвэрээр томилж, чөлөөлснөөр эрх, үүрэг үүсч, дуусгавар болно.
Түүнчлэн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4-т зааснаар гүйцэтгэх удирдлага нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдох ба хууль болон гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй.
Хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөл нь тухайн компанийн хувьд сонирхлын бүлэг буюу сонирхогч этгээд болохын хувьд гүйцэтгэх удирдлагын бусадтай байгуулсан гэрээ, хэлцлийн үр дагаврыг арилгуулах эсхүл түүний компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Хэдийгээр хариуцагч ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа , тоот дугаартай гэрээг байгуулсан огноо тодорхой бус гэж маргаж буй боловч –г энэ төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулах эрхгүй байсан гэдгээ баримтаар нотлоогүй, тодорхой хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болон хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлөөс тухайн гэрээ, хэлэлцээртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Нэгэнт нэхэмжлэгч нартай хариуцагчийг төлөөлж гэрээ байгуулсан нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг энэхүү гэрээг байгуулах эрх хэмжээгүй байсан этгээд гэдгийг баримтаар нотлоогүй, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлөөс тухайн гэрээ, хэлэлцээртэй холбоотой аливаа гомдол гаргаж байгаагүй байна.
Иймд, хэрэгт авагдсан , тоот дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ, 5,250.00 ам.доллар өгсөн, авсан талаарх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг тус тус үндэслэн талуудын хооронд зохих ёсоор гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд байгуулсан энэхүү гэрээгээр нэхэмжлэгчид тус бүр Баянзүрх дүүргийн*******, денверийн гудамж,т байрлах 81.75 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 5,250.00 ам.доллараар худалдан авахаар тохиролцжээ /х.х-ийн 70-73-р хуудас/.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26/2009 тоот актаас тус тус үзвэл нэхэмжлэгч , нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа ба зохигчдыг гэрээ байгуулж байх үед уг орон сууц ашиглалтанд орж, улсын комисс хүлээж авах ажиллагаа явагдаж байсан, энэ талаар зохигчид маргахгүй байна /х.х-ийн 47-76-р хуудас/.
Тодруулбал, зохигчдыг гэрээ, хэлэлцээр байгуулж байх хугацаанд орон сууц ашиглалтанд орсон байсан тул хариуцагчаас нэхэмжлэгчдэд зориулалтын дагуу ашиглахад бэлэн болсон үл хөдлөх хөрөнгийг худалдсан гэж үзэж, тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар худалдан авагчид гэрээний зүйлийн үнийг зохих ёсоор төлсөн бол харин худалдагч тал өмчлөх эрхийг шилжүүлэхгүй үүрэггүй хэмээн татгалзаж байна /х.х-ийн 10, 17-р хуудас/.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Түүнчлэн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж, мөн “110.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасан журмын дагуу шилжүүлэх бол харин үл хөдлөх хөрөнгийн хувьд гэрээний зүйлийг бодитоор худалдан авагчид шилжүүлэн өгсөн байхаас гадна өмчлөх эрх үүсгэх хуульд заасан бүртгэлийг хийлгэхэд шаардлагатай баримт бичгийг худалдан авагчид өгөх, үүний дагуу өмчлөх эрх бүртгэгдсэн тохиолдолд худалдагчийг үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.
Нэгэнт хариуцагч буюу худалдагч ХХК-иас худалдах, худалдан авах тухай гэрээний зүйл болсон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй байгаа, ийнхүү шилжүүлэхээс татгалзаж буй тайлбар нь дээр дурьдсанаар үндэслэлгүй байх тул хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд, шүүхээс нэхэмжлэгч , нарыг Баянзүрх дүүргийн*******, денверийн гудамж,т байрлах 81.75 м,кв талбайтай, дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримтыг нэхэмжлэг нарт олгохыг хариуцагч ХХК-д даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР