Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 905

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******, өөрийн байр  хаягт байрлах “” ХК /рд:2048906/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, 30/3 тоот хаягт оршин байрлах “” ХХК /рд:2040271/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,, “” ХХК-ийн хаягт байрлах “” ХХК /рд:2096137/-д холбогдох,

 

Хууль бус үйлдлийг таслан зогсоож, компанийн эзэмшиж буй газар дээр асгасан шороо болон орц, гарцыг албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, , хариуцагч “” ХХК болон “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

  “Баянзүрх дүүргийн засаг даргын 2001 оны А192 тоот захирамжаар “” ХХК-д Баянзүрх дүүргийн*******нд 63,018 м.кв талбайтай газар эзэмших эрх олгосон.

 

  Хариуцагч “” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 88 тоот албан бичгээр манай компанийн эзэмшлийн газарт 14 хоногийн хугацаатай шороо хадгалах, асгасан шороогоо хожим буцаан авч, газрыг тэгшилж хэвийн байдалд оруулах болно гэсэн хүсэлт гаргасныг бид зөвшөөрсөн.

 

Гэтэл хариуцагч “” ХХК-иас овоолсон шороогоо бүрэн аваагүй, энэ талаар тус компанид болон харъяа төрийн эрх бүхий байгууллагад удаа дараа гомдол гаргасан боловч хариуцагч тал асгасан шороогоо зайлуулахгүй өнөөдрийг хүрч байна.

 

Хариуцагч “” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа “асгасан шороогоо тэгшилсэн, одоо дахиад шороог зайлуулах болоход тухайн газар доогуур явж буй шугам, сүлжээг гэмтээх болно” гэсэн боловч газрыг өмнөх байдалд оруулаагүй, шороог авалгүйгээр шууд тэгшилсэн тул хажуу хашааны өндөр алдагдсан, үерийн далангийн түвшинд овоологдсон байдаг.

 

Энэ явдал болохоос өмнө “Эм энд жи капитал” ХХК тухайн газрын урд хэсэгт зүүн уулын үерийн далангийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба хариуцагч “” ХХК-ийн асгасан хэсгийн цаад талд буюу баруун хэсэгт шороо үлдээснийг хожим манай компанийн шаардлагаар зайлуулсан тул үерийн далангаас ийм их хэмжээний шороо үлдэхгүй, тухайн компанитай аливаа маргаан байхгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч тал нийт 6,400 куб.метр шороо асгасан бол “Эм энд жи капитал” ХХК нь ердөө 675.65 куб.метр шороо асгасан, хэрэв энэ хэмжээний шороог тэгшилсэн гэвэл үерийн далангийн түвшинд хүрэхгүй, мөн тус компани гаргасан шороогоо бүрэн авсан тул хариуцагч талын тайлбар үндэслэлгүй юм. 

 

Хариуцагч “” ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1237 тоот албан бичгийн дагуу өөрийн эзэмшлийн газарт орц, гарц гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчиж, манай компанийн эзэмшлийн газарт орц, гарц гаргасан.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 23670 дугаар бүхий захирамжтай иргэний хэрэгт байгаа 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 13,166 м.кв талбайтай “” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын зогсоол бүхий 2,31 м.кв талбайтай шороо 3,116 м.кв талбайд “” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж байна гэж дүгнэсэн.

 

Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа компанийн эзэмшлийн газарт хариуцагчийн барьсан гадна автозогсоолыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан боловч хариуцагч тал тухайн газрыг чөлөөлж, эзэмшлийн хашаагаа буцаан татсан.

 

Харин орц, гарцын хэсэг дээр давхацсан 53,8 м.кв талбайтай газрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрч, манай компанийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө, түүний эзэмшилд нь байгаа ч эзэмшил, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан.

 

Мөн тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Иймд, хариуцагч “” ХХК-д асгасан шороог буцаан авч, өмнөх байдалд оруулахыг, давхардсан 53.8 м,кв талбайтай газрыг чөлөөлөхийг “” ХХК болон “” ХХК-д тус тус даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “” ХХК болон “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Орц, гарцын хэсэг дээр давхцсан талбайн хэмжээ 53,8 м.кв талбай байгаа бөгөөд энэхүү хэмжээний талаар маргахгүй.

 

Гэвч манай компани плаза худалдааны төвийг барьж гүйцэтгэхдээ уг орц, гарц гаргах зөвшөөрлийг Нийслэлийн авто замын газарт хүсэлт гаргасны дагуу 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1237 тоот бичгээр зөвшөөрөл өгсөн учраас зөвшөөрөлд нэр дурьдсан “Ялгуусан” ХХК-иар гүйцэтгүүлсэн юм.

 

“” ХХК-ийн зүгээс анхнаасаа энэ хэсэгт орц, гарц гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаагүй, Нийслэлийн авто замын газарт гаргахад аюулгүйн тойргийн хажууд байдаг төв зам, автобусны буудал зэргийг харгалзан олгосон газарт орц, гарц гаргахад давхацсан байна.

 

 Иймд, орц, гарц гаргаж өгсөн газар эрх бүхий байгууллага болох Нийслэлийн авто замын газартай холбоотой маргаан тул Иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэж байна.

 

Манай компани нэхэмжлэлд дурьдсан шороог асгасан нь үнэн, “” ХХК-ийн захиалгаар “ таур” ХХК-иар уг плаза худалдааны төвийг барьж байгуулах ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд гүйцэтгэгч “ таур” ХХК-ийн албан бичигт дурьдснаар нийт газрын хэмжээ, газраас гарсан м.куб шороо зэргийг 3 газарт нөөцөлсөн.

 

Гэтэл тухайн нөөцөлсөн шороог аваад дутахад хувь хүнээс шороо худалдан авч, барилгын ажлыг дуусгасан тул үлдэгдэл шороо бол манай компанид хамаагүй, “Эм энд жи капитал” ХХК-д хамааралтай.

 

“Эм энд жи капитал” ХХК нь зүүн уулын үерийн далангийн барилга байгууламжийг барьж гүйцэтгэхдээ шороо асгасан, энэ шороог далангийн хажуугаар хийж, үлдэгдэл шороог авсан эсэх нь тодорхойгүй байна.

 

“” ХХК-иас асгасан шороогоо малтаж авах үед тухайн газар доогуур байсан бохирын худаг бөглөрч, нэг удаа засвар хийж байсан бөгөөд тэгшилж, цэвэрлэсэн. Хэрэв шороог дахин авахаар бол шугам эвдрэх эрсдэлийг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХК-иас хариуцагч “” ХХК болон “” ХХК-д холбогдуулан хууль бус үйлдлийг таслан зогсоож, компанийн эзэмшиж буй газар дээр асгасан шороо болон хууль бусаар барьсан автомашины орц, гарцыг албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нараас асгасан шороогоо авч, тэгшилсэн, орц, гарцын хэсгийг төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон газарт барьж байгуулсан учраас хариуцахгүй хэмээн маргаж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

            Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

 

Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар  Баянзүрх дүүргийн засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/192 тоот захирамжаар нэхэмжлэгч “” ХХК-д *******,*******, хаягт 63,018 м.кв талбайтай газрыг авто тээвэр, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай, түүнчлэн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 тоот захирамжаар хариуцагч “” ХХК-д *******,*******,, гудамж хаягт 13,166 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар тус тус  эзэмшүүлэхээр зөвшөөрөл олгожээ /х.х-ийн 13-14, 37-40-р хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, газрын кадастрын зургаар зохигчдын эзэмшлийн газрууд хөрш залгаа газар бөгөөд засаг даргын эдгээр  захирамжийг үндэслэн харъяа дүүргийн газрын албанаас талуудад газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулсан байна.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заажээ.

 

Тодруулбал, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар газрыг зөвхөн хуульд заасны дагуу эзэмшиж ашиглах бөгөөд Төрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх үүсгэх, эрхийг цуцлах, дуусгавар болгох харилцаа гагцхүү хуулиар бий болж, зохицуулагдах юм.

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгоно гэжээ.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр эзэмших эрх үүсч, эрх зүйн үр дагавар буюу шаардах эрх бий болох юм. 

 

Иймд, хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид дээр дурьдсан 63,018 м.кв болон 13,166 м.кв талбайтай газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэлээр эзэмшсэн байх тул тэдгээрийг хууль ёсны буюу шударга эзэмшигч гэж үзэх нь үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 88 тоот албан бичгээр нэхэмжлэгч “” ХХК-д хандаж, үйлчилгээний зориулалттай барилга барьж байгаатай холбогдуулан шороо нөөцлөх зориулалтаар 14 хоногийн хугацаатай шороо асгах зөвшөөрөл хүссэнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн газарт шороо асгуулсан байна /х.х-ийн 15-р хуудас/.

 

Талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хэдийгээр хариуцагч “” ХХК нь нийт 13,166 м.кв талбайтай газрыг эзэмшдэг боловч тухайн газарт худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгыг хариуцагч “” ХХК-ийн захиалгаар “ тауэр ХХК барьж гүйцэтгэсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “ тауэр” ХХК-ийн албан бичигт дурьдсанаар уг компани захиалагч “” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэхдээ нийт 26,800 куб.метр шороо ухаж, үүнээс 6,400 куб.метр шороог нэхэмжлэгч “” ХХК-ийн эзэмшлийн газарт асгасан байна /х.х-ийн 102-р хуудас/.

 

 Гэвч нэхэмжлэгч “” ХК-иас хариуцагч “” ХХК-ийг асгасан шороогоо бүрэн аваагүй, шууд тэгшилсэн хэмээн буруутгаж байгаа бол хариуцагчийн зүгээс шороог авсан, шороо авахад тухайн газар доогуур байрлах шугам, сүлжээ гэмтэх эрсдэлтэй тул зохих ёсоор тэгшилсэн хэмээн маргаж байна.

 

Зохигчдын хүсэлтээр “” ХК-ийн гаргасан “” ХХК-д холбогдох 23670 тоот дугаартай иргэний хэргээс шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 40912 тоот захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээс үзвэл хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгч “” ХК-ийн эзэмшлийн тодорхой талбайд шороо асгасан байх бөгөөд зохигчид шороо асгасан талбай, хэмжээний талаар маргаагүй /х.х-ийн 86-94-р хуудас/.

 

Хэргийг хянан хэлэлцэж байх явцад талуудын хүсэлтийн дагуу шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийхэд хариуцагчийн шороо асгасан болон буцаан авсан гэх талбайн газрын гадаргуу нь шороо асгаагүй газрын гадаргуугаас хэт өндөр, нэхэмжлэгчийн эзэмшлийн хашааны фундамент буюу суурь хэсгийг халхалж, үерийн сувгаас давсан хэмжээнд байх ба энэхүү үйл баримтыг хөндлөнгийн гэрчээр оролцсон , нар хүлээн зөвшөөрч, гадаргын шороо бус харин асгасан шороо байна хэмээн гэрчилсэн /х.х-ийн 76-79-р хуудас/.

 

Маргаж буй газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, үзлэгийг дээр дурьдсан шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 40912 тоот захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлт, шороо асгаагүй газрын гадаргын хэсэг буюу түвшинтэй тус тус харьцуулан үзвэл хариуцагч “” ХХК нь асгасан 6,400 куб.метр шороог буцаан авахдаа бүрэн аваагүй, газрын гадаргуу дээрх үлдэгдэл шороог тэгшилснээр тухайн газар өмнө байсан хэвийн байдалдаа ороогүй байна.

 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс асгасан шороогоо буцаан авсан, маргаж буй үлдэгдэл шороог “Эм энд жи капитал” ХХК хариуцах ёстой хэмээн тайлбарлаж буй боловч хариуцагч талын шороо асгасан газар, шорооны хэмжээ зэргийг үзлэг хийх үеийн нөхцөл байдал, тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтэд дурьдсан шороо асгасан газрын хэмжээтэй тус тус харьцуулан үзвэл хариуцагч тал асгасан шороогоо бүрэн аваагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн асгасан шороог асгасан газрын хэмжээ, түүний одоо үеийн нөхцөл байдалтай харьцуулан үзвэл хариуцагч тал шороог бүрэн авахгүйгээр шууд тэгшилсэн, энэ талаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 937 тоот албан бичигт мөн адил дурьджээ /х.х-ийн 134-р хуудас/.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс зүүн уулын үерийн далангийн ажил гүйцэтгэсэн “Эм энд жи” ХХК-д асгасан 675,65 куб.метр шороог зохих ёсоор зайлуулсан, энэ талаар маргаан байхгүй хэмээн тайлбарлаж, хэрэгт энэ талаар баримтуудыг хавсаргасан байна /х.х-ийн 114-117, 123-р хуудас/.

 

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй” гэж заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч болон хариуцагч нар хөрш залгаа газрын хууль ёсны эзэмшигчид мөн бөгөөд нөгөө талынхаа ноцтой бус үйлдлийг тэвчих ба аливаа үйлдлээр хязгаарлаж, хориглож болохгүй юм.

Гэвч хариуцагч “” ХХК-ийг асгасан шорооны хувьд нэхэмжлэгч “” ХК-ийн хөршийн эрхийг зөрчсөн буюу талуудын хооронд уг үйлдлийг тэвчих, аливаа хориглосон үйлдэл хийх ёсгүй буюу хөршийн эрх зөрчигдсөн хэмээн үзэхгүй.

 

Учир нь, хөршийн эрх нь өөрийн өмчлөл, эзэмшлийн зүйлээ зориулалтын дагуу ашиглах, эзэмших эрхтэй салшгүй холбоотой бөгөөд аж ахуйн болон ердийн зориулалтаар ашиглаж байх явцад нөгөө өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх болон эзэмших эрхийг зөрчсөн тохиолдолд үүсдэг.

 

Гэтэл хариуцагч “” ХХК нь энэхүү асгасан шороог аж ахуйн зориулалаар эзэмшиж, ашиглаагүй, худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга барих явцад ухсан газраас гарсан шороо бөгөөд өөрийн эзэмшлийн газар дээр дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаатай шууд холбоотой бус харин бусдын эзэмшлийн газарт асгасан шороогоо буцаан аваагүй зөрчилтэй холбоотой байна.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, мөн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын хууль ёсны эзэмшлийн газар буюу шороо асгасан тухайн газрыг хэн нэгэн этгээд бодитоор хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй боловч тухайн этгээдийн үйлдлээр эзэмшигчийн эзэмших эрх бусад байдлаар зөрчигдөж буй тохиолдолд тэрээр зөрчил гаргагчаас тус үйлдлийг таслан зогсоохыг өмчлөгч этгээдийн нэгэн адил шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж зааснаас гадна 106.4- т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасан.

 

Нэгэнт хариуцагч тал өөрийн худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгчээс 14 хоногийн хугацаатай шороо хадгалах зөвшөөрлийг хүсч, нийт 6,400 куб.метр шороо асгаж, буцаан авахдаа зохих ёсоор аваагүй, өмнөх байдалд оруулаагүй, энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид удаа дараа шаардлага хүргүүлж байжээ.

 

Иймд, нэхэмжлэгч ““ ХК нь хариуцагч “” ХХК-иас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч “” ХХК нь “” ХХК-ийн эзэмшлийн газарт худалдаа, үйлчилгээний зориулалтаар барилга барихдаа үйлчлүүлэгчдийн эрх ашиг, аюулгүй байдалд нийцүүлэн тэдгээрийн автомашин орж, гарах нөхцлийг бүрдүүлэхээр орц, гарцыг бий болгожээ.  

 

Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д барилгын зураг төсөлд тавих шаардлагын талаар зохицуулсан ба 12.1.4-т “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Авто замын газрын 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1237 тоот албан бичгээр хариуцагч “” ХХК-д орц, гарц байгуулах зөвшөөрөл олгосон байна /х.х-ийн 132-р хуудас/.

 

Энэхүү албан бичгээс үзвэл хариуцагч “” ХХК орц, гарцын байрлал хүсэхдээ Чулуун овооны зүүн хойд талд ПК0+20 цэгт замын хойд талд орц, гарц гаргах хүсэлт гаргасныг үндэслэн ийнхүү эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгосныг Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 41 тоотоор тухайн газрыг холбогдох стандартыг хангасан байна гэж дүгнэжээ /х.х-ийн 133-р хуудас/.

 

Хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч талаас гаргаж өгсөн кадастрын хэмжилтийн зургаар орц, гарц байрлах газарт талуудын газрын давхацсан хэмжээ 53,8 м.кв талбай бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна /х.х-ийн 81-82-р хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч “” ХХК-иас автомашины орц, гарц барьж байгуулахдаа нэхэмжлэгч “” ХХК-ийн эзэмшлийн газарт 53,8 м.кв талбайд барьжээ.

 

Хэдийгээр хариуцагч “” ХХК-д эрх бүхий байгууллагаас орц, гарц гаргах зөвшөөрлийг олгосон байх боловч тус компани ийнхүү орц, гарц гаргах зөвшөөрлийг хүсэхдээ нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хүсэлт гаргасан, энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Авто замын газрын 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1237 тоот албан бичгээр өгсөн зөвшөөрөл нь хариуцагчийн гаргасан хүсэлтэд үндэслэсэн байх тул энэхүү давхацсан газарт орц, гарц байгуулахад анхнаасаа хариуцагч талын хүсэл зориг байсан гэж үзнэ.

 

Барилгын тухай хуулийн 17.1, 17.2 болон 17.2.4-т зааснаар барилга байгууламжид түр болон байнгын зориулалттай нэвтрэх орц барьж байгуулахад зайлшгүй шаардлагатай тохиолдолд барилгын ажилд зориулан зэргэлдээ орших газарт, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн газар болон үл хөдлөх эд хөрөнгөд сервитут тогтоож болохоор зохицуулсан боловч зохигчид энэ талаар тухайлан тохиролцоогүй байна.

 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д зааснаар газар эзэмшигч нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэг хүлээх бөгөөд ийнхүү газар эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн газарт обьект буюу барилга байгууламж барьсан үйлдэл хууль бус юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.  

 

Энэ нь, иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар олж авсан тохиолдолд түүнд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүснэ.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх бөгөөд нэгэнт хууль зөрчиж үүссэн эзэмшил нь эзэмшигч этгээддээ шаардах эрхийг олгохгүй харин тэрээр шударга бус эзэмшигчид тооцогдож, улмаар тус хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасны дагуу эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй юм.

 

Нэгэнт хариуцагч “” ХХК болон “” ХХК-иуд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт орц, гарц барихдаа эзэмшигч этгээдийн зөвшөөрлийг аваагүй байх тул хариуцагч нар тухайн давхардсан газрыг чөлөөлж, газрыг зохих ёсоор хүлээлгэн өгөх үүрэгтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч “” ХК болон хариуцагч “” ХХК-иуд хөрш залгаа газрын эзэмшигчид бөгөөд тухайн газрыг “” ХХК нь ашиглаж, өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьсан байх тул зэргэлдээ газрын эзэмшигчдийн хооронд хөршийн эрхийн зөрчил үүсээгүй, харин дээр дурьдсанаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хариуцагч “” ХХК зөрчсөн байна.

 

Гэвч хариуцагч “” ХХК нь өөрийн эзэмшлийн газарт барилга барих зөвшөөрлийг “” ХХК-д олгохдоо болон хөршийн хувьд бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, энэ талаар хяналт тавих ёстой атал үүргээ биелүүлээгүй байна.

   

Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч “” ХХК-д асгасан шороог чөлөөлөхийг даалгаж, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс 53,8 м.кв талбайтай газрыг чөлөөлөх нь зүйтэй гэж шийдэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “” ХК-ийн хууль ёсны эзэмшлийн газарт асгасан шороог чөлөөлөхийг хариуцагч “” ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн эзэмшлийн 53,8 м.кв талбайтай газрыг хариуцагч “” ХХК болон “” ХХК-ийн нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.   

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,400.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР