Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/415

 

2021            3           29                                         2021/ШЦТ/415

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч М.Ариунцэцэг,   

шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2006 04515 0204 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Х.М нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” нэртэй паб дотор үйлчлүүлж байсан иргэн Л.О-тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, баруун хацар, шанаа эрүүнд зөөлөнд эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт: “11 дүгээр сарын 06-ны өдөр Сансарын Tse пабад ажлынхаа 2 найзтай ажлынхаа талаар яриад чанга, чанга яриад инээгээд сууж байсан. Гэтэл Р.О хажуугаас лалруудаа чимээгүй байгаач гээд босоод ирсэн. Маргаан болсон. Р.О гэрээд явсан. Бид нарын хажуу ширээнд өөр эмэгтэйчүүд сууж байсан. Гэтэл тэд нарын ширээнд дээр байсан шилэн аягаар намайг цохисон. Би биеэ хамгаалах зорилготой нэг цохисон. Намайг стаканаар цохисны дараа би түүнийг цохисон. Цохилцсоны дараа хаалгаар гаргах гэж оролдсон. Стакан хагарсан эсэхийг мэдэхгүй байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

           

            Хохирогч Р.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тусгаарлалтаас гараад найз Батболдтой уулзаад бид хоёр Сансарт үйл ажиллагаа явуулдаг Солонгос хоолонд орж тэндээ нэг хүний 2 пиво ууцгаасан юм. Тэндээсээ гараад явж байгаад бид 2 Баянцээлийн Цэ пабад орсон. Тухайн үед цаг 16-17 цагийн хооронд л орсон. Ороод 35.000 төгрөгийн үнэтэй гоожуурын пиво захиалаад хүлээгээд сууж байхад хажуу талын ширээн дээр сууж байсан 4-5 залуучууд чанга чанга яриад байхаар нь жоохон чимээгүй ярьчихаж болдоггүй юм уу гэхэд тухайн залуучуудтай маргалдаад больцгоосон. Тэгээд байж байхад тухайн залуучуудын нэг нь миний араас дуудаж татаад миний баруун эрүү рүү цохисон. Би яаж цохисон болон юугаар цохисныг мэдэхгүй байна. Тэгээд байж байгаад цагдаа орж ирээд миний эрүүг хугалсан залуу бид хоёрыг аваад кобон руугаа орсон. Тэгэхэд би цагдаад миний эрүү хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг шууд эрүүлжүүлэх рүү аваад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас),

           

            Гэрч Г.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед танил дүү Х.Мөнгөншагай, Жамбалжамц нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Tse нэртэй пабд орж бид гурав 0.75 литрийн Соёрхол нэртэй архи аваад талаасаа өнгөрч байсан юм. Тэгсэн тухайн пабын эсрэг талын зааланд сууж байсан үл таних залуу гэнэт бид нар луу орилоод босож ирсэн ба бид нарын хажуу талын ширээн дээр үл таних 2 эмэгтэй сууж байсан ба тэр хоёрын ширээн дээр байсан пивоны шилийг аваад Х.М руу далайж байсан. Тэгсэн чинь Х.М нь босож ирээд тухайн үл таних залууг цохиж унагаасан ба тэгээд л Цагдаагийн алба хаагч нар ирээд Х.Мөнгөншагай, нөгөө үл таних залуугийн хамтаар аваад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

                                                                   

            Гэрч М.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн ажлын газар болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Tse пабад ажлаа хийж байсан. 16-17 цагийн үед нэг үл таних том биетэй эрэгтэй өөр нэг эрэгтэйтэй үйлчлүүлж байсан ба 1 цагийн орчмын дараа тухайн үед цохиулдаг залуу нь дахиад нэг хүнтэй орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь манай байгууллага согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлсэн чинь тэр цохиулдаг залуу заалаар нэг орилоод байсан. Тэгсэн цохисон гэх залуу тухайн залуу руу хандаад чи одоо чимээгүй бай л даа, бид нар үйлчлүүлж байна шүү дээ гэж хэлсэн чинь цохиулсан гэх залуу нь цохиулсан гэх залуу руу хэл амаар дайрч доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь нөгөө цохиулдаг гэх залууг салгаад үүд рүү гаргаж байсан чинь бид нарыг түлхэж байгаад нөгөө цохидог гэх залуучуудын хажуу талын ширээн дээрх стакан аваад цохисон гэх залуу руу далайж байхад нь манай байгууллагын ажилтан гарыг нь барьж авч зогсоосон. Тэгээд нөгөө том биетэй махлаг залуу нь уурлаж босож ирээд стакан шидэх гэж байсан залууг барьж аваад үүд рүү гаргах гэж чирсэн. Тэгсэн чинь нөгөө залуу нь гарахгүй гэж эсэргүүцсэн ба том биетэй залуу нь нүүр лүү, бие рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгээд нөгөө хоёр залуу гараад явсан бөгөөд цохисон гэх том биетэй залуу сууж байсан чинь Цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13091 дүгээр: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацар, шанаа, эрүү нилэнхүйдээ овойж хавдсан, эмзэглэл ихтэй. Биед ил харагдах өөр гэмтэлгүй... ДҮГНЭЛТ

1. Р.О-ийн биед эрүү ясны далд хугарал, баруун хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

           

Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “Хуучин гэмтэл биш. Шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь тухайн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь гараараа цохиж үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Х.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найз Жамбалжамц, ах Тэгшжаргал нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэ пабад ороод Eden нэртэй 0.5 литрийн 1 шил архи аваад хуваагаад уугаад сууж байсан чинь хажуу талын  ширээн дээр үл таних эрэгтэй хүн сууж байгаад лалруудаа чимээгүй байгаач гэж хэлээд босож бид нар луу ирэхээр нь би босоод чи юу яриад байгаа юм бэ. Бид нар хоорондоо юм ярьж байна гэж хэлээд бид хоёр бие биеийнхээ хувцаснаас барилцаж авсан чинь Тэгшжаргал ах бид хоёрыг салгасан чинь тухайн үл таних залуу нь Цэ пабаас гараад явсан. Тэгээд 5 минут орчмын дараа нөгөө үл таних залуу орж ирээд бид нарын ар талд сууж байсан хоёр эмэгтэйн ууж байсан пивоны стаканаар миний хүзүүний ар талын хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би босоод эргэж хараад зүүн талын гараа атгаж байгаад тухайн залуугийн эрүү, шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь тэр залуу газарт унаад удалгүй Цагдаагийн албан хаагч нар орж ирсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.М нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” нэртэй паб дотор үйлчлүүлж байсан иргэн Л.О-тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд эрүү ясны далд хугарал, баруун хацар, шанаа эрүүнд зөөлөнд эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.М “... Би Р.О-ээс өөрийгөө хамгаалсан” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

Шүүгдэгч Х.М нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” нэртэй паб дотор үйлчлүүлж байсан иргэн Л.О-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд эрүү ясны далд хугарал, баруун хацар, шанаа эрүүнд зөөлөнд эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Р.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тусгаарлалтаас гараад найз Батболдтой уулзаад бид хоёр Сансарт үйл ажиллагаа явуулдаг Солонгос хоолонд орж тэндээ нэг хүний 2 пиво ууцгаасан юм. Тэндээсээ гараад явж байгаад бид 2 Баянцээлийн Цэ пабад орсон. Тухайн үед цаг 16-17 цагийн хооронд л орсон. Ороод 35.000 төгрөгийн үнэтэй гоожуурын пиво захиалаад хүлээгээд сууж байхад хажуу талын ширээн дээр сууж байсан 4-5 залуучууд чанга чанга яриад байхаар нь жоохон чимээгүй ярьчихаж болдоггүй юм уу гэхэд тухайн залуучуудтай маргалдаад больцгоосон. Тэгээд байж байхад тухайн залуучуудын нэг нь миний араас дуудаж татаад миний баруун эрүү рүү цохисон. Би яаж цохисон болон юугаар цохисныг мэдэхгүй байна. Тэгээд байж байгаад цагдаа орж ирээд миний эрүүг хугалсан залуу бид хоёрыг аваад кобон руугаа орсон. Тэгэхэд би цагдаад миний эрүү хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг шууд эрүүлжүүлэх рүү аваад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас),

            Гэрч Г.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед танил дүү Х.Мөнгөншагай, Жамбалжамц нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Tse нэртэй пабд орж бид гурав 0.75 литрийн Соёрхол нэртэй архи аваад талаасаа өнгөрч байсан юм. Тэгсэн тухайн пабын эсрэг талын зааланд сууж байсан үл таних залуу гэнэт бид нар луу орилоод босож ирсэн ба бид нарын хажуу талын ширээн дээр үл таних 2 эмэгтэй сууж байсан ба тэр хоёрын ширээн дээр байсан пивоны шилийг аваад Х.М руу далайж байсан. Тэгсэн чинь Х.М нь босож ирээд тухайн үл таних залууг цохиж унагаасан ба тэгээд л Цагдаагийн алба хаагч нар ирээд Х.Мөнгөншагай, нөгөө үл таних залуугийн хамтаар аваад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

            Гэрч М.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн ажлын газар болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Tse пабад ажлаа хийж байсан. 16-17 цагийн үед нэг үл таних том биетэй эрэгтэй өөр нэг эрэгтэйтэй үйлчлүүлж байсан ба 1 цагийн орчмын дараа тухайн үед цохиулдаг залуу нь дахиад нэг хүнтэй орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь манай байгууллага согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлсэн чинь тэр цохиулдаг залуу заалаар нэг орилоод байсан. Тэгсэн цохисон гэх залуу тухайн залуу руу хандаад чи одоо чимээгүй бай л даа, бид нар үйлчлүүлж байна шүү дээ гэж хэлсэн чинь цохиулсан гэх залуу нь цохиулсан гэх залуу руу хэл амаар дайрч доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь нөгөө цохиулдаг гэх залууг салгаад үүд рүү гаргаж байсан чинь бид нарыг түлхэж байгаад нөгөө цохидог гэх залуучуудын хажуу талын ширээн дээрх стакан аваад цохисон гэх залуу руу далайж байхад нь манай байгууллагын ажилтан гарыг нь барьж авч зогсоосон. Тэгээд нөгөө том биетэй махлаг залуу нь уурлаж босож ирээд стакан шидэх гэж байсан залууг барьж аваад үүд рүү гаргах гэж чирсэн. Тэгсэн чинь нөгөө залуу нь гарахгүй гэж эсэргүүцсэн ба том биетэй залуу нь нүүр лүү, бие рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгээд нөгөө хоёр залуу гараад явсан бөгөөд цохисон гэх том биетэй залуу сууж байсан чинь Цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13091 дүгээр: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацар, шанаа, эрүү нилэнхүйдээ овойж хавдсан, эмзэглэл ихтэй. Биед ил харагдах өөр гэмтэлгүй... ДҮГНЭЛТ

1. Р.О-ийн биед эрүү ясны далд хугарал, баруун хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “Хуучин гэмтэл биш. Шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь тухайн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь гараараа цохиж үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас),

Шүүгдэгч Х.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найз Жамбалжамц, ах Тэгшжаргал нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэ пабад ороод Eden нэртэй 0.5 литрийн 1 шил архи аваад хуваагаад уугаад сууж байсан чинь хажуу талын  ширээн дээр үл таних эрэгтэй хүн сууж байгаад лалруудаа чимээгүй байгаач гэж хэлээд босож бид нар луу ирэхээр нь би босоод чи юу яриад байгаа юм бэ. Бид нар хоорондоо юм ярьж байна гэж хэлээд бид хоёр бие биеийнхээ хувцаснаас барилцаж авсан чинь Тэгшжаргал ах бид хоёрыг салгасан чинь тухайн үл таних залуу нь Цэ пабаас гараад явсан. Тэгээд 5 минут орчмын дараа нөгөө үл таних залуу орж ирээд бид нарын ар талд сууж байсан хоёр эмэгтэйн ууж байсан пивоны стаканаар миний хүзүүний ар талын хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би босоод эргэж хараад зүүн талын гараа атгаж байгаад тухайн залуугийн эрүү, шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь тэр залуу газарт унаад удалгүй Цагдаагийн албан хаагч нар орж ирсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

           

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Х.М нь хохирогч Р.О-ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Л.О-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13091 дүгээр дүгнэлтээр “эрүү ясны далд хугарал, баруун хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Х.М нь хохирогч Р.О-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан.

 

            Халдлага довтолгоо нь эхэлсэн, эхлэх нь илэрхий болсон үед аргагүй хамгаалалт эхлэх ба гэмт этгээдэд хохирол учруулах замаар халдлагыг таслан зогсоомогц аргагүй хамгаалалтын цаг үе дуусгавар болно.

 

Гэрч М.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн ажлын газар болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Tse пабад ажлаа хийж байсан. 16-17 цагийн үед нэг үл таних том биетэй эрэгтэй өөр нэг эрэгтэйтэй үйлчлүүлж байсан ба 1 цагийн орчмын дараа тухайн үед цохиулдаг залуу нь дахиад нэг хүнтэй орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь манай байгууллага согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлсэн чинь тэр цохиулдаг залуу заалаар нэг орилоод байсан. Тэгсэн цохисон гэх залуу тухайн залуу руу хандаад чи одоо чимээгүй бай л даа, бид нар үйлчлүүлж байна шүү дээ гэж хэлсэн чинь цохиулсан гэх залуу нь цохиулсан гэх залуу руу хэл амаар дайрч доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь нөгөө цохиулдаг гэх залууг салгаад үүд рүү гаргаж байсан чинь бид нарыг түлхэж байгаад нөгөө цохидог гэх залуучуудын хажуу талын ширээн дээрх стакан аваад цохисон гэх залуу руу далайж байхад нь манай байгууллагын ажилтан гарыг нь барьж авч зогсоосон. Тэгээд нөгөө том биетэй махлаг залуу нь уурлаж босож ирээд стакан шидэх гэж байсан залууг барьж аваад үүд рүү гаргах гэж чирсэн. Тэгсэн чинь нөгөө залуу нь гарахгүй гэж эсэргүүцсэн ба том биетэй залуу нь нүүр лүү, бие рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгээд нөгөө хоёр залуу гараад явсан бөгөөд цохисон гэх том биетэй залуу сууж байсан чинь Цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн” гэх мэдүүлгээс үзэхэд хохирогч Л.О нь шүүгдэгч Х.М-н сууж байсан ширээний хажуу талын ширээн дээрх стаканыг аваад түүнийг цохих гэж байсан бөгөөд тухайн байгууллагын ажилтан хохирогч Р.О-ийн үйлдлийг таслан зогсоож, үүний дараа шүүгдэгч Х.М нь хохирогч Л.Оргилсүрэнг үүд рүү гаргах гэж чирч, үүнийг эсэргүүцэхэд шүүгдэгч түүний нүүрэн тус газарт гараараа цохижээ.

 

Шүүгдэгч Х.М нь халдлага довтолгоон төгссөн хойно хохирогчийг тухай газраас чирч гаргах явцад гэмтэл учруулсан байх тул түүний үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Х.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

 

            Хохирогч Л.О нь мөрдөн шалгах ажиллагаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол, хор уршигтай холбогдуулан баримтаар нэхэмжилсэн зүйлгүй.

 

Мөн хохирогч Л.О нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Х.М-аас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.М-н гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Х.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.М-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Х.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.М-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

                       

5. Хохирогч Л.О нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Х.М-аас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                 ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ