Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 869

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Г.Амаржаргалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 710,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч , , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******эс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие гадаадад суралцдаг бөгөөд ашиглаж байсан гар утсаа гээсэн учраас ээж надад ХХК-иас 710,000.00 төгрөгийн үнэтэй Huawei маркийн утсыг авч өгсөн юм.

 

Би, энэ гар утсыг аваад удаагүй, 14 хоногийн дараагаар буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн яам дээр зохион байгуулагдсан үзэсгэлэнд байгууллагаа төлөөлж , нарын хамт оролцсон ба 16:20-16:50 цагийн хооронд эд зүйлсээ хураах явцад хариуцагч нь яаралтай тусламжийн дугуйтай тэргэнцэр дээр хүнд бичиг баримтууд тавьснаас тэргэнцэр ачааг даахгүй унахад утас эвдэрсэн.

 

Тэр өдөр Эрүүл мэндийн яамнаас гаргаж өгсөн өрөөнд бид авч ирсэн зүйлсээ эмхэлж байсан бөгөөд би өөрийнхөө гар утсыг ийн утасны хамт сандал дээр тавьсан байснаа аюулгүй байлгах зорилгоор компьютертэй ширээн дээр тавьсан.

Гэтэл хариуцагч зөвшөөрөлгүйгээр гар утаснуудыг яаралтай тусламжийн тэргэнцэрийн эхний шургуулгад хийж, тэрэг дээр хүнд бичиг баримт тавихад тэнцвэр алдан унахад утас шүүгээний хаалганд хавчуулагдаж, эвдэрсэн юм.

 

Ингээд ХХК-ийн гар утасны засварын төвд хандахад механик гэмтэл учирсан, баталгаат засварын нөхцөлд хамаарахгүй, 680,000.00 төгрөгөөр засварлаж болно гэсэн хариу өгсөн.

 

Энэ талаар тэй уулзаж, хохирлыг барагдуулаач гэхэд тэрээр эхэндээ 300,000.00 төгрөг өгье гэж байснаа хожим татгалзсан.

 

Шүүхэд нэхэмжлэл өгсний дараагаар манай байгууллагын хуульч надтай уулзаж, бие даан шийдвэр гаргасан, яагаад шүүхэд хандах болов гэх байдлаар хандсан.

 

Хэрэв миний утсыг хариуцагч тал яаралтай тусламжийн тэргэнцэрийн шургуулгад хийгээгүй, тэрэг дээр хүнд бичиг баримт тавиагүй бол эвдрэхгүй байх байсан.

 

Иймд, хариуцагч ээс 710,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

 

Хариуцагч ээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Эрүүл мэндийн яамнаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн шинэчлэл, манлайлал ба хариуцлага сэдэвт үндэсний 4 дүгээр зөвлөгөөний үеэр зохион байгуулсан үзэсгэлэнд Я.Оюунчимэг, бид 3 оролцсон юм.

 

Миний бие 16:20-17:00 цагийн үед компьютер байсан ширээн дээрх 2 гар утсыг авч, өөрийн утасны хамт яаралтай тусламжийн тэргэнцэрийн дээд шургуулгад хийж, тэрэг дээр хавтастай баримт тавихад тэнцвэрээ алдаж, миний оролцоогүйгээр унасан.

 

Ингээд тэргэнцэр унахад нэхэмжлэгчийн утас эвдэрч, гэрч ийн утас зарим хэсгээрээ цуурсан ба тэргэнцэр дотор байсан эм, тариа хагарсан.

 

Нэхэмжлэгч *******эс тухайн үед өөрийн утсыг надад тусгайлан хариуцуулаагүй, би түүний утсыг анхнаасаа авч ашиглаагүй бөгөөд санаатайгаар тэргэнцэрийг түлхээгүй учраас 710,000.00 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

 

Би, анх утас эвдэрсний дараагаар нэхэмжлэгч талтай хамт ажилладаг тул гарсан хохирлын 50 хувийг төлөхөд татгалзах зүйлгүй байсан, гэхдээ утсыг санаатай эвдээгүй учраас хариуцлага хүлээхгүй.

 

Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******эс хариуцагч т холбогдуулан гэм хорын хохиролд 710,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ийн зүгээс гар утсыг санаатайгаар эвдээгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар иргэн Лхагважавын Янжмаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ХХК-тай Гар утас хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Huawei P9 Lite маркийн сериал дугаартай гар утсыг 710,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ /х.х-ийн 3-11-р хуудас/.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл худалдан авагч гэрээний зүйл болсон гар утасны үнийг шууд төлөх бус харин 24 сарын хугацаанд хэсэгчлэн хувааж төлөх үүрэг хүлээж, гэрээний зүйлийг шилжүүлэн авсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн гэрчээр г оролцуулсан ба тэрээр энэхүү гар утсыг нэхэмжлэгч *******д бэлэглэсэн ажээ /х.х-ийн 27-29-р хуудас/.

 

Тодруулбал, гэрч г ХХК-аас худалдаж авсан гар утсаа Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар *******д хариу төлбөргүйгээр түүний өмчлөлд шилжүүлсэн байна.

 

Иймд, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар Huawei P9 Lite маркийн сериал дугаартай гар утасны өмчлөх эрх нэхэмжлэгч *******д шилжсэн байх тул түүнийг өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдийн хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, өмчлөгч этгээд өөрийн өмч хөрөнгөө бусдын эрхийг зөрчихгүйгээр тодорхой хэмжээ, хязгаарын дотор эзэмших, ашиглах болон захиран зарцуулах эрхтэй бөгөөд хэн нэгэн этгээдийн хууль бус халдлага, эзэмшлээс хамгаалах, буцаан шаардах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах зэрэг эрхтэй юм.

 

Өмчлөгчийн дээр дурьдсан эдгээр эрхүүд тухайн өмч хөрөнгө устаж, үгүй болсон тохиолдолд хэрэгжих боломжгүй болж, өмч хөрөнгөө ашиглан үр шимийг хүртэх эрх дуусгавар болох ба өмчлөгч гэм хор учруулсан этгээдийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан ийнхүү эвдэрч үгүй болсон эд зүйлээ биет хэлбэрээр эсхүл мөнгөн хэлбэрээр хохирол учруулагчаас шаардах эрхтэй болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Энэ  нь, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүрэг нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан үндэслэл болох гэм хор учруулсан үйлдэл эс үйлдэхүйгээс үүсэх ба үүнд гэм хор учруулсан этгээд гэм буруутай байх тохиолдолд тэрээр хохирогчийн өмнө учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Я.Номин-Эрдэнийн зүгээс хариуцагч ийг өөрийн гар утсыг зөвшөөрөлгүйгээр яаралтай тусламжийн тэргэнцэрийн шургуулгад хийсэн, тэргэнцэр дээр хүнд бичиг баримт тавьснаас шалтгаалан унаж, утас эвдэрсэн хэмээн буруутгаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон ийн мэдүүлэг, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  хариуцагч ширээн дээр байсан нэхэмжлэгч болон гэрчийн гар утсыг тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр тэргэнцэрийн шургуулгад хийжээ.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд “гар утаснуудыг тэргэнцэр дэх шургуулгад хийх нөхцөл байдал зайлшгүй байсан” хэмээн талбайрлаж буй боловч тэрээр өмчлөгчийн аюулгүй хэмээн тооцож тавьсан гар утасны байршлыг өөрчилсөн, утас болон эмнэлгийн хэрэгсэлтэй тэргэнцэр дээр бичиг баримт тавьснаас шалтгаалан тэргэнцэр унахад нэхэмжлэгчийн гар утас эвдэрсэн байна.

 

Тодруулбал, хариуцагчийн энэхүү үйлдэл нь нэхэмжлэгчийн гар утас эвдрэх буюу эрсдэл үүсэх нөхцөл байдлыг бий болгосон, бичиг баримтуудыг тэргэнцэр дээр тавихдаа тэнцвэр алдаж, унах эрсдэлийг урьдчилан тооцоолох ёстой байжээ.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэж заасны дагуу өмчлөгч биш  хариуцагчийн тухайн хөрөнгийг хамгаалах зорилгоор өөрийн болон нэхэмжлэгч, гэрч нарын гар утсыг шургуулгад хийсэн уг үйлдлийг хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлсэн үйлдэл гэж үзэх бөгөөд харин хүнд зүйлийн даацыг тооцоолоогүй нөхцөл байдлыг болгоомжгүйгээр гэм хор учруулсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм. 

 

Иймд, хариуцагч ийг санаатайгаар бус болгоомжгүй үйлдлээр бусдын өмчлөлийн эд зүйлд гэм хор учруулсан байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Я.Номин-Эрдэнийн гар утас эвдэрч, сэргээн засварлахад 640,000.00 төгрөг шаардлагатай ажээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсний дагуу хариуцагч нь нэхэмжлэгч *******д гар утсыг сэргээн засварлахад шаардлагатай 640,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Гэвч шүүх бүрэлдэхүүн гэм хор учрахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, хариуцагч ийн нөхөн төлөх хохирлын хэмжээг бууруулахаар шийдвэрлэв.

 

Учир нь, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, хохирол учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж заасан ба хохирлыг хариуцах үүрэг бүхий талын төлөх хэмжээг тодорхойлохдоо гэм хор учирсан нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн эсэхийг харгалзан нөхөн төлөх хэмжээг багасгаж болно.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл зохигчид Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан үзэсгэлэнд оролцож байхад уг үйл явдал болсон ба нэхэмжлэгч Я.Номин-Эрдэнийн хувьд дээр дурьдснаар өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхтэй боловч эд хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй, найдвартай газарт хадгалах үүрэгтэй юм.

 

Гэтэл нэхэмжлэгч ******* өөрийн гар утсаа зохих ёсоор биедээ хадгалаагүй, бусдын аливаа үйлдэл болон эд зүйлийн нөлөөлөлд өртөж болох газар байршуулсан байна.

 

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар тус хууль нь өмчийн халдашгүй байдлыг хангах зарчимд суурилах ба уг зарчмын үүднээс авч үзвэл гагцхүү өмчлөгч бус этгээдийг үүрэгжүүлэх байдлаар өмчийн халдашгүй байдлыг хангахгүй.

 

Өөрөөр хэлбэл, өмчлөгч этгээд хуульд заасан эрхээ эдлэхийн зэрэгцээгээр өмчлөх эрх нь халдашгүй байх, зөрчигдөхгүй байх нөхцөл байдлыг хангах, хамгаалах үүргийг бусдын болон өөрийнхөө өмнө хүлээх, өмчлөх эрхээ өөрийн үзэмжээр хэрэгжүүлэх нь түүний сонголт боловч ямар орчин нөхцөлд ийнхүү хэрэгжүүлэх, өмчлөлийн зүйл орон зайн ямар хамааралтай байх зэрэг гадаад орчны хүчин зүйлсийг тооцоолох нь түүний үүрэг бөгөөд энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлсэнээс гарах үр дагаврыг бусдаас хариуцлага байдлаар шаардах нь зохимжгүй тул үүнийг өмчлөгчийн хүлээх эрсдэл гэж үзэх нь зүйтэй юм. 

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон гийн хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтээс үзвэл хариуцагч ийг бусдын эд хөрөнгөд санаатайгаар гэм хор учруулаагүй тул хохирлыг бүрэн хүлээх үүрэггүй бөгөөд харин түүний үйлдэл гэм хор учрахад нөлөөлсөн учраас тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой гэжээ /х.х-ийг 45-р хуудас/.

 

Энэ нь, уг гэм хор учрах үйл явдлын учир шалтгааныг тухайн нөхцөл байдалд нэхэмжлэгчийг хараа хяналттай байсан бол уг үйл явдал өөрөөр тохиолдох эсхүл тохиолдохгүй байсан гэж үзэх нөхцлийг бий болгож байна.  

 

Иймд, гэм хор учрахад зохигчдын хэн аль нь буруутай үйлдэл байх тул хариуцагч ийн хариуцах хохирлын хэмжээг 50 хувиар багасгаж, 320,000.00 төгрөг төлөх нь зүйтэй гэж үзэв.   

 

Шүүхээс дээр дурьдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 390,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 320,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.              

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                          ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь заалтыг тус тус үндэслэн хариуцагч ээс 320,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Номин Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 390,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,791.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,250.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.МАНДАЛБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                 Г.АМАРЖАРГАЛАН

 

                                                                                                 Д.ЗОЛЗАЯА